Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга “Бест шүес” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-6-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт, барилгын ажлын явц байдалтай танилцсаны дараа “Бест шүес” ХХК-ын үйлдвэрт зочлон үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний дээжтэй танилцлаа.

 

“Бест шүес” гутлын үйлдвэр нь 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2014 онд Шинэчлэлийн засгийн газраас гаргасан Чингис бонд 888 төслөөс 2 тэрбум төгрөгийн зээл авч өдөрт 500-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий конверийн шугамтай үйлдвэрээ нээж ашиглалтанд оруулсан байна.

 

Ингэснээр зах зээлд технологийн дагуу үйлдвэрлэсэн чанартай, үнэ хямд гутлыг зах зээлт гаргах бүрэн боломжтой болж байгаа аж. Үүний тулд тус үйлдвэрт хангалттай эргэлтийн хөрөнгө болон ялунгаяа бөөнөөр үйлдвэрлэх гутлын захиалгат ажил хэрэгтэй байгаа бөгөөд тус үйлдвэрийн хувьд төрөөс бэлэн мөнгө хөрөнгөөр дэмжүүлэхээс илүүтэй хийж гүйцэтгэх ажлаар хангах дэмжлэг хэрэгтэй байгааг тус компанийн захирал Б.Түвдэнням хэлж байлаа.

 

Мөн тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлын талаар Улсын Их Хурлын даргад өөрийн санал бодлоо дуулгасан юм. Тухайлбал, тендерийг дотоодын үндэсний үйлдвэрүүдэд давуу эрхтэйгээр өгөх, төсвөөс санхүүжиж байгаа цэрэг, цагдаа, хууль хүчний байгууллагын гутал, төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газрын хөдөлмөр хамгааллын гутал, хувцасны тендерийг сонгон шалгаруулж, шаардлага хангасан дотоодын үйлдвэрүүдэд давуу эрхтэйгээр өгөх асуудлыг хуулиар зохицуулж өгөхийг хүслээ.

Түүнчлэн үйлдвэрлэн гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүнд оногдож байгаа одоогийн 10 хувийн татвар жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьд өндөр байгааг хэлж татварын хувь хэмжээг багасгах шаардлага зайлшгүй тулгарч байгааг хэлсэн юм.

 

Мөн тус үйлдвэрийн хувьд мэргэжилгүй хүмүүсийг өөрсдөө сургаж, дадлагажуулан ажиллуулахад нэгээс хоёр жил шаардагддаг бөгөөд тухайн сургасан ажилчин нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж хувиараа ажиллахаар ажлаас гараад явдаг. Иймд техник, мэргэжлийн сургуулиудад мэргэжлийн ажилчин бэлтгэх нэн шаардлагатай байгааг дуулгалаа.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, “Бид “Бест шүес” гэдэг хамгийн сайн гутал хийдэг үйлдвэр дээр ирээд байна. Энэ үйлдвэр “Чингис” бондоос 2 тэрбум төгрөгийн зээл аваад ажлын болон гоёлын гутал гээд бүхий л төрлийн гутал хийж байна.

 

Яг ийм бодитой үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар импортын орлуулж бодитой ажил хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу эдний бүтээгдэхүүн Япон руу гарах гэж байна. Ийм зорилгоор хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулах ёстой байсан түүний дагуу ажил явж байна.

 

Өчигдөр Улсын Их Хурлаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл батлагдсан. Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Жишээ нь эдний үйлдвэрлэсэн гутлыг үнэтэй байсан ч монголдоо хийсэн бол худалдаж авна гэсэн үг. Энэ компанийн зүгээс нэг жил тендерт оролцоод шалгарч болж байна.

 

Гэхдээ дараа дараагийн жилд ийм захиалга байх уу үгүй юу гэдгээ мэдэхгүй байгаа учир үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй байна гэж байна. Иймд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг тендерийнхээ хуулийг бид өөрчилж олон жилээр тав, арван жилээр хийдэг өөрчлөлтийг тусгах гэж байгаа.

 

Иймд энэ өөрчлөлтүүдийг хийж дотоодын үйлдвэрлэлээрээ тоног, төхөөрөмжөө шинэчлэхэд нь “Чингис” бондоор тусалсан бол одоо зах зээл дээр нь туслах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр гарч байгаа. Удахгүй эдгээр үйлдвэр шиг үйлдвэрүүдийн хүсэлтээр дотоодоо хийж болж байгаа бүтээгдэхүүнээ олон жилээр гэрээлдэг болох зам руу орох нь зүйтэй ” гэв.

 

Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.06.20/ Төв шуудангаас баруун тийш Нарантуул зочид буудал хүртэлх замын доогуур явж байгаа дулааны шугамыг шинэчилж өргөтгөх ажлын явц байдалтай танилцсан юм. 1,7 км замын доогуур явж байгаа шугам хоолой хуучин 300-гийн хэмжээтэй байсныг 500 болгон өргөтгөж байгаа юм байна.

 

Шугам хоолой солих ажил гурван үе шаттай хийгдэж байгаа бөгөөд эхний ажил маргааш дуусч, хоёр дахь шатны ажил 7 дугаар сарын 5-нд, гурав дахь шатны ажил нь 8 дугаар сарын 15-нд дуусахаар төлөвлөгдөөд байгаа аж.

 

Газар доорх шугам сүлжээг шинэчлэхдээ тунель барих шийдлийг хэрэгжүүлж байгаа нь жил бүрийн зун шугам хоолой солих ажлын хүрээнд зам дагуух газрыг ухаж сэндийлж иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (124.158.107.20)
    ШҮЕС гэж юу юм бэ?
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Zochin (76.189.98.2)
    Buteelch zaluu Tuvdennyamd ulam ikh amjilt husye. Chi chadna. chadsaar ch irsen.
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    8 цаг 19 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    8 цаг 25 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    8 цаг 42 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    8 цаг 49 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Өчигдөр 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Өчигдөр 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК