2011 оны 11 сарын 22
Дуучин Шакира өнгөрсөн онд Дублин хотод хийсэн тоглолтынхоо үеэр фэнүүдээсээ дөрвөн хүнийг тайзанд урьж бүжиг заасан байна. Тэдний нэг нь Монгол охин байжээ. Нэр нь үл мэдэгдэх охинтой хамт уригдсан гурван эмэгтэйгээс Монгол бүсгүй илүү сайн, эвсэлтэй бүжиглэж байгааг та харах болно. Алдарт дуучин Шакира үзэгчдийнхээ дундаас тайзнаа хамт бүжиглэхээр урьдаг нь түүнийг фэнүүдтэй нь улам ойртуулдаг байна. Тэрээр эрчүүдийг ч урьж, хамт бүжиглэж байсан аж.