Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ

2026-9-07
0
ЖИРГЭХ

Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас нийслэл Жакарта болон бусад бүс нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг түр зогсоож, олон зуун нислэгийг цуцалжээ. Анак Кракатау нь Ява болон Суматра арлын хоорондох Сундагийн хоолойд оршдог бөгөөд өнгөрсөн баасан гарагаас эхлэн идэвхжил нь нэмэгдсэн байна. Ням гарагийн өглөө галт уул хоёр удаа хүчтэй дэлбэрч, эхний дэлбэрэлт 30 секунд, дараагийнх нь 16 секунд үргэлжилжээ.

Дэлбэрэлтийн үеэр галт уулын үнс агаарт тархаж, зарим хэсэгт 15 мянган метр хүртэл өндөрт хүрсэн байна. Үнсний үүл Жакарта болон Суматра арлын Лампунг мужийн орчимд тархжээ. Үүний улмаас Жакартагийн гол олон улсын нисэх буудал болох Сукарно-Хатта болон Халим Перданакусума зэрэг нийт найман нисэх буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.

Индонезийн Тээврийн яамны мэдээлснээр, найман нисэх буудалд нийт 1,558 нислэг хойшлох буюу цуцлагдаж, ойролцоогоор 170 мянган зорчигчийн аялалд нөлөөлжээ. Зөвхөн Сукарно-Хатта нисэх буудалд 900 гаруй нислэгийн үйл ажиллагаа доголдсон байна. Сингапур, Куала-Лумпур, Гуанжоу, Хонконг, Доха зэрэг хотууд руу чиглэсэн олон улсын нислэгүүд мөн цуцлагдаж, хойшилсон байна. Зарим агаарын тээврийн компаниуд нислэгээ өөр нисэх буудал руу шилжүүлжээ.

Индонезийн нийслэл Жакарта хотын Соекарно Хатта олон улсын нисэх онгоцны буудалд гацсан зорчигчид хүлээж байна.

Галт уулын үнс нь онгоцны хөдөлгүүрт орж, ажиллагааг доголдуулахын зэрэгцээ үзэгдэх орчныг эрс бууруулдаг тул нислэгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулдаг байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон нүүлгэн шилжүүлэх шаардлага үүссэн талаар мэдээлэл гараагүй байна. Харин эрх баригчид галт уулын тогооноос дор хаяж гурван километрийн зайд зорчихгүй байхыг анхааруулжээ.

Мөн галт уулын үнс тархсантай холбоотойгоор Жакарта зэрэг зарим бүс нутагт сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Иргэдийг гадагш гарахдаа амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Анак Кракатаугийн дэлбэрэлт цаашид үргэлжилж болзошгүй тул Индонезийн эрх баригчид нөхцөл байдлыг тогтмол хянаж байна. Гэсэн хэдий ч одоогийн дэлбэрэлттэй холбоотойгоор цунами үүсэх шууд аюул байхгүй гэж гамшгийн байгууллага мэдээлжээ.

2026 оны 9-р сарын 5-ны өдөр Индонезийн Өмнөд Лампунг дахь Анак Кракатау галт уулын дэлбэрэлтийн үеэр халуун үнс цацаж байгааг нисгэгчгүй онгоцоор харуулсан байна.

Анак Кракатау нь 1883 онд асар хүчтэй дэлбэрч, олон мянган хүний аминд хүрсэн Кракатау галт уулын үлдэгдэл хэсэгт 1920-иод онд далайгаас бий болсон залуу галт уул юм. 2018 онд Анак Кракатаугийн хэсэгчилсэн нуранги далайд унаснаар цунами үүсэж, Ява болон Суматра арлын эрэг орчимд 400 гаруй хүн амиа алдсан билээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    1 цаг 26 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    2 цаг 26 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    4 цаг 9 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    4 цаг 51 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    6 цаг 28 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    6 цаг 34 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    6 цаг 44 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    6 цаг 56 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    7 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    22 цаг 58 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    23 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    23 цаг 25 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    23 цаг 37 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    23 цаг 44 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Өчигдөр 10 цаг 47 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК