зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Армийн генерал В.Герасимов: Урьдчилан харах шинжлэх ухааны үнэт зүйл

2017-9-28
0
ЖИРГЭХ

Баруунд генерал В.Герасимовыг Оросын орчин үеийн цэргийн шинэ онолыг үндэслэгч, цэргийн бодлогын үндсийг тодорхойлогч гэж үзэн түүний бүхий л үйлдлийг анаж байдаг. Цэргийн онол практикийн олон бүтээл байдаг боловч ихэнхи нь хаалттай байдгийг манайхан гадарлана байх. Миний үзэж мэдсэн хэмжээнд генерал В.Герасимовын бүтээлүүдэд орчин үеийн дайны мөн чанар, агуулгыг хамгийн ойлгомжтой, энгийн байдлаар тусгасан байдаг.

 

2013 оны 01 дүгээр сард ОХУ-д Засгийн Газрын төлөөлөл болон ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлага оролцсон томоохон зөвлөгөөн болсон ба түүнд бидний сайн мэдэх армийн генерал В.Герасимов “Зэвсэгт хүчнийг хэрэглэх хэлбэр болон аргуудын хөгжлийн үндсэн хандлагууд, цэргийн шинжлэх ухааныг боловсронгуй болгох тулгамдсан асуудлууд” сэдэвт гол илтгэл тавьж, улмаар онол-практикийн өгүүлэл бичсэн юм. Энэ өгүүлэл тэр дороо дэлхийн дэлхийн цэрэг-улс төрийн хүрээлэлд “хит” болж, түүнээс байнга иш татдаг болсон. Гадаадынхан байнга иш татаж, ашигладаг эл өгүүллийг монголчуудад орчуулан хүргэх нь монгол судлаачийн үүрэг гэж үзэж байна. Учир нь эл өгүүллийн агуулга, мөн чанарыг сайтар ухаж ойлговол Монголд хэрэгтэй маш олон санаа олдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ дуудлагууд байлдааны үйлдэл хийх хэлбэр, аргуудыг дахин хянан үзэхийг шаардаж байна. 


XXI зуунд энх тайван ба дайны төлөв байдлын хоорондын ялгаа арилах хандлага үзэгдэж эхлэв. Дайныг аль хэдийн зарлахаа больсон ба мөн нэгэнт эхэлсэн дайн ч гэсэн бидний мэдэх зааг хүрээнд явагдахаа больж байна.


Зэвсэгт мөргөлдөөн, түүний дотор Хойт Африк, Ойрхи Дорнодод өнгөт гэж нэрлэгдсэн хувьсгалуудтай холбоотой мөргөлдөөний туршлага хамгийн амгалан тайван улс орон хэдхэн сар, тэр ч байтугай хэдхэн өдрийн дотор харгис хатуу зэвсэгт тэмцлийн тавцан болон хувирч, гадаадын түрэмгийллийн (интервенция) золиос болж, хаос, хүмүүнлэгийн сүйрэл, иргэний дайны эргүүлэгт живж болохыг батлан харуулж байна.


“Арабын хаврын” сургамж 


“Арабын хаврын” үйл явдлыг энэ бол дайн биш, ийм учраас цэргийнхэн бидэнд түүнийг судлах юу ч байхгүй гэж хэлэхэд амархан нь мэдээж. Тэгвэл үүний урвуугаар чухамхүү эдгээр үйл явдлууд XXI зууны ердийн дайн байвал яахав ?


Золиос сүйрэл, нийгэм, эдийн засаг, улс төрийн сүйрэлт үр дагаврынхаа цар хэмжээгээр нь шинэ маягийн энэ мөргөлдөөнийг жинхэнэ дайны үр дагавартай жишин үзэж болохоор байна.


“Дайны дүрэм” ч гэсэн орвонгоороо өөрчлөгдөв. Улс төрийн болон стратегийн зорилгодоо хүрэхэд цэргийн биш аргуудын гүйцэтгэх үүрэг өсч, энэ нь зарим тохиолдолд үр нөлөөгөөрөө зэвсгийн хүчийг хамаагүй их даван гарах болов.


Ашиглан буй тэмцлийн аргуудын гол анхаарал хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, мэдээлэл, хүмүүнлэгийн болон бусад цэргийн бус арга хэмжээнд чиглэх болов. Энэ бүхний дээрээс далд шинж чанар бүхий цэргийн арга хэмжээ, түүний дотор мэдээллийн тэмцлийн арга хэмжээ, тусгай операцийн үйлдэл зэрэг нэмэгдэж байна.
Цэргийн хүчийг энхийг сахиулах болон хямрал зохицуулах үйл ажиллагааны нэрийн дор зөвхөн аль нэг шатанд, үндсэндээ мөргөлдөөнд төгс ялалтад олохын тулд голчлон хэрэглэх болов.


Эндээс орчин үеийн дайн гэж юу вэ ?, түүнд армийг яаж бэлтгэх вэ ?, армийг юугаар зэвсэглэх вэ ? гэсэн зүй ёсны асуултууд урган гарч байна. Зөвхөн эдгээр асуултад хариулж баймаажин бид удаан хугацааны хэтийн төлөвт Зэвсэгт Хүчний хөгжил, байгуулалтын чиглэлүүдийг тодорхойлж чадна. Үүний тулд Зэвсэгт Хүчнийг ашиглахдаа ямар ямар хэлбэр болон аргуудыг хэрэглэх ёстой гэдгээ нарийвчлан төсөөлөх шаардлагатай юу ?


Эдүгээ уламжлалт аргын зэрэгцээгээр стандарт бус аргууд нэвтэрч байна. Тагнуул-мэдээллийн нэгдмэл орон зайд удирдлага болон хангамжийн системийн шинэ боломжийг ашиглан ажиллаж буй цэргийн төрөл зүйл хоорондын хөдөлгөөнт бүлэглэлийн үүрэг нэмэгдэж байна.


Цэргийн үйлдэл илүү эрчтэй, идэвхитэй, үр дүнтэй болж байна. Дайсан ашиглаж болохуйц тактикийн болон оперативын завсарлага (пауз) гэж алга болов. Мэдээллийн шинэ технологи цэрэг болон удирдлагын хоорондын орон зай, цаг хугацаа, мэдээллийн тасалдлыг ихээхэн багасгав.


Стратегийн болон оперативын орон зайд цэргийн томоохон бүлэглэлийн (хүчний) шууд тулгаралт аажмаар өнгөрсөн үе рүү шилжиж байна. Дайсандаа алсаас хавьтахгүй үйлдэл үзүүлэх явдал байлдаан болон операцийн зорилгодоо хүрэх гол арга болов. Газар нутгийн бүхий л гүнд дайсныхаа объектуудыг сөнөөх болов. Давших болон хамгаалах үйлдэл, мөн стратеги, оператив, тактикийн түвшингийн ялгаа арилж байна. Өндөр нарийвчлалтай зэвсэг хэрэглэх явдал нийтлэг шинжтэй болов. Цэргийн хэрэгт цоо шинэ физик зарчмын зэвсэг, роботжуулсан систем идэвхтэй нэвтэрч байна.


Зэвсэгт тэмцэлд дайсны давуу талыг үгүй болгоход хүргэдэг тэнцүү бус (асимметрический) үйлдлийг өргөн хэрэглэх болов. Эдгээрт дайсагнагч улсын бүх нутаг дэвсгэр дээр байнга үйлчлэх фронт байгуулахын тулд тусгай операцийн хүч болон дотоодын сөрөг хүчнийг ашиглах, түүнчлэн хэлбэр, аргуудыг нь байнга боловсронгуй болгож байгаа мэдээллийн үйлдэл зэрэг орно.


Дурдсан өөрчлөлтүүдийг дэлхийн тэргүүлэх улс орнуудын номлолын үзэл санаанд нэгэнт тусгалаа олж, цэргийн мөргөлдөөнүүд дээр туршин үзэж байна.


Бүр 1991 онд АНУ-ын Зэвсэгт Хүчин Иракт “Цөлийн шуурга” ажиллагаа явуулах үедээ “Даяар цар хэмжээ – даяар хүчин чадал”, “Агаар-цэргийн операци” концепцуудыг практикт хэрэгжүүлсэн. 2003 оны “Иракт эрх чөлөө” операцийн цэргийн ажиллагааг “2020 оны Нэгдмэл хэтийн төлөв” гэж нэрлэгдсэн концепцид нийцүүлэн явуулсан.


Эдүгээ АНУ “Даяар цохилт”, “Даяар Агаараас хамгаалах” концепцуудыг боловсруулаад байгаа ба тэдгээрт дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт буй дайсныхаа объект болон цэрэгт хэдхэн цагийн дотор цохилт өгөх, чингэхдээ дайсны хариу цохилтоос хэт их хохирол баталгаатай хүлээхгүй байх зэрэг асуудлуудыг тусгасан байна. Түүнчлэн АНУ-д цэргийн бүлэглэл (хүч) хоорондын өндөр хөдөлгөөнт бүлгүүдийг асар богино хугацаанд бий болгоход чиглэгдсэн даяар нэгдсэн (интегрированный) операцийн номлолыг амьдралд хэрэгжүүлж байна.


Сүүлийн үеийн мөргөлдөөнүүдэд цэвэр цэргийн гэж үзэж болохооргүй байлдааны ажиллагаа явуулах шинэ шинэ аргууд бий болов. Үүний жишээ нь үл нисэх бүс байгуулж, тэнгисийн бүслэлт хийж, цэргийн хувийн компаниудыг сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдтэй нягт хамтран ажиллуулж өргөн хэрэглэсэн Ливийн операци болно.


Бид бүхэн байнгын зэвсэгт хүчний явуулдаг байлдааны уламжлалт ажиллагааны мөн чанарыг ойлгодог бол дайны тэнцүү бус (асеммерический) хэлбэр болон аргын талаарх бидний мэдлэг өнгөц байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор иймэрхүү ажиллагааны бүхэллэг онолыг бүтээх ёстой цэргийн шинжлэх ухааны үүрэг өсөж байна.


Цэргийн шинжлэх ухааны зорилтууд


Зэвсэгт тэмцлийн шинэ хэлбэр, аргуудын тухай ярихдаа бид өөрсдийн туршлагыг мартах ёсгүй юм. Энэ бол Эх орны Дайны жилүүдэд партизаны отряд ажилллуулж байсан, Афганистан болон Хойт Кавказад байнгын бус нэгтгэлүүдтэй тэмцэж байсан зэрэг туршлагууд болно.


Афганы дайны явцад байлдааны ажиллагаа явуулах өвөрмөц хэлбэр, аргууд үүссэн гэдгийг онцлон дурдахыг хүсч байна. Эдгээрийн үндэс нь гэнэтийн байдал, хөдөлгөөний өндөр хурд, тактикийн агаарын десант хийгээд тойрон бүслэгч отрядуудыг ухаалгаар ашиглаж, үүний дүнд дайсныхаа санааг урьдчилан тааж, түүнд ноцтой хохирол учруулдаг байсан явдал юм.


Зэвсэгт тэмцлийн орчин үеийн аргуудын агуулгын өөрчлөлтөд нөлөөлж буй нэг хүчин зүйл бол цэргийн зориулалтын робот техникийн орчин үеийн цогцолборууд, хиймэл оюун ухааны салбарын судалгааг хэрэглэх болсон явдал болно. Өнөөдөр нисч буй нисгэгчгүй онгоцон дээр маргааш гэхэд алхдаг, мөлхдөг, харайдаг, нисдэг роботууд нэмэгдэн бий болно. Ойрын ирээдүйд бие даасан байлдааны ажиллагаа явуулах чадвартай бүрэн роботжсон цэргийн нэгтгэл бүтээх боломжтой.


Ийм нөхцөлд хэрхэн байлдах вэ ?, Роботжсон дайсны эсрэг ямар хэлбэр, аргаар тэмцэх вэ ?, Бидэнд ямар робот хэрэгтэй, тэднийг яаж хэрэглэх вэ ? Манай цэргийн сэтгэлгээ эдгээр асуултууд дээр яг одооноос эхлэн бодож ажиллах ёстой.


Асар их анхаарал шаардсан нэн чухал бүлэг асуудал бол цэргийн бүлэглэлийг (хүчийг) хэрэглэх хэлбэр болон аргуудыг боловсронгуй болгохтой холбоотой юм. ОХУ-ын Зэвсэгт Хүчний стратегийн ажиллагааны агуулгыг дахин эрэгцүүлэн бодох ёстой. Өнөөдөр ч гэсэн ийм тоо хэмжээний стратегийн операци зайлшгүй хэрэгтэй юу ?, ирээдүйд бидэнд ямар, хэдий хэрийн операци хэрэгтэй вэ ? гэсэн асуултууд үүсч байгаа юм. Одоохондоо үүнд хариулт алга байна.


Бидний өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг бусад олон асуудлууд бий. Өнөөдөр бид Сансар-агаарын хамгаалалтын (ВКО) системийг бүрдүүлэх төгсгөлийн шатандаа орж байна. Үүнтэй холбоотойгоор Сансар-агаарын хамгаалалтын системд татан оруулж буй ажиллагааны хэлбэр, аргын хөгжлийн асуудлууд нэн чухал болж байна. Жанжин Штаб энэ асуудал дээр ажиллаж байна. Та бүхнийг энэ ажилд идэвхтэй оролцохыг санал богож байна.


Мэдээллийн тэмцэл нь дайсны байлдааны хүчин чадлыг бууруулах маш өргөн асемметр боломж нээж өгөв. Бид Хойт Африкт төрийн бүтэц болон хүн амд мэдээллийн сүлжээний тусламжтайгаар нөлөөлөх технологийг хэрэгжүүлсний гэрч болсон. Мэдээллийн орон зайд ажиллах, түүний дотор өөрийн объектуудыг хамгаалах ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Гүржийг энх тайванд албадан оруулах операци нь ОХУ-ын чанадад манай Зэвсэгт Хүчний нэгтгэлүүдийг хэрэглэх нэгдсэн хандлага байхгүйг илрүүлсэн. 2012 оны 09 дүгээр сард ливийн Бенгази хотод америкийн консулын газар руу дайрсан, саяхан Алжирт хүмүүсийг барьцаанд авах дээрмийн ажиллагаа идэвхижсэн зэрэг нь улс орныхоо ашиг сонирхлын зэвсэгт хамгаалалтыг өөрийн газар нутгийн чанадад хамгаалах систем бий болгохын ач холбогдолтойг баталсан.


Зэвсэгт Хүчний нэгтгэлүүдийг Оросын хилийн чанадад шуурхай ашиглахыг зөвшөөрсөн өөрчлөлтийг аль 2009 онд “Батлан хамгаалах тухай хууль”-д нэмж оруулсан хэдий ч тэдгээрийн ажиллагааны хэлбэр болон аргуудыг тодорхойлоогүй байна. Түүнээс гадна оператив ашиглалтыг хангах асуудлуудыг яам хоорондын түвшинд шийдвэрлэж чадаагүй байна.


Эдгээрт улсын хил давах, гадаад улсын агаарын орон зай хийгээд газар нутгийн усыг ашиглах, очсон орны засагтай харилцан ажиллах болон бусад асуудлууд орно. Энэ асуудлуудаар холбогдох яам, газруудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй хэрэгтэй байна.


Зэвсэгт Хүчний нэгтгэлүүдийг хилийн чанадад хэрэглэх өөр нэг хэлбэр бол энхийг сахиулах операци болно. Түүний агуулгад цэргийн ажиллагааны уламжлалт аргаас гадна тусгай, хүмүүнлэгийн, аврах, нүүлгэн шилжүүлэх, ариун цэвэр – хонгил гаргах зэрэг өвөрмөц аргууд ч ордог. Эдүгээ тэдгээрийн ангилал, мөн чанар, агуулгыг нарийвчлан тодорхойлоогүй байна.


Түүнээс гадна энхийг сахиулах нарийн бөгөөд олон талт ажиллагааг байнгын цэргээр шийдэх боломжтой, энэ нь тэдгээрийг бэлтгэлийн зарчмын хувьд огт өөр систем бий болгохыг шаардаж байна. Учир нь энхийг сахиулах хүчний зорилт нь сөргөлдөгч талуудыг салгах, энгийн хүн амыг хамгаалах, аврах, дайсагнагч чадавхийг бууруулах, энхийн амьдралыг тогтоох зэрэг байдаг. Энэ бүхэн шинжлэх ухааны боловсруулалт шаардаж байна.


Газар нутгийн хяналт


Орчин үеийн мөргөлдөөнд хэрэглэх цар хэмжээ нь байнга өсөн нэмэгдэж буй дайсны тусгай операцийн хүчний үйлдлээс хүн ам, объект, холбоо харилцааг хамгаалах явдал онцгой ач холбогдолтой. Энэ зорилтыг шийдвэрлэхэд газар нутгийн хамгаалалт хийх, зохион байгуулах явдал байдаг. Байлдааны үеийн армийн цэргийн тоо 4,5 сая хүн байсан 2008 он хүртэл эдгээр зорилтыг зөвхөн Зэвсэгт Хүчнээр гүйцэтгэдэг байв. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн юм. Эдүгээ хорлон сүйтгэх-тагнуулын болон алан хядах хүчнийг сөрөн зогсох ажлыг зөвхөн төрийн хүчний бүх бүтцийг иж бүрэн (комплексный) хэрэглэж баймаажин зохион байгуулж болно.


Жанжин Штаб энэ ажлыг өрнүүлж байна. Энэ нь газар нутгийн хамгаалалтыг зохион байгуулах хандлагыг нарийвчлахад үндэслэж байгаа ба энэ нь “Батлан хамгаалах тухай хууль”-д оруулсан өөрчлөлтөд тусгалаа олж буй.


Хуулийн төсөл батлагдмагц газар нутгийн хамгаалалтын удирдлагын системийг нарийвчлах, түүнд бусад цэрэг, цэргийн нэгтгэл, албан байгууллага хийгээд төрийн бусад бүтцийн байр суурь, үүрэг ролийг хууль зүйн хувьд баталгаажуулах ёстой.


Түүний дотор газар нутгийн хамгаалалтын зорилтыг биелүүлэхэд янз бүрийн яам, байгууллагуудын хүч, хэрэгслийг ашиглах дэс дараа, орчин үеийн нөхцөлд дайсны алан хядах, хорлон сүйтгэх хүчинтэй тэмцэх арга зэргийн талаарх санал зөвлөмж зэргийг цэргийн шинжлэх ухаанаас шаардаж байна.


Афганистан, Иракт явуулсан байлдааны ажиллагааны туршлагаас үзэхэд ОХУ-ын яам, газруудын эрдэм шинжилгээний бүтэцтэй хамтран мөргөлдөөний дараах зохицуулалтад Зэвсэгт Хүчний роль ба хэмжээ, цэргийн ажиллагааны зорилт, аргуудын жагсаалт боловсруулах, цэргийн хүч хэрэглэх зааг хүрээг тогтоох асуудлыг боловсруулах шаардлагатайг харуулсан юм.


Цэргийн бүлэглэлийн (хүчний) төрөл зүйлийн шинж чанарыг харгалзан шийдвэр гаргалтыг дэмжих эрдэм шинжилгээ-арга зүйн аппаратыг хөгжүүлэх нь нэн чухал болон тавигдаж байна. Цэрэг болон хүчний бүрэлдэхүүнд орж буй бүхий л чадавхийг (потенциал) хослуулсан нэгдсэн (интеграл) боломжийг зайлшгүй судлах ёстой. Энд операци болон байлдааны ажиллагааны оршин буй загварууд үүнийг хийлгэхгүй байгаад гол асуудал оршино. Бидэнд шинэ загварууд хэрэгтэй байна. Цэргийн мөргөлдөөний шинж чанарт гарсан өөрчлөлт, зэвсэгт тэмцлийн хэрэгслийн хөгжил, тэдгээрийг хэрэглэх хэлбэр болон аргууд нь бүх талын хангалтын системд шинэ шинэ шаардлагууд тавьж байна. Энэ бол мартаж огт болохгүй шинжлэх ухааны үйл ажиллагааны нэгэн чиглэл мөн.


Үзэл санааг тушаалаар хэрэгжүүлдэггүй


Өнөөдөр манай цэргийн шинжлэх ухааны төлөв байдлыг Дэлхийн Хоёрдугаар Дайны эхэн үеийн манай орны цэргийн онол сэтгэлгээний цэцэглэлттэй харьцуулах хэрэггүй юм. Түүнд объектив, субъектив олон шалтгаан байгаа, үүний төлөө тодорхой хэн нэгнийг буруутгах ёсгүй нь мэдээж хэрэг. Үзэл санааг тушаалаар хэрэгжүүлдэггүй гэдгийг би ч хэлсэн юм биш.


Үүнийг зөвшөөрөхийн хамт өөр нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байж боломгүй: тэр үед доктор ч, дэд эрдэмтэн ч гэж байгаагүй, мөн шинжлэх ухааны сургууль, чиглэл ч гэж байсангүй. Харин хурц тод үзэл санаа бүхий ер бусын хувь хүмүүс л байлаа. Би тэднийг үгийн сайн утгаар шинжлэх ухааны фанатууд гэж нэрлэх байна. Магадгүй өнөөдөр ч гэсэн бидэнд тийм хүмүүс дутагдаж байж болох юм.


Тийм хүн, жишээлбэл дивизийн захирагч Георгий Иссерсон дайны өмнөх хүнд хэцүү байдлыг үл харгалзан өөрийн үзэл бодлыг “Тэмцлийн шинэ хэлбэрүүд” номондоо өгүүлсэн. Энэ номондоо тэрхүү зөвлөлтийн цэргийн онолч: “Дайныг угаасаа зарладаггүй юм. Дайн зүгээр л өмнө нь дэлгэж бэлэн болгосон зэвсэгт хүчнээр эхэлдэг. Дайчлах, төвлөрүүлэх зэрэг нь дайны давшилтын төлөв байдлын дараа үед хамаарахгүй, харин 1914 онд болсон шиг үүнээс хамаагүй өмнө нууцаар, аажмаар хийгддэг” гэж урьдчилан хэлжээ.


“Эх орноо зөгнөгчийн” хувь заяа эмгэнэлтэй дууссан ба Жанжин Штабын Академийн профессорынхоо дүгнэлтийг үл тоосныхоо горыг манай эх орон ихээхэн цусаар төлсөн юм. Эндээс дүгнэлт гарна. Шинэ үзэл санаа, стандарт бус хандлага, өөр үзэл санаанд хайхрамжгүй хандах явдлыг цэргийн шинжлэх ухаанд гаргаж болохгүй. Тэр тусмаа практикуудын зүгээс шинжлэх ухаанд хайхрамжгүй хандах явдлыг гаргаж огт болохгүй.


Эцэст нь дайсан ямар ч хүчтэй байсан, түүний зэвсэгт тэмцлийн хүч хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэх хэлбэр, аргууд хэчнээн төгс байлаа ч гэсэн дайснаасаа эмзэг газрыг нь ямагт олж болно, улмаар дайсанд таарсан хариу өгөх боломж дандаа гардаг юм. Чингэхдээ бид бусдын туршлагыг хуулбарлах, тэргүүлэгч орнуудыг хөөн гүйцэх биш, харин түрүүлэн ажиллаж, өөрсдөө манлайлах байр суурь эзлэх хэрэгтэй. Чухам энд л цэргийн шинжлэх ухааны чухал үүрэг оршино.


Зөвлөлтийн цэргийн нэрт онолч Александр Свечин: ”Дайны нөхцөл байдлыг…урьдчилан харах ер бусын хүнд. Дайн бүрт стратегийн зан үйлийн онцгой шугамыг боловсруулах хэрэгтэй, дайн бүр ямар нэг хэв загварт баригдах биш, харин өөрийн гэсэн онцгой логик тогтоохыг шаарддаг тухайлсан тохиолдол л байдаг” гэж дүгнэсэн. Энэ хандлага одоо ч гэсэн ач холбогдолтой хэвээрээ байгаа. Үнэхээр ч дайн болгон өөрийн онцгой логик, өөрийн давтагдашгүй өвөрмөц байдлыг ойлгохыг шаардсан тухайлсан тохиолдол байдаг билээ.


Ийм учраас Орос буюу манай холбоотнуудын татагдаж орж болзошгүй дайны шинж чанарыг урьдчилан хэлэх түвэгтэй. Гэсэн хэдий ч энэ зорилтыг шийдвэрлэж болно. Хэрэв цэргийн онол нь урьдчилан харах үүргээ биелүүлж чадахгүй бол цэргийн шинжлэх ухааны салбар дахь шинжлэх ухааны судалгааны үнэ цэнэ гэж байхгүй билээ.


Өнөөдөр Жанжин Штаб цэргийн шинжлэх ухааны өмнө тулгамдсан олон тооны асуудлуудыг шийдвэрлэхэд эгнээндээ цэргийн тэргүүлэх эрдэмтэд, нэр хүнд бүхий мэргэжилтнүүдийг багтаасан АВН-ын тусламжинд найдаж байна.


ОХУ-ын Зэсвэгт Хүчний Жанжин Штабтай тогтоосон Цэргийн Шинжлэх ухааны Академийн нягт холбоо харилцаа цаашдаа хөгжиж, боловсронгуй болно гэдэгт итгэж байна.


ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, армийн генерал Валерий Герасимов.
2017 оны 09 дүгээр сарын 16.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.167)
    !?
    2018 оны 10 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.189.104)
    Герасимов бол цэргийн том онолч, сэтгэгч. Түүний гайхамшигтай бүтээлүүд нууц байдаг нь аргагүй
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Ganaa (49.0.219.191)
    Та нар энийг тавихдаа орчуулсан намайг мартчихаж. Үүнийг орчуулах гэж би чамгүй хөдөлмөр зарцуулсан юм. Одоо чинь XXI зуун шүү дээ...Судлаач Х.Д.Ганхуяг.
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.184.144)
    орчуулна гэж тамлах юм аа
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.137)
    Орчуулга нь тааруухан болжээ.
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • mongolhvv (103.9.90.2)
    yagaad orosiin armiin odoo sirid ybuulj bui dainii ajilgaanii tuhai alga bna. ene daind orosuud oorsdiin zebsegee hangaltai turshij bas hotod baildah arga tahktikaa sain bolobsoruulsan da..
    2017 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    7 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    7 цаг 46 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    8 цаг 31 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    8 цаг 55 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    9 цаг 23 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    9 цаг 24 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    9 цаг 35 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    9 цаг 44 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    10 цаг 17 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    10 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 16 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    11 цаг 28 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    11 цаг 57 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    12 цаг 36 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    12 цаг 59 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    14 цаг 7 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    14 цаг 7 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    14 цаг 14 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    14 цаг 16 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    15 цаг 12 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК