Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана

2015-6-04
0
ЖИРГЭХ

         Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/479 дугаар захирамж гаргаж Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зохих хуулийн хүрээнд үзлэг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах  ажлын хэсгийг гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо.


 
Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын дунд эрүүл аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, сургалт хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах зорилгоор “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах болзолт уралдаан зарлаж ажиллах, хүүхдийн зуслангуудад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдийн хүүхдүүдийн аялан тоглолтыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт даалгав.


 
Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаанд зохих хуулийн хүрээнд хяналт тавих, “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах, зуслангуудаар халамж асрамжийн хүүхдүүдийн аялан тоглолт хийхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах 26.243.200 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа.
 


Зусланд хүүхдийн ая тухтай, аюулгүй, эрүүл амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн дор дурьдсан зохион байгуулалтын арга хэмжээг авч  хэрэгжүүлэхийг дараах салбар байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
 


А. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт:

    Нийслэлийн хүүхдийн зуслангуудыг удирдлага арга зүйгээр ханган, зусланд хүүхдийн хөгжих орчинг бүрдүүлэх;


    Хүүхдийн зуслангийн захирал, эмч, тогооч, бүлгийн багш нарыг чадавхижуулах сургалт зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;


    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;


    Зуслангийн бэлтгэл ажлыг зохих журмын дагуу хангасан нөхцөлд ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг эхлүүлэх;


    Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS5633:2013 Монгол Улсын стандарт, зуслангуудын үйл ажиллагааны явцад хяналт тавьж, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргүүлж мэдээллэх;


    Хүүхдэд ээлтэй зуслангийн шалгуур үзүүлэлт, удирдамж, журмын дагуу “Хүүхдэд ээлтэй зуслан” шалгаруулах;


    Халамж асрамжийн төвийн хүүхдүүдийн аялан тоглолтыг Нийслэлийн хүүхдийн ногоон бүсийн зуслангуудаар зохион байгуулах;

 

Б. Нийслэлийн эрүүл мэндийн газарт:

 

    Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмыг мөрдлөг болгон ажиллах;


    Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд харьяаллын дагуу хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарыг удирдлага, арга зүйгээр байнга хангаж ажиллах;


    Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах;


    Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


    Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхэд байнгын хяналт тавих;
    Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;

 

В. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт:

    “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэх, гарсан зөрчлийг арилгуулах, сайжруулахад хяналт тавьж ажиллах;


    Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;

 

 Г. Нийслэлийн онцгой байдлын газарт:

    Гарч болзошгүй гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гал унтраах анхан шатны норм, стандарт, техникийн нормативуудыг хэрхэн хангаж ажиллах чиглэлээр сургалт, сурталгаа зохион байгуулах, хяналт тавин ажиллах;


    Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;

 

Д.  Улаанбаатар хотын  Цагдаагийн газарт:

    Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангуудад хүүхэд аюулгүй амрах, эрүүл орчин бүрдүүлэхэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, байнгын хяналтын цагдаа ажиллуулах;


    Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;


    Зуслангийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах;

 
Е. Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн асуудал эрхэлсэн дарга Ч.Жаргалсайханд:

 

    Нийслэлийн ногоон бүсэд байрлалтай хүүхдийн зуслангууд нэгдсэн журмаар автобусаар цуваа үүсгэн хөдлөхөд болон амрах ээлжийн төгсгөлд зуслангаас товлогдсон цэг дээр буух хүртэл цагдаагийн хамгаалалтын машиныг цувааны эхэнд байнга явуулах;


    Зуслангийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран явцын шалгалт хийж, дүгнэлт өгөх;

 

Ё. Хүүхдийн зуслангийн захирлуудад:

    Зусланд хүүхэд хүлээн авах зөвшөөрөл бэлтгэлийг бүрэн хангаж, ажлын хэсгийн хамтарсан дүгнэлт зөвшөөрөл авсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлэх;


    Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн хүний нөөцөөр баг бүрдүүлэн ажиллах;


    Үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын сургалтанд хамруулах;


    Зусланд эрүүл мэндийн үзлэгт орсон хүүхдүүдийг амруулахаар хүлээн авах;


    Зуслангийн үйл ажиллагаа эхэлсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хүүхдийн дэргэд ёс бусаар авир гаргах, насанд хүрэгчдийг амруулахыг хориглох;


    Гарч болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлыг ханган ажиллах;


    Зусланд амрагч хүүхдүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, гэрээт газраас баталгаатай хоол хүнсээр хангах, хоолны орц нормын стандартын хэмжээг онцгой анхаарах;


    Хүүхдийн амарч байгаа байр, хоолны газар, тоглоомын талбай, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй өрөө тасалгаа, орчны цэвэрлэгээнд шаардагдах материал, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор тогтмол ханган, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах;


    Ахуйн хортон мэрэгч, шавьж устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах;


    Болзошгүй халдварт өвчнийг эрт илрүүлэн тусгаарлах, халдвар тархахаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх;


    Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны болон ахуйн хэрэглээний усаар хангах;


    Бохирын цооног, бие засах газар, хатуу хог хаягдлын цэгийн эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг холбогдох газарт тавих, хөрсийг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх;


    Хүүхэд тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны талаар тээврийн байгууллагатай гэрээтэй ажиллах, зориулалтын бус ашиглалтын шаардлага хангасан автобусаар хүүхэд тээвэрлэх;


    Зуслангийн бүсэд соёлын болон ариун цэврийн бүтээгдэхүүнээс бусад зүйл худалдаалахыг хориглох;


    Хүүхдийн зусланд тавигдаж байгаа дээрх шаардлагуудыг ханган ажиллаж, учирч болзошгүй хохирол, эрсдэлийн хариуцлагыг хүлээх;

 

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    14 цаг 40 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    14 цаг 46 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    15 цаг 3 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    15 цаг 10 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК