Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатарын соёл, урлагийг солонгосуудад сурталчиллаа

2015-5-04
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, Сөүл хотын дарга Пак Вон Сун тэргүүтэй албаныхантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэн өргөжүүлэх хэлэлцээрүүдийг хийсэн юм. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй холбогдох албаныхан байлцлаа. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг улам хурдацтай өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сөүл хотын төв талбайд “Улаанбаатарын өдөр” болон “Сөүл Фрэндшип Фэйр” наадмын хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтыг төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж, тоглолтод МУГЖ Н.Амгалан, Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Г.Ариунбаатар, дуучин С.Наран, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбат зэрэг дуучид болоод Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга,Улсын филармони, “Домог”, “Арга билиг” зэрэг хамтлаг тэргүүтэй урлагийнхан оролцлоо.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр хот нөхөрлөөд 20 жил өнгөрч, хоёр орны харилцааны төвшинд ч энэхүү найрсаг харилцаа маань томооохон байр суурийг эзлэж байна. Манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа нь ард иргэдийн хороондын харилцаанд мөн ач тус өгөөжөө багагүй өгсөн. Манай хотын хувьд Сөүл хоттой хамтран ажиллахадаа их зүйлийг сурж, багагүй туршлага судлаж байгаа юм. Улаанбаатар хот “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад дотоодын жуулчдын аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлж аялж байгаа жуулчдад зориулсан үйлчилгээ, бүтээгдэхүүн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ах дүүгийн найрамдалт харилцаат БНСУ, Сөүл хот-ын иргэд, бизнес эрхлэгчдэд манай хотын үүд хаалга нээлттэй байх болно” хэмээн онцлон хэлсэн юм.

 

Харин Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд “Айлчлалын хүрээнд Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёлын яармагт манай улсын уран бүтээлчид эх орноо сурталчилж, яармагт оролцож байгаа олон орны зочид төлөөлөгч нарт эх орноо таниулж байгаад таатай байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр хотын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг хөгжүүлэх, оюутан, багш, боловсон хүчний  солилцоо гээд байгаль экологийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлд түлхүү хамтарч ирсэн. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын ухаалаг хот болгон хөгжүүлэх, хотын дэд бүтцийг хөгжүүлэх, барилгын дэд бүтэц, гэр хорооллын дахиж төлөвлөлт зэрэгт түлхүү тусламж үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо” гэлээ.

 

Мөн нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Сөүл хотод жил бүр зохион байгуулагддаг “Hi Seoul” арга хэмжээ энэ удаад “Сөүл Фрэндшип Фэйр” уриан дор зохион байгуулагдаж байна. Мөн энэхүү олон улсын фестивалийг “Улаанбаатар” хотоор эхэлж, манай улсын уран бүтээлчид тоглолтоо хүргэж байгаар онцлогтой байна. Манай улсын Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармонийн уран бүтээлчид болон рок, поп урлагийн төлөөлөл гээд 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг эх орноо сурталчилж байна” гэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК