зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засаг

136 137 138 139 140 141 142
  • Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны нэр хүнд өсчээ
    2018 оны 1 сарын 26
    Ийнхүү тус банк 84 гишүүн оронтой болсон юм. Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны цар хүрээ тэлж байгаа талаар Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн Ин ”Улс орон, бүс нутгууд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элссэнээр хөгжлийн боломжоо нэмэгдүүлж байна.
  • Э.Энхжин: Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах хэд хэдэн санал гаргасан
    2018 оны 1 сарын 26
    ОУВС-тай тохирсон хөтөлбөр ёсоор ипотекийн зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлэх ёстой. Өнгөрсөн онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан. Энэ онд Засгийн газраас 120, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа.
  • СЗХ хуралдаж ХЗХ-дод тусгай зөвшөөрөл шинээр олгож, заримынхыг сунгалаа
    2018 оны 1 сарын 25
    ХЗХ-дын тусгай зөвшөөрлийн талаар
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхэнд үлдэх шийдвэрээ гаргалаа
    2018 оны 1 сарын 24
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхэнд үлдэх шийдвэрээ гаргалаа
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэрийг эцэслэн гаргасан нь энэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын түүхэнд сайн нэрээр мөнхрөн үлдэх боломжийг олгох магадлалтай болголоо. Энэ шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутагт 150 га талбайг улсын хэрэгцээнд авахаар болж, нефть боловсруулах үйлдвэр хүртэл 20 км төмөр зам тавих, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэхээр болж байна.
    Монголчуудын 28 жил хүлээсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавьж ажиллах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдэд өгснөөр энэ ажил тогтоосон хугацаандаа, хөрөнгө мөнгөний шамшигдал бага гарч хэрэгжих нөхцөл бүрдэж байна.
    Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр болж байна.
    Хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтцээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.
    Мөн нийгэмд шударга ёс тогтоон, хуулийн засаглалыг бэхжүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, шүүх, хуулийн байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэрэгт онцгой анхаарал хандуулахаар боллоо. Ийнхүү Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан тогтоол, гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү том бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэж чадвал Монголчуудын олон арван жилийн мөрөөдлийг биелүүлж, түүхэнд онцгойрон тэмдэглэгдэж үлдэх нь тодорхой юм.

  • ХЗХ-дод тусгай зөвшөөрөл шинээр олгож, заримынхыг сунгалаа
    2018 оны 1 сарын 24
    Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, шинээр байгуулагдаж байгаа ХЗХ-дод хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, мөн зарим хоршоодын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж буйг сунгах асуудлуудыг хэлэлцлээ.
  • Татвар бууруулах боломж Тавантолгойд бий
    2018 оны 1 сарын 24
    Татвар бууруулах боломж Тавантолгойд бий
    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-ын өмнө толгой гудайлгаж, авсан үүрэг амлалтынхаа дагуу долоон төрлийн татвар нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлээд байгаа билээ. Тэгвэл татвар нэмж санхүүгийн эх үүсгэвэр босгож байгаа нь эдийн засгийн онолын хувьд буруу зүй тогтол гэдгийг УИХ-ын гишүүд болон эдийн засагчид ярьж шүүмжилсээр байгаа юм. Шинжлэх ухаан, техникийн Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун “Дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглавал Монгол Улс татвараа нэмэхгүйгээр эдийн засгийн өсөлтөө жилд 5-6 хувьд хүргэх боломж бий” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд “Монгол Улсад маш их боломж байна. Жишээ нь Эрдэнэс Тавантолгойд хөрс хуулалт хийдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үнийн зөрүүг харахад л тэндээс жилд 130 тэрбум төгрөг гарч байгаа. Эрдэнэс Тавантолгойн зэргэлдээ уурхай болох Орон нутгийн Тавантолгой гэхэд 1 куб метр талбайн хөрс хуулалтын үнэ 4300 төгрөг. Гэтэл Эрдэнэс тавантолгойн уурхайд хөрс хуулалт хийж буй компаниуд хоёр өөр үнэтэй байна. Хятадын компани 11 мянган төгрөгөөр хөрс хуулж байна. Үндэсний оператор компани Эрдэнэс Тавантолгойд 7 мянган төгрөгөөр хөрс хуулдаг. Энэ хоёр компанийн үнийн хооронд 4000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ зөрүүг жилд хуулах хөрсний хэмжээ болох 30 сая куб метрээр бодож үзэхэд жилд 130 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Гэтэл татвар нэмээд 36 тэрбум төгрөг олох гээд байдаг. Энэ мэт төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд л эдийн засгаа сайжруултай бүрэн боломжтой.Татвар нэмэх биш Тавантолгойгоос бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх гарц байгаа” гэсэн.
    Энэ сарын 15-17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийж 0,2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээл авахаар болсон. Энэ сарын 5-нд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлчихсөн. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,8 хувьд хүрч, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрэв. Монголбанкны хөрөнгө санхүүгийн үндсэн баталгаа болох алтны нөөц анх удаа 20 тоннд хүрч, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг эдийн засгийн нааштай үр дүн гарч байгаа. Гэтэл иймэрхүү сайн дүнгийн хажуугаар долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэнтэй зэрэгцээд шахуу шатахуун импортлогчид зориуд хомсдол үүсгэж, үнээ дур зоргоороо нэмээд Засгийн газрын шахалтаар зарим төрлийн бензиний үнийг буцаагаад байранд аваачсан ч өнөөдөр Улаанбаатарт бензин клонкууд дээр урт дараалал үүсч, иргэдийн бухимдал буцалж байгаа нь Цагаан сарын өмнөх таагүй үзэгдэл болоод байгаа юм. Энэ өдрүүдэд Давосын Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож яваа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар чуулганы дараа ажилдаа орж Эрдэнэс Тавантолгойн хөрс хуулалтын харилцан адилгүй, дур зоргын үнийг нэгдсэн нэг шийдэлд хүргэж чадвал долоон төрлийн татвар нэмэгдсэн асуудлыг иргэдэд хохиролгүй болгож эргүүлэн шийдэх гарц байгаа юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч анхаарлаа хандуулах цаг болсон санагдана.
  • Хоршоодын хүртээмж орон нутагт илүү жигд байна
    2018 оны 1 сарын 24
    Хоршоодын хүртээмж

  • Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын ШИЙДЭЛ
    2018 оны 1 сарын 24
    Монгол улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь нь хүрэн нүүрс бөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна.
  • СЗХ-нд бүртгэлгүй байгууллагаар аудит хийлгэвэл хүлээн зөвшөөрөхгүй юм байна
    2018 оны 1 сарын 23
    санхүүгийн аудит
  • Д.Мөнхтүшиг “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана
    2018 оны 1 сарын 22
    Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо.
  • “Рио Тинто” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр нээлтээ хийж байна
    2018 оны 1 сарын 22
    Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа өнөөдөр нээж байна.
  • “Mongolia Gold 2018” алтны салбарын олон улсын хөрөнгө оруулалтын хурал болно
    2018 оны 1 сарын 22
    Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж байна.
  • Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Монголд ирлээ
    2018 оны 1 сарын 21
    Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Монголд ирлээ
    Оюутолгойг эзэмшигч “Рио Тинто” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар ”Шангри-Ла” зочид буудалд энэ сарын 22-нд нээгдэх гэж буйтай холбогдуулан албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцохоор ”Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хүрэлцэн иржээ. Жан Себастьян Жак нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон. Өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бөгөөд “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад 25 удаа ирж байсан гэнэ. Ажлаа авснаас хойш “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан гэгддэг. Тэрээр 2011 оноос эхлэн тус компанийн зэс, нүүрсний группийг удирдаж байж. Мөн Энэтхэгт төвтэй “Tata Steel” гангийн компанийн стратегийн захирлаар 2007-2011 оны хооронд ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн Олон улсын зэсийн холбооны даргын ажлыг 2014-2016 онд гүйцэтгэж байсан байна. ”Рио Тинто”, “Tata Steel” компанид орохоос өмнө “L’Oreal” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.
    Тэрээр энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай ярилцаж тохиролцох зүйл байгаа нь тодорхой. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн талаар сөрөг хандлагыг илэрхийлэх болсон нь Рио Тинтогийн санааг зовоож байгаа. Мөн Үндэсний аудитын газар Дубайн гэрээтэй холбоотой асуудалд 2018 онд багтаан аудитын шалгалт оруулна гэдгээ зарласантай холбогдуулан Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак 26 дахь удаагаа яаралтай Монголд ирсэн болов уу. Мөн саяхан Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавиад байгааг “Туркойз Хилл Ресурс” мэдэгдсэн. Дашрамд сонирхуулахад “Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани билээ. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани юм. “Рио Тинто” энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг ажээ.
  • Хөрөнгийн зах зээлд бодит өсөлт гарч, нийт үнэлгээ 2011 оны түвшнээс давлаа
    2018 оны 1 сарын 19
    хөрөнгийн зах зээл
  • Бензин шаглагчдын санаархал энэ удаа бүтсэнгүй
    2018 оны 1 сарын 19
    Бензин шаглагчдын санаархал энэ удаа бүтсэнгүй
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензинээ 1890 төгрөг болгон литр тутмаас 260 төгрөг хонжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод Монгол төр “Төмөр нударга” үзүүлснээр дэндүү даварсан бензин шаглагчид үнээ буцаагаад байранд нь орууллаа.
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь дээрх бензиний үнийг нэмсэн нь нефть импортлогчдын дур зоргоороо аашилсан үйлдэл байсны нотолгоо юм.
    Сонирхуулахад Оросоос 1 литр бензинийг 1280-н төгрөгөөр оруулж ирдэг юм байна лээ. Харин Монголд зарахдаа 1 литрийг нь 1630-н төгрөгөөр зардаг байсан.
    Нефть импортлогчид Засгийн газар 1 тонн бензин тутмаас 210000 мянган төгрөгийн татвар авдаг. Үүнийг нь тооцоолоод үзвэл 1 тонн нь 1630000 төгрөг болно. Татвараа хасаад 1420000 төгрөг. Ингэхээр ашиг нь 1 тонн тутамд 210000 төгрөг болно. Жилдээ 1 сая тонныг зарна гэж бодвол 210000000000 төгрөг буюу 2 их наяд 100 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын олж буй ашиг нь шүү. Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал энээ тэрээгээ хасахаар дор хаяж 1 их наядаас дээш төгрөгийн цэвэр ашиг гарч ирнэ. Ашиггүй ажиллаж байна гээд үнэ нэмэх, засгийн газрыг шантаажлаад байгаа нь үнэхээр утгагүй байгаа нь энэ хэдэн тооноос маш тодорхой харагдаж байна.
    Олон жилийн туршид тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн оруулан ирж Монголчууд бидний толгойд багтахааргүй ашиг олсон байгаа юм, тэд. Ард түмний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хайр гамгүй сорсон улс гэж нефть импортлогчдыг хэлэхэд буруудах зүйл байхгүй. Дээрээс нь шатахуун импортлогч компаниуд бүгд уул уурхайн салбарт лиценз нэрээр бидний өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн баялгийг тонож цөлмөн улам л баяжицгааж байгаа. Тэд тэгээд ч ханахгүй, шунал хүсэл нь улам л өргөжиж, улам л цаашилсаар байгаа нь саяхны үйл явдлаар нотлогдсон. Товчхондоо тэдний шунал хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл тэдний шуналын сав нь нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг том том сав шигээ ёроолгүй.
    Саяхан тэд Засгийн газраас 280 тэр бум төгрөг нэхэж яаж аяглаж байсныг Монголчууд их багагүй харцгаасан, гайхацгаасан. Засгийн газар мөнгө өгөхгүй гэхээр бензинийхээ литр тутмын үнийг 300 орчим төгрөгөөр нэмчихийг ч харцгаасан. Чөлөөт зах зээл, хувийн өмч, хувийн хэвшлийнхнийг төр дэмжинэ гэсэн үзэл санаа, үйл хэргийн ард ийм л бэртэгчин, шуналтангууд Монголчуудыг сорон мөлжиж байна. Бензин шатахуун үнэд орохоор өргөн хэрэглээний бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Харин бүх барааны үнэ нэмэгдэх байсан хүсэшгүй аюулаас Шатахууны үнийн зөвлөл нэг удаа Монголчуудыг аварч, аргацаалаа. Гэхдээ шунал нь шулам болсон нефть импортлогчид хэдхэн сарын дараа дахиад л үнээ нэмнэ хэмээн дайрахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл тэдний шунал хүсэл нефтийн бүтээгдэхүүнийхээ том том сав шиг ёроолгүй, ханаж цадахыг ихээ эрт мартацгаасан улс билээ.
  • Хадгаламж зээлийн хоршоодод даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олголоо
    2018 оны 1 сарын 18
    тусгай зөвшөөрөл олголоо
  • Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томиллоо
    2018 оны 1 сарын 17
    Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.
  • Зээлийн барьцаанд тавьсан автомашины өмчлөгч нь даатгалд хамрагдана
    2018 оны 1 сарын 17
    Барьцаанд тавьсан автомашины жолоочийн даатгал
  • Х.Болорчулуун: Нефть боловсруулах үйлдвэр бараг л ашиггүй
    2018 оны 1 сарын 16
    Х.Болорчулуун: Нефть боловсруулах үйлдвэр бараг л ашиггүй
    У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Энэтхэгийн “Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам доллараар Сайншандаас 20 км газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ирэх зургаан сараас ажлыг нь эхлүүлэхээр болоод байгаа. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж жилдээ 90.4 сая ам долларын ашигтай ажиллах тооцоо гаргаад байгаа энэ үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун арай өөр бодолтой яваагаа ярьсан юм.
    -Өнгөрсөн хоёрхон амралтын өдөр нефть импортлогч томоохон компаниуд “Литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас авах шаардлагатай. Тэгж гэмээнэ алдагдлаа нөхөөд цаашдынхаа санхүүжилтийг хийх боломжтой болно” гэж байна. Энэ чухал стратегийн асуудалд Монголын төр жаахан хатуухан байр сууринаас хандаж болохгүй юу?
    -Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бүх л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь Монголын амьдралын бичигдээгүй хууль. Яг өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарсан ийм үед бензин шатахууны үнийн өсөлт Монголчуудын амьдралд маш муугаар нөлөөлнө. Гэхдээ миний хувьд Улаанбаатарт бензин шатахууны үнийг нэмээд, хөдөө орон нутагт улам хямдруулах ёстой гэж үзэж байгаа. Орон нутагт шатахууны үнийг хямдруулж байж энэ их нүүдэл, замбараагүй суурьшлыг нэг тийш нь аятай зөвөөр зохицуулж чадна. Одоо орон нутгуудаас жилдээ 25-30 мянган хүн ямар ч чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирж энэ замбараагүй утаа тортог, эх захгүй гэр хорооллыг нэмэгдүүлж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн нийслэлийн хөдөө бий болчихлоо. Гэтэл хөдөөд ажлын байр байхгүй болж, үндсэндээ Монголын хөдөө эзгүйрээд дуусч байна. Энэ их замбараагүй нүүдлийг эдийн засгийн урамшууллын бодлогоор зохицуулах, зогсоох боломжтой юм. Тэр нь давын өмнө бензин шатахууны үнээс эхлээд Улаанбаатар болон орон нутгуудын ялгавартай үнээс эхлэх учиртай гэж бодож байна. Улаанбаатарын энэ их утааг багасгах, орон нутгуудаа эзэнтэй болгохын тулд хамгийн эхлээд эдийн засгийн урамшууллын их ухаалаг тогтолцоо шаардлагатай байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орнуудад нийслэлд нь бензин шатахууны үнэ их өндөр байдаг бол хөдөө орон нутаг, мужуудад нь хямдхан байдаг. Гэтэл бид яг үүний эсрэг явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ байдлыг давын өмнө өөрчлөх ёстой. Өнөөдрийн шатахууны татварын нэмэгдлийг Засгийн газар өөрсдөө л шийдэж гаргасан шүү дээ. Тэгэхээр цаашдаа Монгол Улс орон нутгууд болон нийслэлдээ бензин шатахууны ихээхэн ялгавартай бодлого явуулж гэмээнэ энэ утаа униараас багасаж, яваандаа салах боломжтой болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг дээр “Утаа үнэхээр гамшиг боллоо” гэдгийг дахиад л ярилцсан.
    -Шатахууны үнийг нэмэх нь төвлөрлийг сааруулах гол арга зам болж чадах уу. Эргээд иргэддээ дааж давахын аргагүй дарамт үүрүүлэх юм биш үү?
    -Төвлөрлийг сааруулах бодлого нь ганц шатахууны үнийг нэмснээр зохицуулагдахгүй л дээ. Юу гэвэл Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 28 жил болж байгаа мөртлөө бүх харилцаа нь социализмаараа байгаад байна. Жишээ нь бүх татварыг Улаанбаатартаа, төвдөө татаж төвлөрүүлдэг. Үндсэндээ хөдөө орон нутагт бараг л юм үлдээлгүй Улаанбаатар руугаа татчихдаг. Дахин хуваарилалт хийхдээ ямар ч оновчгүй, шал дэмий үргүй зардал асар ихээр гаргадаг. Аль овсгоотой, хөөцөлдөлгөөтэй УИХ-ын гишүүд нь хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт хийлгээд хамаг мөнгөө ийш тийш нь цацаад дуусгачихдаг. Орон нутагт бий болсон татварын орлогыг орон нутагт нь үлдээж байж Монгол Улс урагшаа явж, хөдөө орон нутгууд эзэнтэй үлдэнэ. Орон нутгууддаа ажлын байрыг олноор нь бий болгож байж Улаанбаатарын энэ их төвлөрөл, утаа униараас сална. Энд эдийн засгийн хөшүүрэг, татварын зөв бодлого, гаалийн импортын татварыг өндөржүүлж байж Үндэсний үйлдвэрлэлээ хамгаална. Ингэж гэмээнэ орон нутгуудад ажлын байр нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шигээрээ байгаад байвал Улаанбаатараас 100 гаруй км-ын хол байгаа Багануур шиг газруудад ажлын байр нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй, их нүүдэл зогсохгүй ээ.
    -Өнөөдрийн бензин шатахууны үнийн өсөлтийг шатахуун импортлогч хэдэн том компани бойкот хийх замаар хийгээд байгаа юм бишүү. Энэ ер нь зах зээлийн жамаараа өсч байгаа өсөлт мөн үү. Энэ байдалд төр оролцож зохицуулалт хийх боломжгүй юу?
    -Би хувь улстөрчийн болон иргэн хүнийхээ хувьд өнөөдрийн энэхүү үнийн өсөлтийг мэдээж таашаахгүй байгаа. Яагаад гэвэл 1 баррель түүхий нефтийн үнэ 110 ам доллар байхад шатахууны үнэ өнөөдрийнхөөс бага байсан. 20-30 ам доллар байхад бага л байсан. Тэгвэл өнөөдөр 1 баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам доллар байгаа. Тэгэхээр энэ үнийн өсөлтийн ард нефть импортлогч компаниудын хэт өндөр ашиг олох гэсэн шунал хүсэл л явж байгаа нь тодорхой.
    -Энэ хэдхэн том компанийн давуу эрхийг төрөөс зохицуулж, зах зээлийнх нь шударга өрсөлдөөний зарчмыг санал болгож болдоггүй юмуу. Дөрөв таван том компанийн захирлууд сууж байгаад л үнийг тогтоогоод байдаг өнөөдрийн тогтолцоог яавал өөрчилж болох бол. Түүнээс гадна бараг 30 жил ярьж байгаа нефть боловсруулах үйлдвэр яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж баригдахгүй байгаа юм бол?
    -Яг Тамсагаас олборлож байгаа түүхий нефть маань 1.2 сая тонн орчим түүхий нефть байгаа юм. Энүүгээр бензин шатахуун хийвэл Монгол Улсын хэрэгцээг бараг л хангачих хэмжээний түүхий газрын тос юм л даа. Гэтэл яг үнэндээ нефть боломруулах үйлдвэрийн талаар бараг л 30 жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байгаа нь гунигтай ч гэсэн үнэн. Нөгөөтэйгүүр яг өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд яг үнэндээ ашиггүй шахуу болчихоод байна. Хэдийгээр Монголын нутаг Тамсагийн хязгаараас олборлож байгаа ч 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу энэ 1.2 сая тонн түүхий газрын тосны 70 хувь нь БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн мэдэлд оччихсон шүү дээ. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга Д.Сэнгээ гэдэг нөхөр Монгол Улсад ийм их алдагдалтай Бүтээгдэхүүн хуьаах гэрээ гэгчийг Хятадын талтай байгуулчихсаны балгийг өнөөдөр бид үүрч яваа.
    Ингэхээр Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгуулдаг юмаа гэхэд бид эргээд өөрсдийнхөө түүхий газрын тосны 70 хувийг хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдаж авч байж бензин шатахуун гаргах болчихоод байгаа. Ингэхээр Тамсагийн түүхий газрын тос бол үндсэндээ Монголын нефть биш хятадын нефть болчихоод байгаа юм. Ямартай ч 1.5 сая шингэн түлшний жилийн хэрэглээтэй Монгол Улс Сайншандад жилдээ 1.3 сая тонн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх 2031 он хүртэл олигтой ашигтай ажиллаж чадахгүй.
    -У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн татварыг нэмж нуруун дээрх ачааг нь бас л багагүй хүндрүүлчихлээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
    -Мэдээж би татварын энэхүү нэмэгдлийг анхнаас нь л эсэргүүцсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар гэхээсээ илүүтэй Олон улсын Валютын сан гэдэг нөхөр л Монгол Улсын бүх асуудлыг мэддэг, шийддэг болчихлоо шүү дээ. Тэндээс ирж байгаа дарамт, шахалтын үндсэн дээр л саяын татварын нэмэгдэл явж байгаа юм. Тэр байгутай Оюутолгойн борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулахыг Олон улсын Валютын сан хориглож байгаа нь Монгол Улсын дотоод хэрэгт арай дэндүү хошуу дүрсэн хэрэг мөн л дөө. УИХ-аас гарсан тогтоолыг 20 хоногийн дараа хүчингүй болгуулж байна. Үнэндээ энэ улсын эзэн нь Олон улсын Валютын сан болчихлоо шүү дээ. Ер нь бол Олон улсын Валютын сан дандаа тухайн орны ард түмний хэрэглээний татварыг нэмэхийг л шаарддаг. Түүнээс биш баялгийн татварыг нэм гэж хэзээ ч шаарддаггүй. Энэ нь яваандаа тухайн улсын эдийн засгийн хямралыг улам бүр гааруулахаас биш эдийн засгийг нь тэлэх, хөгжлийг нь түргэсгэх тухай ямар ч яриа байдаггүй юм. Олон улсын Валютын сангийн зээлээр тэгтлээ хөгжиж цэцэглэсэн орон гэж би л хувьдаа дуулаагүй. Бид өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч ийм байдалд орчихоод дороо тэлчилж байна.
    -Энэ Засгийн газрын үед Сайншандын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж чадах болов уу. Тэр Энэтхэгийн нэг тэрбум ам долларын зээл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх болов уу?
    -Ер нь энэ үйлдвэрийн хувь заяа ихээхэн бүрхэг байгаа гэдгийг шулуухан хэлчихье. Яаж ийгээд барьчихлаа ч гэсэн түүхий газрын тосныхоо 70-75 хувийг нь хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас юань, доллараар худалдаж авах болохоор бараг алдагдалтай ажиллаж магадгүй. Товчхондоо Тамсагийн нефть бол Монголынх гэхээсээ илүүтэй хятадын нефть болчихсон болохоор бид тэднээс эргүүлээд худалдан авч бензин шатахуун хийх гээд байна. Байдал ийм л байгаа. Дүгнээд хэлэхэд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд эхний 10 жилдээ ямар ч ашиггүй шахуу ажиллана. Би бодит үнэнийг л хэлж байна.
  • Сайншандын нефть боловсруулах үйлдвэр???
    2018 оны 1 сарын 16
    Өнгөрсөн амралтын хоёр өдөрт өмнө нь 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 авто бензин 260 төгрөгөөр эрс нэмэгдэн литр нь 1890 төгрөг болж Улаанбаатарчуудыг шоконд оруулав. Ер нь жилийн жилд авто бензин, шатахуун тос барьцгүй үнээ нэмж, түүнийг дагалдан өргөн хэрэглээний барааны үнэ савладаг нь Монголчуудын хувьд нэгэнт ижил дасал болчихсон амьдралын тааруухан хэлбэлзэл гэж хэлж болно. Жилдээ 1.5 сая тонн шингэн түлшний хэрэглээтэй Монголчуудын хувьд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл хаа байсан Д.Бямбасүрэн Ерөнхий сайд асны үеэс л эхлэлтэй гэж хэлж болно. Өнөөдөр Монгол Улс сардаа 45-55 сая ам долларын бензин шатахуун импортлож байгаа нь жилдээ 600 гаруй сая ам доллар болж, энэ нь эргээд валютын ханшийн савалгаанд дийлэнх жинг дарж бидний амьдралд гол сөрөг нөлөөллийг үзүүлж байгаага захын хүн хэлээд өгнө. Байдал нэгэнт тодорхой учир бараг 30 жил газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдсөн Монголчуудын мөрөөдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад байна.
    Түүх сөхвөл Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа буюу 2011 оны 10 дугаар сарын 23-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн суурийг сүр дуулиантай тавьж “Энэ үйлдвэр 2015 ашиглалтад орж,жилдээ 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэж Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангадаг болно” хэмээн шуугиулж байсан удаатай.
    Тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нефть боловсруулах энэ үйлдвэрийг Японы хамгийн орчин үеийн техник технологийн дэвшлээр Японы мэргэжилтнүүдийн шууд хяналтын дор байгуулна” хэмээн цээжээ дэлдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд түүх болон үлджээ. Түүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн ч Дархан-Уулын Хонгорт нефть боловсруулах үйлдвэр байтугай ганц шовгор овоохой ч боссонгүй.
    Нефть импортлогч томоохон компаниуд “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 69 ам доллар болж бид нэг литр бензин тутмаас 300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Бидэнд улсын төсвөөс 260 тэрбум төгрөг өгвөл алдагдлаа нөхөөд үнээ нэмэхгүй байх боломжтой” гэсэн юм ярьцгаагаад сууж байна. Яг энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж таардаг нь ч юу билээ.
    Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндхэн, ажилгүйдэл ядуурал ноцтой хэмжээнд хүрээд байгаа үед бензин, шатахууны үнийн хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр яах аргагүй өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэрийн тухай дахиад л дуусдаггүй мөрөөдлөө ярилцах шаардлагатай болж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойш 20 км газарт нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ам.доллараар байгуулахаар энэ зунаас ажлаа эхлэхээр болоод байгаа аж. Одоогоор уг үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард бэлэн болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан ярьж байна. Жилдээ 1.5 сая тонн Тамсагийн түүхий нефтийг боловсруулж 1.3 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх зорилготой энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Дорноговийн голдуу 1.5 мянган иргэн ажиллана гэдгийг ч тооцоолсон гэнэ. Гэтэл энэ үйлдвэр Тамсагийн цэнхэр хязгаарыг там болгож байгаа БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас өөрийнхөө нефтийг 30:70 харьцаагаар худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа аж. Учир нь одоо мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2031 он хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд энэ гэрээнд заагдсанаар Монголын тал өөрийнхөө Тамсагийн түүхий нефтийг “Петрочайна Дачин Тамсаг”-аас худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа ажээ. Ингэхээр ойрын 10 жилд Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй нь тодорхой болж байна.
    Өөрийнхөө түүхий газрын тосыг БНХАУ-ын талд туйлын алдагдалтай байдлаар эзэмшүүлэх энэхүү Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх “Монгол газрын тос” компанийн Ерөнхий захирал асан Дообатын Сэнгээ гэгч “Соко Монгол инк” корпорацийн Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй. Иргэд олон нийтийн байгууллагын хувьд энэ гэрээг бүрэн эхээр нь уншихаас илүүтэй 25 зүйл, 95 хуудас бүхий энэхүү гэрээнд олборлож гаргасан бүтээгдэхүүнийг хоёр тал хэд хэдэн хувиар хуваахаар тохиролцсоныг мэдэхэд л ямархуу алдагдалтай, харалган гэрээ байгуулсан нь мэдрэгдэнэ. Гэхдээ Монгол
    Улсад маш их алдагдалтай энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Тогтвортой байдлын гэрээ биш тул У.Хүрэлсүхийн Засгийн газар, ялангуяа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Газрын тосны хэрэг эрхлэх газрынхантайгаа сайн зөвлөлдөж, хууль эрх зүйгээ сайн судлаж байгаад зоригтой хөөцөлдвөл өөрчлөн сайжруулж болох бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нарын зэрэг олон гишүүн хэлж байгаа юм.
    Яг манайх шиг байдалд ороод байсан Индонез улс хөрөнгө оруулагчидтайгаа гурван удаа халз тулж, зоригтой тэмцэлдсээр байгаад өнөөдөр өөрсдийн баялгийнхаа 71.1 хувьд нь эзэн сууж чадсан бэлээхэн сайн жишээ байж л байна. Гэтэл манайх өнөөдөр Тамсагийн түүхий нефтийнхээ дөнгөж 25-30 хувьд эзэн сууж байгаа нөхцөлд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд өөрийнхөө түүхий газрын тосны 70 хувийг Хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдан авч ашиггүй шахуу ажиллах нь тодорхой болоод байгаа юм.
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хоёр жил хэртэй судалгаа хийгээд “Татварын өмнөх ашиг нь жилдээ 138.7 сая ам доллар, цэвэр ашиг нь жилдээ 90.4 сая ам доллар, Хөрөнгө оруулалтын өгөөж нь 17.4 хувь байж хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө” гэсэн өөдрөг тооцоолол хийгээд байгаа Сайншандын нефть боловсруулах үйлдвэрийн 150 га газрыг тэгшлэх, 20 км төмөр зам тавих, ТЭЗҮ-г боловсруулах зэрэг ажилд Засгийн газар эхний ээлжинд 250 тэрбум төгрөг гаргахаар болоод байгааг зарласан. Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх талаар ярьж байгаа. Өндөр хүчдэлийн шугам татах, зам тавих ажлууд нь ирэх зургаадугаар сараас эхэлж 3 жилийн дотор барьж байгуулахаар төлөвлөж байгаа энэ үйлдвэр лав л ойрын 10 жилд олигтой ашиггүй ажиллах нь тодорхой болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Дорноговийн голдуу 600 хүн байнгын ажилтай болох нь дажгүй сонсогдож байгаа ч өөрсдийнхөө түүхий тосыг Хятадуудаас эргүүлэн худалдаж авахаар болоод байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээг яаралтай засч залруулахгүй бол Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл агаарт замхарч, ашиггүй үйлдвэрийн тоог нэгээр нэмэхээс өөр гавьтай гавьяа байгуулахгүй нь тодорхой болж байна. Уг нь Тамсагаас жилдээ олборлож байгаа 1.3 сая тонн түүхий нефть Монгол Улсын жилийн хэрэглээний 90 орчим хувийг өлхөн хангах хэдий ч 70 хувьд нь Хятадууд нэгэнт эзэн суучихсан өнөөдрийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч “Хадны мангаа” биднийг бас л дахин багалзуурдах нь тодорхой болж байна. Алсын хараагүй, харалган сохор Монголын дарга нар, улстөрчдийн гай балаг мөддөө дуусахгүй нь бололтой.
    Энэтхэгийн “Эксим” банкнаас авах нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдэг. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх бололтой. Уг нэг тэрбум ам долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй дуулдсан.
    Хамгийн гол нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор гадаадаас бензин шатахууны хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гаргаад байгаа нь үнэхээр сайшаалтай ч Тамсагийн сав газраас олборлож байгаа түүхий газрын тосонд эзэн суучихаад байгаа “Петрочайна Дачин Тамсаг”-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг дахин нягтлан хэлэлцэж Монголын талын хувийг ядаж 50 хувьд хүргэхгүй бол Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна.
136 137 138 139 140 141 142
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 50 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 22 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    19 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК