Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоно

2015-4-30
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга “Барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох талаар авах зарим арга хэмжээний тухай” А/354 дугаар захирамж

 

1. Холбогдох хууль тогтоомж болон газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой  зөрчсөн “Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар саналаа боловсруулж, 2015 оны 4 дүгээр сард багтаан танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт

 

2. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны барилгын сууринд барилгын норм дүрэм, стандарт, технологийн горим зөрчин, барилгын суурь газар шорооны ажлыг гүйцэтгэсний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дор дурдсан асуудлаар санал боловсруулж, танилцуулахыг Тамгын газарт

 

2.1. Газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламжийн байршил тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, барилгын эскиз зургийг батлахдаа шинээр барих барилгын зориулалт, хүчин чадлыг ашиглаж байгаа барилгуудтай уялдуулаагүй, өөрийн эзэмшлийн шугам, хоолойн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй, барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавиагүй, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон зөрчлийг тухай бүр шалгаж дүгнэлт гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох;  

     

2.2. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг зөрчиж хот төлөвлөлтийн зай хэмжээ, барилгын бат бэх, галын найдваржилт зэрэг өндөр барилгын төлөвлөлтөнд тавигдах шаардлагуудыг тусгаагүй эскиз, ажлын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилгын хөгжлийн төвд санал хүргүүлэх;

 

2.3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг, Засгийн газрын  2012  оны  151 дүгээр тогтоолоор батлагдсан  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.4 дэх заалтыг зөрчиж, тухайн барилгын зураг төсөл боловсруулах болон угсралтын ажил гүйцэтгэх тухайлсан обьектын тусгай зөвшөөрөлгүй этгээдэд барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хяналт тавих талаар Барилга хот байгуулалтын яаманд санал хүргүүлэх;

 

2.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газар олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” болон холбогдох хууль тогтоомжид заасан барилгын суурийн улаан шугам тавих үйл ажиллагааны талаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох, геодезийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;

 

2.5. Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалын дагуу үүссэн нөхцөл байдалтай уялдуулан авсан шуурхай арга  хэмжээний дагуу Баянгол  дүүргийн 15  дугаар  хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн, байрлуулсан болон бусад урьдчилан гаргасан зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07/008/207 дугаар дүгнэлтээр “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн 1.4, 1.5 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон “Би Жи Би Жи” ХХК-иас гаргуулж, нөхөн төлүүлэх.

 

3. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын норм, дүрэм, стандарт, технологийн горим зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаарх танилцуулга, цаашид авах арга хэмжээний тухай санал, дүгнэлтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 04 дүгээр сард багтаан хэлэлцүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

 

4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ зөрчиж, ажлын хариуцлага алдаж  ноцтой нөхцөл байдал үүсгэсэн албан тушаалтныг шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоохыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК