Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулга уулзалт эхлэхэд 2 хоног үлдлээ

2015-5-18
0
ЖИРГЭХ

        БСШУ-ны яам СУИС-тай хамтран "Бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар бэлтгэж байна.

 

Уг чуулганд боловсрол, соёлын салбарын төлөөллүүдээс гадна бизнесийн байгууллагынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөллийнхөн оролцох юм. Мөн Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч нийлсэн 200 гаруй төлөөлөгч оролцож санал, бодлоо солилцоно.

 

Чуулганд уг салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож сургалт зохион байгуулах юм. Тэдний сургалтаас маш их үр дүнг хүлээж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал, уг чуулганаар дизайны болон киноны салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөндсөн салбар хуралдаанууд болно. Эдгээр салбаруудыг төлөөлж загвар зохион бүтээгч Ариунаа Сури болон “Babies” киногоороо монголчуудад танигдсан найруулагч Томас Балмес, Загварын бизнесийн Солонгосын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пэ Сү Жон, Шанхайн Театрын академийн профессор, Хятадын нэрт кино найруулагч Шервуд Ху нар оролцож илтгэл тавих юм байна.

 

ТОМ ФЛЕМИНГ ГЭЖ ХЭН БЭ?

Харин тус салбарын тэргүүлэх мэргэжилтэн Том Флеминг “Дэлхий  дахийн бүтээлч болон соёлын эдийн засгийн чиг хандлага, Монгол Улсын өмнө нээгдэж буй боломж гарц” сэдвээр илтгэл тавина. Тэгвэл бид Том Флемингийг танилцуулж байна.

 

 

Том Флеминг, Доктор (PhD), бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх, “Том Флеминг Креатив Консалтинг” компаний захирал, Английн Ворвикийн их сургуулийн гадаад зөвлөх (University of Warwick http://www2.warwick.ac.uk/), Канадын Бритиш Коламбиа (University of British Columbia http://www.ubc.ca/) их сургуулийн профессор

 

Доктор Том Флеминг нь соёлын бодлого, бүтээлч үйлдвэрлэл, инновацийн чиглэлийн тэргүүлэх зэргийн сэтгэгч, бодлого боловсруулагч, салбарын тоймч юм. Түүний ажил нь соёл, бүтээлч сэтгэлгээ, инновацийн салбарт шинэ бодлого, үйл ажиллагааны чиглэл боловсруулах талаар олон улсын түвшинд засгийн газруудад зөвлөгөө өгөхөд чиглэгдсэн бөгөөд тэрээр соёлын болон бүтээлч эдийн засгийн салбарын бүх түвшний судалгаа, стратеги, бодлого боловсруулахад мэргэшсэн бие даасан шинжээч.

 

Тэрээр дэлхий дахинаа бүтээлч байдал, инноваци, хамтын ажиллагаа, үр ашигтай соёлын төлөвлөлт, бүтээлч орон зай бий болгох уур амьсгал, орчныг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн бөгөөд соёл хийгээд бүтээлч байдал нь өөр өөр газар, оронд өөр өөр боломж, шийдвэрлэх ёстой асуудлуудыг гаргадаг болохыг тодорхойлоход онцгой анхааран ажилладаг. Түүнчлэн улс орнуудын засгийн газрууд, хөгжлийн агентлагууд, мэргэжлийн өндөр түвшний соёлын байгууллагуудыг төлөөлөн олон тооны судалгаа хийж, тэдгээр байгууллагын стратегийг боловсруулах ажлыг хийдэг. Тэрээр Хойд Португаль, Дубай, Ливан, Бразил, Орос, Египет, Нэгдсэн Вант Улсуудад соёлын стратеги болон соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулж, Сирээс Лондон хүртэл, Зүүн Англиас Босни хүртэлх нутгийн бүтээлч эдийн засгийн стратеги боловсруулан салбарын зураглал боловсруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн бүтээлч эдийн засгийн дээд түвшний бодлогын хэд хэдэн баримт бичгүүдийг боловсруулсан байна. Үүнээс заримыг нь дурдвал Бүтээлч Шотландын Стратеги, Хойд Европын Скандинавын орнуудын Сайд нарын зөвлөлийн Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх Ногоон бодлого гэх мэтчилэн урт жагсаалт гарах бөгөөд Дэлхийн банк, ЮНЕСКО, Британий Зөвлөл, Английн Урлагийн Зөвлөл, Дизайны Зөвлөл, Киноны Зөвлөл зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажилладаг.

БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

05 сарын 18, Даваа

 

09:00 – 09:30  Семинарын бүртгэл

 

09.30 – 09.45 Нээлтийн ажиллагаа. Монгол улсын СУИС-ийн ректор, доктор (PhD), проф

Э.Сонинтогос нээж үг хэлнэ.  

09:45 – 11:00 “Дэлхий дахины бүтээлч үйлдвэрлэл ба мэдлэгт суурилсан эдийн засаг” Доктор (PhD) Том Флеминг

 

11:00 – 11:20 Цайны завсарлага

 

11:20 – 12:30  “Инновацид суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн боломж ба бэрхшээлүүд: хамтын ажиллагаа, инноваци, авъяасыг хөгжүүлэх боломжууд” Доктор (PhD) Том Флеминг, Нека Флеминг

 

13:00 – 14:00 Үдийн хоол

 

14:00 – 15:30 “Монголд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж” дугуй ширээний ярилцлага

 

15:30 – 15:50 Цайны завсарлага             

          

15:50 – 17:00 “Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэрэгслүүд: ур чадвар ба боловсрол; кластер ба сүлжээ; бизнесийн дэмжлэг ба санхүү; худалдаа ба дүрэм журам; инноваци ба солилцоо” Доктор (PhD) Том Флеминг

 

05 сарын 19, 2015 Мягмар  

 

09:00–10:30 “Бүтээлч үйлдвэрлэлийн кластер хөгжүүлж буй туршлага: Өмнөд Солонгосын хувцас загварын үйлдвэрлэлийн хөгжил", Доктор (PhD) Бэй Сүү-Жеонг 

 

10:30 – 10:50 Цайны завсарлага

 

10:50 – 12:20 “Европын соёлын нийслэл төслийн залуу авъяасыг дэмжих хувцас загварын төв бий болгох хөтөлбөр; тоон технологи ба хувцас загварын үйлдвэрлэл” Нека Флеминг

 

12:20 – 13:30 Үдийн хоол

 

13:30 – 14:30 “Бүтээлч үйлдвэрлэлийн төслүүд” бүлгийн ажил

 

14:30 – 14:50 Цайны завсарлага

 

14.50 – 17.30 Төслийн танилцуулга ба Нэгдсэн хэлэлцүүлэг

 

17.30 – 18.00 Семинарын хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    21 цаг 42 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    21 цаг 48 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    22 цаг 5 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    22 цаг 12 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК