Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны хурлаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн тухай онцлов

2017-11-23
0
ЖИРГЭХ

Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017. 11. 22 / боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.

 

Ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyуудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн өгч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хууль эрх зүйн газрын захирал, Б.Ганбат,  Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар 2017.11.16 ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.

 

Сэтгүүлчид энэ үеэр Монголбанк ханшийг тогтворжуулахад ямар бодлого баримтлах, инфляцийг онилсон бодлогодоо ямар зорилт дэвшүүлсэн болох, улс төрчдөөс санаачилж байгаа зээлийн хүүний хязгаарыг тогтоох нь зөв эсэхэд Монголбанкны байр суурь ямар байгаа гэх мэт нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд тайлбар хүслээ.

 

Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг  яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад  эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа тухай МБГ-ын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир  уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.

 

Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах  зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас  үзэхэд  гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь  асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт нь байх шаардлагатай байна. Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа хэмээсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    9 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    16 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    26 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    30 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 26 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 52 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    2 цаг 0 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 23 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 27 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 40 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 45 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 4 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    3 цаг 4 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 7 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 34 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК