зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засаг

139 140 141 142 143 144 145
  • Монголбанкны хурлаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн тухай онцлов
    2017 оны 11 сарын 23
    Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017. 11. 22 / боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.

    Ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyуудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн өгч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хууль эрх зүйн газрын захирал, Б.Ганбат, Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар 2017.11.16 ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.

    Сэтгүүлчид энэ үеэр Монголбанк ханшийг тогтворжуулахад ямар бодлого баримтлах, инфляцийг онилсон бодлогодоо ямар зорилт дэвшүүлсэн болох, улс төрчдөөс санаачилж байгаа зээлийн хүүний хязгаарыг тогтоох нь зөв эсэхэд Монголбанкны байр суурь ямар байгаа гэх мэт нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд тайлбар хүслээ.

    Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа тухай МБГ-ын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.

    Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас үзэхэд гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт нь байх шаардлагатай байна. Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа хэмээсэн юм.

  • 26 компанийн 1,973,698 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 22
    2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 1,973,698 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Хүннү Менежмент” ХК /HBZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Цагаантолгой” ХК-ийн /TSA/ ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар уналаа.

    Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг үнэт цаас 49.4 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,234.15 нэгж болж 1.54 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,382,305,196,590 боллоо.
  • Зарим компанийн арилжааг түр зогсоохоор боллоо
    2017 оны 11 сарын 22
    СЗХ-ны Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан шаардлагын дагуу үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан “АПУ” ХК, “Жинст-Увс” ХК, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК, болон “Даваанбулаг” ХК-иудын арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоор боллоо.
  • 38 компанийн 276,638 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 21
    2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 276,638 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”АйТүүлс” ХК /ITLS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Адуунчулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.14 хувиар уналаа.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,215.4 нэгж болж 1.95 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,354,404,500,191 боллоо.
  • Нийт 51 компанийн 741.302 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 20
    Монголын хөрөнгийн бирж 2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,786,404,192.45 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 357.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

    1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

    Нийт 51 компанийн 741,302 ширхэг хувьцаа 395,247,152.45 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

    №

    Симбол

    Үнэт цаасны нэр

    Ширхэг

    Үнийн дүн

    1

    APU

    АПУ

    227,057

    181,405,640

    2

    TTL

    ТАВАН ТОЛГОЙ

    5,610

    52,965,010

    3

    GOV

    ГОВЬ

    2,222

    52,161,660

    4

    SUU

    СҮҮ

    177,173

    39,857,198

    5

    ITLS

    АЙТҮҮЛС

    67,234

    8,293,898

    Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:

    №

    Симбол

    Компанийн нэр

    Тоо ширхэг

    Үнийн дүн

    1

    BUMB

    Бумбат-Алтай ХХК

    194,470

    139,281,483

    2

    BDSC

    БиДиСек ХК

    304,472

    114,245,340

    3

    NOVL

    Новел инвестмент ХХК

    83,288

    83,879,781

    4

    TDB

    Ти Ди Би Капитал ХХК

    184,841

    81,052,863

    5

    ARD

    Ард капитал групп ХХК

    87,073

    77,654,273

    2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

    2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 529 ширхэг үнэт цаас 51,659,040 төгрөгөөр арилжаалагдлаа.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

    №

    Симбол

    Компанийн нэр

    Тоо ширхэг

    Үнийн дүн

    1

    NOVL

    Новел инвестмент ХХК

    468

    44,928,000

    2

    GAUL

    Гаүли ХХК

    190

    19,190,000

    3

    MNET

    Ард секюритиз ХХК

    188

    18,461,600

    4

    STIN

    Стандарт инвестмент ХХК

    188

    18,461,600

    5

    BDSC

    БиДиСек ХК

    12

    1,138,440

    6

    GLMT

    Голомт Капитал ХХК

    12

    1,138,440

    Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.


    2017 оны 11-р дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,313,616,505,363 болсон бол ”MSE ALL” индекс 1,178.82 нэгж болж 2.35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Б.Эрдэнэхуяг: Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны бие даасан, хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ
    2017 оны 11 сарын 20
    Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

    -Монголбанкнаас Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төслийн голлох үзэл баримтлалын талаар ярилцлагаа эхэлье?

    -Төв банкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд голлох үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын хэрэгжилтийг үе шатаар нь авч үзвэл нэгдүгээрт, нийтийн ашиг сонирхолыг хангахад чиглэсэн бодлого зорилтоо зөв тодорхойлох, хоёрдугаарт бодлогыг хэрэгжүүлэгч механизм хэрэгсэлийг ажиллуулах, гуравдугаарт уг бодлогыг хүлээж авч байгаа дэд бүтцийг бүрдүүлж, хөгжүүлэх гэсэн гурван тулгууртай байх бөгөөд нэг, хоёрдугаар хэсэгт нь байгаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх институци нь эдийн засгийн бодлого-мөнгөний бодлогын хувьд Төв банк юм. Хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг, төлбөрийн хэрэгсэл, тооцоо нэгж болдог мөнгөний худалдах авах чадварыг эдийн засаг дахь мөнгө, хүүгийн хэмжээ зэргээр зохицуулан удирддаг энэ байгууллагын бие даасан, хараат бус байдал маш чухал. Ийм ч учраас гадаадын зарим улсууд Төв банкны эрх зүйн байдлын үндэс, түүний бие даасан байдал, үйл ажиллагааны зорилтыг Үндсэн хуулиндаа тусган хамгаалсан байдаг.

    Мөнгөний үнэ цэнэ алтны ханштай уялдаатай байсан алтан стандарт төгсгөл болж, эдийн засаг дахь мөнгөний хэмжээ, нийлүүлэлтийг зөв бодлогоор зохицуулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор 1970-аад оноос хойш дэлхий даяар төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банкны эрх зүйн байдлыг тодорхойлох болсон. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус, нөлөөгүйгээр шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа явуулах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт ил тод байдал юм. Хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгаагаар Монгол Улсын төв банк нь байгууллагын хараат бус байдлын хувьд сул байна гэх үр дүн гарсан. Үүнийг хууль, эрх зүйн үүднээс засч, сайжруулах явдал нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагдсан.

    -Тэгвэл энэ үзэл баримтлалын хүрээнд Төв банкны хуульд голлох ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

    -Нэгдүгээрт Монголбанкны зорилтыг илүү тодорхой болгох. 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлаас баталж байсан төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдаж ирсэн “үнийн өсөлтийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалж, түүний тогтвортой байдлыг хангах, инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах” зорилтын дагуу тодорхой болгож байна. Макро эдийн засгийн хувьд “мөнгөний бодлого- хүүгийн түвшинг улс өөрөө бие дааж тодорхойлох”, “гадаад валютын ханшийг нэг түвшинд барих”, “хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах” гэсэн гурван зорилтыг нэгэн зэрэг хангах боломжгүй гэсэн онолын ойлголт байдаг.

    Монгол Улсын Үндсэн хуульд мөнгөний бодлого буюу хүүгийн бодлогоо бие даан тодорхойлохоор тусгагдсан тул гадаад валютын ханшийг тогтмол барих эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийхээр болж байгаа юм. Хэрвээ Монгол Улс гадаад валютын ханшийг тогтмол барих бодлого хэрэгжүүлнэ гэвэл хөрөнгийн урсгалыг хязгаарлахад хүргэхээр байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгийн урсгал нээлттэй байдаг манай улсын хувьд ийм хязгаарлалт хийхгүй, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх талаар Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг бизнесийн эрх зүйд хамаарах хууль тогтоомждоо тусган баталгаажуулсан байдаг. Иймд мөнгөний бодлогын зорилт тодорхой болгож тусгагдсанаар Монголбанкны үйл ажиллагааны хууль зүйн тодорхой байдал бэхжиж, бие даасан, хараат бус байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзсэн. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх макро эдийн засагт учирч болох эрсдлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, банкны бүтцийн өөрчлөлтйн арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийг шинээр тусгаж байна.

    Хоёрдугаарт, Төв банкны удирдлагын хараат бус байдал. Төв банкны удирдлагыг албан тушаалд томилох, чөлөөлөх шалгуурыг тодорхой болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд тусгайлан заагаагүй аль нэгэн ашиг сонирхолыг төлөөлсөн бусад этгээдээс шалтгаалахгүйгээр чөлөөлөх, томилох харилцаа нь маш тодорхой, объектив байдлаар ханддаг болгож, хуульчилна.

    Дараагийн асуудал нь Монгол Улс бусад дэлхийн улс орнуудын төв банкуудын жишгийн дагуу бодлогын шийдвэр гаргах тогтолцоо, шийдвэрийг хэрэгжүүлэх механизмыг ялгаатай авч үзэж, хуульчлах юм. Монголбанкны бодлогын шийдвэр хамтын удирдлагын зарчмыг нэвтрүүлж, зөвлөл хорооны зохион байгуулалтаар олонхийн саналаар шийдвэр гардаг болно. Одоогийн хуулиар бол Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанкийг толгойлон удирдаж, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхтэй холбоотой бүх шийдвэрийг гаргадаг. Үүнтэй холбогдуулаад, Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын зөвлөл болон Монголбанкны бусад асуудлыг шийддэг Удирдах зөвлөлтэй байх бүтцийн өөрчлөлт хийх юм. Дараагийн нэг асуудал бол Засгийн газраас хараат бус байх талын зохицуулалтууд. Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкны үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зорьж байна. Эцэст нь нэмж хэлэхэд 1996 онд батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зохицуулалтыг нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, шинээр томьёолох шаардлагатай болсон.

    -Хуульд өөрчлөлт оруулснаар Төв банкны хараат бус байдлын төвшин хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байгаа вэ. Тооцоо, судалгаа бий юу?

    -Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн судалгааны ажил, ОУВС-гаас хийсэн судалгаа, бусад дотоодын судалгаануудаас үзэхэд Монгол Улсын Төв банкны бие даасан, хараат бус байдлын түвшин бусад улс оронтой харьцуулахад 100 хувь гэж үзвэл 50-60 орчим хувьтай байна. Хуульд өөрчлөлт оруулснаар бие даасан, хараат бус байдлын түвшин 80 орчим хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Хууль батлагдсан тохиолдолд түүний хэрэгжилтийг үнэлэх ажил хийгдэж үр дүнг тодорхойлох юм.

    -Төв банкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгоно гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

    -Одоогийн хуулиар бол жишээ нь Төв банкны Ерөнхийлөгч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол чөлөөлөх нэг үндэслэл болохоор байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэн тодорхойлох вэ, ямар тохиолдолд хангалтгүй гэж үзэх вэ гэдэг асуудал тодорхойгүй. Түүнчлэн “Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон” гэдэг өргөдөл гаргасан бол гэж байгаа. Гэтэл энэ нь эдгэшгүй өвчин тусах юм уу, эсвэл бие нь бага зэрэг өвдөхөөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ч юм уу. Үүнийг бас л тодорхой тусгаж өгөөгүй. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж байгаа бол үүнээс шалтгаалж хохирол учирч, түүнийг нь шүүхээс тогтоосон, энэ нь тухайн хүний санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзсэн тохиолдолд чөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаас гэж байгаа бол тухайн хүний бие, эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон гэх зэргээр нотлох баримт, факттай үед чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж байхаар хуулийн өөрчлөлтөд тусгаж өгч байгаа.

    -Одоогийн хуулиар Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга санаачилсан үед УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Энэ нөхцөл байдал тэгвэл өөрчлөгдөх үү?

    Чөлөөлөх саналыг хэн нэгэн хүн, албан тушаалтны үзэмжээр бус тодорхой бодит нөхцөл, үндэслэл бүрдсэн үед эрх бүхий этгээдийн саналаар УИХ шийдвэрлэдэг байх талаар хуулийн төсөлд тусгаад байна.



    -Мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа хуульчилна гэж байна. Мөнгөний бодлогын зөвлөл одоогийн хуулийн хүрээнд ч бас ажиллаж байгаа. Нэмж, хуульчилснаар ямар давуу тал бий болох вэ?

    -Мөнгөний бодлогын зөвлөл Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монголбанкны Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөх эрхтэй зөвлөл байж болно” гэсний дагуу ажиллаж, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар гол шийдвэрүүд гаргаад явж байгаа. Гэвч хуулийн дагуу бол энэ зөвлөл нь эцсийн шийдвэр гаргадаггүй , харин Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу эцсийн шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэхүү зөвлөх эрхтэй институцийн эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлж хамтын удирдлагын зарчимд суурилсан, олонхийн саналаар санал хурааж, шийдвэр гаргадаг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогын хорооноос тогтоол хэлбэртэй шийдвэр гардаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болно.

    -Хуулийн төсөл батлагдах хугацааны талаар тодорхой хүлээлт байна уу. Намрын чуулганаар өргөн баригдах байх?

    -УИХ-ын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх талаарх Монголбанкны төлөвлөгөөнд заасны дагуу хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүдийн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байна.
    -Ярилцсанд баярлалаа.
  • Банк хоорондын арилжааны идэвхи 2.3 дахин өсөв
    2017 оны 11 сарын 20
    Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасны дагуу Монголбанкнаас холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгэж, “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэвтрүүлсэн билээ.

    Цахим талбарыг нэвтрүүлснээс хойш 2017 оны 10 дугаар сарын байдлаар нийт 227 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн. Ингэснээр энэ онд банк хооронд хийгдсэн арилжаа нь өмнөх оны мөн үеийн арилжаатай харьцуулбал 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
  • Монголбанк 18.4 тонн алт худалдан авав
    2017 оны 11 сарын 15
    Монголбанк 2017 оны 11-р сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа.

    Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

    Монголбанк жилийн эцэст алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.

    Тус аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд оршиж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сургалт сурталчилгааг тухайлсан зорилтод бүлгүүдэд чиглүүлсэн төдийгүй олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангахад анхаарч ажиллалаа.
    Түүнчлэн Монголбанк алт олборлогч болон алтны арилжаа эрхэлдэг байгууллага, иргэдийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, тэдний Монгол Улсын эдийн засаг, гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг дэмжин ажиллав.
  • 19 компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 11 сарын 13
    Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 181,897 ширхэг
  • ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн oлон улсын хуралд оролцлоо
    2017 оны 11 сарын 10
    Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын тѳлѳѳлѳл 2017 оны 11-р сарын 8-9-ний ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн офисийн (IMF Office for Asia and Pacific) 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцов. Энэхүү нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бѳгѳѳд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хѳгжлийн ажлыг зохион байгуулдаг юм.

    Тус үйл ажиллагаанд Азийн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цугларан бүс нутгийн тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлт, цаашид тулгарч байгаа сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг ѳрнүүллээ.

    Ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан мэндчилгээний үг хэлж, ойн дурсгалын зүйлийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулав.

    Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
  • 21 хувьцаат компанийн 68,792 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 07
    2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 68,792 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат
  • 21 компанийн 68.792 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 11 сарын 06
    2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 68,792 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Дөрвөн-уул” ХК-ийн /DRU/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ”Улсын их дэлгүүр” ХК-ийн /UID/ ханш хамгийн өндөр буюу 13.20 хувиар уналаа.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,152.63 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,251,355,625,122 боллоо.
  • ОУВС-ийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа
    2017 оны 11 сарын 03
    ОУВС-ийн ажлын хэсэг аравдугаар сарын 18-30-ны өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж, өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үнэлгээг хийлээ.
  • Монгол Улсын Гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.доллараас давлаа
    2017 оны 11 сарын 02
    Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байгаа. Үүнд дараах хүчин зүйлс голлон нөлөөлөв:
    Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр Монгол Улсын экспортын хэмжээ 2017 оны 9-р сард 4,313.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 32.0% өссөнөөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирч нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан;
    Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн;
    Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсон. Тус бондын санхүүжилт 2017 оны 11-р сарын 2-ны өдөр орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давсан;
    Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 2017 оны 10-р сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгдсэн;
    Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн.
  • Засгийн газрын үнэт цаасны энэ долоо хоногийн арилжаа цуцлагдлаа
    2017 оны 10 сарын 31
    өрөвдүгээр улирлын шинэчилсэн хуваарьт ЗГҮЦ-ны жижиглэнгийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулахаар өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГҮЦ-ны арилжаа явагдахгүй болсныг Сангийн яамнаас мэдэгдлээ. Иймд ирэх долоо хоногт буюу 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос эхэлж жижиглэнгийн ЗГҮЦ-ны арилжаа өрсөлдөөнт хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.
  • Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын санхүүжилт босгов
    2017 оны 10 сарын 26
    Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болов. Санхүүжилт 11 сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэд зарцуулагдана.
  • Алт тушаалт 8 хувиар, ГВАН 40.05 хувиар нэмэгдэв
    2017 оны 10 сарын 25
    Монголбанк энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй байна.

    Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.

    Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ ч нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны 8-р сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдэв.
  • 23 компанийн 282,143 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 10 сарын 24
    2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 282,143 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монгол Савхи” ХК-ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.73 хувиар өссөн бол ”Дархан Зочид Буудал” ХК-ийн /DZG/ ханш хамгийн өндөр буюу 7.14 хувиар уналаа.

    ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 103,476 ширхэг үнэт цаас 9.9 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,603 ширхэг үнэт цаасыг 453.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,152.12 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,259,244,197,593 төгрөг боллоо.
  • 576.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 10 сарын 23
    Монголбанк 1 долоо хоногтой 576.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 10-р сарын 23-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1894.1 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
  • 136,396 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 10 сарын 19
    2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 136,396 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монноос” ХК-ийн /MNS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол ”Ар Баянхангай” ХК-ийн /ABH/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,287,585,337,317 төгрөг боллоо.
139 140 141 142 143 144 145
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 44 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 56 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 43 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 56 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 4 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 12 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 16 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 17 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 18 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 40 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 2 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 6 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 50 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 38 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 12 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 16 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 24 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 31 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК