зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөгийн дампуурлын учиг

2017-9-22
0
ЖИРГЭХ

Манайхан шинэ Засгийн Газар хүлээгээд тэнэгтээд сууж байна. Шинэ Засгийн Газрыг хүлээхдээ ердөө л хэн хэн сайд болох талаар л цуурч чадаж байна. Адгийн бэртэгчин болсон араншин, хөгийн зээлдмэл гуйлгачин сэтгэлгээнийх нь байж байгаа царай, хүрсэн түвшин нь ердөө л энэ. Мөн чанартаа Засгийн Газар байгуулахын цаана цоо шинэ үзэгдэл хандлага түрэн ирж байгааг бараг хэн ч ярихгүй байна. Энэ тухай өгүүлсү…

“Бузартсан” ардчилал


Монгол Улс, монголчуудын ардчиллын буянаар “эрхлэх” үе дуусав. “Монгол бол ардчиллын үлгэр жишээ”, “Монгол бол ардчиллын амжилтын үзэсгэлэн”, “Монгол бол дэлхийд шинээр тогтож буй ардчиллын онц сурлагатан”, “Монгол бол ардчиллын баян бүрд”, “Та нар бүгдээрээ Монголоос үлгэр жишээ авцгаа”…


Дэлхийн тэргүүлэх гүрнүүд бараг 20 гаруй жилийн туршид Монголд бүх талын туслалцаа үзүүлж, магтан сайшааж, туршлагыг нь дэлхий нийтийн ач холбогдолтой гэж сурталдаж байсан зурвас үе нэгэнт дуусчээ.


Эдүгээ Монгол дахь ардчиллын хямрал, нуралт сэдвийг дэлхий даяараа ярьж эхэлсэн ба зарим дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Монгол Улс ардчиллыг гутаагч, зах зээлийг сүйрүүлэгч орны “сонгодог” жишээ болон орох болов. Монгол дахь ардчиллын хямралт нуралтыг зөвхөн Монголд төдийгүй, дэлхий дахинаа нэгэнт мэддэг болжээ.


Эндээс яагаад ? гэсэн асуулт зайлшгүй бөгөөд гарцаагүй үүснэ. Манайхан Монгол дахь ардчиллын хямрал нуралтын талаар “үй түмэн юм” ярьж, донгосдог боловч шинжлэх ухааны үндэстэй, системтэй, бодит судалгаа, шинжилгээ хийсэн нь бараг үгүй юм. Эсвэл дан ганц эдийн засаг ярьдаг, эсвэл дан ганц улс төр ярьдаг, эсвэл эсвэл…гэх мэт салгаж ярих нь дээр тавьсан асуултад ямар ч хариулт өгч чадахгүй. Энд зөвхөн системийн анализ шинжилгээ л хариулт өгч чадна. 


Манайд байнга дурдан буй “үй түмэн” шалтгаан, шалтгийг “багыг нь ихэд” нь багтаах буюу арга зүйн хувьд нэгтгэн томъёолбол дараах 3 бүлэг асуудал буюу хэлбэрт орно.


Нэг. “Монголд ардчилал, зах зээл угаасаа тохирохгүй.” Хэрэв “тохирно” гэж үзэх ахул Монголд ардчилал “их сайхан” хөгжих байсан. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ тохиолдолд асуудал дараах хэлбэрт орно.


Хоёр. “Ардчиллын “багш нар” буюу Барууныхан бидэнд ардчилал, зах зээлийг “буруу” заасан, эсвэл ямар нэг “өөр зорилго” тэдэнд байсан”. Хэрэв Барууныхан бидэнд “зөв” заасан бол Монголын ардчилалд ихээхэн ахиц гарсан байх ёстой. Бас л тийм зүйл болсонгүй. Харин ч Барууныхан биднийг “магтахаа” аль хэдийн больсон ба одоо тэдний хэвлэл мэдээллийн тоймоос харахад “муулах” уур амьсгал зонхилох болов. Түүний агуулга нь: “Бидний “зөв” заасан юмыг монголчууд “буруу” ойлгож, “буруу” хэрэгжүүлсэн учраас Монголд ардчилал, зах зээлийн хямрал нуралт болсон.” Ингээд “бүх буруу” хийгээд “муу муухай” монголчуудад ногдож байгаа юм. Энэ тохиолдолд бидний сонирхон буй асуудал дараах хэлбэртэй болно.


Гурав. “Монголчууд ардчилал, зах зээлийг өөрсдөө буруу хэрэгжүүлж хүн танихын аргагүй болтол гажуудуулж, эвдэн сүйтгэсэн.”


Онол – арга зүйн хувьд дээр дурдсан 3 хувилбараас өөр хувилбар байх боломжгүй гэдгийг онцлон дурдаж байна.


Миний үзэж байгаагаар энд дурдсан 3 бүлэг асуудал нэгэн цогц бөгөөд Монголын өнөөгийн сүйрэлт хямралын төлөв байдалд аль аль нь тодорхой сөрөг нөлөө, үр дүн үзүүлсэн. 


Манайхны сэтгэлгээний үүднээс авч үзэх ахул: “Монголд ардчилал тохирох эсэх” эхний асуудал нь “онолын”, “Барууныхан “зөв буруу” заасан болон “өөр зорилготой байсан эсэх” хоёр дахь асуудал нь “онол-практикийн хосолмол”, харин “Монголчууд “тэнэгтэж”, ардчилал, зах зээлийг гутаан бузарласан эсэх” гурав дахь асуудал нь “шууд практикийн” асуудал юм.


Энэ удаад манайд тулгамдаад буй 3 дахь асуудал буюу “Монголчууд тэнэгтсэн” (энд бол “эсэх” гэсэн утга байх ямар ч үндэслэл байхгүй) асуудлыг товч авч үзье.


“Эрх баригч ангийн” хөгжил хийгээд дампуурал


Аль ч нийгмийг “эрх баригч” анги буюу “элит” гэж нэрлэгдэх бүлэг удирдаж байдаг. Энэ тухай онол сургааль бүр эрт Макиавеллийн үеэс эхтэй боловч Г. Моска, В. Парето, Р. Михельс нар хамгийн үнэмшилтэй онолын үндэслэл гаргасан байдаг. Энийг өөрсдөө олоод үзнэ биз…


Ямар ч гэсэн тэдний сургаальд “хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид эрх баригч болдог, болгодог” гэсэн агуулга байтугай, үг үсэг ч байхгүй. Хамгийн гажигтай нь Монголын хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид өөрсдийгөө “элит” гэж нэрлэн бузар булай үйлээ үргэлжлүүлж байгаа жигшим үйлдэл юм. 


Эдүгээ манайд уншлага болсон “төрийг тогтвортой байлгах” гэсэн хэллэг хулгай, дээрэм, авилга, луйврыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлнэ гэсэн утга болохыг ямар ч тэнэг ойлгохоор байгаа. Гэтэл энэхүү энгийн бөгөөд төгс үнэнийг “ойлгодоггүй баагийнууд” цөөнгүй байгаагийн ихэнхи нь бэртэгчин сэхээтний дунд байгаа нь нууц биш…


Монгол ардчилал эхэлмэгц өмч хувьчлал хийсний ачаар иргэд өмчтэй болж зах зээлд шилжсэн гэх ойлголт буруу юм. Үнэн хэрэгтээ бол Монголд “нийгмийн баялгийн дахин хуваарилалт”, “капиталын анхны хуримтлал” болж, “нийгмийн давхраажилт”-ыг үндэс сууриар нь өөрчилсөн юм. Энд хашилтад оруулсан нэр томъёо бол өдөр тутмын энгийн ярианы хэллэг биш, цаанаа асар гүн утгагүй шинжлэх ухааны категори гэдгийг онцлон дурдаж байна. Дашрамд дурдахад шинжлэх ухааныг үл мэдэх, түүнээс төсөөрсөн, хол хөндий монгол сэхээтний сэтгэлгээний нэг том гамшиг бол шинжлэх ухааны категорийг өдөр тутмын жирийн яриа, хэллэгийн агуулгаар “тайлбарлах” гэсэн тэнэглэл болно. 


Монголд явагдсан өмч хувьчлал банкны дээрмээс эхэлж, тэндээс олсон мөнгөөрөө үйлдвэр аж ахуйн газруудыг үнэгүйдүүлэн хувьчлах аргаар хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд өмнө нь засгийн эрхэнд байсан “эрх баригч” цөөнхи, тэдний танил тал, мөн гадаадынханд саймширсан тэр бүлэг хүртсэн юм. Энэ бол зөвхөн эхлэл байлаа…


Банкны анхдагч дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын араас газрын наймаа, лицензийн наймаа гэсэн шинэ хувилбар нээгдсэн. Энэ талаар олон баримт хэлж болох авч товчоор бол Эх орноо үндсэнд зарж үрсэн юм.


Өнөөдөр үүний араас уул уурхайн том төсөл, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын бизнесийн сүлжээ нэмэгдэн Эх орноо бүр том, ил тодоор зарах болж энэ нь эдүгээ ид явагдаж байна.


Банкны угсраа дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлал, газрын наймаа, лицензийн наймаа, уул уурхайн том төслийн дээрэм, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын сүлжээ бол Монголын “элит ангийн” эрх мэдэл, эд баялагт хүрсэн болон хүрч буй үндсэн аргууд мөн.


Эхэндээ үндэсний болон нийгмийн баялгийн хулгай, дээрэм, луйвар ганцаарчилсан, цөөн удаагийн, бага хэмжээтэй байсан бол эдүгээ нам дамжсан, олон этгээд оролцсон, олон удаагийн байнгын давтамж бүхий, гадаад дотоод хүчин хавсран үйлддэг аварга том хэмжээнд хүрч төр засаг, намуудын дээд хэсгийг хамарсан бүхэл бүтэн сүлжээ болон хувирав. 


Энд би “гадаад хүчин” гэдгийг санамсаргүй дурдсан юм огт биш. Ухаандаа банкны дээрэм, өмч хувьчлалыг шууд гаднын “зөвлөгөө”, шаардлагын дагуу хийсэн бөгөөд дараа дараагийн иймэрхүү үйлдлүүдийн үр дүнд Монголын эдийн засаг дахь гадаадынхны эзэмших хөрөнгө, түүний эзлэх хувь байнга нэмэгдэж ирсэн нийтлэг зүй тогтол ажиглагддаг. Ухаандаа Монголд банкны хувьчлал огт явагдаагүй атал эдүгээ монголын банкнуудад гадаадын хувьцаа эзэмшигчид дийлэнхи болсон илт баримтыг хэн ч ярьдаггүй, бас сонирхдоггүй.


“Нийгмийн баялгийн дахин хуваарилалт” гэж нэрлэж болох дээр дурдсан үйл явцын үр дүнд Монголын “элит анги” бүрэлдэн тогтжээ. Тэд бол үйлдвэрлэн бүтээх замаар биш, өмнө нь бэлэн байсан, мөн одоо байгаа нийгмийн болон байгалийн баялгийг “дахин хуваарилах” замаар баяжсан явцуу бүлэг юм. Энд ахиад л “гадаад хүчин” зүйл гарч ирдэг. Учир нь Монголын “элит анги” АНУ-ын болон Барууны, Хятадын, Оросын, Японы гэх мэтчилэн гадаад нөлөөлөлд бүрэн автаж, Монгол үндэсний биш, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч олон хэсэгт хуваагдан, “компрадор” гэж нэрлэгдэх өөр хоорондоо байнга зөрчилдөн тэмцэлдэгч бүлгүүдэд хуваагддаг. Ийм учраас тэд Монгол үндэсний эрх ашгийг илэрхийлж, түүний төлөө зүтгэх чадваргүй юм.


Үүнийгээ тэд өөрсдийн олон жилийн дампуу үйл ажиллагаагаар бүрэн нотолсон. Хэдий ийм авч тэд хуваарьгүй, хязгааргүй, дангаар эрх мэдлээ хадгалан үлдэхийг бүхий л чадлаараа оролдож байгааг бид бэлхнээ харж байна.


МАНАН гэж…


Өмнө “элит” гэж нэрлэсэн энэ ангийг монголчууд “МАНАН”, “олигархи”, “эрх баригч”, “явцуу бүлэг”, “толгой баячууд” гэхчлэн олон янзаар нэрлэж ирсэн. Эдгээрийн дотроос хамгийн түгээмэл нэршил нь сэтгүүлч А.Баатархуягийн анх гаргасан МАНАН нэр томъёо болно. Монголчууд МАНАН гэж 10 гаруй жил хараасан атлаа яг МАНАН-гаа нэрлэж чаддаггүй. Зарим нь хоёр намыг буюу АН, МАН-ыг ойлгож байхад зарим нь том улс төрчдийг, зарим нь гэр бүлийн тоогоор нь хэлдэг, чингэхдээ санаанд орсон тоогоо хэлдэг.


Сүүлийн үед МАНАН буюу “хагартлаа баяжсан” өөдгүй эрх баригчдын “яс тоо”-г хэлээд аль гэж агсрах тэнэглэл ихээхэн газар авч байна. ”Яс тоо” нэхэх нь өрөвдөлтэй бөгөөд явцгүй, мөн хамгийн утгагүй арга мөн. Монгол орон жижигхэн, хүний тоо цөөн учраас тэднийг “тоолох” шиг амархан юм үгүй. Ийм учраас би “онол-арга зүйн” зөвлөгөө өгөхөөр шийдэв.


МАНАН бол хоёр намаас бүрдэх боловч түүний эгэл жирийн гишүүд биш, хоёр намын толгой хэсэг болох нь хэн бүхэнд тодорхой. Үүнд АН, МАН хоёрын нам болон төрийн эрх мэдэлд байдаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс л орно. Эднийг дотор нь дараах 3 үзүүлэлтээр ялган салгаж болно.


Нэг. “Улс төрийн нас”-аар нь. Дэлхий дахинаа улс төрчдийн “улс төрийн” нас 8 жил, хэрэв сайн ажилласан бол 12 жил орчим байдаг. Манайд 20 орчим жил бугшиж байгаа улс төрчид дэндүү олон байна.


Нам, төрийн дээд албан тушаалд болон УИХ-д 4-өөс дээш удаа буюу 16-аас дээш жил сонгогдож, тавигдсан бүх хүмүүс улс төрийн “өндөр настан” бөгөөд МАНАН-гийн сонгодог төлөөлөгч мөн. Эднийг нэн даруй зайлуулж, “улс төрийн музейд” тавих нь МАНАН-г ялах нэг гол нөхцөл мөн. 


“Өндөр настан” дунд өөрөө шууд “иддэггүй” боловч Монгол үндэстний эсрэг бусармаг шийдвэр гаргах бүрт идэвхийлэн оролцож, эрх баригчдын “оюуны ухааны” салбарыг хариуцан, харгис үзэл суртал, пиараар ард түмний толгойг эргүүлж гаршсан бүлэг байдаг ба тэднийг анхаарлынхаа гадна үлдээж хэрхэвч болохгүй.


Хоёр. Үйлдсэн гэмт хэргээр нь. Үүн шиг тодорхой зүйл гэж үгүй. Зөвхөн сүүлийн үеийнхээс жишээ татахад хэн хэн банкны болон уул уурхайн төслөөр амьдардаг, хэн хэн Оюу Толгой, Таван Толгой, Гачууртыг зарсан, хэн хэн Монголын уул уурхайн ордыг зарж идэж байгаа, хэн хэн Рио Тинто-гоос байр авсан, хэн хэн гадаадад байртай, оффшортой, хэн хэн монгол төрийг худалдан авах 60 тэрбумын бүдүүвч зохиосон гэх мэт тооцоод үзэхэд тоолж болохгүй олон хүн биш, тоотой хэдэн баагий үлдэнэ. Энэ тоог АТГ зэрэг хүчний байгууллагууд гаргаж чадахгүй юм бол ард түмэн амархан гаргаж чадна. Улс төр болон эрх мэдлийн халхавчийн цаана нуугдсан гэмт хэрэгтнүүдийг улс төрөөс шууд зайлуулах нь МАНАН-гаас салах нэн чухал нөхцөл болно. 


Гурав. “Угсаа залгамжлагчаар” нь. Эдүгээ МАНАН-д үлдсэн хамгийн найдвартай арга бол “шинэ залуу хүмүүс” гаргах нэрийн дор өөрсдийн үр хүүхэд, үйлс нэгтнээ дэвшүүлж “угсаа залгамжлуулан” эрх мэдлээ хадгалж үлдэх явдал мөн. МАНАН-гийн “угсаа залгамжлагчид” бол нам, төрийн аппарат болон яам, агентлагуудад “дэд” буюу гүйцэтгэх, дагалдах ажил эрхэлж байсан, харьцангүй нэр цэвэр, дажгүй боловсролтой атлаа шунал нь хэрээсээ хэтэрсэн явцуу бүлэг юм. “Шинээр угсаа залгамжлагчид” бол хуучнаасаа долоон дор муу санаатай, заль луйвар нь хэтийдсэн, үүндээ туршлагажсан хамгийн адгийн амьтад болно. МАНАН-г устгах гэж байгаад “угсаа залгамжлагч” гаргаад ирвэл өнөөгийн тэмцэл утгагүй болно. Гэхдээ тэднийг угсаа гарвал, эрхэлж байсан албан тушаал, “үйл хэргээр” нь амархан таньж болно.


Өөр олон шалгуур байгаа боловч дурдсан 3 шалгуур хангалтай бөгөөд хүрэлцээтэй. Хэт олон шалгуур тавибал “онолын будлиан” үүсч, зорьсон ажил үйлс саатах магадлалтай учраас би ингэж байна.


Одоо асуудал дэндүү ойлгомжтой болсон гэж бодож байна. Гэхдээ зайлуулах хүмүүсийн “яс тоо”-г гаргаад ирэхээр хэн нь “их бага идсэн”, “хэнээс нь эхлэх” гэх мэтийн балай тэнэг асуудал үүснэ гэдгийг би сайн мэдэж байна. Тэд бүгдээрээ “маш их” буюу “цөм шаасан” учраас тэдэнд ямар ч ялгаа байхгүй, мөн шинэ бөгөөд зөв үйлсийг эхэлж л байвал “хэнээс эхлэх” нь надад огт падгүй…


Шинэ цагийн эхэнд…


Манайд Засгийн Газар олон удаа солигдож байсан. Нэлээд нь сонгуулиар, дийлэнхи нь эрх баригчдын зөрчил тэмцлийн улмаас солигдсон байдаг. Чингэх болгонд эрх баригчдын байр солигдох, сэлгэх үйл үзэгдэл болж МАНАН-г улам бүр бэхжүүлж байсан.
Энэ удаад Засгийн Газрыг “зүгээр нэг” солих биш, харин МАНАН-гийн эрх мэдлийг орвонгоор нь халах асуудал тавигдаж, Монголын улс төрд цоо шинэ үе эхлэхэд ойрхон болов. Гэтэл энэхүү асар том, ирээдүйтэй, шинэ бөгөөд зарчмын асуудлыг жирийн нэг засаг солигдолт мэт ойлгож, ойлгуулж байгаа нь өөрөө гэмт хэрэг мөн. 


Энэ үйл явц АН, МАН хоёрыг аль алинийг нь хамарч байна. Гэхдээ МАНАН-гийн 70 хувь нь МАН-д байдаг учраас хүндийн төв МАН-д ногдож байна.


Одоо МАН-д шинэ хуучны, дэвшилтэт болон бусармаг хүчний хатуу ширүүн тэмцэл болж байна. Хэн эхний ялалт авах нь удахгүй шийдэгдэнэ. МАН дахь МАНАН-гийн төлөөлөгчийг ялган салгах шиг амархан юм байхгүй. Тэд нам болон төр засгаа “тогтвортой” байлгах, “эв нэгдэлтэй байх”, “ялалтаа алдахгүй байх” гэхчлэн тэнэг тэнэг юм ярих ба хүнээ ярих болохоор “туршлагатай” гэсэн ганцхан үгтэй. Улс орон, үндэстэн, нийгэм, эдийн засгаа сөнөөснийг “туршлага” гэдэггүй, харин “хөнөөлт гэмт хэрэг” гэдэг юм. 


Өнөөдөр Монгол Улсад МАНАН-гийн дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өрнөж эхлэв. Энэ тэмцэл улам бүр өргөжин тэлж, эрч хүчээ аван, улмаар АН, МАН-ын аль алинд дэлгэрч өргөжин тэлэх нь хааж боож болохгүй гарцаагүй зүй тогтол юм.


Нэгэнт нээгдсэн бололцоог бодит байдал болгох нь оюун ухааны биш, харин чин хүсэл, эр зоригийн асуудал юм.
МАНАН-гийн хязгааргүй, хуваарьгүй дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өргөжин тэлж, ялан мандах болтугай ! 


Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 09 дүгээр сарын 21.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • өах (202.179.11.10)
    телевиз энэ луйварчдын гарт байгаа цагт эд нарыг л магтаж гаргаж байна ард түмэн сохор гэдэг нь батлагдаж байна
    2017 оны 10 сарын 01 | Хариулах
  • Ajaa taij (202.9.41.113)
    Sayahan shivneldej baisan. Daraa ni neg 2oopoo duugarch ehelsen. Odoo il todoor yariltsaz baina. Bas dalduur erh ashig uzel bodoliin negdeluud bii boltsgooj baina. Harin MASSiig uhaaruulah oilguulahad nileed tsag shaardagdah vii. Huuduugiin amidral shaldar buldar. ..Ih zohiolch Natsgaa maani Tsagiin baidal oroo busgaa. ...yag l heljuu. Gehdee ahits bainaa baina.
    2017 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    Тунгалаг тамир кинон дээр бадарч тахар ингэж хэлжээ манай улс баян монгол хүн юу ч хийхгүйгээр хичнээн жил явсан ч өлсөж үхэхгүй гэсэн байндаа дарга нар нь юу чхийхгүйгээр тэрбумтан болно ард иргэд нь юу чхийхгүй байж байгаад дарга нарынхаа өгсөн жаахан мөнгөөр амьдрана тэгээд амарсайхандаа жаргана монгол үлгэрт мангасын дарсан баатар наяан жил найрлаж жаран жил жаргав гээд төсдөгдөө ккк
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Эрдэнэбат (202.21.117.34)
    Ардчилал нэг л биш соц-ын үед нэгдэлд бүх хүн ажилтай ажилсаг залхуу хүн байхгүй архи уудаг хүн тоотой гэр бүлийн салалт бараг байхгүй сахилга бат сайтай хариуцлагаа хүлээдэг өмч хөрөнгө завших явдалгүй ажилгүйчүүдийн арми байхгүй бүх хүн орлоготой байсан юм шүү тийм байхад үүнээс илүү амьдруулна гэж эбээ хошигрууулаад өөрөө өөртөө хэрэгжүүлвэээ хөөрхий одооо 68 хувь нь ядуу 27 хувь нь ядуувтар, 5 хувь нь тасарсан баян амьдарч байнадаа 1990 онд ийм амьдралыг хүсч Эбээ гийн бослогыг дэмживээ хөөрхий
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Иргэх (202.131.250.130)
    Горькийн Салхич шувуун шиг төгсгөж бх шиг...Бас л гэнэн, энэ түвшинд хүртэл соц. ком.ын үнэр бсаао бгаа нь мэдрэгдэнэ. Энэ л бүх сүйрлийн эхлэл шүү дээ. Илүү хүнд илүү бэрх зорилт хүлээж бгаа...Хүн түүний давхрага бүлэгтэй хэцүү ч зодолдож болно. Тархи цусан дах үзэгдэх хийгээд өөрт ч үл мэдрэгдэх коммунизмын эс эдээс л салах хэрэгтэй. Нийгмээс төдийгүй өөрөөсөө ч золиос эрсдэл нэхэж бж, хэрэг гарвал өөоийгөө ч нухах зоригтой бж л юмны ард гарна даа. Хүн бүр үүнийг тултал ухамсарлах боллв уу..
    2017 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Үүнийг зогцоох хамгийн амархан арга бол Ард түмний их хурлдаа төрдөө өөрийн төлөөлөө зөв сонгох юм Ардчил нэрээр Нам нэрээр Нам нэгдэж сэм хуйварлдсан хулгайч луйварчин худалч алуурчин нар нэрээ дэвшүүлэж тэднийг дагаж бөхсийг нь долоогч нар хоосон магтаж Намын нэрээр Ард иргэд сонгож төрийн эрх мэдлийг атгуулсанаас Монгол улс өнөөдөр ийм арчаагүй байдалтай болож байна Одоо хулгайч нарт хууртаж дахин дахин МАН -АН хэмээх хулгай луйварын үүрнээс хулгайч нарыг сонгодгоо бол Сонгуульд хэнийг ньч сонгохгүй санал өгч болно шүү дээ Санал тоолох аргад итгэхгүй бол оролцохгүй байж болно
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.31.85)
    Unen.Bayarlalaa.
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Сэрээчих хүн алга даа
    2017 оны 09 сарын 23 | Хариулах
  • Irgen (182.251.244.33)
    AN,MAN 2 chin niilj bgaad l ard tumniig ediin zasgiin hymral geed bgaa n yg unendee turiin derd alban tushasltan , tednii gar hul bologch huuli huchniihen tei niilj zasgiig hymraasan, huuli busaar mubgu ugaasan, gazriin baylgaag gadniihand unegui shahuu ugch dolduidaj uursudiinhuu halaasiig duurgesen uchir odoo 3 day hurehgui shahuu hun Mongold amidarch bgaa n ii amidraliug doroituulsan. !! Baruuniihan manaid Ardchilaliig buruu zaasan bish !! Manaihan buruugaar heregjuulsen !!! Uursudiin buruugaa Baruunii ornuudaas bish uursuduusuu haigaach dee. !! Ichihgui busad uls ruu tulheed bgaa ym uu haishaan ym. !!!!
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (195.47.232.40)
    Undsen hyyliin uurchlultiig ene in hyral bys SNine Ardith in hyral hiih
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (195.47.232.40)
    Manang dorrbitoi tragedy aldalgui arilga had ENE IH HYRLIIG TURGENTARAHAAS EHLEH HEREGTEI. MANANGIINHAN HYYLI TOGTOOGCH NEG HONOG CH BAIJ BOLOHGUI!, !!!!
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.242.243.17)
    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЦААЗАЛСУГАЙ ЭД ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ТАТВАР ТӨЛӨЛТЫГ НЬ ШАЛГА ОФФШОРТОЙ НӨХӨР
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • tsaashaa (219.142.99.4)
    yu bicheed bgaan. galzuu hunii udriin temdeglel yumuu. sudlaach hvn baij bolioch buruu ulger uzuulj bn chi
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.124)
    Их салхи хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Баатархуяг хэнтэй ч нийлж, ашигтай бол хаашаа ч урваж шаравхад бэлэн Дааяа мөнөөсөө мөн. Худлаа ярьж ямар ч ажлыг хорлонтойгоор нураах, алсын хараагүй хүн.
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (117.136.3.80)
    МАНАН гэдгийг чинь Баатархуяг биш Н.Энхбаяр нэршүүлж гаргаж ирсэн шүү. Ганхуяг та боломжийн бодитой зүйл нилээдгүй бичдэгч гэсэн гэр бүлийн найз, нэг чигийн фракцийнх гэж Баатархуяг дааяаг худлаа хөөрөгдөх шаардлагагүй шүү. Юм үнэнээрээ сайхан.
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.195.61)
    Өнөөдөр ард олны дийлэнх нь бэлэн тусламж хүртээд л ууж, унтаж байхыг хамгийн сайхан жаргалд тооцоод хүсдэг болчихсон. Энэ бол эмчилхэд бэрх өвчин шүү дээ. Монгол хүний хөдөлмөрч,чигч шулуун шудрага зан илт үгйлэгдээд байна даа. Биеийн амрыг хараад бэлэнчлэх сэтгэлгээнд идүүлж амтшаад залуу үе их муухай боллоо доо бурхан минь. Төр улс минь цэвэрших болтугай гэж л залбирч байна даа. Зоригтой тэмцэхээс өөр зам үгүй. Эрсдэл заавал гарна. Хатанбаатар вангийн бузрыг бузраар нь сөнөөлгөх л зөв
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Монголд лидер бий юу (103.26.193.163)
    Үнээн үнэн. Иргэд ингэж унтаад байж болохгүй хатуу цаг үнэндээ аль хэдийн ирсэн . Манан иргэдийн тархийг угааж мансууруулах ажлаа маш сайн хийсэн учраас эргүү өвчин туссан хонь шиг дороо эргэлдээд зогсохгүй болохгүй бүтэхгүй болсон толгой руугаа биш өөр хоорондоо хэмхэлдэх янзтайдагшүү. Үнэнийг гудамжинд ярьж дагуулах лидер үнэхээр алга гэж үү гэдэг л асуудал болоод бгаа бусуу .
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Монголд лидер бий юу (103.26.193.163)
    Үнээн үнэн. Иргэд ингэж унтаад байж болохгүй хатуу цаг үнэндээ аль хэдийн ирсэн . Манан иргэдийн тархийг угааж мансууруулах ажлаа маш сайн хийсэн учраас эргүү өвчин туссан хонь шиг дороо эргэлдээд зогсохгүй болохгүй бүтэхгүй болсон толгой руугаа биш өөр хоорондоо хэмхэлдэх янзтайдагшүү. Үнэнийг гудамжинд ярьж дагуулах лидер үнэхээр алга гэж үү гэдэг л асуудал болоод бгаа бусуу .
    2017 оны 09 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    8 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    8 цаг 48 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    9 цаг 34 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    9 цаг 58 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    10 цаг 26 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    10 цаг 27 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    10 цаг 38 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    10 цаг 47 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    11 цаг 19 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    11 цаг 30 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 19 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    12 цаг 31 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    13 цаг 0 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    13 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    14 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    15 цаг 10 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    15 цаг 10 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    15 цаг 17 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    15 цаг 19 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    16 цаг 15 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК