Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1027 1028 1029 1030 1031 1032 1033
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал эхэллээ
    2018 оны 1 сарын 15
    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал эхэллээ
  • Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж байна
    2018 оны 1 сарын 15
    Ерөнхийлөгч иргэдтэй уулзана
  • Өнөөдөр УИХ дахь хоёр бүлгийн хуралдаан болно
    2018 оны 1 сарын 15
    бүлгийн хуралдаан
  • У.Хүрэлсүх & М.Энхболд
    2018 оны 1 сарын 15
    Монголчууд, ялангуяа Улаанбаатарчууд 2018 оны нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийг тун тааруухан угтаж байна. Бензин шатахууны үнэ нэмэгдсэн ч олдоц нь ховор шатахуун түгээх станцууд дээр бөөн очер, дугаарлал. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бензин шатахууны үнийг Засгийн газраас тогтоох боломжгүй. Зах зээлийн эдийн засгийн зарчмаараа л зохицуулагдаад явах учиртай” гэж хэлснээс хойш бензин шатахуун итпортлогчид “Дураараа дэргиж, дунд чөмгөөрөө жиргэж” эхэлж байгаа нь энэ. Дэлхий нийтээрээ газрын тосны болон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес эрхлэгчид улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавин энэхүү бизнесийг хийдэг жишиг бий. Гэтэл манайд эсрэгээрээ, олигархиуд төрийн бодлогыг үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлдэг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л ийм төрлийн бизнес эрхлэгчиддээ нэлээд чанга хяналт тавьдаг. Харин манай улс тус орноос олон зүйлийг хуулж авдаг мөртлөө бензин шатахуун итпортлогчдыг хариуцлагын тогтолцооноос хаяж орхидог нь өнөөдөр болоод байгаа үйл явцаас тодорхой харагдаж байна. Өнгөрөгч хоёрхон хоногийн дотор бензиний үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензин өнөөдөр өглөө 1890 төгрөгөөр зарагдаж байгаа ч олдоц нь тун тааруухан байгаа юм.
    Харин бензин шатахуун импортлогчдыг эрхлүүлж толгой дээрээ гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт үүсээд байгаа энэхүү үнийн хөөрөгдөл, ард иргэдийн бухимдлыг мэдсэн ч мэдээгүй царайлан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-нд БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхлүүлээд байгаа.
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг юм гэсэн.
    Өнөөдөртөө хилийн дээс алхан санаа амар айчлал хийж яваа У.Хүрэлсүхийн засаг Цагаан сарын дараа онхолдож ч магадгүй нөхцөл үүсчихээд байгааг сануулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэж нөхөр гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайр зарлаж, Оюутолгойг зогсоох хэрэгтэй гэж орилоод эхэлсэн нь цаанаа нарийн учиртай. Мань эр цаагуураа УИХ-ын дарга М.Энхболдын турхиралтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мэрж эхэлж байгаа нь энэ. Үнэндээ Монгол Улсын засаг төр гэж завхарсан толхилцоон, хөшигний арын тохиролцоо, наймаалцал дээр тогтнодог болчихсон мафи, бүлэглэлүүдийн тэмцэлдээний талбар болоод байгааг ард түмэн зөндөө л харсан. Удахгүй бас нэгэн Засгийн газар хөрвөөхийг харж ч болзошгүй нөхцөл бүрэлдэж эхэллээ. Энэ бүхний Эээст зөвхөн ард түмэн л хохироод хоцордог. Өнөөдөр Засгийн газрыг ганхуулах алхмыг эхлүүлээд байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдэг нөхөх УИХ-ын дарга М.Энхболдтой л адилхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гараас зүүгдсээр Монголын улстөрд хөл тавьсан нэгэн. Харин өнөөдөр том босс Н.Энхбаярыг алгасан одоогийн эзэн УИХ-ын дарга М.Энхболдын түлхээсээр У.Хүрэлсүхийн Засгийн газраар оролдож эхлээд байгаагийн ард өөрөө Оюутолгойн элдэв тендер, эд зүйл, хоол хүнс шахах зэргээс сугарч хоцорсныхоо хонзонг авч байгаа гэдгийг нь яамных нь сайд Д.Сумьяабазараас эхлээд олон хүн шулуухан хэлж байгаа.
    Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэдийнхээ амьдралын боломж, өнөөдрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргийг тооцоололгүй, эдийн засгийн холч ухаанаар бус цэргийн хүний муйхар хар зоригоор бүхнийг тэс хөндлөн дайрч эхлээд байгаа нь улстөрийн өрсөлдөгчдөд нь өгөөш болж, тэртэй тэргүй өдрөөс өдөрт амьдралын баталгаагүй болж байгаа иргэдийн дургүйцлийг ч төрүүлж эхэллээ. Ядаж байхад УИХ-ын дарга М.Энхболдын талыг баримтлагч дарга нарыг халж сольж, төсвийн захиран зарцуулах эрхэнд нь халдаж байгаа нь “Гал дээр тос нэмсэн” хэрэг болж өөрийнх нь танхимыг хүчтэй ганхуулж эхэллээ. Сэлэнгэ зэрэг аймгийн Засаг даргын эрх мэдлийг хязгаарлаж, захиран зарцуулах хөрөнгө мөнгөнийх нь хэмжээг бууруулсан зэрэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Эдийн засгийн боловсрол муутай, бүхнийг муйхар хар хүчээр шийддэг, танхимынхаа сайд нартай зөвлөж ярилцдаггүй” гэсэн санаатай зэмлэлийг нийгэмд хурдтай тархахад ихээхэн үүрэг гүйцэтгэж эхлээд байна.
    УИХ-ын дарга М.Энхболд хоёр гуравхан хоногийн өмнө л “Зууны мэдээ” сонинд У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би Засгаа авъя гэсэн илт худал ташаа, гүтгэлэг гаргасан байна. Албан ёсоор уучлал гуйхгүй бол зохих газруудад нь хандана” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр байдал түүний хэлснээс өөрөөр эргэж эхлээд байна. Магадгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эзгүй хойгуур энэ эвгүй байдал яаж ч даамжирч болзошгүй. “Эдийн засгийн мэдлэг муутай, муйхар зоригоор бүхнийг шийддэг” хэмээгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сарын дараа хөрвөөх үү. УИХ-ын дарга М.Энхболдын дараагийн нүүдэл чухам юу байх бол. Энэ бүхний хариултыг харах хүлээх, үнэлэлт дүгнэлт өгөх л үлдэж байна. Монголын улстөр, улстөрчид өө гэж...
    Д.Энхтүвшин
  • УИХ энэ долоо хоногт
    2018 оны 1 сарын 15
    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

  • Зэсийн үнэ ба МАН
    2018 оны 1 сарын 15
    Зэсийн үнэ ба МАН
    Сүүлийн 5-8 жилийн дэлхийн эдийн засгийн цикл болон өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын засаглалын байдлыг шинжихэд Монгол Улсын экспортын нэгэн гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ МАН ганцаар болон сөрөг хүчинтэйгээ хамтран засаглах бүрт хэлцээтэй юм шиг байнга өсч иржээ.
    2011 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар нэг тонн зэс Лондоны металлын бирж дээр 10121.5 ам.долларын ханштай болж үэнлгээнийхээ дээд түвшинд хүрч байв. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байсан бөгөөд Монголчуудын зэсийн үнэ 10 мянган долларт хүрээсэй гэсэн олон жилийн хүлээлт чухамдаа Сү.Батболдын засаглалын үед хэрэгжиж тэд ч ёстой л “Арабын султан”-ууд шиг аяглаж байсан билээ. Зэсийн үнэ 10 мянган ам долларыг давсаны шууд нөлөөгөөр эрх баригчид дараахан нь “Эдийн засаг 17 хувиар өслөө” хэмээн дэлхий даяар хашхиралдаж байв. Гэвч 10 мянга ам доллар давсан зэсийн ханш удалгүй тасралгүй уруудсаар 4000 ам доллараас дотогш орж эрх баригчид ч дуугүй болсон түүхтэй. Гэхдээ тэрхүү уналт удалгүй эргэн дээшилсээр 2013 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар Лондоны металлын биржид зэсийн ханш 1.8 хувиар өсч, тонн нь 6935.5 ам.доллараар үнэлэгдэж байж. Харин Нью Йоркийн “Comex” биржид фунт зэсийн үнэ нэг хувиар дээшлэн 3.19 ам.долларт хүрсэн байдаг. Дэлхийд уг металлын хэрэглээгээр хоёрдугаарт бичигддэг АНУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр ханш нь ийнхүү өссөнийг “Bloomberg” мэдээлж байж. Тухайн үед АНУ-ын ДНБ өнгөрсөн улиралд өмнөх оныхоо мөн үеийнхээс гурван хувиар өссөн байна.
    Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийнхээ татварыг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг хойшлуулж, олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа яг энэ цаг үед буюу 2017 оны 12 дугаар сарын 20-доос Лондоны металлын биржид зэсийн ханш тонн тутамдаа 7000 ам.долларт хүрч огцом өсөөд байсан. Энэхүү өсөлт үргэлжилсээр 2018 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар Лондоны металлын биржид тонн зэс 7080 ам долларт хүрээд байна. Монгол Улсын экспортын гол нэрийн энэхүү металлын үнэ ийнхүү дээд хэмжээгээр өсөхөд зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Чили улс үйлдвэрлэлээ дөрвөн хувиар буруулсан нь голлог нөлөөлж, ханшийг ийнхүү өсгөөд байгаа аж. Мөн зэсийн хамгийн өндөр хэрэглээтэй БНХАУ-ын эрэлт нэмэгдэж, импорт нь огцом өсч байгаа нь ханш өсөхөд нөлөөлжээ. Чили улсын “Коделко” компани дэлхийн зах зээлд зэсийн ханш өсч, сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй машины эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ онд 1.7 сая тонн зэс олборлохоор төлөвлөөд байгаа аж.
    Ийнхүү хувь заяаны даажигнал юмуу, МАН-ынхны аз ч гэмээр юмуу ямартай ч тэднийг засаглах бүрт зэсийн үнэ байж болох дээд хязгаартаа хүрч эрх баригчид ч маргаашаа тооцоололгүй үрэлгэн баярхдаг зуршил тогтжээ. Гэхдээ өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Бензин шатахууны үнийг Засгийн газар тогтоохгүй. Зах зээлийнхээ журмаар явна биз” гэснээс хойш бензин шатахуун импортлогчид дур зоргоороо үнээ нэмж, ард иргэд ихээхэн бухимдалтай шинэ долоо хоногтой золгоод байна. МАН-ынхан засаглах бүрт үнэ нь өсдөг зэсийн үнийн тооцоолоогүй өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бас л тооцоолоогүй нэлээн их хэмжээний ашиг орлого орж ирэх нь тодорхой. Харин тэрхүү тооцоолоогүй орлогыг ард иргэдийнхээ тусын тулд зарцуулах уу, авлига хээл хахууль, албан тушаалын наймаалцлаар арван тийш нь цацах уу гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ер нь өнөөдөр засаглаж байгаа МАН-аас шууд шалтгаалах нь тодорхой.
  • УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллав
    2018 оны 1 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан нар аа гэж...
    2018 оны 1 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч асан нар аа гэж...
    Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс хойш хугацааны зургаа дахь, биеэр эдэлсэн тав дахь Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.
    Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш 28 дахь онтойгоо золгов.
    Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй тун давгүй сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.
    Дээлээ завааруулж зогссон Ерөнхийлөгчийн “хээгүй” дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжсан.
    Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.
    Уул уурхайн инженер мэргэжлээр хойно сурсны хэрэг юу билээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн.
    Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын ус ширгэн хатаж, ойн баялагийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн бэлээхэн түүх байж л байна.
    “Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг өөрөө авч социализмын үед хайгуул хийж нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт сумын алтны ордыг сорчлон олборлоод нөхөн сэргээлт хийлгүй Хятадын нэгэн компанид 800.000 ам. доллараар зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн зайлж одсон байдаг.
    Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонон байж, төсвөөсөө хянаж, тасдсаар 160 сая төгрөгрөөр энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.
    Тэр үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн зуун мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол Хуримын ордны хажууд байсан харшаа газартай нь “МСS” компанийн эздэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж явсан дуулддаг.
    “Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө “хээгүй” нь дэндсэн П.Очирбат хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа хүлээчих хэрэгтэй. Ер нь эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.
    “Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “тогтвортой” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.
    Одоогоор тодроод байгаа таван “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарьчихаад хээв нэг малийгаад явж байна. Дараагийнх нь Н.Багабанди хэмээх сөөвгөр сахалтай Төрийн “хар хүн” Оюу толгойд монголчуудын эрх ашгийг хамгаалсан нэрээр сард 40 мянган ам. долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг тавьж, монголчуудын эрх ашгаас холдож хөндийрсөн Н.Багабанди даргаас Оюу толгойн талаар нааштай өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр Оюу толгойн алдаатай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч талаараа нийцэхгүй.
    Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс өөрөөр монголын ард түмэнд хэрэгтэй
    өнөөдрийнх нь амьдралд наалдах ганц ч ажил хийлгүй хувиа бодож, довоо шарлуулсаар л яваа Н.Багабанди 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын байр хавиар идэвхтэй эргэлдсэн ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй учир том бодлоо орхисон гэдэг.
    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор УИХ дахь ганц төлөөлөл болсон О.Баасанхүүтэйгээ тулга тойрсон хэл ам хийж, түүнийгээ намаасаа хөөлөө, туулаа гэсхийгээд л гэлдэрч явна.
    “Шударга л байцгаая л даа” хэмээн уриалан гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед хувь хүний эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж хаана рок тоглолт болно тэнд хоёр гараа байдгаар нь өргөчихсөн л харайлгаад яваа. Гэхдээ сүүлийн үед Ц.Элбэгдоржийн МАНАН бүлэглэл цагийн шалгуурт өртөж Эрдэнэтийн 49 хувиа Монголын төрд алдсан, гол хамтрагч М.Энхболд нь МАН-ын даргын суудлаас шавхуурдуулсан, Тавантолгойд тааламжгүй байдал үүссэн гээд багагүй хохирол амсаад байгаа учир мань эрийн тухайд өдөр бүр “Цэнгэн хөгжилдөх” нөхцөлгүй шахам болж буй нь ойлгомжтой. Ердийн л дөрвөн Ерөнхийлөгч аман, өнөөдрийн дөрвөн иргэний амин зуулга, ажил төрлийн зах зухаас дурьдахад нэг иймэрхүү.
  • Хоёулаа адилхан улаан юм байж
    2018 оны 1 сарын 12
    Хоёулаа адилхан улаан юм байж
    УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар зориг шулуудан гарын үсгээ зурцгааж санасандаа хүрцгээж байсан нь 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр билээ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулагсдын тэргүүнд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулийг зөрчиж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийнхөө оронд тоглоомын Ерөнхий сайд тавилаа” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдыг хамгийн хурцаар шүүмжилдэг байсан Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Я.Содбаатар нарын эсэргүү гишүүд байсан бол Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, М.Оюунчимэг гэсэн гуравхан эмэгтэй гишүүн эсэргүүний бүлэгт хамгийн идэвхтэй явцгаасан түүхтэй. Харин сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн нэртэй ч төрийн ордонд бараагаа цөөхөн харуулдаг Б.Наранхүү гишүүний мэдлийн ресторанд хачин жигтэй уулзалтууд болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэх талаар “Хор найрагдаж” эхэлсэн талаар төрийн ордны хонгил буланд шивнэлдэж байна. Магадгүй Монголын улстөрд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа “Улстөрийн өс хонзон авах” ажиллагаа дахин шинээр толгойгоо өндийлгөж эхэлсэн бол дахиад л эдийн засаг хүчтэй савлаж, Олон улсын Валютын сан ч нүүрээ цааш харуулах нь тодорхой юм. Хэрвээ энэ асуудал яах аргагүй үнэн бол Монголын улстөрд үүсээд байгаа хорлонтой нөхцөл байдлаас нэгэн наргиантай зүйрлэл ой ухаанд гялсхийтэл орж ирээд зүгээр суулгахгүй нь.
    Одоо жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Тэр кинон дээр шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг байдаг. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт хоёулангийнх нь үсийг барьж үзсэнээ “ Хэ цэс. Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг инээдтэй хэсэг бий.
    Тэгвэл дэлхийн хамгийн том, ядуухан социалист улсыг өнөөдрийн хөгжлийнх нь зөв голдрилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн засгийн гайхамшгийг бүтээж байгаа. Ухаандаа Дэн өвөөгийн тодорхойлсон өмнөд хөршид гайхамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хучирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн үнэр сэнхийж л байгаа.
    Харин өнөөдрийн Монголын улстөрд хоёулаа адилхан улаан юм байж, оготно барих нь байтугай өөхөлж таргалаад босч чадахаа больсон хоёрын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна.
    Уг нь 90 нас аль хэдийнэ хүрчихсэн жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь тасхийтэл шүүрдэг ганцхан том улаан муур байв. Сүүлийн жилүүдэд оготно, хулгана гэнэтхэн айхтар сүрхий өсч, муур багшид илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр хөдөлж чадахгүй болтлоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахталаа таргалсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг үүссэн түүхтэй.
    Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий, бас омголон байв. Урдуураа оготно, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор байгаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан.
    Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ том улаан муур руу сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах болсон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй.
    Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү мууртаа хэдэнтээ цусаа гоожтол самардуулж аваад дуртай дургүйхэн дулаан хэвтрээ тавьж өгөөд хаашаа ч юм гүйж одсон түүхтэй.
    Ингээд дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзсэн. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жаргал нь хоног хугацаатай байсан.
    Нэгэн удаа урд нь харагдаагүй орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газраа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа санжуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож яваа.
    Урьдын сайхан цагт ганц үсрэлтээр барьдаг байсан оготно, хулганууд нь “Одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйлдэж, өвдөж шаналсан биеийг нь өлсгөлөнгийн аюулаар тарчлаана.
    Хэзээ ямагт гурвалжлан, зэрлэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаанаас зовиуртай хүржигнэх өөрийнхөө амьсгалын үл ялиг чимээг сонсон сүүлчийнхээ хүчийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.
    Бага улаан муур үхлийн өмнөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан санахдаа гэнэтхэн ирсэн азгүй тохиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн ёлтойх нүднээс нь ганцхан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно.
    Сүүлчийн хүчээ шавхан омголон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэнтээ оролдоод хүч нь хүрэлгүй тамирдахдаа хий дэмий л хорсолтойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай.
    Ширгэж ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хоргодон хэвтээ харанхуй нүхнийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ.
    Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гулбилзан орж ирсэн нь хэдэн жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ. Сүүжний ясны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого тээсэн харцаар хөгшин улаан муур руу харвал нөгөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ.
    Ийнхүү саяхан л цусаа гартал маажилцаж асан хоёр муур хэн нэгнээсээ аврал, дэмжлэг харсан шиг харанхуй нүхнийхээ хоёр талд цээжнийхээ гүнээс үл ялиг хүржигнэх чимээг сонсож хэвтэнэ.
    Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, тахиаг бус муураа л барааддаг нь амьдралын жам ажээ.

  • Ордонд тухалсан Д.Зоригт
    2018 оны 1 сарын 12
    Ордонд тухалсан Д.Зоригт
    Санхүүгийн зохицуулах хорооны анхны даргаар ажиллаж байгаад 2006 оны зургаадугаар сарын 15-ны өглөө Ц.Түмэнгэрэл гэгчид зэрлэгээр алуулсан Д.Бадраа агсны төрсөн ах Д.Зоригт УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож 2009 оны аравдугаар сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр Монголын улстөрд орж ирсэн түүхтэй. Улаан гэрлээр улстөрд орж ирсэн Д.Зоригт УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж томорсон. Түүгээр ч зогсохгүй Монголчуудыг хоёр үеэр нь ч тэжээх боломжтой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлөн гарын үсэг зурж амжсан. Хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн тэртээ буюу 2009 оны 10 дугаар сарын 07-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй Монголын улстөрчид “Намрын дунд сарын шиний 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн хөөрцөглөж байсан нь одоо нэгэнт түүх болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ”Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, ”Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, ”Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурж байв.
    Нэг УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт сүүлд нь Ерөнхий сайд асан Сү. Батболдтой сүрхий сүжрэх болж Сү.Батболдын “Е март”-ын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа сураг дуулддаг байсан. Харин тэгтэл сүүлийн үед мань эр байсхийгээд л төрийн ордноор сүжрэх болж, ордны хаа нэг буланд тухалсан шигээ сууж харагддаг болов. Өнөөдөр л гэхэд ордны хоёр давхарын хонгилд Монголбанкны нөхдүүдтэй ямархан нэгнийг их л нухацтай ярилцаж суув. Энэ өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд Монголбанкны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа билээ. Харин хэсэгтээ л сураг ажиггүй байсан Д.Зоригт энэ үеэр чухам юу хийж яваа нь мэдэгдээгүй ч лав л зүгээргүй яваа бололтой юм. Аль эсвэл мань эрд Банкны тухай хуулийг ямархан нэгэн байдлаар лоббидох хэрэг зориг байдаг юмсан уу, бүү мэд.
    Д.Түвшин
  • Хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа
    2018 оны 1 сарын 12
    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэх асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.



    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод энэ сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.

    Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

    Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм гэдгийг хэллээ.




    Мөн төсөл санаачлагч гишүүдийн нэг-Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм гэсэн нэмэлт тайлбар өгөв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн юм.

    Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.




    Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдэд улсаас зохих нөхөх олговор олгох талаар Улс Их Хурал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах ажлыг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Цаашид хэлмэгдүүлэлтийн аливаа хэлбэрийг дахин гаргуулахгүй байхад төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод төсөл санаачлагч гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.

    Энэ хуулийн төсөл батлагдсанаар уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.

    Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтжээ.



    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар шинэ Үндсэн хуулийг батлалцсан 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудыг нэмж оруулахаар болсон. Тэдэнд олгох нэмэгдлийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах үүднээс энэ төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжиж буйг хэллээ.

    Харин Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн хэмжээ бага байгааг хүлээн зөвшөөрч байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа 381 мянган ахмадын 60 хувь нь бага тэтгэвэр авдаг, тэдний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Иймээс арилжааны банкуудтай ярилцаад тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгох, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсан. Цаашдаа тэтгэврийн зөрүүг багасгах, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинд ойртуулах, боломжтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

    Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ.

    Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байна. Энэ өдрийн өмнө Улсын Их Хурал чухал шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нэмэгдэл олгохоор боллоо. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм гэдгийг тодотголоо.

    Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.

    Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

    Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.




    Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 65.5-69 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.


    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

    Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хэлэлцэж дэмжжээ.



    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар Байнгын хорооны Ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

    Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтын “Монголбанкны Ерөнхийлөгч нэр дэвшүүлж” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвүүүлж” гэж өөрчлөн “4/сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэснийг хасахаар тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно“ гэснийг “6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг “5.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

    Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Ж.Бат-Эрдэнэ сайд ОУСК-ийн суурин төлөөлөгч Туеэн Нгуеэнийг хүлээн авч уулзлаа
    2018 оны 1 сарын 12
    Дэлхийн банкны группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуеэн тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын хурдны авто зам”-ын ашиглалт, засвар арчлалтын үйл ажиллагааг ТХХТ–ийн хэлбэрээр концессын гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар болон Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог хангах, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Ку Бён Согийг Алтан гадас одонгоор шагнав
    2018 оны 1 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

    Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм.

    Зарлигт, “Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

    Ку Бён Сог нь 1997 онд Монгол Улсад анх удаа ирж ажилласан үеэсээ хүн амын дунд өвчлөл өндөр байгааг судалж, хүмүүнлэгийн ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй 20 жил хамтран ажиллажээ. Нийгэмлэг нь манай улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилладаг байна.

    Ингэхдээ нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.

    Мөн Эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зуунбүрэн сумд, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт зохион байгуулж, 30 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж амьдрал бэлэглэн, 54000 гаруй хүнийг эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамруулсан байна.
  • Дээд шүүх О.Баасанхүүг батламжлах боломжтой
    2018 оны 1 сарын 12
    Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын тэр үеийн дарга Н.Энхбаярын “Ямар гарзтай ч юм биш” хэмээн Эрдэнэт рүү цөлсөн О.Баасанхүү Орхон аймгийн сонгуулийн 47 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Атармаа, АН-ын Д.Одхүү нарыг далаар нь цэвэр тавин дүүхэлтэл ялалт байгуулаад гараад ирсэн билээ. Ийнхүү 2012 онд МАН-аас туурга тусгаарласан МАХН-ыг парламентад суудалтай болгосон ганц гишүүн О.Баасанхүү өнгөрсөн 12 дугаар сарын 09-нд Төрийн ордонд Их хурал хийж Н.Энхбаярыг огцруулан МАХН-ын дарга болоотохсон билээ. О.Баасанхүүгийн дээрх Их хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар ч оролцсон. Харин удаах өдөр буюу 10-ны ням гаригт нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд ’Аса’ циркт Их хурлаа зохион байгуулж О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээсэн. Сонирхолтой нь тэрхүү хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар мөн л оролцсон байдаг. Сүүлийн хэдэн сар МАХН-ын гишүүд О.Баасанхүүг Гүйцэтгэх товчооноос хасч, Бага хурлын гишүүн болгосон, намаасаа хөөнө гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг нь үгүйсгэн, намын удирдлагуудаа шүүмжилж, сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээ гэх мэт хариуг нь өгсөөр ийнхүү хоёр талд хурлаа хийж хоёр тийшээ харцгаасан билээ.
    О.Баасанхүү барьцаа чангаруулж МАХН-ын албан ёсны дарга гэдгээ баталгаажуулахын тулд Дээд шүүхэд албан бичиг өгч хариуг нь хүлээж байгаагаа зарласан. Мэдээж Н.Энхбаяр тэргүүтэй түүний өрсөлдөгчид ч зүгээр суугаагүй. Энэ сарын 04-ний өдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэгддэг Э.Эрдэнэжамьян “УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж, залилан хийсэн талаар АТГ-т хандсан, тэр МАХН-ын гишүүнээс хасагдсан” хэмээн мэдээлэл хийсэн. Түүний хэлснээр О.Баасанхүү МАХН-аас хөөгдсөн бол Н.Энхбаярын тэргүүлж байгаа нам парламентад суудалгүй, гудамжны нам болж таарч байна. Э.Эрдэнэжамьяны энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд хариу мэдэгдэл хийхдээ “МАХН-ын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс миний төрд халдаж, Улсын дээд шүүхийн хуралдаанд нөлөөлөхийг оролдсон үйлдэл гаргаж байна. Дээд шүүхийн шийдвэр нааштай гарна гэдэгт эргэлзэж байна. Улсын дээд шүүхэд номлох баримт, тайлбар өгөх боломж өгөхгүйгээр шууд хурал хийж байгаа нь хуралд нөлөөлөх гэж оролдож байна гэж үзэж байгаа” гэсэн юм.
    Тун удахгүй Улсын Дээд шүүх хуралдаж МАХН-ын дарга хэн бэ гэдгийг албан ёсоор зарлана. Улстөр судлаачдын үзэж байгаагаар “О.Баасанхүү бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийж, МАХН-ын жирийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж намын даргаар сонгогдсон тул Дээд шүүх түүнийг МАХН-ын даргаар батламжлах нь тодорхой” гэж байна. Хэдийгээр МАХН-ын тамга О.Баасанхүүд байхгүй ч тэрээр энэ тухай асуухад “Тамга тэмдэгт нь санаа зовохгүй байна. Би бүх зүйлийг албан ёсоор, хууль зүйн дагуу хийсэн тул МАХН-ын тамганд төдийлөн санаа зовохгүй байна” хэмээсэн юм. Ийнхүү тун удахгүй О.Баасанхүү МАХН-ын даргаар албан ёсоор батламжлагдах нь тодорхой болж байх шиг.
    Д.Түвшин
  • С.Чинзориг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үр дүн бодитой байх ёстой
    2018 оны 1 сарын 12
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Дэлхийн банкны төлөөллийг хүлээж авч уулзлаа. Уулзалтанд Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон Дэлхийн банк группийн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарын менежер Филип О’Кийф, ахлах эдийн засагч Жозефина Посадас, Ахим Шчмилэн, ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг нар оролцож Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар ярилцсан юм.



    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах зорилт туссан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааг сайжруулж хөтөлбөр, төсөл, үйлчилгээ, арга хэмжээний үр дүнг нэмэгдүүлж, тавих хяналтыг сайжруулан иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чадамж бий болгох шаардлагатай байгаа. Гэвч гадаад ажиллах хүчний ажлын байрны төлбөрийн орлогоос санхүүждэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого буурч буй нь дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд хязгаарлалт үүсгэсэн өнөөгийн нөхцөлд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” тун ач холбогдолтой. Хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулах уг төслийн хүрээнд дэмжихээр сонгосон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нь ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд, ядуу өрхийн болон зорилтот бүлгийнхэнд чиглэх юм.



    Дэлхийн банкныхан С.Чинзориг сайдад төслийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулж, Төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, Төслийг удирдах хороог нэн даруй бүрдүүлэхэд анхаарч, Төслийн үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, туршилтын хөтөлбөр боловсруулж, батлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.



    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг яаралтай эхлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдаад “Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт тул Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх төслийг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь төслийн үр дүнг хүртэх ёстой хүмүүст нь бодитоор хүргэхэд анхаарах нь чухал. Тиймээс Засгийн газар, ХНХЯ-тай холбоотой аливаа асуудлыг цаг алдахгүй шуурхай шийдвэрлэн бүхий л талаар дэмжиж ажиллах болно” хэмээгээд яамны зүгээс төсөлтэй холбоотой асуудлыг хариуцаж буй хүмүүст ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр эдийн засаг хямралтай байгаа үед томоохон үйлдвэр байгуулж ажлын байрыг олноор бий болгох боломж хомс тул ур чадварыг дэмжсэн, зохион байгуулалттай ажлын байр бий болгох, гарааны бизнесийг дэмжих замаар богино хугацаанд үр дүнгээ бодитоор өгөх хөтөлбөр, үйл ажиллагааг явуулах нь чухал гэдгийг ч онцолсон.



    Уулзалтаар мөн нийгмийн даатгал, халамжийн бодлогод хийх шинэчлэлийн асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд С.Чинзориг сайд ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд зарим нэг нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч эргэж харах, засч залруулах зүйл цөөнгүй байгааг хэлээд орлого багатай нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах бодлогыг муу тусгаснаас ядуурал нэмэгдэж байх талтай, мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг бусадтай адилтган нэмсэн нь зөв шийдвэр болоогүй, тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлэхдээ журмын тухай хууль гаргаагүйгээс нэг онд төрсөн хүмүүс хоёр өөр хугацаанд тэтгэвэрт гарахаар болж байгаа зэргээр засч залрруулах ёстйо гэж үзэж буй асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.
  • Банкны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2018 оны 1 сарын 12
    Парламентын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар
  • Ордноор гүйдэлтэй Д.Загджав
    2018 оны 1 сарын 11
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав хэзээнээсээ хэл аманд өртөмтгий, өөрөө ч хэр баргийн аавын хүү барж идэхээргүй их юманд санаархаж явдаг зайтай эр билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяраар гараасаа хөтлүүлсээр Монголын улстөрд хөл тавьсан тэрээр өнгөрсөн хугацаанд бас л жаалсаар яваад өнөөдрийг хүрч байгаа нэгэн. Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын сонгуульд ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Д.Идэвхтэнг хол хаян парламентын гишүүн болж байсан тэрээр тун ч жаатай нэгэн. Намтрыг нь сөхвөл Д.Загджав Ховд хотод төрсөн бөгөөд тус хотынхоо 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгсчээ. Түүнийхээ дараа Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн аж. Ажил хөдөлмөрийн гараагаа Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтсээс эхэлж Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж байгаад Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөр. Хамгийн сүүлд Улаанбаатар Төмөр замын даргаар очих гэж баахан бужингнуулаад хүчрээгүй ч 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа нөхөр. Ер нь л төдийгөөс өдий хүртэл ямар нэгэн даргын сэнтийгээс буугаагүй л яваад байгаа.
    Мань эр хамгийн сүүлд “Монгол Улсад ямар ч ашиггүй Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой” гэж хэлснийхээ төлөө жаахан эвгүй байдалд ороод байгаа. Өнөөдөр л гэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” хэмээн байр сууриа идэрхийлсэн. Ийнхүү байдал нь жаахан эвгүйтээд байгаа дэд сайд Д.Загджав өнөөдөр үдээс хойш төрийн ордонд өнжив. Тэрээр Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа чуулганы хаалга хавиар эргэлдэж гарч ирсэн гишүүн болгоныг шахуу сугадан авч ямархан нэгнийг ярилцсаар байлаа. Бодвол “Ахаа намайг бодоорой” гэсэн болов уу аль эсвэл “Цаадах чинь тэгж дургүй хүргээд” гэсэн болов уу. Цаг ямагт гял цал явдаг тэрээр энэ удаа ч эгээ л тогос шиг гоёчихсон харайлгаж явав. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэснээр Д.Загджавын дотор чухам юу багтаж яваа бол доо.

  • “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулна
    2018 оны 1 сарын 11
    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.01.11) нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.




    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хууль 2008 онд батлагдан хэрэгжиж байна. Улсын Их Хурал Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байсан. Энэ арга хэмжээнд нийт алдар цолтой 2440 ахмад настан хамрагдаж, 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэлээ. Улсын Их Хурлаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг нэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд гишүүдийнх нь олонх хэлэлцэхийг дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Болд нар тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.




    2018 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэх эх үүсвэр болгож 117 тэрбум төгрөг тусгасан. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 388 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд дээрх хэмжээний эх үүсвэр нь багагүй хөрөнгө гэдгийг салбарын сайд С.Чинзориг онцолж байв. Энэ хөрөнгөө нийт тэтгэвэр авагчдадаа хуваахаар оны нэгдүгээр сараас нэмэх юм бол дунджаар 8 хувь болно. Нийт татвар авагчдын 60 орчим хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Иймд тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 01-нээс нэмэх, ингэхдээ хувиар биш харин ижил хэмжээтэй мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв. Мөн тэтгэвэр авагчдынхаа иргэдийн орлогод бодит дэмжих зорилгоор арилжааны нэр бүхий банкуудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй болгосон гэлээ. Мөн зээл авсан ахмад настны сар бүрийн тэтгэврийг нь 100 хувь эргүүлэн зээлийн төлөлтөд авдаг байсныг өөрчилж 70 хувь болгон бууруулж, сарын хэрэглээнд зориулж 30 хувийг гар дээр нь олгож байхаар зээлийн нөхцлийг сайжруулсан гэлээ. Мөн ахмадуудын тавьж буй хүсэлтийн дагуу тэтгэврийн хэмжээний зөрүүг арилгах, итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг төсөв, санхүүгийн бололцоотой бол ойрын хугацаанд хийх, халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, Статистикийн төв газраас зарлаж буй амьжиргааны төвшинтэй дүйцүүлэх тогтолцоонд оруулах нь шаардлага бий гэдгийг С.Чинзориг сайд тайлбарлалаа. Мөн халамжийн чиглэлээр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн.

    Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.



    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагчаас агаарын бохирдлыг бууруулахын тулд төрийн бүх институцийн оролцоог хангах, уг арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах, мөн Агаарын бохирдлын эсрэг сангийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр төслийг боловсруулсан байна. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасанд үндэслэн хэлэлцэж буй төсөл дэх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж буй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудыг санхүүжүүлэх дэмжлэг үзүүлэх тухай төсөлд тусгах саналыг Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар тусгасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг гишүүдийн олонх дэмжжээ. Мөн агаарын бохирдуулсын төлбөрөөс иргэнийг чөлөөлөх зохицуулалт тусгасан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон агаарын бохирдлын эсрэг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болох иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор амны хаалт, агаар цэвэршүүлэгчийг, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан юм.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Сүхбат, Б.Саранчимэг, Д.Дамба-очир, Н.Оюундарь, Д.Сарангэрэл нар Байнгын хороодын дарга нар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга хийлээ.




    Утааг бууруулах, арилгах чиглэлээр олон төрлийн ажил хийж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй, үүний дээр агаарын бохирдлыг бууруулах, арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тусгай санг татан буулгаснаар энэ чиглэлийн ажлуудыг санхүүжүүлэхэд хүндрэл үүссэн. Иймд Агаарын бохирдлын эсрэг санг байгуулахаар холбогдох хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тайлбарлав. Нийслэл болон суурин газруудад үүсээд буй агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд үүсгэж байгаа тул үүн дээр тодорхой шийдлийг ойрын хугацаанд хийхээс өөр гарцгүй байгааг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийг салбар, салбарын мэргэжилтнүүд боловсруулж батлуулсан бөгөөд хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэллээ. Утааг шийдэх олон гарц, технологийг судалж үзсэн. Харин хөрөнгө санхүү, бүтээн байгуулалт, хугацааны асуудал үүсч байгаа, үүний зэрэгцээ эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа гэв. Түүнчлэн иргэд хууль журмыг мөрддөггүй, төр засгаас гаргасан бодлогын баримт бичгүүдийг хаа хаанаа хэрэгжүүлдэггүйгээс төвлөрөл, агаар, орчны бохирдол өнөөдрийн төвшинд хүрч иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хөндөх хэмжээнд асуудлууд үүссэн гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлсэн юм. Ипотекийн зээл болон бага орлоготой иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах хөтөлбөрийн явц, байдлын талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 250 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч ердөө 13 хувь нь зээлийн шаардлага хангаж байгаа аж. Иймд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, гарц шийдлийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны м.кв-ын үнэ 2 сая орчим төгрөг байгаа бол иргэд м.кв нь 1.2 сая ба түүнээс бага өртөгтэй байгаа тохиолдолд худалдан авах боломжтой талаар судалгаа байгаа. Үүийн зэрэгцээ нийслэлийн 100 мянга гаруй өрх эзэмшил газартаа тохижилт хийгээд амьдрах сонирхолтой байгаа гэдэг судалгаа, мэдээллийг холбогдох газруудаас ирүүлсэн гэлээ. Иймд эдгээр иргэдийн сонирхол, зорилгыг ч гэсэн ипотекийн зээл олгохдоо анхаарах шаардлага үүсч байгаа гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн.



    Нийт ипотекийн зээлийн 18.1 хувийг орон нутагт олгосон бөгөөд 2019 онд Сангийн яам уг асуудлыг хариуцан ажиллахаар төлөвлөсөн гэдгийг тэрбээр хэллээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” зэрэг 8 дэд төвийг 2015-2020 оны хооронд байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүд хэрэгжүүлж байгааг нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулав.

    Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэгбүрээр санал хурааж шийдвэрлээд, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Х.Баттулга: Энэ онд эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна
    2018 оны 1 сарын 11
    Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцож, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдөд хандан 17 дугаар жарны шар нохой жилийн Цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

    Мөн Монголын ардчилал, эдийн засаг, Монгол Улсын татварын ил тод байдлын талаар төлөөлөгчдөд хандан байр сууриа илэрхийллээ.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаад худалдаа, эдийн засгаа өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө түнш орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн нэр хүндтэй төлөөлөл Та бүхэнтэй хамтран ажилласандаа Монголын төр, засгийн төлөөлөл болсон бид сэтгэл хангалуун байна. Хөршүүд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө монголчууд онцгой хүчин чармайлт тавьж ирсэн, цаашид ч анхааран ажиллах болно. Хөрш улсуудтай “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх механизм болон “Хөрөнгө оруулалтын судалгааны төв” байгуулах зарчмын тохиролцоонд хүрч, эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тохирсон нь чухал алхам боллоо. Монгол Улсын гадаад бодлого “Гуравдагч хөрш” орнууд, дэлхийн бусад улсууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллах зарчмыг тууштай баримталж ирлээ.

    Европын холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон, тус холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо албан ёсоор нээсэн, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хоёр дахь компакт гэрээ байгуулах шалгуур үнэлгээг хангасан зэрэг үр дүн гарсныг энд дурдаж болно.

    Монгол улсад тулгарч байгаа зарим нэг хүндрэл, сорилтыг ч дашрамд дурдмаар байна. Европын Холбооны Сангийн сайд нарын Зөвлөлөөс Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалтанд” оруулсанд манай төр, засаг харамсаж байна. Энд үл ойлголцол, мэдээллийн дутмагшил гарсан байх. Монгол улсын хувьд татварын асуудлыг ил тод байлгахад татгалзах зүйл огтхон ч байхгүй. Европын Холбоотой ойлголцолд хүрч, манай улсыг ойрын хугацаанд энэ жагсаалтаас хасна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Үндэсний аюулгүй байдлын цөм болсон эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна гэдгээ хэлж, энэ зорилтын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулж, өгөөжийг нь дээшлүүлэх, эдийн засгаа олон тулгууртай болгох, экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулахын төлөө тодорхой бодлого гарган ажиллах талаар ярьж, энэ ажилд гадаад анд нөхөд Та бүхний чин сэтгэлийн дэмжлэг, туслалцаа чухал хэвээр байх болно гэж цохон тэмдэглэлээ.

    Харин Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдийг төлөөлөн Дипломат корпусын тэргүүн нарын ахлагч Казакстан улсын Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин Төрийн гурван өндөрлөгт хандан мэдчилгээ дэвшүүллээ.

    Тэрээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд аа, Монгол Улс дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс шинэ жилийн баярыг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг болж байна. Монгол Улс Үндэсний эдийн засгийн чадамжаа болон нийгмийн хөгжлөө бэхжүүлэх төслүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад бид баяртай байна.

    Манай өөдрөг үзэл болон талархлыг хүлээж байгаа бас нэг шалтгаан нь өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр сахилга баттай оролцсон монголын ард түмний иргэний хариуцлага, ухамсар юм. Гадаадын олон зуун ажиглагч ажигласан сонгууль нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд ардчиллын тогтвортой хөгжлийн замаар явж байгааг бататган харууллаа. Үүнийг дээрх ажиглагчид ч баталлаа. Тус улсын төрийн үйл хэрэг нь бусад улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын гадаадын хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдол бүхий төрийн тогтвортой байдал Монгол Улсын ард түмний найдварыг бэхжүүлж өглөө” гэв.

    Мөн Шинэ Засгийн газарт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх амаргүй ажил байгааг дурдаж, Дипломат корпусын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын яамд, агентлагуудтай хамтран ажиллаж, талуудын тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийллээ.
  • Авлигачидтай тэмцэхээ хойш тавьж, авгайтай тэмцэлдэх АТГ
    2018 оны 1 сарын 11
    Авлигачидтай тэмцэх ажлаа хойш тавьж, авгайтай тэмцэлдэх АТГ

1027 1028 1029 1030 1031 1032 1033
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    5 цаг 28 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    6 цаг 3 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    6 цаг 11 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    6 цаг 14 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    6 цаг 37 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    6 цаг 53 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    7 цаг 14 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    8 цаг 25 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    8 цаг 43 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    9 цаг 15 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    9 цаг 40 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    9 цаг 51 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    9 цаг 55 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 26 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    10 цаг 29 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    10 цаг 46 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    11 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    12 цаг 46 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    13 цаг 46 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК