Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн төлөвшилт

2017-3-30
0
ЖИРГЭХ

1985-оны үеэс социалист системийн орнуудаар ХАРЬ ГАРИГИЙНХАН энд тэндгүй зочлох болжээ. Миний санаж байгаагаар харь гаригийнхантай уулзсан хүмүүс хаа сайгүй л байдаг байлаа. Тэд зарим хүнийг нь хөлөгтөө суулган авч явж байгаад буулгасан ч гэх шиг иймэрхүү тохиолдуудын тухай барин тавин ярьдаг хүмүүс их олон байв.

 

Монголын нийгмийг ч энэ үзэгдэл тойрсонгүй. 1990-ээд оны үед харь гаригийнхантай холбоо барьдаг ДАШЦЭРЭН гуай гэдэг хүнийг сэтгүүлч Гүрбазар телевизээр гаргаж од болгож байлаа. Хожим нь энэ хүн Ерөнхийлөгчийн үзмэрчээр өргөмжлөгдөж байсансан. Мөн гал гаргадаг Б.Өнөрмаа гэгч хүний тухай сэтгүүлч Амбасэлмаа телевизээр гаргаж байв. Энэ Өнөрмаагийн башир залийг физикч Орлох гэх залуу (хожим нь ШУА-ийн, ФТХ-ийн захирал болсон) илчилж, улмаар Өнөрмаа нь 7 жилийн хорих ял авч, шоронд орж байв.

 

Мөн тэр үед Сонсголонгийн гүүрний орчмоос газар доороос тохой хирийн биетэй одой хүмүүс гарч ирсэн тухай цуу тарж байв. Тэднийг харах гэж Улаанбаатарын иргэд олноо уг гүүрний орчимд хэд хоног орой үдэшгүй цуглан хүлээж байсансан.

 

ХАР ТАМХИ мансууруулах бодисийн эсрэг ухуулан таниулах ажлыг хөрөнгө мөнгө гарган хийх хэрэгтэй мэт санагдана.

Сэтгүүлч Дожоодорж Монголчуудын заяа буяныг даасан нэгэн АЛТАН ЦӨГЦ байдаг тухай нэвтрүүлэг хийжээ. Тэрийг олж улсынхаа заяа буяныг авран тэтгэх тухай хүмүүс санааширан хүүрнэлддэг байсансан. (гэх мэт)

 

Энэ үед Монголд барууны ертөнцийн видео кинонууд дэлгэрч, түүнийг нойр хоолгүй шөнөжин үзэцгээдэг байв. Тэр үеээс Монголчууд Хятадаас бараа зөөцгөөх болжээ. Өвгөнт архи дэлгэрч, уг архийг нийгэм даяараа л ууцгааж байв. Удалгүй өвгөнт архины хорийг мэдэцгээж билээ.

 

Ингээд дараа нь ROYAL спиртын үе эхлэж, Монголчууд эр эм хөгшин залуугүй уг спиртыг усаар шингэлэн найруулаж, ууцгааж байв. Дараа нь АНТ ВОДКА, АСЛАНОВ гэх мэт архи их дэлгэрч байсансан. Энэ үе бол Монголчуудын архинд орцгоосон эмгэнэлт үе юм.

 

Би тэр үеийн таньдаг 10 хүнээ сураглахад 7-8 нь үхсэн статистик тоо байдаг юм. Уншигч та ч бас танилуудаа сураглаж үзээрэй. Иймэрхүү л статистик гарах байх. Ингэж хохирсны дараа нийгмийн гэнэн харанхуй байдал арилаж арай хашир доги болж, архи байсан ч уухгүй тойрдог боллоо. Одоо видео кино байж л байдаг. Тэрийг үзэж хорхойтох хүн ховор юм. 

 

Гэтэл Монголын нийгмийн туулах зовлон бас л дуусаагүй бололтой. Одоо Монголчуудын дунд ХАР ТАМХИ мансууруулах бодис их дэлгэрч байна. Мөн хаа сайгүй мөрийтэй тоглох болжээ. Энэ зовлонг хохирол багатай туулан өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал болоод байна.

 

Үүний тулд ХАР ТАМХИ мансууруулах бодисийн эсрэг ухуулан таниулах ажлыг хөрөнгө мөнгө гарган хийх хэрэгтэй мэт санагдана. Монголын нийгмийн энэ тулгамдсан гай гамшгийг мэдсээр байж, чимээгүй байх нь буруу байхаа.

 

Төр засгаас хөрөнгө мөнгө гаргаж, телевиз, интернэт, сонин бүх мэдээллийн хэрэгсэлээр бодлоготой тэмцэж байж л энэ хар аюулыг хохирол багатай туулна. Барууны хөгжсөн ертөнцийнхөн энэ гай гамшигийг нэгэнтэй туулж өнгөрүүсөн тул нийгэм нь энэ аюулын эсрэг дархлаатай болжээ.

 

Одоо Монголчууд бидэнд энэ ХОРНЫ эсрэг нийгэмдээ дархлаа тогтоох бодитой шаардлага хэрэгцээ байна. Ер нь бол огт анхаарахгүй сул хаяж ч болно. Тэгвэл маш их хохирол үзэж, хайран сайхан залуусын амь насаар төлбөр хийж байж л, нийгэм маань ухаарна. Тиймээс ухааралыг хурдавчлах үүднээс бага ч гэсэн тодорхой хөрөнгө зарцуулах хэрэгтэй биз ээ.

 

Г.Баян

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (183.81.171.135)
    Нээрээ ийм цаг үеийг бид туулж өнгөрүүлсэн юм байна.
    2017 оны 04 сарын 10 | Хариулах
  • unen shu (202.126.91.217)
    ene yg unen iim yum blood ungursun er ni iim davalgaa baidag shuu uuntei sain temtsehgui bl bid eregeeed haramsaad barahgui blno erthen arga hemjee acah hereegtei bndaa
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • үнэгүй иргэн (103.10.23.162)
    Завханд хүн эмэгтэй хүн намын ялгаварлаас болж шатлаа гэнэ тоож байгаа хүн албан тушаалтан алга харин энд найр наадам ерөнхийлөгчийн худлаа үг мандана уг нь Элбэгдоржид үхэж байгаа битгий хэл төрж байгаа иргэн болгон үнэтэй бамйаар юм гэтэл эмгэнэл илэрхийлэх нь байтугай ган хийж дуугарахгйү нохой бололтой
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • ёх (103.10.23.162)
    Ёстой үнэн түүх дэ. Одоо бас нэг салдаггүй бас шинэчлэгдэггүй нэг гай байна аа. Энэ нь монголын хошин шог хэмээх харанхуй бүдүүлэг ядруу улсын хоолны мөнгө,үзүүлэх юмгүй ТВ-үүдийн эфирийн цагийг ганц сордог бүлэг балайчуудын бүхэл бүтэн арми байна. Х Түц өөр юу юу билээ бөөн бүдүүлэг үг хараал орилоон хашигараан нэг эмгэн эсвэл нэг наймаачны түүх өдөо шөнөжин явах нь үнэхээр хар тамхинаас илүү. бас тэр бооёо баглалаа гэдгийн баяжсаныг яана одоо хүмүүсээ жаахан ном уншаач
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    5 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    26 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    44 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    56 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    1 цаг 41 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    1 цаг 50 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    1 цаг 58 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    2 цаг 10 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    2 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    2 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 2 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    3 цаг 18 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    3 цаг 19 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    3 цаг 25 мин
  • Улаанбаатарт 15 хэм дулаан байна
    3 цаг 32 мин
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    23 цаг 49 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 12 цаг 12 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК