Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон нийтэд зориулсан сайн үйлс

2017-8-08
0
ЖИРГЭХ

 
…Олон нийтэд тустай сайн үйлсийг санаачлахдаа:
 
1. Би энэ ажлыг хийгээд ямар ашиг олох бол? 
2. Би энэ ажлыг хийгээд ямар нэр алдар, гавьяа шагнал хүртэх бол?
 
гэж дотор сэтгэлдээ бодож тооцож байгаа л бол энэ санаачлага нь хэзээ ч амжилтад хүрдэггүй.  Ийм санаа бодол дээр нэгдсэн хүмүүс заавал муудалцаж, олны ѳмнѳ шившгээ дэлгэдэг. Дотор сэтгэлдээ мүү бодол агуулаад, гаднаа ѳрѳвч, тусч сэтгэлтэй мэт харагдахыг хичээх тэдний зѳв, бурууг шүүх бүр ч хэцүү. Хамгийн хорлонтой нь, дараагийн удаа хэн нэгэн ийм сайн үйлсийг санаачлан хийхэд олон нийтийн зүгээс итгэлгүй, хардсан байдлаар ханддагт байдаг юм даа. Бид олон сайн үйлсийг санаачилж хийж байхдаа үүнийг жинхнээр нь мэдэрч байсан удаа бий. Цахим харилцаа ихэд ѳргѳжин хѳгжсѳн энэ цаг дор олон нийтэд зориулсан сайн үйлсийн нэрээр залилан хийх хандлага түгээмэл болоод байна уу даа. Энэ бол муу үзэгдэл.
 
Олон нийтэд зориулсан сайн үйлсийг санаачлах жор хийгээд дүрэм журам гэж байдаггүй. Энэ бол хүний сайхан сэтгэл болоод амьдралын утга учир, зорилгоо гэгээлэг сайхнаар ухамсарласан хүмүүсийн зүрх сэтгэлийн илрэл юм. Энэ амьдралдаа ѳѳрийн ухаарч мэдсэн мэдрэмжээ бусадтай хуваалцах, ѳѳртэйгээ нэгэн хэмнэлд энэ ертѳнцѳд хамтдаа амьдарч байгаагийнхаа тѳлѳѳ талархал болгон ѳѳртѳѳ байгаа боломжоороо бусдад туслах хүсэл юм. Заавал баян байх албагүй ч ѳѳртѳѳ байгаа боломжоо тэдний тѳлѳѳ зориулна гэдэг сайхан сэтгэл, бас их буян. Ийм санаачлагыг хийж хэрэгжүүлэхэд их эрсдэл шаарддаг. Хийж бүтээж чадсан бүхнийхээ тѳлѳѳ сэтгэл хангалуун байна гэдэг мѳнгѳѳр ч, нэр алдраар ч хэмжихийн аргагүй гайхамшигтай зүйл. Зүгээр л зүрх сэтгэл нь баяр бахдал, ѳѳртѳѳ итгэх итгэлээр дүүрээд л ирдэг юм шүү дээ. Хийж бүтээснийх нь тѳлѳѳ чиний ѳѳдѳѳс чин сэтгэлээсээ баярлаж талархан харж байгаа хүний харц шиг гайхамшигтай сайхан нь энэ амьдралд үгүй. Олон олон үйлдэл мартагддаг гэлээ ч ийм үйлс хэзээ ч мартагддаггүй юм даа.
 
Сүүлийн үед “Хүүхдүүдийн эрх ашгаар бизнес хийлээ”, “Хандив нэрээр залилан хийлээ”, “Олон нийтийн ѳрѳвдѳх сэтгэл зүйг ашиглан хууран мэхэллээ” гэсэн агуулгуудтай сэрэмжлүүлэг, гомдол, хэрүүл маргаан ихээр гарч байна. Энэ бол дүр эсгэж, олон нийтийн сэтгэл итгэлийг хууран мэхэлж буй гэмт үйлдэл. Алив зүйл хэм хэмжээнээсээ халихаар ямар ч утгаа алддаг. Сүүлийн үед ямар нэгэн сэжүүр гармагц олон нийтээс хандив нэхэж, хандив ѳгѳѳгүй нэгнийг сэтгэл зүйгээр нь дарамталж, хүмүүсээс цуглуулсан хандиваараа ѳѳрийгѳѳ сурталчлан дѳвийлгэгчид олон боллоо. Энэ бүхэн нь амьдралынхаа олон асуудлыг бусдаас хамааралгүйгээр шийдэх гэж хичээж яваа зарим хүмүүст дарамт болон хувирдаг. Зарим тохиолдолд уг хандив эзэндээ очсон эсэх, юунд зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй болж байгаа нь залилангийн нэгэн шалтгаан болж байна. “Лантуун дохио” багийн залуусын санаачлан бүтээж байгаа “Ид шидийн орон” байгууламж нь олны нүдэнд ил, зорилго нь маш ойлгомжтой  санаачлагад хүмүүс чин сэтгэлээсээ дэмжихийг хичээдэг. Хүмүүс дарамт албадлагаар бус ѳѳрийн сэтгэл зүрхээрээ, сайн дураараа ийм үйлсийг дэмжиж байх учиртай. Ийм  бодит санаачлагууд нь олон нийтэд зѳв сэдэл ѳгч, ѳѳрийн боломжуудаа эргэцүүлж, ѳѳртѳѳ итгэх итгэлийг авч ирдэг.  Ийм олон сайн үйлсийн санаачлагууд нэгдэн Монголын нийгэмд, ѳнѳѳгийн залууст шинэ сэтгэлгээ зѳв ѳѳрчлѳлтийг авч ирэх болно.
 
…Ѳѳрийн боломжоороо бусдад тусалж, тэдний баярлаж талархсан царайг харж байх гэдэг хичнээн сайхан гээч. Тэр болгоныгоо заавал бусдад сурталчлан “Би ингээд тусалчихлаа шүү дээ. Мундаг байгаа биз?” хашгираад байх хэрэггүй дээ. Тэгвэл энэ нь “Тус биш Ус” болдог. Oлон нийтэд зориулсан сайн үйлс болгон хайраар хэмжигддэг. Чи бусдыг чин сэтгэлээсээ хичнээн ихээр хайрлах ахул бусад хүмүүс ч чамайг тэгж хайрладаг. Хүмүүсийн зүрх сэтгэл хайрын долгионоор үелзлэн бие биедээ уусан шингэж байдаг бол бид тэгтлээ мѳнгѳнд шунаж, ѳнгѳнд автаж, нэр алдрын боол болон тарчлах байсан гэж үү? Монголчууд бидний сэтгэлийн чанадад байдаг нандин мэдрэмжээ  алдчихвал бид хэн болох гэж? Олон нийтийн сайн сайхны тѳлѳѳх санаачлагыг бизнес, залилан, нэр алдрын тѳлѳѳх шунал болгон хувиргамааргүй байна. Ийм муу муухай үйлдэл болгоныхоо тѳлѳѳ чи ѳѳрийн үнэ цэнэ, мѳн чанараа алдсаар байх болно. “ХҮМҮҮС ЭЭ АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА” О.Дашбалбар
 
                    
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    5 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    27 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    44 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    56 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    1 цаг 41 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    1 цаг 50 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    1 цаг 58 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    2 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    2 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    2 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 2 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    3 цаг 18 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    3 цаг 19 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    3 цаг 25 мин
  • Улаанбаатарт 15 хэм дулаан байна
    3 цаг 32 мин
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    23 цаг 49 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 12 цаг 12 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК