Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

216 217 218 219 220 221 222
  • Аялал жуучлалын үзэсгэлэн болно
    2016 оны 6 сарын 03
    2016 оны 6 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур-2016” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын буюу Монгол аялагч нарт үзэсгэлэнт Монгол орондоо хийгээд гадаад улсад аялахдаа хэрхэн зөв төлөвлөж, оновчтой, үр өгөөжтэй бас хариуцлагатай аялах талаар мэдлэгт дусал нэмэр өгөхөд оршино. Тус үзэсгэлэнд нийт 40 аж ахуйн нэгж, 10 аймгийн аялал жуулчлалын байгууллага, гадаадын 4 улсын элчин сайдын яам оролцож аялал жуулчлалын зорих газар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулна. Мөн гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчны бааз, амралт сувиллын газрууд, аяны хэрэгсэл, тоног төхөөрөмж, механизмын худалдаа эрхэлдэг компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, зуны аяны хэрэгслийн худалдаа явагдана. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, үйлчилгээнүүдийг сонирхуулах юм. Жишээ нь хөдөө орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банк нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Олон улсын Виза картын бүртгэлийг үзэсгэлэнгийн үеэр хийж бусад сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Мөн Хөвсгөл далайд тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Далай Тур” жуулчны бааз 8-р сарын сүүлээр тус гэр баазад хөнгөлөлттэй нөхцлөөр байрлаж, аялах онцгой хямдралыг зарлана. “Улаанбаатур 2016” үзэсгэлэнгийн онцлог нь боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд үзэсглэлэнд хүрэлцэн ирснээр аялагчид аяллаа хэрхэн зөв зохион байгуулах, аялалд хувийн ба гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангах, эрсдэлгүй яаж аялах вэ зэрэг хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13958#sthash.7BmxUhxh.dpuf
  • Ц.Намуунцэцэг Азийн АШТ-ээс хошой мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 6 сарын 03
    2016 оны Ази тивийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

    Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 55 кг жингийн барилдаан болж 55 кг-д “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов.

    Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон тивийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас 3 бөх зодоглоно.
  • Колумб: ”Рио-2016”-ийн өмсгөлөө танилцууллаа
    2016 оны 6 сарын 03
    Колумбын Богота хотод тус улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Рио 2016 олимпийн наадамд оролцох Колумбийн тамирчдын дүрэмт хувцасыг танилцууллаа.

  • Монголын кино урлагийхан маргааш шилдгүүдээ тодруулна
    2016 оны 6 сарын 03
    Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

    Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг ”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь ”Академи авардс” юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам ”Их тэнгэр цогцолбор”-т маргааш болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.

    Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ”Атганд үлдсэн эрдэнэ”, ”Үргээлэг”, ”Тоглож болохгүй нас”, ”Lovers” зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба ”Академи авардс”-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой ”Академи авардс” маргааш буюу энэ сарын 4-ны өдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.
  • ”Туршилтын хосууд”-ыг үзээд байрны урьдчилгаагаа бэлгэнд аваарай
    2016 оны 6 сарын 02
    Монголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ. Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна. Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих нэгэн бэлгээ задаллаа. 1 сарын хугацаатай 3 үе шаттай зарлагдах тэмцээнд оролцоод түрүүлсэн 1 хосод орон сууцны байрны урьдчилгааг нь төлж өгөх юм байна. Тэмцээнд бүртгүүлэхийн тулд “Туршилтын Хосууд” киног үзсэн хос тасалбараа Bee Café-д авчрахад л хангалттай юм байна. Тэмцээнд оролцох хосуудыг бүртгэх хугацаагаа 5 сарын 27-өөс 6 сарын 10-ний 22:00 цаг хүртэл гэж зарлажээ. Тэмцээний эхний шат нь 5 сарын 30-аас эхлэн 6 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Кино багийнхан тун удахгүй залуу хосод бэлэглэх байрныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Хямралыг сөрөн залуу хосуудад байртай болох боломж олгож буй Оюунлаг Продакшны хамт олонд баярлалаа
  • Өнөөдөр: Зарим музей хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ
    2016 оны 6 сарын 01
    Маргааш олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр нийслэл дэхь музейнүүд хүүхдүүддээ үнэгүй үйлчлэхээр болжээ.

    3анабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Харин Үндэсний түүхийн музей нь өнөөдөр буюу тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жил “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм бйна. Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж болох юм байна.



    Чойжин ламын сүм музей “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Энэ жилийн арга хэмжээнүүдээ “Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүуд маш идэвхтэй оролцсоор ирсэн нь Чойжин ламын сүм музейн хамт олонд урам зориг хайрласан байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан болох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.
  • ”Туршилтын хосууд” тэсрэлт хийж байна
    2016 оны 5 сарын 31
    Үзэгчдийн талархалыг хүлээгээд байгаа ”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү киноны хөгжилтэй басхүү сонирхол татсан үйл явдлууд нь ёстой л үзсэн нэгний элгийг нь авч байгаа гэнэ.
  • ”Академи Авардс”-д нэр дэвшиж буй зураглаачдыг танилцуулж байна
    2016 оны 5 сарын 31
    Монголын кино урлагийн шилдгийг тодруулах ”Академи Авардс” зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил ”Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 4-ний өдөр болох юм.

    Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах юм. Бид өмнө нь тус наадамд нэр дэвшиж буй кино уран бүтээлүүд болоод нэр дэвшиж буй найруулагчдын мэдээллийг хүргэж байсан бол энэ удаад шилдэг кино зураглаачид нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.

    ”Атганд үлдсэн эрдэнэ” киноны зураглаач Д.Ангараг
  • “Mongolian Academy Awards”-д 26 кино өрсөлдөнө
    2016 оны 5 сарын 29
    Ирэх зургаадугаар сарын 4-нд ”Mongolian Academy Awards 2016” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, шилдгүүд тодрох юм.
  • Монголын жүдочид дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна
    2016 оны 5 сарын 27
    Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас өнөөдрийн байдлаар 13 тамирчин ”Рио-2016” зуны олимпийн наадамд оролцохоор болоод байгаа. Тэгвэл үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна.

    Эхний гурван байрыг одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас ахиж байна.

    ”Рио-2016” олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажина.
  • ”Academy Awards Mongolia 2016” кино наадмын бүртгэл маргааш дуусна
    2016 оны 5 сарын 25
    Монголын Оскар гэгддэг ”Academy Awards Mongolia 2016” кино наадам ирэх сарын 03-ны өдөр болно.

    Уг наадмыг ”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг билээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

    ”Академийн дээд Шагнал”-ыг 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр ”Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд ”Бодлын хулгайч”, 2013 онд ”Аравт” УСК, 2014 онд ”Үргээлэг”, 2015 онд ”Аав” УСК тус тус ”Академи авардс”-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байв.

    Тэгвэл энэ жилийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулахаар уран бүтээлийн бүртгэлийг эхлүүлээд буй. Энэхүү бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байгааг кино урлаачдаа дуулгая. Та бүхэн амжиж өрсөлдөх бүтээлээ бүртгүүлээрэй.

    Одоогийн байдлаар ”Үргээлэг-2” 10 номинаци, ”Lovers” 5 номинаци, ”Содура” 15 номинаци, ”Атганд үлдсэн эрдэнэ” 15 номинаци, ”Тоглож болохгүй нас” 6 номинацид тус тус нэр дэвшжээ.

    Монголын киноны шилдгүүдийг дараах номинациар шалгаруулна

    1. Шилдэг кино Best Picture
    2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
    3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
    4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
    5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
    6. Шилдэг найруулагч Directing
    7. Шилдэг зураглаач Cinematography
    8. Шилдэг зураач Art direction
    9. Шилдэг хөгжим Music original score
    10. Шилдэг дуу Music original song
    11. Шилдэг монтаж Film Editing
    12. Шилдэг дууны найруулагч Sound Editing
    13. Шилдэг зохиол Writing screenplay
    14. Шилдэг дүрсний эффект Visual effects
    15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
    16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
    17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor гэсэн төрлүүдээр шилгүүдийг тодруулах юм.
  • Анжелина Жоли Лондоны эдийн засгийн их сургуульд багшилна
    2016 оны 5 сарын 25
    Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли Их Британий нэр хүндтэй сургуулиудын тоонд багтдаг Лондоны эдийн засгийн их сургуульд зочин профессороор томилогдсон байна. Энэ долоо хоногийн эхээр Лондоны эдийн засгийн их сургуулиас энэ талаар мэдээлсэн бөгөөд тус сургуулийн Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын сэдвээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутнуудад лекц уншиж, багшилахаар болжээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ ”оюутнуудад багшилж, нилээд хэдэн улсын засгийн газар болон НҮБ-тай хамтран ажилласан туршлагаасаа хуваалцаж, мөн тэднээс суралцахаар болсондоо таатай байна” хэмээн хэлсэн байна. Тус их сургуульд зочин профессороор томилогдсон эрхмүүдийн дотор мөн Их Британий Гадаад Хэргийн Төрийн Нарийн Бичгийн Даргын албыг хашиж байсан, ахмад дипломатч Уилльям Хааг багтсан байна.
  • Чөлөөтийн 4 бөхөд олимпод оролцох цагаан хуудас олгожээ
    2016 оны 5 сарын 25
    Олон улсын олимпийн хороо, Гурван талт зөвлөл буюу “Олимпийн эв нэгдэл” зөвлөл, Зуны “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадмын Зохион байгуулах хорооноос тус олимпийн наадамд цагаан хуудсаар оролцуулах 16 спортын төрлийн 110 тамирчны нэрсийг зарлалаа.
  • Гудамжны шилдэг бүжигчнийг 5 сая төгрөгөөр шагнана
    2016 оны 5 сарын 25
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь зургаадугаар сарын 19-ний өдөр Чингисийн талбайд болох аж.
  • “Хурд” хамтлаг Чингисийн талбайд тоглоно
    2016 оны 5 сарын 24
    “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт энэ сарын 28-ны өдөр буюу ирэх бямба гаригт болох гэж байгаатай холбогдуулан цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, орлогч дарга Ц.Анхбаяр, нийлэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нар мэдээлэл хийлээ.
  • ”Billboard Music Awards 2016” улаан хивсний ёслолын зургууд
    2016 оны 5 сарын 24
    Америкийн энтертейнмент ертөнцийн томоохон бренд болох Биллбоардын зүгээс жил бүр зохион байгуулдаг Billboard Music Awards шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ням гаригт Лас Вегас хотын Т-Мобайл Арена хүрээлэнд болж өнгөрлөө. Хип хоп уран бүтээлч Лудакрис болон дуучин Сиара нарын хөтлөн явуулсан уг арга хэмжээг Америкийн Эй-Би-Си телевиз шууд дамжуулсан байна. Энэ жилийн шагналд r’n’b дуучин The Weeknd хамгийн их буюу 20 төрөлд нэр дэвшин, 8-д нь шагнал хүртсэн байна.
  • ”Академи авардс-2016”-ын шилдэг бүтээл ирэх сарын 3-нд тодорно
    2016 оны 5 сарын 23
    ”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах ”Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа ”Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буй биз ээ. Кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тус наадам анх 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр ”Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд ”Бодлын хулгайч”, 2013 онд ”Аравт” УСК, 2014 онд ”Үргээлэг”, 2015 онд ”Аав” УСК тус тус ”Академи авардс”-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байжээ. Харин энэ жилийн хувьд ямар кино уран бүтээл шилдгээр шалгарах бол гэдгийг бодол оюунаараа тольдох эрхэм кино урлагийн шүүмжлэгчид, үзэгчид та бүхэн тунгаах биз ээ.
  • ”Монгол Хөөмийн Сонгомол” эгшгийг олон улсад таниулж байна
    2016 оны 5 сарын 23
    Монголын уламжлалт хөгжим соёлыг барууны ертөнцөд таниулан сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг бүтээж түүний олон улсын аялан тоглолтыг 2016 оны 3-5 сард Франц, Швейцарь, Морокко улсад зохион байгуулж байгаа юм байна.

    Хоёр сарын турш үргэлжилж буй энэ аялан тоглолтод хөөмийн голлох өвлүүлэгчид, мэргэжлийн хөөмийчид, ахмад, дунд, залуу үеийг хамарсан 12 Монгол уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа гэнэ.

    Монгол үндэсний урлагаа дэлхий дахинд таниулан яваа авъяаслаг уран бүтээлчиддээ амжилт хүсээд улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хүсэе.
  • М.Даваажаргал хосгүй амжилтын эзэн болов
    2016 оны 5 сарын 23
    Их аварга М.Даваажаргал цагийг эзэлсэн хосгүй аварга гэдгээ нотоллоо
  • Ж.Вердийн ”Трубадур” дуурийг тоглоно
    2016 оны 5 сарын 22
    Ж.Верди ”Трубадур” дуурь
216 217 218 219 220 221 222
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    12 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    15 цаг 7 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    23 цаг 3 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК