-
2019 оны 10 сарын 13
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас тавих хяналт” сэдвээр сургалт явуулсан байна.
-
2019 оны 10 сарын 13
Сайжруулсан түлшний асуудал энэ долоо хоногийн халуун сэдэв байлаа. Учир нь энэ сарын 10-ны өдрийн байдлаар угаарын хийнд хордсон хэмээн дуудлага өгсөн иргэдийн тоо 32 тохиолдлоор нэмэгдэж, энэ сарын 3-11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 112 том хүн, 56 хүүхэд эмнэлгийн туслалцаа авчээ.
-
2019 оны 10 сарын 12
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар 2018 оны 3 дугаар сараас улс орон даяар хэрэгжиж эхэлсэн. “Ногоон паспорт” аяны үргэлжлэл болох ойн зурвас бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгийг Монгол орны 21 аймаг 1 дүүрэгт байгуулсан бол өнөөдөр нийслэлийн 8 дүүрэгт тус бүр 3.5 га газарт цэцэрлэгийг байгууллаа.
-
2019 оны 10 сарын 12
Холбогдох албанаас анхааруулж байгаагаар цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд ирэх сарын нэгнээс өмнө цахилгааны өр төлбөрөө барагдуулсан байх ёстой аж.
-
2019 оны 10 сарын 12
Монгол Улс-Холбооы Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.
-
2019 оны 10 сарын 12
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон “Мод тарих үндэсний өдөр” буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх нэрэмжит төгөлдөө 100 ширхэг мод нэмж суулгалаа.
-
2019 оны 10 сарын 11
2019 оны II ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэдийг талаарх лавлагаа, мэдээллийг өгөх үйлчилгээг Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулахаар болсон байна.
-
2019 оны 10 сарын 11
Олон улсын хориотой бодисын жагсаалтад багтсан эм бэлдмэл их хэмжээгээр илгээснийг илрүүлжээ.
-
2019 оны 10 сарын 11
Төрийн албаны зөвлөл, Монгол Улсад хэрэгжиж буй “MERIT” төсөлтэй хамтран “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх нь” сэдэвт сургалт, синпозиумыг зохион байгуулж байна.
-
2019 оны 10 сарын 11
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэргүүлэх салбар мөн хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт, “Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
-
2019 оны 10 сарын 11
Ази тивийн элгэнд орших бидний эх орон байгалийн гайхамшигт газруудаар дүүрэн билээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав нутаг юм. Иймээс Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна.
-
2019 оны 10 сарын 11
Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Ж.Чинбүрэн “Хорт хавдарын эсрэг тэнцвэргүй тулаанд хамт оролцож буй та бүхэнд баярлалаа. Яагаад тэнцвэргүй гэдгийг та бүхэн ойлгох байх. Нийт онош тогтоолгосон иргэдийн 80 хувь нь хавдрын хожуу үедээ оношлогдож байна.
-
2019 оны 10 сарын 11
Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг Амь аврах “40 секундын үйлдэл”-д нэгдэцгээе уриан дор тэмдэглэх ба дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой юм.
-
2019 оны 10 сарын 11
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд иргэн Д.М-aaс “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, УИД-ийн урд хөгцөрсөн самар зарж байна. Шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” хэмээн ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ.
-
2019 оны 10 сарын 11
Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус албаны төв байрны өмнөх талбайд “Нэг аймаг-нэг брэнд” уриатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
-
2019 оны 10 сарын 11
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
-
2019 оны 10 сарын 11
Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа.
-
2019 оны 10 сарын 11
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 11
Монголын хүүхдийн ордонд “Охидоо сонсъё” 1000 охидын өдөрлөг болно. Утас 80087018
-
2019 оны 10 сарын 10
Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Жаргалант сумын засаг даргад “сумын хэмжээнд үйлдэгдэж буй автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт бага насны хүүхдүүд өртөж байгаад анхаарах, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил арга хэмжээ авах” талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.