
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой “Correct the Map” тогтоолыг баталлаа. Санал хураалтаар 164 улс дэмсэн бол АНУ эсэргүүцэж, зургаан улс түдгэлзсэн байна.
Шинэ тогтоол нь тивүүдийн газар нутгийн хэмжээг илүү бодитой харуулдаг "Equal Earth" проекцыг өргөн ашиглахыг дэмжиж байгаа юм. Меркаторын газрын зураг дээр туйлын бүс нутгууд бодит хэмжээнээсээ хэт том харагддаг. Тухайлбал, Гренланд Африктай ойролцоо хэмжээтэй мэт харагддаг ч бодит байдал дээр Африк Гренландаас ойролцоогоор 14 дахин том юм.
Гэхдээ энэ шийдвэр нь дэлхийн газарзүй, улс орнуудын хил хязгаарыг өөрчлөхгүй бөгөөд "Меркаторын" проекцыг хориглоогүй. Харин сургууль, байгууллага болон газрын зураг ашигладаг платформуудад газар нутгийн харьцааг илүү үнэн зөв харуулах шинэ проекцыг ашиглахыг уриалж байгаа аж.



















































