Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоцрогдсон улс төр-бохирдсон нийгэм

2017-7-28
0
ЖИРГЭХ

 
\Сонгуулийн дараах эргэцүүлэл\
 
Ард олны сэтгэлгээ хийгээд хандлага ихээхэн ѳѳрчлѳгдѳж, харин Монголын ѳнѳѳгийн улстѳр ихэд хоцрогдсоныг Монгол Улсын Ерѳнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгууль нотоллоо. Маш олон эрээ цээрээгээ алдсан заваан үйлдлүүд ѳрнѳж сонгогч иргэдийн тэсвэр тэвчээрийг барсан нь энэ удаагийн сонголтын илрэл. Ард түмнээс бүрдсэн нийгмийг удирдан залах үүрэгтэй ТѲР нь олон нийтээсээ хоцрогдохоор бид цаашаа хэрхэн яаж хѳгжих гэж?
 
Нэгэн зүйл. АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА –АВИЛГАЛ
 
-2000 оны сонгуульд МАХН ялж Н.Энхбаяр Ерѳнхий сайдаар томилогдсон цагаас улстѳрийн албан тушаалыг тодорхой мѳнгѳѳр үнэлж худалдаж эхэлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Бүгдээрээ эс мэдэх дүр үзүүлж байгаа хэдий ч АН, МАН бүгдээрээ энэ үйлдлийг давтацгаасан. Даамжирсаар энэ нь орон нутгийн сонгуульд яаж нѳлѳѳлснийг бүгдээрээ амсаж мэдэрч буй. Хамгийн болхи байдлаар илэрч баригдсан нь “60 тэрбумын” гэгдэх хэрэг болон ѳдгѳѳ дуулиан болж буй. Харин “хайрт удирдагч” Н.Энхбаяр ѳдгѳѳ “Хулгайчийг бариарай” хэмээн хашгирч байна.
 
-Мэргэжил мэдлэгийн чадвараар бус мѳнгѳ тѳлж шийдвэр гаргах эрх мэдэлд очсон хэн боловч энэ албан тушаалд зарцуулсан мѳнгѳѳ ядаж нугалж олж авахыг бодохоос түүнд Монгол орны хѳгжил, эрх ашиг огтоос хамаагүй. Яг эндээс л Тѳрийн албаны шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын авилгал үүсдэг. Бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ энэ талаар хэн ч дуугардаггүй. Маш бага цалинтай атлаа Тѳрийн албанаас татгалзахыг огт хүсдэггүй нь үүний нотолгоо. Эрх мэдэлтнүүд Тѳрийн албан хаагчдыг чадваржуулж, хангамжийг нь сайжруулж, мэргэжлийн түвшинд ажиллуулахыг хүсдэггүй нь бас үүний баталгаа.
 
-Хэдийгээр Тѳрийн албан хаагчид нам бус байхыг хүүльчилсан боловч, сонгуульд ялсан нам Тѳрийн албан хаагчдын ихэнхийг нь намын харьяаллаар халж, солих бѳгѳѳд үүнийгээ “Бялуу хуваах” гэж ѳхѳѳрдѳн нэрлэдэгт тэд ч бид ч  хүлээн зѳвшѳѳрч аль хэдийн дасчээ.  Тийм болохоор эрх мэдэлтнүүдийн цүнхийг барьж далдаганан гүйлдэж, үүнийхээ тѳлѳѳ албан тушаалд очихыг мѳрѳѳддѳг залуус олширсон нь шуудхан хэлэхэд Монголын ирээдүй залуу үеийг “АЛЖ” буй хэрэг. Ѳнѳѳгийн залуусын их мэдлэг, ажлын туршлага, хийж бүтээх их хүсэл эрмэлзлэлийг нугачин дарж , үнэ цэнэгүй болгож байгаагаараа энэ бол гэмт үйлдэл мѳн.
 
Нэгэн зүйл. ЕРѲНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ
 
-Монгол Улсын “Үндсэн хууль”д зааснаар ард түмний эв нэгдлийг зангидагч Ерѳнхийлэгчийн эрх мэдэл хязгаарлагдмал. Парламентийн засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг. Харин Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдон 8 жил ажилласан Ц.Элбэгдорж энэ эрх мэдлийг хүчтэй болгосон.  Дээд шүүхийн Ерѳнхий шүүгч, Ерѳнхий Прокурор ыг томилох эрх мэдэл дээрээ АТГ ын даргыг  томилох болсон нь Ерѳнхийлэгчийг хүчтэй болгосон. “Авилгалтай тэмцэж Монголын нийгэмд шударга ёсыг тогтооно” гэж амалж гарч ирсэн тэрээр хуулийн шийдвэр гаргах бүх эрх мэдлүүдийг захирснаараа бусдыг айлган сүрдүүлэхэд ашигласаар ирлээ. “Олон сайн үйл хийсэн” гэж ѳѳрийгѳѳ дүгнүүлдэг түүнийг Монголын нийгэмд шударга ёс тогтоож чадаагүйнх нь тѳлѳѳ би лав сайшаадагүй. Амлалт бол амлалт шүү дээ.
 
-Харин Х.Баттулгыг Ерѳнхийлэгчээр сонгогдсоных нь дараа түүний эрх мэдлийг хязгаарлах талаар яригдаж эхэлсэн нь “Ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн толгой дээр унах” аас айсан хэрэг гэж харж байна. “Мунхаг хүнд эрх мэдэл ѳгвѳѳс хилэнцийг нь дааж үл чадах” гэгчээр тэд ѳнѳѳдѳр “Ниргэсэн хойно нь хашгирах” ын үлгэр болж буй.
 
Нэгэн зүйл. Х.БАТТУЛГЫГ ЯАГААД СОНГОСОН БЭ?
 
-Олон түмэн энэ удаад НAM ыг бус ХYH ийг нь харж сонголоо. Магадгүй Х.Баттулга авилгажсан нийгмийн нэг бүтцийн хувьд хууль бус зүйлд бишгүй орооцолдсон байх. Гэхдээ “Цонжин болдог”т Чингисийн цогцолбор босгосных нь тѳлѳѳ, Монголын жу до бѳхийг дэмжин “Олимпийн аварга” тѳрүүлж, энэ тѳрлийн тамирчдыг дэлхийд данстай болгосных нь тѳлѳѳ сонгосон. Хүмүүс хэн нэгэн гоё сайхан ярихаас залхжээ. Ядаж л хийж бүтээсэн хүн, хийж бүтээх байх гэж л найдсан хэрэг. Яг үнэндээ ѳдийг хүртэл жижиг амбицаа дарж чадаагүй АН ын ялалт бишээ.  Харин энэ их итгэлтэй сонголтын хариуд “баатар” болох “гай” болохын алин болохыг Х.Баттулга ѳѳрѳѳ л сонгоно.
 
-Олон нийт Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулгаас юу хүлээж байна гээч! 1.Шийдвэр гаргах эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглан Монголын баялгийг хууль бус аргаар хулгайлан завшиж баяжсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн бүх хѳрѳнгийг нь хурааж “Улсын орлого” болгохыг 2.Монголын нийгэмд шударга ёсыг тогтоон иргэн бүр ѳргүй, айдас дарамтгүй, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг  3.Нам болж талцалгүйгээр хэн нэгэнд зусардаж авилгал ѳгѳлгүйгээр монгол хүн бүр ѳѳрийн чадал боломжоороо эх орондоо тайван амгалан ажиллахыг  4. Ѳргѳн уудам газар нутагтай, асар их  байгалийн баялагтай, түүхийн үнэт олдворуудтай  хэрнээ цѳѳхѳн хүн амтай Монгол орныг дэлхийн хэмжээнд хѳгжүүлэх эхлэл тавихыг хүсч хүлээж байна.
 
-Түүний ѳрсѳлдѳгч МАН аас нэр дэвшигч М.Энхболд Монголын нийгэмд ямаршуухан феодал ноёдууд бий болж, ард олныг хэрхэн басамжилж доромжилж болдгийг зусардагсдаараа, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар Монголын нийгэмд ямаршуухан хуурамч “Эх оронч” дүртэнгүүд тодорч, хувийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ урваж шарван, эрх мэдэлтнуудэд хэрхэн зусарддагийг ѳѳрѳѳрѳѳ амьд жишээ болгон нотлов. “Ярих яах вэ та Монголын хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрийн чадах юу хийсэн бэ?” гэсэн шазруухан асуултад тэд бүдэрч ойчив. “Ѳрсѳлдѳгчид нь ѳѳд нь татах гээд ч ѳѳдѳѳ татагдсангүй”. Энэ бол бидний нийгмийн хамгийн гунигтай хошин дүр зураг байв.
 
Нэгэн зүйл. БИД ѲѲРЧЛѲГДѲЖ БАЙНАА
 
-Намууд хѳгширчээ. Намуудын удирдлагад байгаа хүмүүс сэтгэлгээгээрээ аль хэдийн зѳнѳж орхиж. Эргэн тойрондоо байгаа зусардагсдаараа олон түмнийг тѳсѳѳлдѳг болж. Тэд эрх ямба, хѳрѳнгѳ мѳнгѳндѳѳ ханаж цадахаа больж, феодалууд бас бирдүүд болжээ. Тэд олон нийтийг мунхаг харанхуй, бүдүүлэг байдлаар тѳсѳѳлж байна. УИХ дээр бусдын ѳмнѳѳс товчлуур даран инээлдэж, хуралдаа суухдаа эвшээж, тѳвѳгшѳѳж, юу хийж байгаагаа ч, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй болтлоо мангуурч, “хүчин” гийн хэрэгт нэр холбогдож, шалиг марзан яриагаараа бусдад гайхуулж, бүдүүлэг заваан байдлаараа бусдын дургүйг хүргэх болжээ. Эрх мэдэл бол хариуцлага гэдгийг цѳѳхѳн хүн сахиж, ихэнх нь бизнес гэж харж байна. Намууд ѳѳрчлѳгдѳхгүй бол тэднийг татан буулгах цаг нь болжээ. Хэрэв залуус ухаарч намаа шинэчилж ѳѳрчлѳхгүй бол ѳѳр зам бас сонголт үгүй. Ард олон шинэ үе, шинэ залуусыг хүлээж байна.
 
-Намуудыг дагасан хийрхэл солиорол, талцал, хуурамч дүр эсгэсэн “Эх оронч” дыг эс тооцвол монголчууд бидний сэтгэлгээ хандлага ихээхэн сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа нь хамгийн баярлууштай үзэгдэл. Монголын хѳгжилд сошиал орон зай маш хүчтэй нѳлѳѳлж байгаагийн илрэл нь Асашоёро Д.Дагвадоржийн “АСА явуулын станц” байлаа.  Ѳнѳѳдѳр Монголд хийгдэж буй “Ид шидийн орон”  тѳсѳл, гал түймрийг унтраах болон ОБЕГ ыг дэмжих хандивын хѳдѳлгѳѳн, хог хаягдал хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх уриалгууд үүний нотолгоо. Монголчууд сэтгэлгээний хүвьд сэргэжээ. Харин Монголын Тѳр сэрэх цаг нь болсон бус уу?
 
