-
2016 оны 7 сарын 19
Энэ жил Монголын Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаа билээ.
-
2016 оны 7 сарын 18
Зуны халуун наранд арьс тань борлож өнгөө алдаж байна уу? Тэгвэл эдгээр 10 аргуудаас өөрийн арьсны онцлогт тохируулан хэрэглээрэй.
1. Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай. Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалж болно. Тос ихтэй тосон дээр 10г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.
2. 1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10г сахар ба 100мл буцалсан ус аваад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 30-40 минутын дараа арилгаад нүүрээ угаана. Нүүрээ норгоод нүүр болон хүзүүндээ тос түрхэнэ.
3. Өндгөөр маск тавих нь арьсыг жигд цайруулдаг. Хамгийн үр дүнтэй арга ч гэгддэг. Гэхдээ долоо хоногт 2-3 удаа л өндгөөр маск тавихыг зөвлөж байна. Учир өндгийг өдөр бүр нүүрэндээ тавих нь хуурайшуулдаг.
4. Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арч. Энэхүү зөвлөгөөг 3-4 хоногт хэрэгжүүлснээр таны арьс хоёр дахин цайрах болно. Холливуудын нэрт жүжигчин Женнефир Анистон зураг авалтад оролцож байхдаа энэхүү аргыг хэрэглэдэг гэнэ.
5. Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчина. Ганцхан удаа макс тавихад арьс тань шууд цайрах болно.
6. Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно. Үр дүнг нь үзэхийн тулд 5-10 хоног энэхүү аргыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна
7. Нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.
8. Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод нүүр эсвэл биендээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Тараг сонгохдоо чихэргүй, жимсгүйг хэрэглээрэй.
9. Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавина.
10. Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавина. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөө толбыг арилгах шидтэй.
-
2016 оны 7 сарын 18
АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалтын хаалтад зориулсан тоглолт өнөөдөр Чингисийн талбайд 20.30-24.00 цагт болно. Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх бөгөөд урилгаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцох аж.
Тоглолтод ”Fire”, ”Киви”, ”Colors”, ”Гурван охин”, ”Lemons” хамтлагууд тоглох юм. Мөн МУГЖ Т.Ариунаа ая дуугаа өргөх юм байна.
-
2016 оны 7 сарын 18
Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 30, 31-нд болно.
Тус тэмцээн “Буянт ухаа” спорт цогцолборт болох бөгөөд уг тэмцээнд дэлхийн олон орны сумочид өрсөлдөнө. Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна.
-
2016 оны 7 сарын 18
Олон улсын математикийн 57 дугаар олимпиад долдугаар сарын 6-16-нд Хонконг хотноо зохиогдож өндөрлөлөө. Нийт 111 орны 600 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай сурагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Монгол Улс 33 дугаар байр эзэлжээ. Тодруулбал, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Пүрэв Хүрэл медаль, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч О.Бодрол Мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч Г.Баяржавхлан Мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11-р ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртжээ.
МУИС-ийн багш, олимпиадын багийн ахлагч Б.Баяржаргал энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж бэлдсэн. Үүний үр дүн ч гарсан гэв. Нэг бодлого нь долоон оноотой, нийт зургаан бодлого бодож, авсан оноогоороо байр эзэлдэг эл олимпиадад Монгол Улсыг төлөөлж зургаан сурагч оролцжээ.
Мөнгөн медалийн эзэн О.Бодрол “Би энэ жил 12 дугаар анги төгссөн. Тиймээс миний хувьд энэ бол сүүлийн олимпиад байлаа. Өмнө нь хоёр удаа орж, хүрэл медаль авч байсан. Энэ жил маш сайн бэлдэж, зорьсондоо хүрч, монгөн медаль авсандаа баяртай байна. Тусалж, дэмжсэн багш нартаа баярлалаа” хэмээн ярив. Тэрбээр улсын олимпиадаас дөрвөн удаа алтан медаль хүртэж байжээ.
Тусгай байр эзэлсэн, Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч М.Өнөболд “Олон улсын олимпиадад улсаа төлөөлж оролцсондоо баяртай байна. Би өнгөрсөн жилээс олимпиадуудад бэлдэн, орж эхэлсэн. Энэ жил Улсын олимпиадын аравдугаар ангийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн” гэлээ. Тэрбээр 13 настай бөгөөд тус олимпиадын хамгийн “бяцхан” өрсөлдөгчдийн нэг байсан аж.
-
2016 оны 7 сарын 18
Бразил улсын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг энэ сарын 20-нд үднэ. Тус ёслол 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр ”Рио 2016”-г зорих юм.
Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.
-
2016 оны 7 сарын 18
Бүсгүйчүүд бид үргэлж л шинийг эрэлхийлж хувцасны шүүгээгээ өөрчилж байдаг билээ. Гэхдээ улирал болгонд нэртэй, сүртэй трэнд гаргах брэндүүдийг Runway-ээс тэр чигээр нь хуулан өөрийнхөө шүүгээнд хийнэ гэдэг үнэхээр боломжгүй. Тиймээс ямар нэгэн трэндийг дагахдаа өөртөө хэдэн асуулт тавьж сурах хэрэгтэй.
- Энэ хувцасны загвар чамд зохих уу?
- Ийм өнгө чиний царайны өнгийг улам сайхан харагдуулж чадах уу?
- Энэ стиль чиний зан характерийг илэрхийлж чадах уу?
- Энэ авах гэж байгаа хувцас бусад хувцастай чинь зохицож чадах уу? Хэрвээ 5 өөр outfit болж чадвал маш сайн.
- Энэ трэнд удаан хугацаанд мода болж чадах уу?
Эдгээр шаардлагад нийцсэн бол худалдан авч болох юм. Тэгэхээр шоппинг хийхдээ өөрт чинь нэг зураг, ямар нэг санаа байгаа бол түүнийгээ дагахдаа үргэлж 3-5 янзаар өмсөж болох загварыг нь сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь Runway-ийг шууд хуулбарлах биш, хэрвээ тэр дизайнерийн трэнд таалагдсан бол өөртөө тохирох элементүүдийг сонгон худалдаж аваад өөрийн стилийг гаргах нь хамгийн чухал юм. Жишээ нь: D&G-ийн Runway-ээс ийм романтик стилийн фото чамд таалагдлаа гэхэд үүнээс санаа авч өөрийнхөөрөө хувцасны шүүгээнд байгаа юбка ч юмуу сандаалтайгаа тохируулан бусад зүйлсийг нэг их мөнгө үрэлгүйгээр трэнд болгон өмсөж болох юм.
-
2016 оны 7 сарын 17
Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ
-
2016 оны 7 сарын 17
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 15-нд “Хунт нуур” балетыг олны хүртээл болгосон бол энэ удаад тус театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг өнөөдөр орой тоглохоор болжээ. Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд дуурь бүжгийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох аж. Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох ба тоглолл оройн 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрлмийн театрын тайзнаа тоглогдоно.
-
2016 оны 7 сарын 15
Олны танил эрхмүүдийн наадмын гоёлыг хамтдаа сонирхоцгооё.
-
2016 оны 7 сарын 13
Шорлогны мах амталж дарах 10 арга
-
2016 оны 7 сарын 12
Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож байна. Тиймээс энэ жил улс, аймгийн алдар цолтой 1024 бөх улсын наадамд зодоглож байгаа билээ. Тэгвэл наадмын үзүүр, түрүү, шөвгийн бөхчүүд хэн байх бол гэсэн таамаг, таавар хөвөрсөөр байгаа энэ үед 2015 онд Улс аймгийн алдар бөхчүүдийн 23 барилдаан зохиогдоод байна. Энэ барилдаануудад түрүүлж үзүүрлэж шөвгөрсөн амжилтаар бөхчүүдийг жагсаасныг сонирхуулж байна.
-
2016 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.
-
2016 оны 7 сарын 11
Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан азарга насны морьд барианд орж ирлээ.
-
2016 оны 7 сарын 11
Хадаа аваргын үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн түүх их сонин. Сумын наадамд зуузай нь урагдчихсан бахиалтай барилдаад түрүүлчихдэг. Үндэсний бөхөөр нэг ч удаа бэлтгэл сургуулилт хийж үзээгүй. Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд шууд улсын баяр наадамд барилдаж,начин цолтой болсон байдаг. БНМАУ-ын начин цол авах гээд индэр өөд гарах үед нь түүнд бусад шигөмсөх шинэ дээл, гутал энэ тэр байсангүй. Улсын шигшээ багийн тамирчид өмсдөг биеийн тамирын хослолтой давхиж очоод авчихсан байдаг. Монгол Улсын аварга Д.Хадбаатар үндэсний бөхөөр хэрхэн барилдаж ирсэн түүхийг уншигч та бүхэнд хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 10
Увертюра” хамтлагийн уран бүтээлчид Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа
-
2016 оны 7 сарын 09
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гараад байгаа билээ. Энэ жил баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр олон уран бүтээл багтсан. Түүний нэг нь “Учиртай гурван толгой” дуурийг долдугаар сарын 10-ны 21.00 цагаас Чингисийн талбайд тоглох юм.
-
2016 оны 7 сарын 09
Таны нүүрэн дээр юм гараад байна уу?
-
2016 оны 7 сарын 09
Жигнэмэгээр урласан шилдэг 10 бүтээлийг танилцуулъя. Эдгээр бүтээлүүд бүгд амттанаар бүтсэн гэхэд та итгэх үү?
-
2016 оны 7 сарын 08
Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол ардын язгуур урлаг, ёс заншлыг театрын урлагтай хослуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр болох ”Номадик” театр өчигдөр нээлтээ хийлээ. Тус театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан Монгол эсгий гэрт байрлаж ардын язгуур урлаг болоод Монголын ард түмний ахуйн зан үйл, ёс заншилийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан дахин давтагдашгүй байдлаар хүргэж буй анхны нүүдлийн гэр театр бөгөөд Монгол ард түмний заавал үзэх, Монголыг зорисон жуулчдын зайлшгүй очих газрын нэг юм.
Театрын нээлт тун өвөрмөц байдлаар зохиогдсон нь Монгол угсаатны бүлгийн нэг болох ”Захчин” ардын хурим болж буй байдлаар нээлтээ хийсэн бөгөөд хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг театрын урлагийн гайхалтай найруулгаар найруулж нээлтэнд ирсэн үзэгчдэд хүргэсэн юм.
”Номадик” театр нь нүүдэлчин түмний билгэдэл болсон Чингис хааны морьт хөшөөний дэргэд ”Ариг Монгол” жуулчны баазад байрлаж байна. Ийнхүү Монгол түмний уламжлал бахархал болсон ёс заншилийг харуулсан нүүдлийн гэр театр болох ”Номадик” театр нээлтийн фото сурвалжлаганаас хүргье.