зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болорчулуун: Нефть боловсруулах үйлдвэр бараг л ашиггүй

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Энэтхэгийн “Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам доллараар Сайншандаас 20 км газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ирэх зургаан сараас ажлыг нь эхлүүлэхээр болоод байгаа. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж жилдээ 90.4 сая ам долларын ашигтай ажиллах тооцоо гаргаад байгаа энэ үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун арай өөр бодолтой яваагаа ярьсан юм.

-Өнгөрсөн хоёрхон амралтын өдөр нефть импортлогч томоохон компаниуд “Литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас авах шаардлагатай. Тэгж гэмээнэ алдагдлаа нөхөөд цаашдынхаа санхүүжилтийг хийх боломжтой болно” гэж байна. Энэ чухал стратегийн асуудалд Монголын төр жаахан хатуухан байр сууринаас хандаж болохгүй юу?

-Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бүх л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь Монголын амьдралын бичигдээгүй хууль. Яг өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарсан ийм үед бензин шатахууны үнийн өсөлт Монголчуудын амьдралд маш муугаар нөлөөлнө. Гэхдээ миний хувьд Улаанбаатарт бензин шатахууны үнийг нэмээд, хөдөө орон нутагт улам хямдруулах ёстой гэж үзэж байгаа. Орон нутагт шатахууны үнийг хямдруулж байж энэ их нүүдэл, замбараагүй суурьшлыг нэг тийш нь аятай зөвөөр зохицуулж чадна. Одоо орон нутгуудаас жилдээ 25-30 мянган хүн ямар ч чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирж энэ замбараагүй утаа тортог, эх захгүй гэр хорооллыг нэмэгдүүлж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн нийслэлийн хөдөө бий болчихлоо. Гэтэл хөдөөд ажлын байр байхгүй болж, үндсэндээ Монголын хөдөө эзгүйрээд дуусч байна. Энэ их замбараагүй нүүдлийг эдийн засгийн урамшууллын бодлогоор зохицуулах, зогсоох боломжтой юм. Тэр нь давын өмнө бензин шатахууны үнээс эхлээд Улаанбаатар болон орон нутгуудын ялгавартай үнээс эхлэх учиртай гэж бодож байна. Улаанбаатарын энэ их утааг багасгах, орон нутгуудаа эзэнтэй болгохын тулд хамгийн эхлээд эдийн засгийн урамшууллын их ухаалаг тогтолцоо шаардлагатай байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орнуудад нийслэлд нь бензин шатахууны үнэ их өндөр байдаг бол хөдөө орон нутаг, мужуудад нь хямдхан байдаг. Гэтэл бид яг үүний эсрэг явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ байдлыг давын өмнө өөрчлөх ёстой. Өнөөдрийн шатахууны татварын нэмэгдлийг Засгийн газар өөрсдөө л шийдэж гаргасан шүү дээ. Тэгэхээр цаашдаа Монгол Улс орон нутгууд болон нийслэлдээ бензин шатахууны ихээхэн ялгавартай бодлого явуулж гэмээнэ энэ утаа униараас багасаж, яваандаа салах боломжтой болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг дээр “Утаа үнэхээр гамшиг боллоо” гэдгийг дахиад л ярилцсан.

-Шатахууны үнийг нэмэх нь төвлөрлийг сааруулах гол арга зам болж чадах уу. Эргээд иргэддээ дааж давахын аргагүй дарамт үүрүүлэх юм биш үү?

-Төвлөрлийг сааруулах бодлого нь ганц шатахууны үнийг нэмснээр зохицуулагдахгүй л дээ. Юу гэвэл Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 28 жил болж байгаа мөртлөө бүх харилцаа нь социализмаараа байгаад байна. Жишээ нь бүх татварыг Улаанбаатартаа, төвдөө татаж төвлөрүүлдэг. Үндсэндээ хөдөө орон нутагт бараг л юм үлдээлгүй Улаанбаатар руугаа татчихдаг. Дахин хуваарилалт хийхдээ ямар ч оновчгүй, шал дэмий үргүй зардал асар ихээр гаргадаг. Аль овсгоотой, хөөцөлдөлгөөтэй УИХ-ын гишүүд нь хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт хийлгээд хамаг мөнгөө ийш тийш нь цацаад дуусгачихдаг. Орон нутагт бий болсон татварын орлогыг орон нутагт нь үлдээж байж Монгол Улс урагшаа явж, хөдөө орон нутгууд эзэнтэй үлдэнэ. Орон нутгууддаа ажлын байрыг олноор нь бий болгож байж Улаанбаатарын энэ их төвлөрөл, утаа униараас сална. Энд эдийн засгийн хөшүүрэг, татварын зөв бодлого, гаалийн импортын татварыг өндөржүүлж байж Үндэсний үйлдвэрлэлээ хамгаална. Ингэж гэмээнэ орон нутгуудад ажлын байр нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шигээрээ байгаад байвал Улаанбаатараас 100 гаруй км-ын хол байгаа Багануур шиг газруудад ажлын байр нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй, их нүүдэл зогсохгүй ээ.

-Өнөөдрийн бензин шатахууны үнийн өсөлтийг шатахуун импортлогч хэдэн том компани бойкот хийх замаар хийгээд байгаа юм бишүү. Энэ ер нь зах зээлийн жамаараа өсч байгаа өсөлт мөн үү. Энэ байдалд төр оролцож зохицуулалт хийх боломжгүй юу?

-Би хувь улстөрчийн болон иргэн хүнийхээ хувьд өнөөдрийн энэхүү үнийн өсөлтийг мэдээж таашаахгүй байгаа. Яагаад гэвэл 1 баррель түүхий нефтийн үнэ 110 ам доллар байхад шатахууны үнэ өнөөдрийнхөөс бага байсан. 20-30 ам доллар байхад бага л байсан. Тэгвэл өнөөдөр 1 баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам доллар байгаа. Тэгэхээр энэ үнийн өсөлтийн ард нефть импортлогч компаниудын хэт өндөр ашиг олох гэсэн шунал хүсэл л явж байгаа нь тодорхой.

-Энэ хэдхэн том компанийн давуу эрхийг төрөөс зохицуулж, зах зээлийнх нь шударга өрсөлдөөний зарчмыг санал болгож болдоггүй юмуу. Дөрөв таван том компанийн захирлууд сууж байгаад л үнийг тогтоогоод байдаг өнөөдрийн тогтолцоог яавал өөрчилж болох бол. Түүнээс гадна бараг 30 жил ярьж байгаа нефть боловсруулах үйлдвэр яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж баригдахгүй байгаа юм бол?

-Яг Тамсагаас олборлож байгаа түүхий нефть маань 1.2 сая тонн орчим түүхий нефть байгаа юм. Энүүгээр бензин шатахуун хийвэл Монгол Улсын хэрэгцээг бараг л хангачих хэмжээний түүхий газрын тос юм л даа. Гэтэл яг үнэндээ нефть боломруулах үйлдвэрийн талаар бараг л 30 жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байгаа нь гунигтай ч гэсэн үнэн. Нөгөөтэйгүүр яг өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд яг үнэндээ ашиггүй шахуу болчихоод байна. Хэдийгээр Монголын нутаг Тамсагийн хязгаараас олборлож байгаа ч 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу энэ 1.2 сая тонн түүхий газрын тосны 70 хувь нь БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн мэдэлд оччихсон шүү дээ. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга Д.Сэнгээ гэдэг нөхөр Монгол Улсад ийм их алдагдалтай Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийг Хятадын талтай байгуулчихсаны балгийг өнөөдөр бид үүрч яваа.

Ингэхээр Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгуулдаг юмаа гэхэд бид эргээд өөрсдийнхөө түүхий газрын тосны 70 хувийг хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдаж авч байж бензин шатахуун гаргах болчихоод байгаа. Ингэхээр Тамсагийн түүхий газрын тос бол үндсэндээ Монголын нефть биш хятадын нефть болчихоод байгаа юм. Ямартай ч 1.5 сая шингэн түлшний жилийн хэрэглээтэй Монгол Улс Сайншандад жилдээ 1.3 сая тонн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх 2031 он хүртэл олигтой ашигтай ажиллаж чадахгүй.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн татварыг нэмж нуруун дээрх ачааг нь бас л багагүй хүндрүүлчихлээ. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Мэдээж би татварын энэхүү нэмэгдлийг анхнаас нь л эсэргүүцсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар гэхээсээ илүүтэй Олон улсын Валютын сан гэдэг нөхөр л Монгол Улсын бүх асуудлыг мэддэг, шийддэг болчихлоо шүү дээ. Тэндээс ирж байгаа дарамт, шахалтын үндсэн дээр л саяын татварын нэмэгдэл явж байгаа юм. Тэр байгутай Оюутолгойн борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулахыг Олон улсын Валютын сан хориглож байгаа нь Монгол Улсын дотоод хэрэгт арай дэндүү хошуу дүрсэн хэрэг мөн л дөө. УИХ-аас гарсан тогтоолыг 20 хоногийн дараа хүчингүй болгуулж байна. Үнэндээ энэ улсын эзэн нь Олон улсын Валютын сан болчихлоо шүү дээ. Ер нь бол Олон улсын Валютын сан дандаа тухайн орны ард түмний хэрэглээний татварыг нэмэхийг л шаарддаг. Түүнээс биш баялгийн татварыг нэм гэж хэзээ ч шаарддаггүй. Энэ нь яваандаа тухайн улсын эдийн засгийн хямралыг улам бүр гааруулахаас биш эдийн засгийг нь тэлэх, хөгжлийг нь түргэсгэх тухай ямар ч яриа байдаггүй юм. Олон улсын Валютын сангийн зээлээр тэгтлээ хөгжиж цэцэглэсэн орон гэж би л хувьдаа дуулаагүй. Бид өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч ийм байдалд орчихоод дороо тэлчилж байна.

-Энэ Засгийн газрын үед Сайншандын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж чадах болов уу. Тэр Энэтхэгийн нэг тэрбум ам долларын зээл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх болов уу?

-Ер нь энэ үйлдвэрийн хувь заяа ихээхэн бүрхэг байгаа гэдгийг шулуухан хэлчихье. Яаж ийгээд барьчихлаа ч гэсэн түүхий газрын тосныхоо 70-75 хувийг нь хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас юань, доллараар худалдаж авах болохоор бараг алдагдалтай ажиллаж магадгүй. Товчхондоо Тамсагийн нефть бол Монголынх гэхээсээ илүүтэй хятадын нефть болчихсон болохоор бид тэднээс эргүүлээд худалдан авч бензин шатахуун хийх гээд байна. Байдал ийм л байгаа. Дүгнээд хэлэхэд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд эхний 10 жилдээ ямар ч ашиггүй шахуу ажиллана. Би бодит үнэнийг л хэлж байна.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ “Монгол–Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийн 12-р зөвлөлдөх уулзалт” болон “Монголын Өдөр” эдийн засгийн форумд оролцлоо
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
HAPPY FAMILY – HAPPY DAY – HAPPY NEW YEAR
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (59)

  • bazar (66.181.179.200)
    Yamarch baisan hinged uzsen deer ashiggui basin ch gesen. uuriinhuu ymiig gadniihand hamaagui uguhuur yamar baidagiig mash sain oilgoj aval bolomj yum bishuu.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.134)
    Энэтхэгийн Моди гэдэг манай Элбэгээгээс дутахгуй худалч нехер шуудээ. Тэрний амалсан менгеер бид нефтийн уйлдвэр бариад л..... ёстой сэруун зууд байх
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.59.239.23)
    Тэр сэнгээ гэгчийг нь шоронд хийж бүх хөрөнгийг нь хураа даа.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Hehe (66.181.161.90)
    Chi p daa mongold bh ni bas yamarch ashiggui tiim bolhoor zailtsan baida.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • ганаа (139.5.216.142)
    Ашиггүй бсан ч өөрийн үйлдвэртэй болох ёстой, энэ гишүүн нефт оруулж ирдэг компаниудад худалдагдчихсан бөлгөө
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
    • Songogch
      Ooriin um orgui Teneg ve yasan
      2018 оны 01 сарын 18
  • Зочин (103.229.122.238)
    ардчилал гарснаас хойш МАН үндсэндээ 28жилээс 20жилийг нь удирдсан. 8 жилийг нь АН өлгөн салган удирдсан. Тэгхээр энэ их ядуурал МАНтай шууд холбоотой.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.12)
    ene novsh chini harin mongol hun mun uu shanaa uguh yymsan
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Дулам (202.9.41.171)
    1993 онд хийсэг гэрээ хэзээ 2031 он болчихсон юм болоо Тэр үед 15-н жил гэж байсан шиг санагдах юм За яахав гадаадаас хараат байдалд байхаар 10-н жил ашиг муутай л байна биз Монгол гэдэг энэ эх орон чинь мөнхөд орших нь үнэн болхоор нефтийн үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай байж таарна
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Deed huniig demjij bna uildver barisan ni deershdee
      2018 оны 01 сарын 17
    • unenbat
      Tiim ter ni deer.
      2018 оны 01 сарын 17
  • Зочин (185.39.141.56)
    hahahaha oyungerel helj bn gene shvv ydarsan zovson ved nuhriin chanar tanigdanaa gej ... hajaha bi yah gej songuulaar mungu ugch chamaig gargaj irlee . odoo ashiglahgvi yum bol hesee ashiglah yum be . chamaig . hahaha ene ats ooriigoo i ulun gedes gedegee uuruu zaralchih shvdee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Unen
      2018 оны 01 сарын 17
  • Зочин (185.39.141.56)
    hahahaha oyungerel helj bn gene shvv ydarsan zovson ved nuhriin chanar tanigdanaa gej ... hajaha bi yah gej songuulaar mungu ugch chamaig gargaj irlee . odoo ashiglahgvi yum bol hesee ashiglah yum be . chamaig . hahaha ene ats ooriigoo i ulun gedes gedegee uuruu zaralchih shvdee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (185.39.141.56)
    hahahaha oyungerel helj bn gene shvv ydarsan zovson ved nuhriin chanar tanigdanaa gej ... hajaha bi yah gej songuulaar mungu ugch chamaig gargaj irlee . odoo ashiglahgvi yum bol hesee ashiglah yum be . chamaig . hahaha ene ats ooriigoo i ulun gedes gedegee uuruu zaralchih shvdee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.158)
    Энэ дурак юунд нь эсэргүүцэнэ вэ. Эдгээр ман намынхан ер толгой нь олгой болчихоо юу даа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.114.122)
    Тэр гэрээ нь дуусах хугацаа энэ тэргүй юм уу? өгсөн хүмүүсээс нь мөнгийг нь гаргуулаад буцаагаад авч болохгүй л байхдаа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Mongold khariutslaggui. medleggui ni udirddag bolson tsag,.
      2018 оны 01 сарын 17
  • 5112 (202.131.225.197)
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН СОНГУУЛЬД МАН-ыг СОНГОСОН БОЛОХООС, ОУВС-Г СОНГООГҮЙ ШҮҮ, ТЭНЭГЭЭ. ЗҮГЭЭР Л ТА МУУСАЙН МАН-ГАРУУД ХУГАЦААНААЫАА ӨМНӨ ЗАЙЛЦГАА
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Аль ч улс борлогдож байвал ДОТООДДОО үйлдвэрлэсэн ямарч бүтээгдэхүүн ашигтай ш дээ? Монгол компанид үнэ өртөг нь орох болохоор АШИГГҮЙ БОЛЧДОГ сонин юмаа БУЛУРЧУЛУУНАА ??
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Bolorchuluund yamar negeen ashig sonirkhol baigaa bolood khamgaalj baina daa,
      2018 оны 01 сарын 17
  • R (150.129.140.210)
    Gashuun ch gesen ynenee heljee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.212.136)
    Оросын Чечень улсад тосгон болгонд бензин нэрээд болоод бдаг. Хувийн хэвшлийн хийх ажил шд ээ.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (66.181.184.70)
    Tamsagiin neft hyatadiinh bolchihson yum uu
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    УИХ -д 2 хөршийн биеэ төлөөлөгч суудаг юм уу? борлуулах зах зээл нь байхад үйлдвэр байгуулахаар ашиггүй ? гэдгийг юу гэж ойлгох вэ? Бид талхаа монголд үйлдвэрлэснээ авах юм Хайгт Эрээн орж авч чадахгүй юм? түүнтэй адил тээврийн зардал гаалын татваргүй өөрснийхээ үйлдвэрийн шатахуун авах байхдаа
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.166)
    Ene SHAL HUDLAA NOHOR TORD HULGAI HIIH GE J SUUJ BAIGAA TSAG HUGTSAA HARUULSAN ER NI DORNOD AIMIGT EDNIIHIIG DAGAAD OODOLSON HUN UGUI HAYALAG MUUTAI HAYAAA MUUTAI GAIGUI GATS DUU NI ONGORSON JIL OOD BOLSON
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (175.211.79.96)
    BARAG gedeg chin uy gesen ug ve,neg bol ashiggui,nogoo bol ashigtai l gej shuud yarimaar uym,daraa n bi yagch ashiggui gej heleegui shdee geed suuj bh gej bgaa uymaa daa
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Инээдтэй хүүхэд шүү (202.72.245.202)
    ТИЙМ ҮЙЛДВЭР БОЛ СТАРТЕГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ ХӨДӨӨНИЙ ДҮҮ МИНЬ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Undesniikhee ayulgui baidliin esreg bodoltoi UIKh-iin gishuun baij bolokh uu?
      2018 оны 01 сарын 17
  • Монгол (31.173.81.109)
    Чадахгуй юм биш уйлдвэр барих хугцаагаа сунгаад л 10 жил барьчихылдаа...тэгээд л шууд ашигтай ажиллаж эхлэх юм бишуу
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • малчин (203.91.115.40)
    даанч зовмоор ичмээр улсаар удирдуулж байгаагаа мэдмээр юмдаа монголчуудыг дарлаг доромжилж бах таваа хангаж ханах болоогүй хэрэг үү энэ мэт буүар булай бүхэнд нагөө л ерөнхийлөгч гуай нар нь цохиж яваа нь ичгэвтэр юм даа
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.189.72)
    Тэр гэрээгээ хүчингүй болгохгүй юу
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Мэдлэг нь хүрэхгүй юм чинь. Одоо гэхэд шилжилт хөдөлгөөний тухай хуулийнхаа эсрэг зүйл яриад л сууж байна. Судлаад.өөрчлөөд дараа нь ярьвал таарна.
      2018 оны 01 сарын 16
  • Зочин (122.201.24.6)
    Битгий ингэж ажилд садаа бололдоо ямар ч байсан өөрийн гэсэн юмтай болоод авая 10 жилээс цааш өчнөөн хугацаа байгаа биз дээ алсыг хар л даа богино бодолтой улс төрч минь ээ
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (5.53.183.52)
    Чамд зайсанд хэн нефтийн тухай заасан юм? Мэддэг юмаа ядаж ярьж бай! Проф. Дугэржав
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • иргэн (66.181.186.197)
    Ямар ч боловсролгүй нөхөр нийгмийн бухимдлыг нэмж худал сүржигнэх юм. 30 хувиа аваад, үлдэхийг нь тэртэй тэргүй худалдаж аваад л боловсруулна биздээ. Өнөөдөр 100 боловсруулсан нефт бүдээгдэхүүн бензин дизель доллараар Оросоос худалдаж авч байгаа. 70 хувиа тэр Оросд төлдөг мөнгөнөөсөө худалдаж аваад түүхий нефт Монголд боловсруулах нь бэлэн бензин худалдаж авсанаас хямд байх болно.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.58)
    Эхлээд үйлдвэрээ бариад дараа нь Экспортын татварыг нь нэмчихнэ биз. тэгээд л
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Зөв шүү. Ер хятададууд дахин үл сэргэх байгалийн баялгыг ингэж авч байгаад өндөр татвар төлүүлэх хэрэгтэй
      2018 оны 01 сарын 16
  • Зочин (185.39.141.17)
    chamd er hamaagvi oyungerliin bugs vnerlegchee . chamaig inglee geed tsaad emgen chin husuulahgvi . . vmhii shumuulaa .
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • bat (202.179.31.116)
    uym hiie geheer ni ashiggyi geed suudag sonin tolgoi be
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • bat (202.179.31.116)
    uym hiie geheer ni ashiggyi geed suudag sonin tolgoi be
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • чуу, (103.26.195.30)
    за нэг тэнэг хүн хуурч байгаа юм шиг худлаа шаахаа больмоор юм. ард түмэн тэнэг биш улам ухаажиж байна. орос нефьт компани 30 хувь хямдруулаж нийлүүлэнэ гэж байна. тэгэхэд өөрсд өө боловруулахад нэг юм 40-50 хувь хямд болох нь тодорхой шүү дэ. энэ нэг юм нефть импортлогчидын гар хөл садан төрөл нь байж таараа. одоо больёо та нарт хууртаж ханалаа. доодохоосоо долоон доор новшнуудаа. ард түмнээ бод идэж ууж ханадаггүй арчаагүй голоороо нүхтэй махнуудаа.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (43.228.131.206)
    Хүнд байдлаас яаж гарах талаар гаргалгаа, бодлого гэж юу ч алга аа. Иймд юмнуудыг сонгож төрөө удирдуулж байгаагаа бодохоос огиудас хуорч байна.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.77)
    Хэрвээ нефтийн үйлдвэр барихад ашиггүй гэвэл энэ хэдэн монополь шатахуун импортлогч нарт шулуулуулсаар дуусах уу
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.77)
    Пунсалмаагийн Очирбат ерөнхийлөгч байхдаа нефтийн орд газартай боллоо гээд хамаг дээлэндээ нефт түрхээд байсан тэр Дайчин Тамсагийг хятадад худалдсан юм уу.Ямар луйварчины хийсэн ажил вэ.П.Очирбатын хийсэн нүгэл үү
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин ard tvmen bulaalgasan (185.39.141.17)
    ard tvmen bulaalgasan deeremdvvlsenee butsaaj avah udur aisui . ser tvgei . ard tvmen
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин ard tvmen bulaalgasan (185.39.141.17)
    ard tvmen bulaalgasan deeremdvvlsenee butsaaj avah udur aisui . ser tvgei . ard tvmen
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин ard tvmen bulaalgasan (185.39.141.17)
    ard tvmen bulaalgasan deeremdvvlsenee butsaaj avah udur aisui . ser tvgei . ard tvmen
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.123.45)
    наад нефтний үйлдвэр чинь монголд баригдана. Энэ нөхөр тэгвэл Дорнодын Нефтийг 20иод жил зөөж буй Хятадын компанийг монголд ашигтай гэж үзээд байгаа юм байх даа ? Хэрвээ 90ээд онд барьсан бол ?
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.53)
    1990 оноос хойш нефтийн үйлдвэр байгуулах олон удаагийн оролдлогыг саатуулан хорлож буй эрх мэдэлтнүүдийн нэг нь энэ нөхөр байх нь!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    Vildber baribal Mongold l ashigtai oorsdoo gazar nutag deeree oldborlon shvdee
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Bold (122.201.24.61)
    Haha mon yarivaa iim noxoduud tord bxad bid yaax bolj bn . Xil davuulaxgui xudaldaad avlaa gexed shuud avsnaas yaaachij bodsin xyamd .. tend ajilax xun bas delxiid gazriin tosnii uidvertei uls gegdex bolno muu malaa....
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.70.36.154)
    Хийж үзээгүй бизнесийнхээ талаар ашигтай ашиггүй гээд сууж байдаг чи хэн бэ.Чиний ард нефть импортлогч хэдхэн компани байгааг чинь би мэдэж байна.Тэгээд л газрын тосоо зүгээр л хямдхан Хятад руу гаргаад байх уу.Хэдэн компанид татаас өгч байхаар 1000 хүнийг ажилтай болгоод алдагдалтай байвал жаахан татаас өгөөд ажиллуулвал Стратеги энээ тэрээд хэрэгтэй юм биш үү
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    Sodbileg Bagabandi Battumur metiin lobby-d oroo yu .Ta nar barihgui bol 2020 ond AN barichnaa.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.31.128)
    чи хэн бэ
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (185.39.141.17)
    bagabandiin zulbasga bolchihson hutsaj ehellee . delhiin zah deer usnvv uruudnuu . yamar hamaa bn aa. mongoliin ard tvmen uursdiinhuu heregleeg hangaj baival boloo yum bishvv . 65 hulgaichiin hamgiin gaigui gesen ni iim lalar bgaa yum daa .bugs vnerlesen . shumuulaa . tonil
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    ОЮУНГЭРЭЛИЙН ЯЛАГДАСЫГ ДОЛООСОН ГӨЛӨГ ШИГ Л ХУЦАЖ БАЙНА ДАА.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Үйлдвэр бариулахгүйн төлөө ажиллагаанд татагдан орчихож шангаа авчаад ажлаа эхэлж байгаам бишүү?
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Meeeeedrel gar ve. Buudal al ene muu nokhoig
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Үхэрүүд (66.181.186.135)
    Нефтийн үйлдвэр ашиггүй ажиллана гэж байхгүй. Бариулахгүй байхын тулд тархи угаахаа болио. 2000 онд л Хонгор суманд жилдээ 120000 тн нефьт боловсруулах чадалтай жижиг үйлдвэрийг байгуулж байсан шүү дээ. Тэр үед боловсруулах нефьт байхгүй, улс дэмжихгүй байсан. Одоо бол бүх нөхцөл бүрдсэн. Заавал барих ёстой. Монголын хэрэгцээг хангах үйлдвэр 600-700 сая долларт л баригдана.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (99.203.143.117)
    Mongolchuud oros orontoi hel amaa ololtsoj tuuhii neft avch dongono.tamsagiin sav gazriig unendee hyataduudad zarchisan yum bishuu.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (99.203.143.117)
    Mongolchuudiin hogjiloos hoish changaaj toriin albanii suudliin bogloos bolson iim novshnuudaa zorigtoi temtsej zailuulah heregtei.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (99.203.143.117)
    Barij bosgoj buteej sur.hogjild shavar bolson iim balainuudaa zailuulaasai.yadaj tuuhii neft importlohod hamaagui hyamd tusna.mongol hun ajiltai bolno.hunii buteesen belen yum husaad suuj baih sanaatai.meddeggui negendee mergen tsoohor yum bizdee.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.35.113)
    бас л тарвагадорж хумсаа дүрээ биз
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.35.113)
    бүтээгдэхүүн хуваах гэрээгээ эргэн харж болохуу?
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    БАГАБАНДИ ФСДА ХУВЬ ЭЗЭМШДЭГ ГЭСЭН ШУУД БУЛААЖ АВ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.24.125)
    ASHIGGUI CH GESEN TERBUM DOLLOR GADAGSHLAHGUI MALAAAA
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Яг л үнэн, бодит байдлыг хэлсэн байна. Нефть боловсруулах үйлдвэрээ барьдагаараа барих л хэрэгтэй. Харин тэр гэрээг цуцлах хэрэгтэй. Тийм боломж нь ч байгаа юм билээ. Сэнгээ, түүний толгойд байсан ерөнхий сайд нартай хатуу хариуцлага тооцох ёстой.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
    • Уншигч
      Сэнгээ хамаагүй ээ, багабанди, очирбат нар л цаад эздүүд нь
      2018 оны 01 сарын 16
  • Зочин (203.169.49.101)
    Тиймээ эрүүлээр сэтгэж, хөрнгө оруулалтын тооцоо ТЭЦҮ хийвэл бараг худалдаж авсан нь дээр болно. Өнөөдрийн газрын тосны дэлхиын үнэ түр зуурынх. Монголкомпанийн мэдлийн ашиглаж байгаа түүхий нефть байхгүй л байгаа. оПЕК-н орнуудын саяхан байгуулсан гэрээ нь олборлолтоо хүчээр бууруулж байж жаахан нэмсэн. Түүнээс дэлхийн газрын тосны баталгаатай нөөц хэрэгцээнээсээ олон дахин илүү байгаа. Шатдаг занарын ордноос бензин ихээр олзворлож байгаа, сүүлийн үед Тундраас том, том нөөцтөй ордууд нээгдсээр л байгаа. Энэтхэгийн нэг тэрбум долларыг богино хугацаанд ашигаа өгөх өөр ашигтай төслүүдээ санхүүжүүлэх нь зөв.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
    • Г.Батнасан
      Битгий балайр новш оо.
      2018 оны 01 сарын 16
  • zoxhjhgf (185.39.141.17)
    vmhii amaa hamhi . hulgaich hudaldagdsan urvagchaaa . dornodiiig luuhaanuudaar neptiig ni tulmuulj bui lalar gedgee chi uuruu batalchihlaaaa. oyungerel chavgantsad mongol chuud darluuulaad suuj bhbolj bn uu
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • zoxhjhgf (185.39.141.17)
    vmhii amaa hamhi . hulgaich hudaldagdsan urvagchaaa . dornodiiig luuhaanuudaar neptiig ni tulmuulj bui lalar gedgee chi uuruu batalchihlaaaa. oyungerel chavgantsad mongol chuud darluuulaad suuj bhbolj bn uu
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.24.112)
    НОВШОО МОНГОЛООС ГАРЧ БАЙГАА НЕФТЬ ЯАГААД ХЯТАДЫНХ БОЛЧИХСОН ЮМ БЭ? ХЭН ӨГСИЙН ТЭР ХҮМҮҮСИЙГ ШУУД АЛ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 24 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 36 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 18 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 18 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 18 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 18 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК