Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Судалгаанд мөнгө зарахгүйгээр Монгол хөгжихгүй

2015-5-21
0
ЖИРГЭХ

        “Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож салбартаа хийж буй ажлуудыг танилцууллаа.

 

Тэрбээр өнгөрсөн жилд   хийсэн ажлаасаа тодорхой 100-г онцоллоо. Тухайлбал  2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого-ыг  батлуулсан нь энэ салбарын шинэчлэлийн томоохон ажлын нэг гэж онцолсон  юм. 2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд сурлагын амжилты олон улсын  чанарын үнэлгээний судалгаанд хамрагдах, ерөнхий боловсролн сургуульд заах арга зүй, сургалтын технологиор мэргэшсэн магист зэрэгтэй  багш нарын эзлэх хувийг 70 хувьд хүргэх,  сургуулиудыг нэг ээлжээр хичээллүүлэх зэрэг зорилт дэвшүүлжээ. Мөн Монголын 4 сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн. Цаашлаад багш нарыг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөтэй ажлыг тууштай зохион байгуулж байгаа гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-14-р сургуулийн барилга хэзээ баригдах вэ. Яагаад ингэж удаашраад байна?

 

-Сургууль барих асуудал  дээр бид гурван эзний нэг зарц болчихоод  байгаа юм  л даа. Санхүүгийн эрх нь бидэнд байхгүй. Нэгэнт эрх нь байхгүй учраас барилга барих ажлыг хэзээ эхлүүлэх эрх  ирэхгүй байна л даа. Нөгөө талдаа сургуулийг ашиглалтад оруулахгүй бол  хариуцлагыг боловсролын яам хүлээдэг. Тиймээс  аль болох хөрөнгө оруулалт, концессийн асуудал хариуцаж  байгаа яамдуудаа  шахаж  шавдуулж байгаа. 14-р сургуулийн тухайд барих энэ жил баригдах төлөвлөгөөтэй. Манайх байнгын шахалт үзүүлж байгаа.

 

-Багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, заах арга барилыг өөрчлөх чиглэлээр яамнаас ямар бодлогын ажил хийж байна вэ?

 

-Багш  бүрийг хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж байгаа. Ялангуяа давтан сургалт, багш нарын сургалтад ашиглаж буй хэрэглэгдэхүүн дээр анхаарч байна. 150 ангийг ухаалаг самбартай болгосон. Ойрын хугацаанд  ухаалаг анги хөтөлбөрийн хүрээнд самбар цахим болно. Ингэснээр багшийн ачаалал багасна. Энэ хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Бас багш болгоныг нөүтбүүктэй болгох ажил зургадугаар сараас эхэлнэ. Цалин бол төсөвтөө захирагдаад явна. Бидний зүгээс багш нарынхаа ажилд яаж  туслах вэ гэдэг дээр анхаарч байгаа.

 

-Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Энэ чиглэлд  Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллах ямар ажил хийж байна вэ?

 

-Хотын даргын захирамжаар  шинээр  баригдаж байгаа хорооллууд дэргэдээ заавал сургуультай бай гэсэн. Тулгамдаж байгаа асуудал бол барьсан сургуулийг худалдаж авах мөнгө байна уу гэдэг асуудал. Тэгэхээр Барилгын яам, Сангийн яам, Улаанбаатар хот, аймаг дүүргийн захиргаа, манай яам гээд олон байгууллагууд хамтраад сургуулийг яаж бариулах, хаана барих, стандарт үнэлгээ тогтоож, хэзээ ямар үнээр худалдаж авах, мөнгийг нь яаж гаргах гээд асуудлыг хариуцсан  салбарууд шийднэ. Дахиад л төлбөрийг яаж хийх вэ гэдэг асуудал гарна.  Барилгын компаниуд бол  “Сургууль баръя, гэхдээ   ашгийн бус байгууллагын менежментийг хийхгүй” гэдэг. Эндээс  барьсан сургуулийг улс худалдаж авах процессоо л тодорхой болгох хэрэгтэй.  Хамгийн сүүлд Буянт Ухаа хороололд хоёр  цэцэрлэг баригдсан.  Төрийн өмчит компани барьсан ч  цэцэрлэг нь төрийнх биш байгаад байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар  оруулж энэ хоёр цэцэрлэгийг төрийн өмчид бүртгэж, ирэх жилийн төсвөөс  мөнгийг нь шилжүүлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл улсын компани  барьчихаад байхад   манайх авч ашиглаж чадахгүй байгааг  шийдэхээр болсон. Улсын компани  орон сууцны хорооллыг барьсан бол мөнгийг нь  дараа нь ч хамаагүй төлдөг байх үүднээс шийдлүүд гарч эхэлж байна. Тухайн хоёр цэцэрлэгийн тухайд  есдүгээр сарын 1-нээс улсын цэцэрлэгийн статусаар үйл ажиллагаа явуулна.

 

-Багш нарт компютер олгох  ажил гацсан гэх мэдээлэл байна. Хятадын талаас   компютер  нийлүүлэх боломжгүй  гэсэн асуудал  тавьсан гэдэг үнэн үү?

 

-Багш  нэг бүрийн нөүтбүүктэй болгох төслийг Сангийн яам, Хуульзүйн яам эхний санхүүжилтынх нь зөвшөөрлийг бичээд Хятадын “Эгзим” банкинд явуулсан. Хятадын тал  шийдвэрээ гаргачихсан, гэрээгээ хийсэн. Энэ гэрээ хаа нэгтээ зогссон тухай надад мэдээлэл ирээгүй байна. Сангийн яам санхүүжилтын  30 хувийг нэх эрхийг өгсөн гэдэг мэдээллийг  хамгийн сүүлд бидэнд өгсөн. Энэ санхүүжилтдээ таарсан компютер нийлүүлэх ажил хийгдэх ёстой.  Сангийн сайд ирэх ням гаригт Хятадад айлчилна. Энэ хүрээнд зээл  тусламжийн олон асуудлыг  ярилцах байх. Хятад тал энэ ажлыг зогсоосон  асуудал байхгүй. Ийм мэдээлэл хаанаас гарсныг хэлж мэдэхгүй байна. Тэр ажил бол явах л учиртай.

 

-Шилдэг их дээд сургуульд суралцах оюутнуудын санхүүжилт  шийдэгдсэн үү?

 

-Эхний 35 оюутны санхүүжилтыг бүрэн шийдсэн. Дараагийн ээлжийн 35 оюутны санхүүжилтыг шийдэхээр ажиллаж  байна.

 

-Сурагчдын дүрэмт хувцсыг 100 хувь дотоодоосоо хангаж байна. Дүрэмт хувцас оёх эрхийг ганц компанид бус оёдлын үйлдвэрүүдэд хувааж өгч болох боломжтой юу?

 

-Сурагчийн дүрэмт хувцас оёх ажлыг эхлүүлэхэд тодорхой шаардлагуудыг тавьсан. Тодруулбал, маш тодорхой хүрээнд чанартай хувцас оёулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажил үргэлжилж байгаа. Цаашид энэ зах зээл чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдөхдөө импортоор орж ирдэггүй үйлдвэрлэдэг байх гэсэн стандартаа Аж, үйлдвэрийн яамнаас бариад явбал чөлөөлөгдөнө. Түүнээс бус эхлүүлсэн компаниуд үеийн үед нийлүүлдэг гэсэн ойлголт байхгүй.

 

 

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас хүүхдийн биед тохиромжтой даавууг нано технологиор гаргахаар судалгаа хийж байгаа. Заавал мөнгө үрж судалгаа хийх шаардлага байна уу гэдэг шүүмжлэл гараад байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

 

-Нано даавууг үйлдвэрлэж байна. Тус даавуу нордоггүй сайн талтай. Нордоггүй даавууг гэрийн бүрээсэнд хамгийн эхэнд ашиглана. Ер нь судалгаа, шинжилгээний ажилд мөнгө зарахгүй бол Монгол улс хөгжихгүй. Монголчуудын өнөөдрийн зовлон оюуны ядуурлаас үүдэлтэй. Оюуны ядруулаас гарахын тулд бүх мөнгөө судалгааны ажилд зарах хэрэгтэй. Бидний мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж чадна. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг илүү, хурдтай, хүчтэй явуулах шаардлагууд бий. Харамсалтай нь хүн бүр тэгэж бодохгүй байна. Харин бид чадлаараа Засгийн газрын дэмжлэгийг авахаар ажиллана.

 

-Соёлын өвийг хамгаалах асуудлаар БСШУ-ны яамнаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

-Манай яамнаас музейн тооллогыг хоёр жилийн хугацаанд орон даяар хийж сая дууслаа. Соёлын өвийн тухай хууль батлагдсанаар монголчууд соёлын өвөө хамгаалах, хадгалах тал дээр тогтвортой байдал бий болно. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Занданшуулсан шарилыг бид соёлын өвд бүртгэж авсан. Одоо тухайн гэгээнтнийг шүтдэг нутаг усныханд нь буцааж өгөх үүднээс тухайн суманд нь буцааж байршуулна. Ингэхдээ хийд барьж зална. Багш, шавь хоёрын занданшуулсан шарил байгаа. Тус хоёр шарилыг нутгийн ард түмэн болон шавь нар нь соёлын өв гэж үзэж байгаа. Манайхан ч соёлын өвд бүртгэж авч хадгалах, хамгаалах ажлыг нь хийж байна. Ер нь цаашид соёлын өвийг хамгаалах систем рүү орох шаардлага байна. Тэр үүднээс Чойжин ламын музей, Богд хааны музей хамгаалахаар Засгийн газар шийдвэр гаргасан. Одоо хэлэлцээд явна. Төрийн хамгаалтад орсноор соёлын өвүүд алдагдах аюулаас холдож байгаа юм. Цаашид соёлын өвөө хулгайд алдахгүй байх алдагдсан бүтээлүүдээ эргээд олж авах ажлыг зохион байгуулна. Занабазарын музей болон бусад гайхамшигтай соёлын үнэт өвүүдийнхээ талаар 3D каталогиуд хийгээд дэлхийд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

-Цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил Засгийн газар дээр хэлэлцэгдэж байгаа юу?

 

-Улсаас өгч буй цэцэрлэгийн хоолны мөнгө хасагдахгүй. Хоолны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой саналуудыг Засгийн газарт танилцуулна. Хоолны мөнгийг нэмнэ гэвэл эцэг, эхчүүдийн оролцоо хэрэгтэй.

 

-Өнгөрсөн жил Францаас Монголын үлэг гүрвэлийн яс илэрсэн. Түүнийг Монголд авчрах уу?


-Үлэг гүрвэлийн олдворыг Францаас авчрах ажлыг зохион байгуулж байгаа.                

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.195.22)
    nuudliin soel iim baidald hurgesen esvel suurin soel
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Zochin (61.134.100.222)
    Said ta 50 surguuliin baga angiin bagsh daa yamar arga hemjee avsan be Tanai zarim uhamsargui baga angiin bagsh nar huuhed daramtalj baigaa uchraas argagui erhend surguuliig ni solison shuu iim bagsh tsaashid ajillah esgui shuu said guai
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • zoch (202.126.89.211)
    gants hureelengeeree mergejliin sudalgaag ni turshiltiig hiilgehed ashigla
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • багш (202.70.44.116)
    Судалгааны ганц байгууллага БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ гээд юуч мэдэхгүй бацаанаа өөрчлөхгүй юмуу өөр зөндөөн эрдэмтэд байна шүүдээ доктор акдемч нар арайл байнаа хов хоосон
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    Судалгаанд мөнгө зарахгүй нь буруу боловч зарсан мөнгө нь үр дүнгүй байвал зараагүйгээс их хохиролтой доо сайдаа. Жишээ нь өнөөгийн ШУТ-ийн төслийн мөнгөний ихэнх нь ШУА гэгчийн цалинд явж байгаа. Яг үнэнийг хэлэхэд сайд та ШУА гэгч социализмын үеийн дэндүү хоцрогдсон бүтцийг өөрчлөөч. Академчид гэсэн өөрсөндөө тийм цол хэргэм хангамж эдлүүлсэн хэдэн цөөн хүн бий. Тэд жирийн судлаачаас илүү юу хийчихсэн бол? Худлаа гэвэл сүүлийн 4 жилийн ч юм уу, нэг жилийн ч юм уу дүнг сайд та гаргаад үзээрэй. Хөх инээд хүргэх вий. Тэгээд бас сар бүрийн нэг академич хүн 700 мянган төгрөгний цалинтай гэж байгаа шүү.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
    • Bb
      Tiim shu. Eniig boliulaarai
      2015 оны 05 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    20 цаг 42 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    20 цаг 48 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    21 цаг 5 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    21 цаг 12 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК