
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол 2026 оны наймдугаар сарын 21-нд болно.
Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гаргасан байна.






















































