Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Генерал Д.Даваа: Эх орныхоо төлөө, эр цэргийнхээ төлөө хичээж ажиллана

2015-6-19
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон юм.

 

Төрийн тэргүүн Батлан хамгаалах яаманд очиж Зэвсэгт хүчний Жанжин штабын шинэ даргыг үүрэгт ажилд нь оруулж түүнд хошууч генерал цол гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрийн биеэр очиж төрийн албыг хүлээлцүүлэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь төрийн албанд хүндэтгэлтэй хандах шинэ жишиг болж байна хэмээн ёслолд оролцсон хүмүүс үзэж байлаа. ЗХЖШ-ын удирдлагын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга, Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд оролцсон юм.

 

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Бямбажав хуулийн дагуу хүсэлтээ гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ц.Бямбажав генерал Монгол Улсын Зэвсэгт хүчинд олон жил идэвх зүтгэлтэй сайн ажилласан. Үе үеийн төр, засаг, командлалын зүгээс тавигдсан үүрэг даалгаврыг сайн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн хууль, дүрмийг чанд сахиж ажиллаж ирсэн.Тийм учраас өнөөдөр Ц.Бямбажав генералын ажиллаж ирсэн хичээл, зүтгэлийг үнэлж Монгол Улсын төрөөс Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Өнгөрсөн хугацаанд Ц.Бямбажав генералтай хамт олон болж ажиллаж ирсэн та бүхний ажлын үр дүнг мөн Монгол Улсын төр, Монголын ард түмэн ингэж үнэлж байгааг энд хэлэх нь зүйтэй юм.

 

Сүүлийн жилүүдэд манай Зэвсэгт хүчний зүгээс явуулж ирсэн үйл ажиллагаа, цэргийн хууль дүрмийг хэрэгжүүлэх, командлалын зүгээс тавигдсан үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд идэх санаачлагатай сайн ажиллаж ирсэн. Энэ үйл ажиллагааг Монголын төр, манай ард түмэн өндрөөр үнэлдэг юм.

 

Өнөөдөр БХЯ,  Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлийн удирдлагууд энд хүрэлцэн ирээд байна. Цаашдаа ч Монгол Улсын өмнө, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхийн төлөө Монголын ард түмний зүгээс Монгол Улсын хуулиар бидэнд даалгасан үүрэг, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн төлөө та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно. Та бүхний санал бодол, хийж байгаа үйл ажиллагааг Монголын ард түмэн сонсдог, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг үйл ажиллагаа улам цаашаа үргэлжлэх болно. Ингээд Ц.Бямбажав генералдаа улам урт удаан насалж, Монгол төрийн төлөө, Монголын ард түмний төлөө зүтгэх үйл ажиллагаандаа сэтгэл тавьж, цэргийн хамт олондоо тусалж дэмжиж зөвлөж ажиллаж байгаарай гэдгийг бас хүсэн ерөөе.

 

Өнөөдөр хошууч генерал цолоор шагнагдсан, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг хүлээж авч байгаа Д.Даваа генералыг та бүхэн сайн мэднэ.

 

Д.Даваа генералд цэргийн мэргэжлийн хүний хувьд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллах, цэргийн дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах чиглэлд идэвхтэй сайн, санаачлагатай ажиллаж чадна гэдэг итгэлийг хүлээлгэж байна.

 

Энэ үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс биш, өнөөдөр УИХ дээр бас гишүүд ярилцаж, УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох нь зүйтэй гэсэн чиглэл гаргасныг зөвшилцөж ирүүлсэн. Энэ бол Монголын  төрийн зүгээс, Монголын төрд сонгогдон ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс төр төлөөлөн үүрэг даалгавар хэрэгжүүлж, үүргээ биелүүлж яваа төрийн удирдах дээд байгууллагын зүгээс, Монголын ард түмний зүгээс Д.Даваа генералд үзүүлж байгаа, мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаанд үзүүлж байгаа хүндэтгэл, нөгөө талаас том хариуцлага юм.

 

Энэ хариуцлага, хүндэтгэлийг дааж нэр төртэй сайн ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэн нэгэн хамт олон болж тавигдсан үүргийг сайн биелүүлж, хууль, дүрмээ сайн хэрэгжүүлж ажиллана гэсэн итгэлтэйгээр Д.Даваа генералыг би өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.

 

Д.Даваа генерал болон түүнтэй хамтран ажиллах бүх хүмүүс, Зэвсэгт хүчний байгууллагын удирдлагууд, анги, нэгтгэлийн нийт удирдлагуудад ажилд нь улам их амжилт хүсч, улам сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Монгол Улсын төлөө бүгдээрээ хамтран хууль дүрмээ хэрэгжүүлж сайн, шударга ажиллаж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийг улсдаа төдийгүй дэлхийн олон улс орнууд, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө өндрөөр өргөхөд та бүхний үүрэг хариуцлага, хөдөлмөр чухал. Ингэж ажиллана гэдэгт итгэж байна. Өнөөдөр шинээр томилогдсон Д.Даваа генералд амжилт хүсч, та бүхэнд баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм. Тэрээр үүний дараа эрхэлсэн ажилдаа тууштай, бүтээлч хөдөлмөрийг нь үнэлж дэслэгч генерал Ц.Бямбажавыг "Сүхбаатарын одон", ЗХЖШ-ын дарга Д.Даваад хошууч генералын цол тэмдэгийг нь гардуулан өгсөн юм.


ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн сэтгэгдлээс хуваалцахад "Өнөөдөр хариуцлагатай албанд томилогдлоо. Ерөнхийлөгч маань надад итгэл хүлээлгэн томилж байгаад талархаж байна. Энэ бол маш том хариуцлага. Надад зэвсэгт хүчнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөхийг энэ өдрөөс хойш санууллаа. Цаашдаа Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө, эх орныхоо төлөө, эр цэргийнхээ төлөө, эх орноо батлан хамгаалах их үйлсийн төлөө хичээж ажиллах болно. Мэдээж эрх зүйн орчноо сайжруулах үүрэг ногдож байна. Хичээж ажиллана" гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.13.117)
    Kovd kun kk
    2015 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (83.149.8.157)
    Урьд нь зэвсэгт хүчний төлөө хичээж бас уйгаггүй ажилладаггүй байсан хүн томилогдовоо доо янз нь.!!
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    8 цаг 21 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    8 цаг 27 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    8 цаг 44 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    8 цаг 51 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Өчигдөр 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Өчигдөр 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК