Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна

2015-6-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссан байна. Энэ нь Олон Улсын стандартад нийцсэн Монголд анх удаа оруулж ирж байгаа, Фифагийн II зэрэглэлийн, чанар сайтай зүлэг гэдгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа хэллээ. Тус ажлыг гүйцэтгэхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл, 51 хувийг компани эзэмшдэг ч энэ удаад компанийн зүгээс 100 хувь өөрсдийн хөрөнгөөр зүлэгжүүлэлтийн ажлыг хийжээ. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зөвхөн Үндэсний их баяр наадмаар бус бусад үед хөл бөмбөг, хөнгөн атлатекийн зэрэг спортын тэмцээн, уралдаан явуулах боломжтой болж байгаа гэлээ. Нормын дагуу арчилж чадвал 10 ба түүнээс дээш жил ашиглах боломжтой бөгөөд элсээр хөрсний бэхэлгээг хийсэн тул  бөхчүүд, тамирчид халтирахгүй, гэмтэхгүй гэсэн юм. Одоогоор цэнгэлдэхийн засвар, шинэчлэлт, тохижилтын ажил 80 орчим хувьтай явагдаж байна.


Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ асуудалд эцэслэж хариу өгөх хэрэгтэй. Тийм асуудал огтхон ч байхгүй. Бид монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахаар бэлтгэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье”  гэлээ.


Соёл урлагийн арга хэмжээний хувьд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар албан ёсны урлагийн 16 арга хэмжээг зохион байгуулна.  Арга хэмжээ тус бүрийн найруулагчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулсан бөгөөд Ерөнхий продессороор М.Есөнмөнх ажиллаж байна. Өмнөх жилүүдэд Соёлын төв өргөөнд тоглогддог байсан Ёслол, хүндэтгэлийн тоглолтыг энэ жил 7 дугаар сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд тоглоно. Мөн Дээлтэй Монгол наадам, Монголын бүх оддын тоглолт, Хүй долоон худагт Соёлын наадам зэрэг монголын үндэсний соёл, урлагийг орчин үетэй хослуулан олон арга хэмжээг зохион байгуулахаар Соёл урлагийн салбар хороо ажиллаж байна.


Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тохижилтын ажилд 73,4 сая төгрөг зарцуулна. Шагайн асарын дээвэр, Сурын талбайн хашаа, явган хүний замыг засварлах зэрэг ажлууд хийгдэж байна.
Үүний дараа албаны хүмүүс Дундголын өртөөнөөс RAILBUS-аар  зорчиж Хүй долоон худагт очсон юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар RAILBUS-ийг Амгалангаас Хүй долоон худаг чиглэлээр иргэдэд үйлчилсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, цаг хугацаа хэмнэсэн зохицуулалт болсон юм. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дээрх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ Амгалангаас найман өртөө явж Давааны өртөөд очих бөгөөд тус өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5 км замд нийтийн тээврийн том автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн цахилгаан хөдөлгүүртэй Экобус Хүй долоон худаг доторх үйлчилгээний талбайд иргэдэд үйлчлэх юм. Өнгөрсөн жил гурван Экобус явж байсан бол энэ жил нэмж 12 экобусыг захиалж авчирж байгаа гэж Монгол наадам цогцолборын дарга П.Цогтбаатар хэллээ. Хур бороо бага байгаа тул Хүй долоон худагийн зүлэгний ургалт муу, тоосжилт ихтэй байна. Тиймээс байнгын усалгааг тогтмол хийж байгаа гэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл “Монгол Улс байсан цагт бид наадамласаар л байх болно. Тиймээс цаашдаа хэдхэн хүнийг хязгаарлаж Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлах бус Хүй долоон худагийнхаа дэнж доор хотол түмнээрээ наадах боломжтой болгох бид Монгол наадам цогцолборт бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж байна. Энд жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх томоохон цогцолбор болгохоор ажиллаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд суурилуулсан хиймэл зүлгийг Хүй долоон худагийн зарим хэсэгт хийж цаг агаарын ямар ч нөхцөл тоосжилт үүсгэж иргэдийн тухыг алдагдуулахгүй байхад анхаарч, ирэх жил шийдвэрлэх шаардлагатай гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (218.100.84.139)
    Бөхчүүдээ Хөл бөмбөгийн талбай дээр барилдуулж Дэлхий даяар онигоо болох гэж байж юундаа дарваатлаа инээдэг байнаа
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.122.207)
    Buu ataarhaa
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    дүр эсгэгч ухна хоёр
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    6 цаг 17 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    6 цаг 23 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    6 цаг 40 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    6 цаг 47 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    22 цаг 30 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    23 цаг 47 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    23 цаг 56 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Өчигдөр 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК