Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо

2026-8-18
0
ЖИРГЭХ

-Хагас кокст агуулагдах хүнцлийн хэмжээг шаардсан хэмжээнд нотолж чадаагүй компани тендерт ялжээ-

Ирэх өвөл Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэх хагас коксон түлшний нийлүүлэгчийг сонгох тендер будилж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлэл бэлтгэн үзэгчдэдээ хүргэсэн билээ.

Тэгвэл тэрхүү нийтлэлд бичигдсэн хардлага батлагдаж, өнгөрсөн жил давуу эрхтэйгээр шалгарсан “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” хэмээх хятад компани дахин шалгарчээ.  

Ц.Эрдэнэбаяр хагас коксын тендерийг будилуулахын тулд л албан тушаалд нь үлдээсэн байсан уу

“Тавантолгой түлш” ХХК хагас кокс нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах нэрийдлээр өөр бусад компани оролцох боломжийг хаасан талаар бид өмнөх нийтлэлд дурдсан. Тэгвэл уг тендер энэ сарын 5-нд нээгдэх ёстой байсан ч манай нийтлэл гарснаас болсон уу, хэд хоногоор хойшлуулаад, энэ сарын 10-ны өглөө 09.00 цагт нээжээ. Улмаар маргааш өдрийнх нь 13.00 цагт “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” компанийг “Шалгарсан” гэж зарлаад, тэр өдөртөө захирал Ц.Эрдэнэбаяр болон үнэлгээний хорооны дарга нь мөн ажлаа өгөөд явсан.. Эндээс “Үнэлгээний хороо, тендерийн хороо хэзээдээ хуралдаад тус бүр нь 800-900 хуудастай дөрвийн дөрвөн компанийн материалтай нэгбүрчлэн танилцсан бэ” гэдэг асуулт гарна. Энэ ажлыг нэгхэн хоногт амжуулах ямар ч боломжгүй бөгөөд тэд хууль бус шалгаруулалт хийчихээд зугтсан байж болзошгүй гэсэн хардлага байна.

Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим хуудаст тендерийн мэдээлэл байгаа ч оролцсон компаниудын материал байршаагүй хэвээр, харин ялагч болсон “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch”-ий талаар нийтэд ил болсон зарим мэдээллийг авч үзэхэд маш ноцтой байж болох мэдээллүүд байна.

Тухайлбал,  

-Хагас коксон түлшинд агуулагддаг, хүний эрүүл мэндэд хамгийн хортой бодис болох хүнцэлийн хэмжээг шаардсан түвшинд нотлоогүй

-Захиалагчийн зүгээс шаардсан экспортын туршлага нь баримтаар нотлогдоогүй,

-Тендерт оролцсон “Wuzhou Branch” нь өөрөө бие даасан хуулийн этгээд биш, толгой компаниасаа ийм хэмжээний тендерт оролцох тусгай бүрэн эрх авсан баримт ч нийтэд ил болсон материалаас олдохгүй байна.

Гэтэл энэ бүхнийг үнэлгээний хороо хэрхэн “Шаардлага хангасан” гэж үзэв.

Ялангяа хүнцэлийн агууламжийг шаардсан хэмжээнд нь байлгана гэх хангалттай нотолгоо үгүй байхад нийслэлийн сая гаруй иргэдийн эрүүл мэнд, амь насыг үл тоон шалгаруулна гэдэг угтаа бол хожим өөрийнхөө амь насаар ч төлөөд барахгүй хүнд ялтай гэмт хэрэг шүү дээ.

Тендер будилсан, ялагч шударгаар өрсөлдөөгүй байж мэднэ гэдгийг харуулах бас нэгэн баримт бол “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр болон Үнэлгээний хорооны дарга нар шалгаруулалт явагдсаны дараа шууд ажлаа өгсөн явдал.

Эрх баригч МАН сүүлийн үед ганц тендерт зориулж томилгоо хийх нь ихэссэн гэдэг яриа бий. Өөрөөр хэлбэл, нэг хүнийг тодорхой нэг тендер, худалдан авалтыг өөрт ашигтайгаар зохион байгуулуулахын тулд томилоод, хэрэг нь бүтмэгц халаад өөр хүн томилдог гэсэн үг. Сүүлийн үед Монголын төрөөр дүүрэн болсон “Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэх тодотгол ч үүнтэй нягт холбоотой гэх юм билээ.

Тэгвэл “Тавантолгой түлш”-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр яг энэ жишгээр, зөвхөн хагас коксын тендерийг будилуулахын тулд ажиллаж байсан байж болохыг тендер шалгаруулсны дараа шууд ажлаа өгсөн явдал харуулж байна.   

Хэрвээ энэ үнэн бол олон нийтийн дунд яригдаж буй “Х.Нямбаатар–Ц.Эрдэнэбаяр–Wuzhou” гэсэн ашиг сонирхлын холбоо, урьдчилан тохиролцсон шалгаруулалт байсан гэх хардлагыг шалгах цаг болсон” гэдгийг харуулах бус уу. Тендерт оролцогч ААН-үүдийн ирүүлсэн материал, үнийн санал, барааны чанар зэрэг бүх мэдээллийг долон нийтэд нээлттэй болгох нь энэ хардлагыг шийдвэрлэх бас нэг гарц байж болно.

Бид энэ нийтлэлээрээ хэн нэгнийг буруутгахыг зориогүй. Гагцхүү хүнцэл гэдэг аймшигтай хор, хэрвээ алдаа байгаа бол одоо л залруулахгүй бол хожим олон хүний амь нас үрэгдвэл хармсаад ч ч барахгүй гэдгийг ойлгож байгаа учраас тендер шалгаруулалтыг нухацтай, хуулийн дагуу холбогдох цахим хуудаст олон нийт танилцах боломжтойгоор байршуулж, хардлага сэрдлэгэгүй зохион байгуулах ёстой гэсэн ганцхан байр суурьтай байгаагийнх.  

Хүнцэл бол маш хортой бодис. Тиймээс “Ойролцоогоор болно” гэсэн ойлголт байж болохгүй. Өвөл айл бүрийн зууханд шатаж, нийслэл даяар тархан хүн бүрийн уушгинд  орох бүтээгдэхүүний аюулгүй байдал нь юуны түрүүнд эргэлзээгүй нотлогдсон байх ёстой. Аюулгүй гэдгийг нь нотолж чадаагүй түлшийг Улаанбаатарын хэдэн зуун мянган айлд түлүүлж, үүнээс болон олон хүн амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Чухам иймээс л бид энэ сэдвийг дахин, дахин сөхөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 10-нд нээгдэж, 11-нд дүгнэсэн хөнгөн хуумгай тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дээр дурдсан алан тушаалтнуудтай холбоотой сэжиг таамгийг хууль, хяналтын байгууллага нь шалгаж, ямар ч алдаа дутагдал, хардлага сэрдлэгэгүй хийх ёстой гэсэн л санаа юм.

Эрсдлээ хааж магадлахгүйгээр хожим үхээд ч хариуцлага үүрч чадахгүй хурган даргын будилуулсан тендерийг хэл амгүй дагаж байгаад нэг л өглөө хотоороо сэрэхгүй үүрд нойрсчихвол яах вэ. Нийслэлүүдийн өмнө ийм аймшигтай эрсдэл бодитой бий болчихоод байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    27 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    29 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    52 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    1 цаг 8 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    1 цаг 30 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    2 цаг 41 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    2 цаг 59 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    3 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    3 цаг 55 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    4 цаг 6 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 10 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    4 цаг 42 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    4 цаг 45 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    5 цаг 2 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    5 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    7 цаг 1 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    7 цаг 41 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    8 цаг 1 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    8 цаг 6 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК