Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1025 1026 1027 1028 1029 1030 1031
  • Царцсан орон сууцнуудыг гэр хорооллын иргэдэд хүргэх гарцыг судална
    2017 оны 12 сарын 01
    ЗГ-ын ээлжит бус хурлаар бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн
  • УИХ-ын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ
    2017 оны 12 сарын 01
    Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож
  • Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа
    2017 оны 12 сарын 01
    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчийн талаар юу хэлэв
    2017 оны 12 сарын 01
    Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд
  • Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа
    2017 оны 12 сарын 01
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.

    Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг.



    Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн дулаанд холбогдсоноор нүүрс хэрэглэхээ больсон байна. Үүний дүнд дулаанд 24-27 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 3-4 сая төгрөг болж бууран зардал хэмнэж байгаа тухай танилцууллаа.

    Засгийн газар, холбогдох яам, хотын захиргаа, бусад байгууллага хамтран өмнө нь 45 уурын зуух, одоо 68-ыг төвийн эрчим хүчинд холбож байна. Ингэснээр 113 зуух 60 орчим мянган тонн нүүрс түлж 135 мянган тонн хорт бодис ялгаруулахаа болино. Мөн 20 гаруй мянган айл цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь шөнөдөө 30-50 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байна гэсэн үг юм.





    “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 200 орчим айл “Дулаалгын аян”-д хамрагдсан байна. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийнх юм. Эднийх өмнө нь өвөлдөө гурван Портер нүүрс түлдэг байсан бол байшингаа дулаалснаар нэг Портер нүүрс л хэрэглэдэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 2-3 удаа гал түлдэг байсан бол одоо өдөрт нэг удаа галлаж, шөнөдөө цахилгааны тарифын хөнгөлөлт давхар эдэлж байна.

    Орон байраа дулаалж нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхий сайд талархаад гэр хорооллын иргэд энэ сайн жишээг дор бүрнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.



    Ерөнхий сайдын очсон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны бохирдол 3.2 дахин буурсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангах юм. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж алдагдлыг нь бууруулсан байна.



    Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очлоо. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас их бохирдолттой байгаа тухай Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрынхан танилцуулав.





    Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.

    Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.

    Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт /маск/ зүүж хэвшихийг уриаллаа. Мөн бүх сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангахаар тооцоо, судалгаа хийж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай уулзав
    2017 оны 12 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

    Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.

    Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нар оролцов.
  • С.Зоригийн хэргийн талаарх 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргасныг зарлалаа
    2017 оны 12 сарын 01
    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах
  • Мэдэгдэл
    2017 оны 12 сарын 01
    Олон түмний дунд шуугиан үүсгэх сэдлээр, илт улс төрийн зорилготой, цензургүй гэх мөртлөө сайтар ‘найруулж’ зохиомжилсон гүтгэлгийн нэвтрүүлэг C1 телевизээр явуулж миний нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдсанд харамсаж байна. Нэвтрүүлэгт дурьдагдсан ‘оффшортой холбоотой’ гэх асуудлаар би өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд болон хууль хяналтын байгууллагад удаа дараа нээлттэй тайлбар өгч байсан. Мөн миний бие Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум (ICIJ)–д холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн ба тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь сонирхсон хүн бүрт нээлттэй, ил тод мэдээлэл юм.

    Уг нэвтрүүлэгт дурьдагдаж буй ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадны хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан байсан. Тэгэхээр би оффшор бүсэд данс эзэмшээгүй, Монгол Улсад, монголын тодорхой нэг компанид хөрөнгө оруулалт хийсэн олон хөрөнгө оруулагчийн доторхи нэгэн жижиг хувьцаа эзэмшигч байсан болно. ‘Бату Майнинг Монгол’ ХХК нь гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор оффшор бүсэд бүртгүүлсэний дараа, хэдийгээр гадаадын аливаа улсад компани байгуулах нь тухайн үед Монгол Улсын аль ч хуулиар хориглоогүй, бүх зүйл хуулийн дагуу ил тод нээлттэй байсан ч 2005 оны 12 дугаар сард би энэхүү компаниас гарсан. Үүнээс хойш миний бие болон миний хамаарал бүхий хэн нэгэн энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн, оролцсон зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

    Ийнхүү монголын компанид хөрөнгө оруулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг онцлон хэлье. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад тухайн үед нь нээлттэй өгч байсан. Тухайн компанийн үйл ажиллагааны үр дүнд Монголоос нэг ч төгрөг гаргаагүй харин ч гадаадаас Монгол Улс руу хөрөнгө татсан болно. Тус компани улсаас нэг ч төгрөг ямар нэгэн байдлаар аваагүй, дан хувийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцлон тэмдэглэж байна. Тухайн компанийн хайгуул хийсэн бүх талбайг хуулийн дагуу авсан байсан бөгөөд хайгуулын ажил нь амжилтгүй болж бүх талбайгаа улсад буцаасан гэсэн мэдээллийг хожим нь би авсан.

    УИХ-аас оффшорын талаар батлагдсан хуулийн дагуу өнөөдөр миний бие, надад харилцан хамааралтай аливаа этгээд оффшор бүсэд компани, данс байхгүй гэдгийг үүгээр дахин мэдэгдэж байна.

    Иймд нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор миний болон миний гэр бүлийн нэр хүндэд халдан, илт гүтгэлэгийн чанартай, худал тоо баримт тараан хүний толгойд оромгүй зохиомол гэмт хэрэгт хамаатуулах гэсэн худал хуурамч мэдээллээ зогсоохыг шаардаж байна.

    Энэ мэдээлэлд дурьдагдсан гүтгэлэгийн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болохоо мэдэгдэж байна.

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛД
  • Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
    2017 оны 12 сарын 01
    Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын хуралдаанаар
  • Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2017 оны 12 сарын 01
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ.
  • Байнгын хороо хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ
    2017 оны 11 сарын 30
    ​Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 15 цаг 08 минутад 57.9 хувийн ирцтэй эхлэв.
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Миний хувьд тайлбар өгч, шалгуулахад бэлэн байна
    2017 оны 11 сарын 30
    Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас саатуулсантай холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан,
  • Кёкүшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө
    2017 оны 11 сарын 30
    ​

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж, орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Кёкүшюзан Д.Батбаярыг албан үүргээс нь
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав
    2017 оны 11 сарын 30
    ​Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийтдээ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн х
  • “Өвс, тэжээл, улаанбуудай оруулж ирэх компаниудад боломжийг тэгш олго”
    2017 оны 11 сарын 30
    ​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
  • Х.Баттулга: Хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ
    2017 оны 11 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

    “ Монгол Улсын бизнесийн салбарын эрхэм хатагтай нар аа,

    Бизнес эрхлэгч бүсгүйчүүд ээ,

    Та бүгдэд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе.

    25 жил гэдэг богино биш, их хугацаа. Сая Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа хэллээ. 25 жилийн өмнө 200 гаруй эмэгтэйчүүд цуглаж байсан бол одоо 20 мянга гаруй болж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт салбартай болжээ. Энэ ачааг авч явна гэдэг их хэцүү. О.Заяа даргад баяр хүргэе.

    Монголын нийт хүн амын талаас жаахан илүүг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай адил ажил эрхэлж байгаа хүмүүсийн мөн талаас илүү нь буюу 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг хараад бахархахгүй байхын аргагүй юм. Тоо худал хэлдэггүй. Тоонд үнэн агуулагддаг. Монголын баялаг бүтээгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд юм байна. Баяр хүргэе, та бүхэнд.

    Өнөөдөр би бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ та бүхнийг хэрхэн яаж дэмжихээ бас бодолхийлж байна. Хэдийгээр ажил хэрэгч эмэгтэйчүүд бүхэн өдөр тутамд шаргуу зүтгэн, уйгагүй хичээж, амжилттай ажиллаж байгаа ч төрийн эдийн засгийн бодлогын алдаа, макро эдийн засгийн хүндрэл бэрхшээл, банкны өндөр хүү, зээлийн давчуу хугацаа, давхар татварын дарамт зэргийг шийдвэрлэхгүй удсанаас бизнесийн өсөлт удааширч, томоохон төсөл хэрэгжихгүй, үүнийгээ дагаад жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болохгүй байгаа нь өнөөдөр нуухын аргагүй үнэн юм.

    Баялаг бүтээгчдэд учирч байгаа бүх хүндрэлийн уг язгуурт алсын хараагүй эдийн засгийн бодлого, өнөө маргаашийг аргацаасан түүхий эдийн наймаа, нийтийн баялгийг цөөнх шудрага бусаар цөлмөн хоослож байгаа зарчимгүй, увайгүй явдлууд байгаа нь өнөөдөр ил тод болсон байна. Нийгмээрээ 27 жил шүүмжилж, хэлэлцэж, мэтгэлцэж ирлээ ч бүтэлтэй үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь энд л байгаа бөгөөд үүнийг эрс өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм. Бид өвчний уг үндэстэй бус илрэлтэй нь зууралдаж ирснээ ухаарч, үндсийг таслах замаар эдийн засгаа эрүүлжүүлэхээс цаашдын замаа эхлэх ёстой.

    Та бид нэгдэн нягтарч байж өөрчлөхгүй бол юмс өөрөө өөрчлөгдөхгүй гэдгийг ухаарах цаг болсныг энэ 27 жил хэлж байна.

    Түүхий эдийн наймаагаар улс хэзээ ч хөгжихгүй, ийм замаар хөл дээрээ зогссон нэг ч улс орон байхгүй болохыг гадаадынхантай хуйвалдан Монголын баялгийг цөлмөгч цөөнх ойлгож байгаа ч өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө үндэсний үйлдвэрлэлийн төслүүдийг гацааж ирлээ. Түүхий эдийн наймаа, олборлох салбар нь ажлын байрны багтаамж муутай, цөөнхийг л баяжуулах өрөөсгөл шинж чанартай салбар юм.

    Том үйлдвэрлэл, том төсөл байхгүй бол жижиг, дунд үйлдвэр гэж байхгүй. Том төслүүдийнхээ ханган нийлүүлэлтийг хийж байж л жижиг дунд үйлдвэрлэл амжилттай хөгждөг жамтай. Тийм учраас төрийн зүгээс түүхий эдийн наймаагаар гол зогоох явуургүй бодлогоо зогсоож холыг харан, нэмүү өртөг шингээгч, ажлын байрыг олноор бий болгогч боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг хүчээр ч болсон бодлогоор хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй болжээ.

    Ингэж байж л улс даяарт бизнесийг дорвитой дэмжинэ. Тэрнээс биш түр зуурын арга хэмжээ, гал унтраах хандлагаар эдийн засаг өсөхгүй, хөгжил наашлахгүй нь улам бүр тодорхой болж байна. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг төрийн зүгээс эн тэргүүнд дэмжих боломж бол төрийн худалдан авалтыг дотоодын үйлвэрлэл, үйлчилгээгээр бүрэн хангах явдал юм. Төр татвар төлөгчиддөө үйлчлэх ёстой юм бол одоо эн тэргүүнд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн барааны импортын татварыг Дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрөх дээд хэмжээ болох 30 хувьд хүртэл нь нэмэх шийдэл байж болно. Түүхий эдийн экспортын татварыг ч гэсэн эргэн харах, үйлдвэрлэлийг дэмжих тохиргоо хийх шаардлага бодитоор тулгарч байна. Ийм бодитой дэмжлэггүйгээр, тухайлсан бодлогогүйгээр үйлдвэрлэл олигтой торнихгүй, бойжихгүй байна. Төр нь дэмжихгүй бол Үндэсний үйлдвэрлэл өлгийдөө өтлөж эхэллээ.

    Ажил хэрэгч бүсгүйчүүд ээ, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс та бүхэнтэйгээ хамтран эдийн засгийг олон тулгууртай болгох бодлого руу Засгийн газрыг шахаж, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлт, хангалттай тооны ажлын байрыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийнэ, чадахгүй зүйл тулгарсан ч чадах, давахын төлөө зүтгэнэ гэдгээ та бүхний өмнө илэрхийлье.

    Сая Монголд бизнес эрхлэгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж хэллээ. Би АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзаж оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээл рүү татваргүй оруулах бодлогыг Конгрессоороо шийдүүлж өгөөч гэсэн хүсэлт тавиад ажиллаад эхэлсэн байгаа.

    Өнөөдөр Монголын улс төрд эрэгтэйчүүд түлхүү орсон. Уул уурхайд ч эрэгтэйчүүд орсон. Эмэгтэйчүүд үлдсэн байна. Энэ талд арга хэмжэ авна.

    Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой дээр зовлон жаргалаа хуваалцаж явсан бизнесийн салбарын эмэгтэйчүүддээ баяр хүргэе. “Түшиг” дэлгүүр, “Улаанбаатар” их дэлгүүрийг үндэслэн байгуулагч Сүхээд, “Алтан шагай” компанийн О.Заяа даргад баяр хүргэе. О.Заяа даргын амьдралын түүх бол Монголын шинэ үеийн бизнес эрхлэгчдийн түүх юм гэж би ойлгож явдаг. Баянхонгор аймгийн Энхдолгор, Цоомоо, “Тогос” компанийн Долгорсүрэн, “Тансагтрейд” компанийн Цэрэндолгор, мөн маш олон хүнийг ажлын байраар хангаж, их хэмжээний татвар төлдөг “Нарантрейд” компанийн Удвал, “Монгол вояж” компанийн Алтантуяа, “Цолмонтрейвел” жуулчны компанийн Цолмон захиралд энэ индэр дэрээс баяр хүргэе.

    Урьд урьдын Ерөнхийлөгч нараас ялгаатай нь бизнесийн салбараас гарсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ганзгын наймаанаас эхлээд үйлдвэр эрхэлж, татвар төлж, цалин тавьж явсан. Ийм хүн Ерөнхийлөгчөөр гарч ирснийг манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ашиглах ёстой.

    Бизнест учирдаг бүхий л зовлонг мэддэг учраас, энэ зовлонг ойлгодог учраас та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. УИХ-д бизнесийн салбараас эмэгтэйчүүд орсон. “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав энд ирсэн байна. Та бүхний тулгамдаж буй асуудлууд дээр хамтарч ажиллахад бэлэн байна.

    Бид хийхгүй бол хэн ч хийхгүй. Бид өөрчлөхгүй бол юмс өөрчлөгдөхгүй гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

    Эмэгтэйчүүдийн зовлон эрэгтэйчүүдийнхээс өөр. Үр хүүхдээ асрах, хооллох, үүний зэрэгцээ бизнес эрхлэх, олон хүний цалин тавих, татвар төлөх гээд эмэгтэйчүүдийн ачаа, дарамт эрэгтэйчүүдийнхээс их. Үүнийг даван туулж яваа та бүхэнд дахин баярын мэнд хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа” гэв.
  • Б.Пүрэвдорж: Баруун аймагт гурилын квот өгөх шаардлагатай байна
    2017 оны 11 сарын 30
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanbuleg%2Fvideos%2F1662928990412639%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14 926 хуудас материалыг нууцаас гаргана
    2017 оны 11 сарын 30
    ​

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалын зарим хэсгийг нууцын зэрэглэлээс гаргах
  • Х.Баттулга: Дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо
    2017 оны 11 сарын 30
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

    Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 5 сар болох гэж байна. Энэ хугацаанд салбар салбарын төлөөлөлтэй уулзалтууд хийж байгаа юм.

    Энэ удаа эрдэмтэн та нарынхаа дуу хоолойг сонсож, цаашид хийх ажлаа ярилцъя гэсэн юм. Академич С.Нарангэрэл сая хэллээ. Монгол Улс хүчтэй, зохион байгуулалттай байх үедээ дандаа эрдэмтдийнхээ үгийг сонсож байсан гэлээ.

    Өнөөдөр улс орны байдлын талаар босоод ярьцгаахад сайн сайхан зүйл ярихгүй байх. Гадаад өр 26-30 тэрбум ам.долларт хүрлээ. Гэтэл бид гурван саяулахнаа. Газрын болон бусад баялаг өдөр шөнөгүй Монгол Улсын хилээр гарч байна. Энэ мөнгө хаашаа орж байна вэ? Үүн дээр ямар судалгаа байдаг вэ? Байхгүй.

    Боловсролын салбарынхантай уулзлаа. Боловсролын салбар хаашаа яваад байна вэ? Хэний боловсрол юм бэ? Монгол хүний онцлогийг боловсролын салбарт тусгах уу, үгүй юү? Мэдэх хүн байдаггүй.

    Батлан хамгаалах салбар хаана явна вэ? Батлан хамгаалах салбарын бодлого ямар байх вэ? Яагаад цэргийн албыг нэг жил болгосон бэ? Яагаад оюутан цэрэгтэй болгосон бэ? Бас л байхгүй.

    УИХ өнөөдөр мөнгө төлөөд ороод ирдэг бизнесийн, уулзалтын том салбар болсон. Мөнгөтэй л бол УИХ-ын гишүүн болдог. Мөнгөтэй л бол сайд болдог. Энэ мөнгө хаанаас орж ирж байгаа вэ? Энэ мөнгө уул уурхайгаас ордог, Үндсэн хуулийн 6.1-д заасан “Монгол Улсын газрын дорх баялаг болон бусад зүйл ард түмний өмч байна” гэсэн заалт өнөөдөр лиценз нэрээр хэдхэн гэр бүлийн өмч болсон.

    Энэ мөнгө эргээд улс төр рүү орж ирээд УИХ, Засгийн газрыг бужигнуулдаг болсон. Намууд дотор тэд өөрсдийн хүмүүсээ суулгаад бодлого хэрэгжүүлдэг болсон. Би яагаад ингэж зоригтой яриад байна вэ гэвэл өнөөдөр УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийн үр дүнд өнөөгийн энэ нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд хэнд ашигтай очиж байна вэ, хэнд ашиггүй байна вэ гэдгийг өнөөдөр бид хэлэлцэж ярих ёстой юм. Үүн дээр эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсоё гэсэн юм. Өнөөдөр хуучирсан арга барилаар яримааргүй байгаа юм. Зоригтой гарч ирээд, зоригтой үг хэлдэг болооч гэж эрдэмтдээсээ хүсмээр байна. Эрдэмтэн, мэргэдээ сонсдог болохын тулд та бүхний нэгдэл хэрэгтэй байгаа юм.

    Нийт 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан байна. Үүний зарлага 2017 онд яаж гарсан бэ? Ямар үр дүн гарсан бэ гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. 2018 онд ямар төсөв хийж, юунд зарцуулах гэж байгаа вэ?

    Анагаах ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухаан, техникийн ухаан, хөдөө аж ахуйн салбар гээд 5-6 том салбар байна. Энэ дотроос хамгийн их хоцрогдсон салбар бол хүн судлалын ухаан байхгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан байхгүй болсон. Энэ салбарын эрдэмтдийн дуу хоолойг би л лав сонсолгүй удлаа. Яагаад энэ салбарууд алга болов гэдэг дээр дүгнэлт яримаар байна. 2017 онд 32,8 тэрбум төгрөг шинжлэх ухаан, технологийн салбарын төсөвт суусан гэдэг бол эрдэмтдийнхээ тоотой харьцуулахад бага биш мөнгө. Харин хаашаа энэ мөнгө гараад явав? Ингээд 2018 онд бүгдээрээ зохион байгуулалтад оръё.

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр эрдэмтдийнхээ оролцоог хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар ярих гэж байна. Энэ нэрийн дор өнөөдөр та бүхэн нэг шийдэл гаргаасай. Өнөөдөр надад зарлигийн төсөл гардуулна гэлээ. Зарлиг гаргахад яаж хэрэгжүүлэх вэ? Дайн байлдаан, энх цаг, бүтээн байгуулалт, энэ бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгждэг.

    Өнөөдөр бид энэ их газрын дорх баялаг, газар дээрх баялагтай мөртлөө яагаад бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм бэ? Өнөөдөр бид 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхний япончуудын судалгаа, ноу хау, менежмэнтэд суурилсан “Говь” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг л экспортлож байна. Бас 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр эрдэмтэд, мэргэд, геологичдын судалсан “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг л бид өнөөдөр экспортлож байна. Энэ бүгд дээр эрдэмтэн, мэргэд эхлээд судалгаагаа гаргасан. Одоо ийм зүйл байхгүй.

    ХАА-н салбар гэж энэ том салбар өнөөдөр эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Бид яагаад дэлхийн ноолуурын 30 хувийг бэлтгэдэг мөртлөө бүтээгдэхүүн хийж чаддаггүй юм. Японд ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулах эрхийг хийгээд өгсөн. Яагаад хөгждөггүй юм. Судалгаа хэрэгтэй. Та нарын үг хэрэгтэй. Монголчууд зөвхөн түүхий эдийн бааз болох бодлого 1989, 1990-ээд оны эхээр хөршийн бодлогуудад нөлөөлөөд явчихсан. Үүнийг эрдэмтэд яримаар байна.

    Худалдааны хоригийн бодлого цаасан дээр бичигдээгүй ч далд утгаараа өнөөдөр бид худалдааны хоригтой сууж байгаа. Монголоос гардаг бүтээгдэхүүн хоёр хөршид борлогдохдоо 20-45 хувийн татвар төлж гарч байна. Иймэрхүү зүйлээ яримаар байна.

    Академич С.Нарангэрэл эрдэмтэд тендэрийн квотод орох тухай ярилаа. Квотод орохын тулд эрдэмтэд тодорч гарч ирэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд зарцуулах 32,8 тэрбум төгрөг бол бага биш мөнгө байна. Тэр мөнгөний зардал, юу хийж бүтээснээ тайлагнамаар байгаа юм.

    Өнөөдөр спорт, урлагийнхан тодорхой хэмжээгээр дэмжигдэж байна. Дэлхийд гараад од болж эхэлж байна. Энэ дээр монгол хүний генийг судлах ёстой. Гурван сая монголчууд гадагшаа явахаараа оюуны спортоос яагаад олон медаль авч байна вэ? Спортын төрөлд яагаад өндөр амжилт гаргаж байна гэдгийг судалж тайлбарладаг баймаар байна.

    Төмөр замын бодлогыг 2010 онд нэлээд судалгаанд үндэслэж гаргасан. Асуудалтай тулгарсан. 1960-аад онд ЗХУ-ын дарга Н.С.Хрущев “Монгол Улс биднийг дагаж олон жил явлаа. Энэ улсыг бид яаж хөгжүүлэх вэ. Төмөр замаас 500 км-ийн цаана Тавантолгой гэж маш сайн коксжих нүүрсний орд байдаг юм байна. Түүнийг дэлхийн зах зээлийн эргэлтэд оруулъя” гэж ярьж байсан баримт байдаг. Судалж байсан эрдэмтдийн судалгаа байна. Манай эрдэмтэд үүнийг яагаад судалдаггүй юм бэ?

    Уул уурхайгаар дагнасан эрдэмтэн мэргэд байдаг байлгүй дээ. Яагаад бид өнөөдөр нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат болчихоод, үүнийгээ эдийн засаг гэж нэрлэдэг юм бэ? Эдийн засаг судалдаг эрдэмтэн мэргэд, гавьяатууд байдаг биз дээ. Дуу хоолойгоо гаргаач гэж л хэлэх гээд байгаа юм.

    Хүннүгийн үед бидний дээдэс өөрсдөө зэвсэг, зэв хийдэг байсан. Төмрөөр тогоо, шанагаа хийдэг байсан. Одоо манайхаас төмрийн хүдэр, коксжсон нүүрс гадагш гараад явж байна. Үүнийг нийлүүлээд төмөр, ган хийж яагаад болдоггүй юм бэ? 2200 жилийн өмнө төрт ёсоо байгуулж байсан улс гээд түүхэндээ бичээд, гайхуулаад явдаг улс шүү дээ. Малтлага хийхэд төмрөөр хийж байсан зүйлс гарч ирээд байдаг. Одоо яагаад хийж болдоггүй юм бэ гэдэг дээр эрдэмтэн мэргэд яагаад дуугарч болдоггүй юм бэ? Ийм зүйлийг ярих гэсэн юм.

    Анагаах ухааны салбар гэж мартагдсан салбар байна. Өнөөдөр хорт хавдар, ходоод, элэгний хавдраар энэ цөөхөн хүнтэй байж дэлхийд тэргүүлж байна. Авлигаараа дэлхийд тэргүүлж явна. Бүх зүйл дээр эрдэмтэн мэргэдийн үг дутагдаж байна.

    ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, орлогч Г.Чулуунбаатар гуай зохион байгуулалтаа өөрчлөөч ээ. Анагаах ухаан, хүн судлал, ХАА, техникийн салбараа тусгаарлаад, багууд болгоод, багууд дотор нь уралдаан зарлаач. Спортынхон бол “Бөртэ чоно” гэж тайлангаа хийдэг. Загварынхан “Гоёл” гэж хийдэг. Эрдэмтэд жилийн тайлангаа хийгээд, салбар бүрээс тэргүүлсэн эрдэмтдээ урамшуулах шагнал яагаад гаргаж болдоггүй юм бэ? Хүн бол өдөөгдөж байж хөдөлдөг. ХАА-н салбарын технологийг шинэчлэх дээр хэн юу хийсэн бэ? Хонины ноос, ноолуур хоёрын дундаас ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

    Яагаад өнөөдөр заавал монгол хонины ноосыг австрали хонины ноостой хольж байж даавуу хийгээд байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр санаачилгатай хандахгүй бол судалгаагаа яаж амьдралд хэрэгжүүлэх вэ?

    Шинэ санаачилга гаргалаа гэхэд лаборатори байхгүй. Патентаа олон улсад зарлах юм уу? Дотооддоо хэрэгжүүлэх юм уу? Техникийн салбар дээр олон зүйл ярьж болно. Манайхаас бусад оронд атаархмаар шинэ нээлтүүд гараад байх юм. Энэ дээр бид яагаад юм хийж болдоггүй юм бэ?

    Зохион байгуулалтад ороод, удирдлагуудтайгаа ярьж байгаад салбар салбараа аваад явах өөрсдийн хүмүүсийг сонгооч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг дэмжих гээд цуглуулж байгаа юм. УИХ-ыг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч зүйл миний зүгээс оруулахад улс төрийн шалтгаанаар унагах магадлал бараг 99 хувь. Үүн дээр эрдэмтэдтэйгээ хамтарч байж Монгол Улсын өнөөгийн байдлыг өөрчлөх алхам хийхгүй юм бол энэ улс өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо. Ядуурал гэдэг бол Монгол Улс ядуурдаггүй, Монгол Улсын иргэд нь ядуурдаг. Та нар дотор өргүй хүн бараг байхгүй байх. Бид ингээд арчаагүй байгаад байвал байгаад л байна.

    Яагаад 1992 онд баталсан Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсын газрын дорх баялаг ард түмний өмч байна” гэж заачихаад түүнийхээ эзэн нь болохын төлөө тэмцдэггүй юм бэ? Яагаад лиценз нэрээр А4-ийн цаасаар гадна дотнынхон аваад, түүнийг өөрсдийнхөө баялаг болгоод, өөрсдөдөө зориулсан хууль батлуулаад байдаг юм бэ? Үүн дээр дуугараач ээ.

    МҮОНРТВ гэж байдаг. Хувьчлагдаагүй салбар. Тэнд яагаад 7 хоногт нэг удаа, нэг цагийн “Эрдэмтдийн цаг” байж болдоггүй юм бэ? Яагаад эрдэмтэд МҮОНРТВ-ээр хэлэлцүүлэг хийж болдоггүй юм бэ?

    Ийм зүйлийг яриад зоригтой дуугараад өгвөл би дэмжихэд бэлэн байна. Сэдэв бүр дээр би үг дуугараад байх болов уу гэж бодож байна. Миний санаа бол салбар салбараар багцлаад, жил бүр уралдаан зарлаад, эрдэмтдээ иргэддээ сонсгоод, зохион байгуулалтаа сайжруулахгүй бол ийм байдлаар явахгүй нь гэдэг нь тодорхой боллоо.

    Миний хэлсэн зүйл бол салбар салбараараа зохион байгуулалтаа сайжруулъя. МҮОНРТВ-ээр эрдэмтэд дуу хоолойгоо ард түмэнд хүргэе. Тодорхой шагналын сантай, тэр сан нь Ерөнхийлөгчийн ивээл дор байдаг ч юм уу. Бид дуугарахгүй бол бидний цаана дуугардаг хүмүүс ялалт байгуулаад яваад байна.

    Өнөөдөр Монгол Улс нэг улсаас, нэг бүтээгдэхүүнээс хараат эдийн засагтай болсонд бидний буруу их байгаа шүү. Баярлалаа, та бүхэнд. Амжилт хүсье” гэлээ.

    Эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа

    Үүний дараа эрдэмтдийн төлөөллөөс санаачилсан Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Үүнд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх талаар цогц арга хэмжээ авах тухай эрдэмтдийн саналыг тусгажээ.

    Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б. Энхбайгаль ““Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан” Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.

    Мөн хүнсний аюулгүй байдал болон нийслэлийн утааг бууруулах талаар илтгэл сонслоо.

    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор ажил хийлгэе

    Утааг бууруулах тухай илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Утааны асуудлыг одоо бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1,5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна.

    Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм. Хөдөөнөөс олон хүн орж ирсэн. Ажилгүй, ядуу хүмүүс гэрт амьдарч байгаа. 2010 онд би ЗТБХБ-ын сайд байхдаа утаанаас салах талаар Турк, БНСУ, Англи, Япон гээд олон улсын туршлага судалсан. Бусад орнууд утаанаас яаж салсан бэ гэхээр ажилгүйдэл, ядуурлыг хамт алга болгосон. Яасан бэ гэхээр өөрсдөөр нь орон сууц бариулсан. Тэр орон сууцанд нь оруулаад өртгийг нь цалингаас нь моргейж маягаар суутгаад явсан. Үүнийг ярихаар эргээд бизнес рүү ордог. Бид 80-100 сая ам.доллартай тэнцэх утаагүй зуух гэдгийг Турк Улсаас оруулж ирж шахсан. Гал түлж л байгаа бол тэндээс утаа гарна. Энэ шийдлийг хөгжсөн орнууд бүгдээрээ үзээд туулаад гараад ирсэн.

    Дэлхийн II дайны дараа 1946 онд Лондонд 4 хоног бүх хөдөлгөөн зогсож, машин явж чадахаа больсон. Угаартаж хэдэн мянган хүн нас барсан. Ингээд Конгрессоос газ хэрэглэдэг болъё гэсэн шийдвэр шууд гаргаад нүүрсний бизнесийг зогсоосон. Одоо бид түүн рүү явахгүй бол өнөөдөртөө гэж хойшлуулсаар 7 жил боллоо.

    Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.

    Ийм шийдлүүд гаргасан боловч харамсалтай нь Монголын зовлонгоор баяждаг хэсэг бүлэг хүмүүс үүн дээр тоглоод, зуух шахаад гараад явсан. Тендэрүүдийг дандаа тэд авдаг байсан. Энэ шийдлүүдийг та нар сонсох юм бол утаатай холбоотойгоор би өөрийнхөө тавьж байсан, тухайн үед Засгийн газраар оруулж байсан шийдлүүдээ хэлмээр байна.

    Ажилгүйдэл, ядууралтай холбоотойгоор утаа гардаг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж утааг багасгая. Хүн болгоноор бүтээн байгуулалтын ажил хийлгэе. 18-25 нас, 25-35 нас, 35-45 нас, 45-60 насны ангиллаар хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийлгэе. Орлоготой болоод ирмэгц орон сууцны компанид ажилд ороод түүгээрээ зээлээ төлөөд явъя. Компанийн эзэндээ хашаа, байшингаа бас тодорхой үнээр зарж болно. Компанийн эзэн тэнд дахиад орон сууц барина. Ийм шийдлүүд гаргасан юм. Харамсалтай нь шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Үүн дээр бид саналаа нэгтгэх ёстой. Утааг бууруулах тал дээр хамтарч ажиллая. Над дээр хэдэн эрдэмтэд ирээд миний хийсэн дээр өөр өөрсдийн судалгааг гаргаад, 2018 онд утааг шийдсэн гэдгээр яагаад шагнал авч болдоггүй юм бэ? Ингээд сэдэв бүр дээр би хэлэхэд бэлэн байгаа шүү” гэв.

    Эрдэмтэд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэллээ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 11 сарын 30
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.



    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
1025 1026 1027 1028 1029 1030 1031
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    22 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    22 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК