Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хожимдсон ухаарал

2017-1-03
0
ЖИРГЭХ

Розалин бол арван гурван настай бүрэгдүү охин бөлгөө. Түүнийг хараахан балчир байхад аав нь ослоор өөд болсон тул ээж София нь түүнийг ардаа үүрч амандаа зуух нь холгүй зүтгэсээр өдий зэрэгтэй болгож өсгөсөн юм. Тэдний амин зуулга тарчиг ядуу болохоор үе тэнгийн хүүхдүүд илт дээрэнгүй ханддагийг тэр ойлгох болжээ. Яваандаа ээж нь гэж бүтэлгүй амьтнаас болоод хүүхдүүд түүнд тийм жудаггүй ханддаг байх гэсэн бодол там тумхан төрөх болсны улмаас дотроо улам ч ихээр шаналангуй явдаг болжээ. Софи нэг компанид цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд хар өглөөгүүр гэрээс гарч өдөржин борви бохисхийхгүй ажилладаг хэр нь шальтай ацаг хөлс авдаггүй болохоор амин зуулга нь яаж ч өөдтэй байх билээ дээ. Дээр нь газар дээрх ганц охиных нь зан араншин хувираад үг дуугүй бөглүү битүү нэгэн болчихвий гэж санаа зовнихын сацуу түүнийг баярлуулж баясгах гэж аргаа барах бол энүүхэнд. 


2002 оны 2 сарын дундуур Софи ажлаасаа их л баяртай эргэж ирээд: «Түүнийг ажилдаа хичээл зүтгэлтэй ханддагийг үнэлж байгууллагаас нь долоо хоногийн цалинтай чөлөөгөөр урамшуулан шагнасан тул хоёулаа Альпийн нурууны цанын баазад очиж шавайгаа ханатал гулгах боломжтой боллоо.» хэмээн дуулгажээ. Ээжийнхээ тэгж хэлэхийг сонсоод Розалингийн нүүрэнд баясгалантай инээвхийлэл тодорсон нь тэр болгон илрээд байдаггүй шинж билээ. Аялалд гарахын өмнө Софи дэлгүүрээс мөнгөлөг саарал өнгийн хос хувцас худалдан авсан нь цасны оронтой өнгө ижилсэхийг бодолцсон хэрэг байлаа. Ер нь ч цасан цагаан өнгө гуа үзэсгэлэн, цэвэр ариун сэтгэлийн илэрхийлэл хэмээн хаа газар тооцдог юм хойно доо.

Тэр хоёр Пелинмансбург нэрт бяцхан суурингийн ойролцоох тавин долдугаар цанын баазад хүрэлцэн ирэв. Ээж охин хоёр урьд өмнө цанаар гулгаж байгаагүй болохоор дасгалжуулагч тэр хоёрыг гулгуулж сургах гэж нэлээд хэдэн цаг ноцолдохоос өөр аргагүй болжээ. Тэгж тэгж арай гайгүй дөртэй болсны дараа дасгалжуулагч тэр хоёрт дарцаг хатгасан газраар гулгах хэрэгтэй. Түүнээс хэтрэх юм бол төөрч будилах, цасны нурангийн бүсэд орохоос гадна хүрэн баавгайтай ч тулгарч болзошгүй хэмээн анхааруулсан ажээ. Гэвч Альпийн нурууны цасны үзэмжинд автаж гүйцсэн эх охин хоёр дасгалжуулагчийн анхааруулгыг удаж төдөлгүй ор тас мартаж орхисон юм. Нэг л мэдсэн чинь улаан дарцаг хатгасан аюулгүй бүсийг даваад холдоод явцгаасан байжээ. 


Удалгүй тэр хоёр төөрч орхисноо мэдээд айж сандралгүй яахав. Софигийн сэтгэл нэн илүү айдас түгшүүрт автаж хэн нэгэн хүн тэдэнд туслах болов уу гэсэндээ охинтойгоо хоолой нийлүүлэн хашгиралдаж гарчээ. Чанга дуугаар хашгирч гуугачих нь цанаар гулгагсдын хувьд цээртэй зүйл байдгийг хөөрхий эх охин хоёр яахин мэдэх билээ дээ? Ялангуяа хэвцэг бэрх уул хадан дунд тэгж орилолдох нь цасны нуранги үүсэх гол хүчин зүйл болдгоос тэр юм л даа. Гэнэт Розалингийн хөл дорх цас зөөлөн чичирхийлж байснаа машины моторын нүргээнтэй төстэй чимээ хаа нэгтэйгээс сонсогдож эхлэв. Яг энэ үед Софи зөн совингоороо ямар нэгэн муу зүйл болох гэж байгааг гадарласан бололтой охин руугаа ухасхийх зуур: «Баларсан хэрэг боллоо. Хоёулаа цасны нурангид дайрагдах нь!» хэмээн хашгирчээ. Энэхэн агшинд довцог толгод шиг том цасан нуранги тэр хоёрыг чиглээд эрчилэн нүүгэлтсээр хүрч ирэв. Софи гартаа барьсан цанын таягаа хөсөр шидэж орхиод охиныхоо гараас шүүрэн авч ойролцоох үхэр чулууны дор хоргодохоор гүйцгээлээ. Тэр үхэр чулууны нөмөрт хоргодвоос цасны нурангин дороос эсэн мэнд амь мултрах боломжтой гэдгийг агшин зуурын төдийд сэтгэж амжсан хэрэг л дээ. Гэсэн хэдий ч тэнгэр газар урвах мэт нүүгэлтсэн их цас тэр хоёрыг нөмрөн авахад айсандаа хоёулаа ухаан алдаж орхисон байлаа. 


Удаж төдөлгүй эх охин хоёр ухаан сэхээ ороод цанын баазаа олохоор хунгар цасан дундуур урагш зовиуртай бэдэрцгээлээ. Гэвч хээр гадаа явах туршлага нимгэн мань хоёр зүг чигийн баримжаагаа алдаж гүйцсэн болохоор дороо эргэцэн мунгинасаар нэг л мэдсэн гучин зургаан цаг өнгөрсөн байжээ. Тэгж байтал дахин харанхуй хүйтэн шөнө нөмрөн ирэв. Маргааш өдөр нь дөрөв таван нисдэг тэрэг тэднийг хайж байгаа бололтой агаар тэнгэрт эргэлдэх боловч цасан цагаан уул талтай ижилсэн хувцаслачихаад байгаа эх охин хоёрыг олж үзэлгүй цааш буцаад нисчихийг цөхөрсөн янзтай харсаар хоцорцгооно. Гэхдээ тэсгим өвлийн хүйтэнд мөнгөн цагаан өмсгөлөө тайлаад хаячихвал нисдэг тэрэг хараагүй тохиолдолд гарцаагүй хөлдөж үхэх нь ч тодорхой байлаа. Ядаж дотуур хувцаснууд нь хүртэл цагаан өнгөтэй байсныг яалтай билээ дээ. Хөөрхий эх охин хоёр хунгар цасан дундуур туйлын зүдгүүртэй урагшлах зуур тэнхээ тамир нь улам бүр шавхагдахын сацуу өлсөх гэдэг зовлон өвдөхөөс өөрцгүй нэрмэж эхлэжээ. Өөр нэгэн бараан шөнийг хад асганы нөмөрт хоргодож өнгөрүүлээд маргааш өдөр нь бас л урагш мацаж байх зуур Софи хөл алдан бүдрэхдээ ирмэгтэй хадыг духаараа мөргөөд цусаа урсгаж орхитол хэсэг газар улаан цус тунаад их л содон харагдмуй. Софи хэсэг цас бөөрөнхийлөн авч духан дээрээ наахад Розалин ээжийгээ түшин босголоо. Гэнэт тэр хөлийн дорх цусан толбо их содон харагдаж байгааг олж үзээд ямар нэгэн зүйлийг сэрхийтэл санасан бололтой нүдэнд нь оч гийгээд явчихсан юм. Тэр хоёр замын мөрийг хөөж урагшилсаар эцэс сүүлдээ тамир тэнхээ тасраад хөдлөж чадахаа байсан тул бие биесээ налаад хөдлөхгүй сууж орхив. Эцэж ядрахын туйлд хүрсэн Розалин охин эхийнхээ дулаан энгэрт наалдаад сууж байтал нэг л мэдсэн зүүдний ахуй оронд автаж орхисон юм. 


Розалин эмнэлгийн орон дээр сэрэхдээ зүүдлэж байна уу гэж бодсон нь тийм биш байлаа. Түүнийг цасан талд ухаангүй хэвтэж байхад нь аврагчид олж аваад орон нутгийн улаан загалмай нийгэмлэгт яаралтай хүргэж өгсөн ажээ. Үнэндээ тэд биш ээж нь түүний амь насыг аварсан болохыг эмч түүнд сэтгэл шимшрэн нулимс мэлмэрүүлэн өгүүлсэн юм. Аврагчид Софигийн цогцсыг олж очих үеэр түүний хажууд цусанд будагдсан ирмэгтэй чулуу байсан гэдэг. Бүсгүй түүгээр зүүн гарынхаа судсыг ханаад арван хэдэн метр том тойрог үүсгэн мөлхөх зуур тийм багцааны улаан цусан тойрог үүсгэсэн нь хожим нисдэг тэрэгтэй аврагчид тэр хоёрыг олж очиход дөхөмтэйг бодолцсон болохыг хэргийн газар хүрэлцэн очсон шүүх эмнэлгийн эмч нар төвөггүй ойлгожээ. . . . . .Эмчийн ийнхүү өгүүлж дуусгахыг хүлээлгүй Розалин чанга дуугаар цурхиран уйлж гарав. Тэр ердийн цагт нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажил хийдэг ээжээсээ ичиж, өөрийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг түүнтэй холбож боддог байснаа бодох тусам голыг нь ямар нэгэн хатуу зүйл зурах мэт сэтгэл нь нэн илүүтэй ихээр харуусан шанална. Гэтэл үрээ гэсэн эхийн сэтгэл юутай ч зүйрлэмгүй агуу их байдгийг өөрөө дэндүү хожуу ухаарчээ. 


Хөнөөлт цасан нурангийн аюултай тулгараад байсан үхэл амьдралын тэрхүү торгон зааг дээр ээж нь тэнгэр газрыг гэсгээн уяруулам шийдвэр гаргаж өөрийн ариун улаан цусаараа хайртай охиндоо эрлэгийн савраас эсэн мэнд мултрах зам мөрийг зааж өгсөн нь тэр байлаа. Орчлонд орь ганцаархнаа хоцорсон Розалин охин уй гашууд автсан тэрхэн агшинд өөрт нь «Эхийн хайр» хэмээх юутай ч зүйрлэмгүй нандин зүйл өвлөгдөж үлдсэнийг сайтар ухаарсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    28 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    56 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    57 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    1 цаг 6 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    1 цаг 26 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    1 цаг 42 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    1 цаг 50 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    2 цаг 13 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    2 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    2 цаг 42 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    3 цаг 27 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    3 цаг 35 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 44 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    3 цаг 56 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    4 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    4 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 47 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    5 цаг 4 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    5 цаг 5 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    5 цаг 11 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК