Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван тэрбум төгрөгөөр “боссон” хог боловсруулах үйлдвэр дампуурчээ

2015-4-08
0
ЖИРГЭХ

        Цагтаа сүр дуулиантайгаар нээлтээ хийж гурван тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн гэх хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчээ. Тодруулбал, эл хог хаягдал ангилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийг  Солонгосын “Койка” ОУБ 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ.

 

Буцалтгүй тусламжаар багагүй хэмжээний төсөв “хаяж” байгуулсан үйлдвэр өнөөдөр хог хураах агуулах төдий зүйл болж хувирсан нь олон хүний бухимдлыг төрүүлж байгаа юм.

 

Манай сурважлах баг энэхүү мэдээллийн дагуу тус үйлдвэрийг зорьж нөхцөл байдалтай танилцлаа.

 

Улаанчулуутын хогийн цэгийг дэрлэн байрлах том цэнхэр барилга дотор ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй болох нь гаднаасаа илт харагдаж байв. Тэнд боловсруулах үйлдвэрийн хэдэн том тоног төхөөрөмж, хаа сайгүй преслеж тавьсан цаасан хайрцагнаас өөр юу ч байгаагүй нь сурвалжлах багийнхны сонирхолыг ихэд татаж орхив.

 

“Нүглийн нүдийг гурилаар хуурах”-ын үлгэрээр их хөрөнгө зарцуулж байгуулсан хэмээн сүрийг үзүүлээд байсан энэхүү үйлдвэр нь эхнээсээ л манай орны ус, цаг уурын нөхцөлд тохирохгүй баригдсан байсныг тэнд тааралдах олон арван иргэн дуу нэгтэйгээр хэлж байсныг нуух юун. Ус, цахилгааны ямар ч асуудлыг шийдээгүй барьсан сэндвичэн барилгад хүн байтугай мал тогтохын аргагүй хүйтэн байгаа нь хогоо ангилж чадахгүй байх гол нөхцөл болжээ.  

 

Койкагаас дахин 380 сая воннын тусламж хүсчээ

 

“Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байсан тус үйлдвэрийг өнгөрсөн оны наймдугаар сараас опиротерийн гэрээгээр “Эко юуби” ХХК менежментийг нь хариуцан ажиллах болжээ.

 

Тус компанийн захирал Б.Төгөлдөр үйлдвэр дээр нь хүмүүс ирэх сургаар энд иржээ. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагаа яагаад зогсоод байгаа талаар тодруулахад “Гялгар уут, хаягдал цаасаар үйлдвэрлэсэн хатуу түлшний утаанаас элэгний хорт хавдар үүгэдэг бодис ялгаруулдаг болох нь тогтоогдсон. Тиймээс хог боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон цагаасаа хойш зөвхөн ангилан ялгах төдийхөнөөр үйл ажиллагаагаа явуулж байна” гэв. Мөн тэрбээр “Бид цаашид энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулахад боломжгүй учраас Койкагаас дахин 380 сая воннын хөрөнгө оруулалт хийлгэхээр тусламж хүссэн” хэмээн ярьсан.

 

Ер нь хог боловсруулах үйлдвэр нь хатуу түлш үйлдвэрлэхгүй зөвхөн бутлаж, пресслэх үйлдлийг хийдэг юм бол дахин хөрөнгө зарцуулах шаардлагатай юм уу гэсэн асуултад “Бид хогоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийдэг болох гэж байгаа юм. Манай улсад хоёрдогч түүхий эд авдаг хятадын таван иргэн байдаг. Тэд манайхнаас 250 мянган төгрөгөөр авсан түүхий эдээ хятадын зах зээлд 250 сая төгрөгөөр нийлүүлдэг. Ингээд бодохоор энэ их мөнгийг гадагшаа урсгахгүй дотооддоо үйлдвэрлэдэг болгоё гэсэн бодолтой ажиллаж байна” гэлээ.  

 

Гурван тэрбум төгрөгийн өртөгтэй боссон хог боловсруулах үйлдвэрийн оронд хагас сая орчим хүн ажиллаж, амьдарч байгаа “Улаанчулуутын хогийн цэгийг гэрэл цахилгаантай болгочихсон бол” гэсэн бодол төрж байсан юм.

 

Ямартай ч гурван тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн хог боловсруулах үйлдвэр хэнд ч хэрэггүй “хог” болоод байгааг холбогдох албаны хүмүүст дуулгая.

 

Хоногт 80 тонн хог хаягдал хүлээн авч, ангилан ялгаад хоёр тонн хатуу түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг  2013 оны 11-р сарын 28-ний өдөр Улсын комисс хүлээж авсан. Тухайн үед хотын удирдлагууд “Хог боловсруулах үйлдвэртэй боллоо” хэмээн сүр дуулиан болж, улаан тууз хайчилж байсан ч өнөөдөр хог боловёруулах үйлдвэр нь өөрөө “хог” болчихсон байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.


Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (43.242.243.116)
    ukher mongoloo geji ,
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • uuuuuu (202.21.106.139)
    yaay gehev de. odoo 25 jil uildverlesen oron gerguichuud, transheiniihan, hogchid ajillah tsag ni bolsiin bgaa bizde.
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.43.18)
    Araich dee hariutslaga tootsood shornd hii
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • хогийн цэг (202.72.245.122)
    Нийслэлийн хүн амын тал нь Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг гэдгийг БААТАР мэддэг болов уу?
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • hehhe (202.5.196.170)
    hehe uls orniig ingej horolj baidag nohodyyded hariutslaga toots
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.195.4)
    Хоногт 80 тонн хог хаягдал хүлээн авч, ангилан ялгаад хоёр тонн хатуу түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг 2013 оны 11-р сарын 28-ний өдөр Улсын комисс хүлээж авсан. үнэн бол тэдгээрийг шалгах хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • hariutclaga (182.160.1.143)
    Iim hulgaich nar baihad uls yaj hogjih ve
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • denzen (103.229.123.136)
    opiroter gej yamar yumaa heleed baigaam mangaraa
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • би (203.169.48.142)
    Улаанчулуутын цэг дээр ХАГАС САЯ хүн ажиллаж амьдардаг юм уу
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    2026-08-14
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    2026-08-14
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-08-14
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    2026-08-14
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    2026-08-14
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    2026-08-14
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    2026-08-14
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    2026-08-14
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2026-08-14
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    2026-08-14
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    2026-08-14
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    2026-08-14
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    2026-08-14
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    2026-08-14
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    2026-08-14
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    2026-08-14
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК