Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Популист гэж хэн бэ? Андуураад байх юм

2017-1-09
0
ЖИРГЭХ


Манай нийгэмд бүх юмны талаар гаж буруу ойлголттой байх нь эмгэнэлтэй. Эх орноо харьд бэлэглэн шан хүртэх эд өлөг гэж бодно, хуурмаг хортой эд өлгийг эх орноос дээд элгэн төрлөө гэж үзнэ, бурханыг чөтгөр гэж жигшнэ, чөтгөрийг бурхан гэж шүтнэ, урвагчийг удирдагч гэж сонгоно, удирдагч болох хүнээ шаарлан ёроолд унагана, анд нөхдөө алуурчин дайсан гэж хажиглана, боолчлогч колоничлогчдыг тэжээгч хөгжүүлэгч гэж гэж долигононо, зальхайг сайн үйлстэн гэж өргөмжилнө, сайн үйлстэнийг галзуу солиотой гэж сэжиглэнэ, тэнэг гажгийг аугаа ухаантан гэж дагана, ухаант мэргэдээ орох орон, оочих аягагүй болгож мөхөөнө, мууг сайн гэнэ, сайныг муу гэнэ.

 

Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм.


 
Үүн шиг л популист гэдэг ойлголт манайд гаж буруу төлөвшсөн байх аж. Дэлхий дахинд массын ямар нэг хэрэгцээг биелүүлнэ гэж худал амлан, төрийн эрхийг авах буюу авахыг оролдох үзэгдлийг хэлж байна. Үнэнч шударга биш, чадваргүй, гэмт санаархалтай хүн ийм зүйл хийдэг гэсэн түгээмэл ойлголт байна. Манай бүх амжилт олсон улс төрч бол чухам худалч мэхлэгч, боловсрол мэдлэггүй, хулгайч урвагч тул популист гэсэн ойлголтод яв цав тааран нийлэлдэж байгаа юм. Дэлхийд бол популизмыг гэмт хэрэг гэж үздэг нь аргагүй.
 


Байгалийн баялгийг ард түмний өмч болгоно, сайн сайхны тусын тулд зориулна гэж амлачихаад, улам харийн саварт гүн бат атгуулж, өөрөө үртэс үйрмэгийг нь долоон баяжиж байгаа гэмт этгээдүүдийг популист гэдэг юм.


 
Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм.

 

Тэднийг хүний хайлан гэж төөрөлдөн сонгож байгаа ухвар мөчид харанхуй боолчуудыг хар масс гэдэг юм. Хар масс нь дээрхи популистуудаас дутуугүй улс орноо сөнөөгчид мөн. Байгалийн баялгийг харийнхан цөлмөж байхад үйлчлэн үхэлдэж, хэдэн зоос салган, ялт этгээдүүдийн гал хамууд нь болдог. Монгол монголоо үзэн ядах, сөнөөхийг дэвэргэн, хар амиа хоохойлж, өчүүхэн өт хорхойн эрх ашигт захирагдан, урвагчдын үнэнч туслагчид нь болдог. Монголчуудыг оршин тогтнох аргагүй болгон, мохоох мөхөөх орчинг бүрдүүлэлцэж, алуурчдад дүүжлүүрийн олс бэлтгэж өгдөг мунхаг зарц нар нь болдог. Хар масс популистууд үүсэх, үржих хөрс нь болж дэвсгэрлэдэг.


 
Монголд өнөөдөр эх орон, элгэн түмнийхээ эмгэнэлт хувь заянд эмзэглэн, үнэнийг хэлж байгаа хүнийг популист гэх юм. Тэр хүн боов боорцог өгнө гэж худал амласангүй, газар нутгаа харьд түрээслэчихээд гэдсээ илээд хэвтэж бай гэж таатай тавтай мэтийг ухуулсангүй, хамаг боломж бололцоо хомсдож байна, хамтдаа тэмцэх хэрэгтэй байна гэж үнэнийг үгүүлж байгаа юм чинь яаж популист байх юм бэ?


 
Манайд улс орныхоо хүнд хэцүү нөхцөл байдалд эрхгүй санаа зовон, эхнээс нь судалж тодруулж, хэлж таниулж ирсэн мэдлэг чадвартай хүнийг популист гэж байна. Тийм хүнд худал ярих ёсзүй, хүмүүжил төлөвшил байхгүй юм чинь яаж популист байх юм бэ. Манайд улс түмнийхээ төлөө амь амьдралаа зориулан зүтгэж байгаа шалгарсан цолгорсон эх орончдоо популист гэж нэрлэж, харьд Монголыг идүүлдэггүй эднээс болж улс орны хамаг саар муухай үүдэв гэж хараан зүхэж, үзэн ядаж, ганцаардуулан цөхрөөж, гишгэх газаргүй, амьд явах аргагүй болгож байна. Авах идэх биш, буй бүхнээ хайрт ард түмэндээ зориулъя гэж байгаа тэд яаж популист байх юм бэ.

 

Тарвагыг хошгоруулж намнадаг. Хошгоруулна гэдэг улс төрийн хар ярианы хэллэгтэй популизм нь ойртож очно. Намнах гэж популизмыг хийдэг байхгүй юу. Намнаад, махыг нь идээд, арьсаар нь хувцас хийх гэж хошгоруулдаг юм аа. Тийм болохыг хүсэн мөрөөдөж, тэчьяадан донтдоггүй л юм бол, хөлөөсөө дүүжлүүлсэн мэт урвуу уруу, доож цаазын байдлаа орхиж, Босоо Монгол язгуурын хувь заяагаа сонгож, популист хошгоруулагчдыг түүхийн хог дээр хаяж, бүгд авралын эзэн эх орончид болмоор байна шүү.


 
Эх оронч гэдэг нь өөрийнхөө өмнөх оногдсон ажлыг л хийдэг, гэр орноо тойлддог, харин эх орныхоо төлөө гэж тусгайлан юу ч хийдэггүй хүнийг хэлнэ гэж поулистууд хуурч, цаасан малгай өмсгөж, мөн чанартаа боол болгон дарлаж байдаг.


 
Эх оронч хүн гэдэг нь өмнөх ажлаа эх оронч сэтгэлээ шингээн хийгээд, гэр орноо тойлдоод зогсохгүй, эх орныхоо төлөө зэвсэг барин батлан хамгаалах, жагсаал цуглаанд оролцох, үнэнийг ойлгож ухаарах, бусдад мэдүүлэх, зөв хариуцлагатайгаар сонгуульдаа оролцож, буруу булхайтнуудыг илчлэн эсэргүүцэх, байгаль орчноо өмгөөлөх цэвэрлэх, албан тушаалтнууд, аливаа булхайтнуудыг хянах хязгаарлах, түүх соёлоо дээдлэх өвлүүлэх, эрхэм сайхан зан заншлаа эрүүл саруулаар баримтлах, буяны хүмүүнлигийн ажилд оролцож ядарсан зүдэрснээ өргөж тэтгэх гээд аль л чадах амжуулах зүйлээ боломжийнхоо хэрээр хийж бүтээж явдаг, нэг үгээр хэлэхэд хүний хайлан, тодруулж харахад монгол хүний монгол хайлан байх ёстой юм шүү!
 
Ч.Мөнхбаяр
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • монгол (202.21.117.34)
    Коммунист үзэлтэй хүнийг энэ популистууд юу гэдэг билээ. Өнөөгийн залуучуудын тархинд коммунистууд бол дарангуйлагч, хэлмэгдүүлэгч гэсэн ойлголтыг гүн бат суулгасан. Өнөөгийн капитализм үнэн төрхөө маш чадварлагаар нууж чаддаг. Харин бол жинхэнэ даргуйлагч дарлан мөлжигч бөгөөд энэ бүхнээ хэрэгжүүлэхдээ зах зээл, ардчилал хэмээх гоё үгээр халхавч хийж цаагуураа маш хорон бодлого явуулж байдаг. Үүний хамгийн том жишээ бол АНУ-ын гадаад бодлого. Ядуу буурай орнуудын ард олныг ХМХ-ээр ардчилал гэх үлгэрийг уяртал ярьж төр засгийнхаа эсрэг тэмцэлд босгож улмаар улс орон нь дайн самууны хөлд нэрвэгдэж хамаг зовлонгийн үүд нь нээгдэх жишээтэй. ийм болсон орны хамгийн тод жишээ Ливи улс. Тэд өнөөдөр удирдагч Каддафийгаа амьд байхад ямар сайхан амьдарч байснаа мэдээж дурсдаг л байлгүй. Өнөөгийн монгол орны хувь заяа тэдний гар хөл бологчдоос болж өрөнд баригдаж хамаг баялгаа үнэгүй шахам зөөлгөхөд хүрсэн
    2017 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.92.163)
    Яг Женко, Алтанхуяг, Зи. энхболд нар шиг хүмүүсийг популист гэдэг юм. Байгалийн баялгийг ард түмний өмч болгоно, сайн сайхны тусын тулд зориулна гэж амлачихаад, улам харийн саварт гүн бат атгуулж, өөрөө үртэс үйрмэгийг нь долоон баяжиж байгаа гэмт этгээдүүдийг популист гэдэг юм. Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм. Баатархуяг, Уянга, Босоо Ганбаа, Баасан авгай нар бол зүгээр л попуудын хэрэглэсэн салфетка.
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.103.66)
    Хол андуурч байна та.
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.242.130)
    27 жил биднийг жаргалтай амьдруулах тухай үлгэр ярьсан эргээд харсан өөрсөдөө хагартлаа баяжиж уриалага бүхэнд нь итгэж саналаа өгсөн ард бид туйлдаж байна даа Одоо ч ичихгүй улиг болсон хөгжил дэвшил ард биднийг сайхан амьдруулах улиг болсон үлгэрээ яриад сонгуульд нэр дэвшээд зүтгэж байх юм даа бид ч хууртаж ханахгүй энэ нөхөдүүд ч айж ичихээ байжээ ОДОО БИД ЯАНАА МӨН Л ШАХААНЫ СОНГУУЛЬД ОРЖ ДЭЭ . эх орноосоо залуусыг маань гадаадад ажиллах хүчээр ихэнхийг нь гаргачихаад одоо өнөө маргаашийн хоолны мөнгөөр саналаа худалддаг порлитаруудаас саналыг нь авах байх даа бурхан өршөөг
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
  • mongolin-tuluu uhie-temstei. (43.228.131.132)
    eh oron ard tumnee uudun tatah humuusee,uuruusuu iluu bolobsroltoi,shudraga,uhaantai saihan humuusee ene nam dooshoo hiij,uursdihee adil uhbar muchid,bolobsrolgui,eh oron erhem orshihuu gedgiig medehgui heden teneg adgiin shaaruudig turin alband debshuulj ard tumniig doromjilj baina.bidend bosoj temstehees uur arga zam ugui boljee,untaj baih hoorond eh orongui bolj hostrohnoo ard tumen,bosoj temstej uls ornoo abrahgui bol hojimdohnoo-stuglai,temstel hie,ard tumnee.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Банхар (112.72.12.85)
    Сайхан аашта муухай санаатай,цагаан гадартай хар дотортой хар амиа бэдэрэн нүгэлт шуналтныг бас популист гэдэг. Харин хар масс энэ үгийг авран манлайлагч гэж ойлгоод биширч байгаа. Эдийн засгийн алуурчдыг ч бас ажилладаг аргаар нь популист гэвэл болно. Зах зээлийн нийгэм бол хар амиа бод гэсэн муухай нийхэм шүү
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (112.72.11.104)
    Популист гэдэг нь худлаа ярьж эх орончийн дүр эсгэж өөрөөсөө илүү хүмүүсийг атаархаж төрөөс зайлуулах. Мэдлэг чадвар дорой мөртлөө юу ч ойлгохгүй байгаа ядарсан бололвсрол багатай хүмүүсийн тархийг угааж эд мөнгө зэргээр хуурч төрд гарч ирчихээд зөвхөн өөрийнхөө нэр хүнд өсгөх л тухай бодноуу гэхээс тэрэнд хууль батлах энэ тэр бол ямар ч хэрэггүй, юм л бол огцруулна гэх жүжиг тавьж дөрвөн жилийг өнгөрөөнө
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    энэ гаргалгаагаар ман-г л хэлэх юм байна даа
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.192)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    28 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    56 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    57 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    1 цаг 6 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    1 цаг 26 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    1 цаг 42 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    1 цаг 50 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    2 цаг 13 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    2 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    2 цаг 42 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    3 цаг 27 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    3 цаг 35 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 44 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    3 цаг 56 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    4 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    4 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 47 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    5 цаг 4 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    5 цаг 5 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    5 цаг 11 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК