-
2017 оны 9 сарын 29
Ирэх даваа гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.
-
2017 оны 9 сарын 29
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана. Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргаж,
-
2017 оны 9 сарын 29
Улс төрчид өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй гэдгийг өнгөр өдрүүдийн үйл явдал тод харуулах шиг. Өөрсдийн сүүлчийн хөзрөө тавихын тулд бүхэл бүтэн намынхныгаа лоббидож, ажил болоод албанд нь халдсан нэгнийгээ гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ хэмээн сүрдүүлж буй монголын улс төрчид хэр зэрэглэгжсэнийг харуулах мэт.
-
2017 оны 9 сарын 28
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдахаар болжээ.
-
2017 оны 9 сарын 28
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хөххотод болж буй “Монгол-Хятадын
-
2017 оны 9 сарын 28
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.
Уг зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох үндсэн чиглэлийг баримталжээ.
-
2017 оны 9 сарын 28
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны есдүгээр сарын 27-нд болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2017 оны 9 сарын 28
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо.
Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.
-
2017 оны 9 сарын 28
Нэлээд хэдэн сарын өмнө оффшор бүсэд 17 орчим тэрбум ам доллар нуугдсан гэх дуулиан дэгдэж, улс төрчид ч энэ мөнгөний хэмжээг бодитой эсэхийг өөрсдөөсөө лавлацгааж байсан билээ. Монгол Улсын гадаадыг өрийг өлхөн төлж, цаана нь ард түмнийхээ амьжиргааг сайжруулахад хүрэлцэхүйц мөнгө үлдэж буйг ”Ард түмний онц түр зөвлөл”-ийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун нэгэнтээ хэлсэн байдаг.
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мотажи, ХБНГУ-ын Дойче Велле телевизийн Гадаад харилцааны захирал Клаус Фридрих Херберт Бергмен, төлөөлөгч Йан Хэддоу нарыг хүлээн авч уулзлаа.
“Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын хурлын эдгээр төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Дэлхий нийтийг мэдээ мэдээллээр хангах маш чухал үүргийг та бүхэн гүйцэтгэж байна. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо нь МҮОНРТ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чиглэлээр хамтарч ажиллан дэлхийн хэмжээний томоохон тэмцээн, өвөл зуны олимпыг монголчуудад шууд дамжуулан үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэхүү харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Дойче Велле телевизийн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатад хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд МҮОНРТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Улмаар хувийн хэвшлийн телевизийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Мөн 2018 оны Азийн дэлхийн аваргын тэмцээн, 2020 оны Токиогийн өвлийн олимпийг монголын үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэхийн төлөө ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, улмаар нэр дэвшигчээр сонгогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Энхболд таван төлөөлөгч буюу 1
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцуулах үеэрээ ийн мэдэдлээ.
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон Бага хурлынхаа шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “МАН Ерөнхий сайдад
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж өнгөрсөн даваа гарагт болсон
-
2017 оны 9 сарын 27
Өнгөрсөн даваа гаригт МАН-ын Бага хурал болсон билээ. Тус хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, Шадар сайд У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд боломж бүрдсэн.
-
2017 оны 9 сарын 27
У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар хэн байх тухай таамаг хэвлэлээр болон сошиалаар цацагдаж эхэллээ. Тэрбээр Ерөнхий сайдаар батламжлагдах нь тодорхой учраас түүний танхим хэрхэн хэнээр бүрдэх нь хэн хүнд сонирхолтой байна. Ер нь У.Хүрэлсүх хэнээр танхимаа бүрдүүлснээс түүний хувь заяа төдийгүй МАН-ын ирээдүй харагдах болно. Цаашилбал тэр танхимаа хэрхэн бүрдүүлснээр МАН-ын их хурлаас намын дарга болох эсэх ч хамаарах учиртай.
Тэгэхээр У.Хүрэлсүх маш ухаантай, холыг харсан томилгоо хийх хэрэгтэй. Түүнд Ж.Эрдэнэбатыг бодвол нэг том давуу тал байна. Хэн нэгний утсан хүүхэлдэй болж Ерөнхий сайдаар томилогдсонгүй. Намын бага хурлаар хар зоригоор, мэдээж бусад фракцын дэмжлэгтэй Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан.
Тэр өөрөө толгой мэдэн томилгоо хийх эрхтэй еасгийн тэргүүн болов. Мэдээж намын нөхдийн дэмжлэг, өөрийн тойрон хүрээлэгчдийг харж үзэх нь тодорхой. Гэхдээ л түүнд улс орны эрх ашгийг илүү харах чадвар бий гэж намынхан нь төдийгүй ард түмэн харж байна. Юутай Ардын хэмээх тодотголтой энэ Засгийн газрын Шадар сайд Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэг. ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ тодорхой. Тэр бол Ерөнхий сайдын баруун гар, нэг нутгийн үнэнч дүү.
Батлан хамгаалах, Хүнс, ХАА, Зам тээврийн салбарыг дан дээлтэй хүн хаших магадлалтай байна. Тухайлбал, генерал Ц.Тогоо Батлан хамгаалахын сайд болж магад. Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажиллана байна хэмээн огцруулсан 33 гишүүнээс 10-аад хүн сайд болох нь тодорхой. Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Ц.Даваасүрэн гэсэн гишүүд давхар дээл өмсөх нь тодорхой байна.
Учир нь тэд нар бол улс төрийн болон төрийн ажлын туршлагатай мэргэжлийн сайд байж чадах хүмүүс юм. Үнэхээр тэднийг Засгийн газартаа оруулбал гоё бас зөв томилгоо болно. Жишээлбэл, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохыг хүмүүс зөвлөж байна. У.Хүрэлсүх эдийн засагч биш тэгэхээр түүнд энэ талын санй жинхэнэ ясны хүн хэрэгтэй гэдэг үүднээс тэр биз. Цаашилбал, энэ засаг дэд сайдгүй, бас дэд дарга наргүй байвал мөнгө хэмнэхээсээ илүү төрийн данхар бүтэц багасч байна гэдэг талаасаа ард түмэнд таалагдаж эхэлнэ гэсэн үг.
-
2017 оны 9 сарын 27
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.