-“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн хүмүүсийг хагаралдуулах, хийж бүтээж, бичиж хэвлүүлж байгаа бүхний доорх харааж зүхэн гутааж доромжилсон сэтгэгдлүүд, “Эх оронч” нэрээр хүчирхийлэл хагаралд уриалан дуудагсад, ѳѳртэй нь санал нийлээгүй хүн болгоныг “хужаа” хэмээн цоллогсод байсаар байна. Яг ѳнѳѳдѳр монголчууд бидний хувьд “ухаантан” дүр эсгэж цэцэрхэж суух биш, эх орныхоо хѳгжил дэвшлийн тѳлѳѳ юу хийж чадахаа бусдад харуулж нотлох цаг иржээ.  ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ ШҮҮМЖЛЭХ БУС, ЧИ ѲѲРѲѲ ЭХ ОРНЫХОО ХѲГЖЛИЙН ТѲЛѲѲ ХИЙЖ ЧАДAХ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ТЭР ЦАГ ИРЖЭЭ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (182.160.33.183)
    Яг үнэнийг олж хэлж байнаа.Хүн бүр нэг иймэрхүү сэтгээд түүнийгээ хэрэгжүүлэхэд үнэнч байвал монгол урагшлахад.хнз
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Ард олон (150.129.141.215)
    МУУ УДИРДАГЧ БАЙДАГ БОЛОХООС МУУ АРД ТVМЭН ГЭЖ БАЙДАГГVЙ ЮМ. ПУТИН,СИ ЖИН ПИН,ДЭН СЯ ПИН,НАЗАРБАЕВ,РЕЙГИН гэх мэт мундаг удирдагчдыг ард тvмэн магтан тvvхэнд нэрийг нь vлдээнэ. Манайд одоогоор тийм удирдагч алга. САЙН УДИРДАГЧТАЙ УЛСАД ЭЗЭН ХИЧЭЭЖ ЗАЯА НЬ ТVШИЖ АРД ТVМЭН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДАГ.
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • Иргэн (150.129.141.215)
    Монголд цэвэр улс терч хvн байхгvй. Vvнийг 100 хувь баталгаатай хэлчхэе! Бvгд хувьдаа ажиллах сонирхолоор улс терд менге хайрлахгvй орж ирдэг. Хэдэн том толгой луйварчин,улс терч гэж еерсдийгее нэрийдсэн хулгайчдыг цэвэрлэж чадвал дараачийн орж ирэх улс терчид жаахан цэвэр байх гэж оролдох байх.
    2017 оны 08 сарын 02 | Хариулах
  • кккккк (103.10.23.162)
    Жендер гэж ярьсан жирэн год хүүхнүүд, нам гэж бурсан назгай заваан улс төрчид, тансаг гэж пийдийсэн тасарсан их өртэй баячууд, мөнгө гэж орилсөн мөсгүй зэвүүн наймаачид,хүүхдийн мөнгө гэж үглэсэн хөх цэлдэн гуйлгачид бүгдээрээ задарсан завхайрсан учраа олохоо байсан арчаагүй монголчууд билээ
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • kkkk (103.10.23.162)
    Хэтрүүлэгтэй дээл гутал амсөж хэрээс хэтэрсэн зардалтай жийп унацгаасан ихэмсүү атлаа цаанаа хоосон сүрхий нөхөд хөдөө болон хотоор нэг холхино Хийж байгаа ажил нь ямар нэгэн нам фракц найраа хор өгөх долоох болон унага даага эрлийз морьд хүүхэн шуухан архи дарсхан бөгөөд гаднын зальхай луйварчдад үхтлээ холгуулж байгаагаа мэдэхгүй том том баана. Тэх зуур жижиглэн хэмээх цувдайны тасархайгаар хоолох ядуучууд том хар шуудайнд дан хуванцар төмөр лааз хийн ачаатай тэрэгаятай нөгөө ганган жийптэй зэрэгцэн алхах ба нүдэнд нь гайхшрал хорсол гялалзах агаад эд нар бүгдээрээ нэг цуснб арчаагүй нэгэн үндэстэй байх нь үнэн эмгэнэлтэй
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • Баатар (202.9.40.146)
    Энэ яг үнэн. Дээдсүүд сайхан яриад их ажил хийсэн мэт санаа нь амраад дороо хий эргээд новширч байдгаа мэддэг үү. Өмхий намуудыг төрийн тавцангаас арчиж холоо хая. ДЭЛХИЙН СҮЙРЛИЙН ШАЛТГААН ХҮМҮҮНИЙ ШУНАЛ ШҮҮ. Шүүх засаглалын бузрыг яах вэ. Гүтгэгдсэн ялтнууд олон байна.
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • . (202.9.41.62)
    Ээ харнууд Галбадрахаа чи одоо МАН АН-ы луйварчдыг магтан матна гэгчээр хөөрхөн ивж байгаад тэднийгээ сайн сайхан болгож сурталчлахд байх шиг муу хөгийн хөлсний бичээч хуруу чинь тас үсрэнэ дээ
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (82.240.207.112)
    Ганбаатарыг шүүмжилэх маань ч яамай тэрнээс илүү нөгөө хоёр нь хар хор мөнгөөр уралдаж сонгогчдод нөлөөлсөнийг бичихгүй нэг талыг бариад байгаа нь хөлсний бичээч болохоо харуулаад байна. Ард түмэн тэнэг биш шүү.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.226)
    ХЭХЭ МАНЫ БӨГС ДОЛООДОГ УЛС ТӨР ЯВАХГҮИ ЭЭ
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.121)
    Энэ Энхболдуудаасаа манай төр салах хэрэгтэй.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.31.75)
    Өнгөрсөн 8 жил монголчуудыг хооронд нь нам фракци гээд талцуулж дуусгасан.Одоо шинэ ерөнхийлөгч маань эрх биш ард түмнийг талцуулж яс хаядаг бэртэгчингүүдийг устгаасай.Тэр бүү хэл үндэстэн ястан хооронд яс хаяж болоогүй юмыг болсон мэтээр ойлгуулж мөн их алдаа гаргасан даа.Эрхэм төрийн түшээд минь таныг ч намайг ч дээр бурхан багш харж байгаа гэдгийг алхам бүртээ санаж явахад илүүдэхгүй.Бурхан багш хүмүүсийг хооронд нь талцуулж яс хаяж болоогүй юмыг болох гээд байна гээд хов зөөдөг адгийн юмнуудыг хамгийн түрүүндэх дэлхийгээс арчдаг гэнэ.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (103.212.119.124)
    үнэхээр тийм. намууд улам л гэмт хэргийн бүлэглэлүүд буюу мафи шинжтэй болсоор байна. Ийм нөхцөлд юм хийсэн хүн сонгуульд ялах нь дамжиггүй. Харин Монголчууд зөв сонголт хийдэг болж байна. Энхболд Энхбаяр нарыг сонгосноос ардын дундаас төрсөн бүтээгчдийг сонгох нь зөв. Энэ удаа харин ч нэг онолоо.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.212.133)
    Баахан Монгол Ял-нууд .
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Chi muu uuruu ylaa uureed yvah blgui
      2017 оны 07 сарын 28
  • Gxd (202.131.238.35)
    Үнэхээр хармсалтай тамгын газарын даргаараа УИХ ын нэр хүндийг эхнээс нь унагасан,хүмүүсийг хоорондоо яаж хэдэрлэж болдогийг тодоор харуулж Монголын түүхэнд тодоос тод хар толбо үлдээсэн хүнийг сонгосонд хармсаж байна.Энэ хүн хүнээс Элбэгдорж шиг хувийн өшөө авах. дорд үзэхээс өөр хийхж чадах ...
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • zochin (202.70.46.230)
    Ene galbadrahiin oriig enhbayr darj ogson sh dee tegeed l uur ni hureed baigaa ym
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Иргэн (210.164.9.13)
    Монголчууд буруу сонголтынхоо горыг амсах болноо?! Тэр ч бүү хэл монгол улс тогтнох эс оршихоо тодорхойлох цаг ирсээн?! М.Энхболд нь хамаагүй дээр байсаншдээ?!
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
    • Зочин
      chi medeh uu uheree
      2017 оны 07 сарын 28
  • Иргэн (210.164.9.13)
    Монголчууд буруу сонголтынхоо горыг амсах болноо?! Тэр ч бүү хэл монгол улс тогтнох эс оршихоо тодорхойлох цаг ирсээн?! М.Энхболд нь хамаагүй дээр байсаншдээ?!
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Гана (203.91.115.45)
    Маш зов.Монголын энэ цөөхөн ард түмнийг намаар нь,нутаг нугаар нь,хөгшин залуугаар нь,эр эмээр ньжендер гэх мэт талцуулан хэрэлдүүлж 27 жил мөлхлөө.Одоо төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэн гэж талцдаг болсон. Төрийн албан хаагч өндөр цалинтай,тусгай хангамжтай, ажлын 5 өдөртэй, тэтгэвэрт гарахдаа 36 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авдаг дээдсүүд. Харин өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, татвараар дамжуулан энэ бэртэгчингүүдийг тэжээж байгаа хувийн хэвшлийнхэн энэ нийгмийн хамгийн доод ангиллын хүм үүс болжээ. Нийгмийг донсолгосон тэсрэлт болж байж энэ бүхэн өөрчлөгдөнө.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
    • .
      Яг үнэн хамаг муу муухай булхай луйвар болгон хувийн хэвшлийхнээс гардаг. Монгол даяар шуугиж байгаа ард олноо хохироосон бузар шийдвэр гаргагчид хувийн хэвшлийхний авилга тэдний мөнгөөр төрд гарч зүйл бүрийн заль мэхээр хууль баталж улсаа зарж бусдыг шулж зальдаж зөвхөн өөрөө л аль болох ихийг авах бузар шуналаа хэрэгжүүлдэг нь одоо бүгдэд ил болцоон. Хамаг муу муухайн эх үүсвэр нь хувиыхан хувийн өмч
      2017 оны 07 сарын 28
  • банхар (103.26.194.232)
    Намыг гишүүнчлэлгүй болгох шаардлагатай.Ялангуяа залуучуудын байгуулга байсаар байтал нам бүрийн дэргэд залуучуудын гэсэн нэртэй албан тушаалд хорхойтсон,хөнгөн амьдрахыг хүсэгч залуучууд байдгийг болиулах хэрэгтэй.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
    • Зочин
      yag zuv
      2017 оны 07 сарын 28
  • Зочин (59.153.113.18)
    АН МАН МАХН яг таарсан таар шуудай
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.125)
    Өө новшийн бялдууч гөлөг байжээ Энэ нэг сайн дурын сараачигч
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ намуудаа одоо татан буулгах хэрэгтэй. Нам гэж далдаганасан хормой хотноос нь зүүгдсэн баахан юмнууд явах юм. Сонгуулийн дараа намын үйл ажиллагааг зогсоодог байх нь зүйтэй байх.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • ZOCHIN (202.179.27.191)
    YAG L GOLOOR HI HELJEE
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    5 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    27 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    45 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    57 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    1 цаг 42 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    1 цаг 50 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    1 цаг 59 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    2 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    2 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    2 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 2 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    3 цаг 19 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    3 цаг 20 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт 15 хэм дулаан байна
    3 цаг 33 мин
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    23 цаг 49 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 12 цаг 12 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК