Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Солиорсон” хэрэглээ

2017-12-01
0
ЖИРГЭХ

…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг. Хэмжээ нь хэтэрсэн шунал тухайн хүний сэтгэхүйг ШУЛАМ болгож, амьдралыг нь ЗОВЛОН болгон хувиргана.

 

 

Уг нь байна шүү дээ, хүний үндсэн хэрэглээ нь идэх хоол, ѳмсѳх хувцас, амьдрах орон байр, унах унаа тѳдийгээр хязгаарлагддаг. Харин энэ хэрэглээ нь энгийн эсвэл тансаг, үгүй бол хэтэрхий тансаг гэсэн ангиллаас болж ѳѳр хоорондоо зѳрчилдѳнѳ. Хичнээн зѳрчилдлѳѳ гэвч эцэст нь бүгдээрээ л энэ ертѳнцѳѳс буцацгаадаг. Хѳдѳлмѳрлѳж, зовж, шунаж бүтээсэн бүх л эд зүйлс энэ ертѳнцѳд үлдэнэ. Аажимдаа элэгдэж хорогдон, эцэстээ бидэнтэй адил алга болдог материаллаг зүйлс ч бидэнтэй адил мѳнх бус.

 

…Харин монголчууд бидний ѳнѳѳгийн материаллаг хэрэглээ арай л солиорсон хэлбэрт орж, хүмүүсийн сэтгэлгээг галзууруулж байгааг та анзаардаг уу?

 

Нэгэн зүйл: Утасны зѳвхѳн дугаарыг нь ѳндѳр үнэ хүргэж зардаг солиорол Монголоос минь ѳѳр газарт байгаа гэж үү? 9911 …. дугаар болон бусад дугаарууд хэдэн арван саяар үнэлэгдэж, ѳнѳѳ ч үнэ нь тѳдийлэн буугаагүй энэ дугаар нь барьж байгаа хүнийхээ эдэлж буй хѳрѳнгѳ чинээнийх нь үнэлэмж, нэр тѳрийнх нь баталгаа болдог гэнэ. Ийм дугаартай утсаар ярилаа гээд бусдаас уянгалаг ялдам сонсогдлоо юу? Тэнэг яриаг ухаантай болгон хѳрвүүллээ юу? Цаг хугацааг товчлон ажил хэрэг тань ѳѳрѳѳ бүтлээ юу?

 

Нэгэн зүйл: Aвтомашинд олгож байгаа улсын бүртгэлийн “Азын” тодотголтой дугааруудыг бас л үнэ хүргэж зардаг гэнэ. 00 01 ээс 88 88, 99 99 тоотой дугаарууд нилээд үнэ хүрдэг бололтой. “Мѳнгѳ дууддаг”, “аз дагуулдаг”, “хийморь сэргээдэг” хэмээн хѳѳрцѳглѳдѳг ийм дугаарууд бэлэгдлийн гэхээсээ мухар сүсгийн шинжтэй. Бусдаас ялгарч, бусдад гайхуулах хүслээс үүдэлтэй энэ солиорол заримдаа дүрэм журмыг зѳрчих шалтгаан болдог бололтой. Ийм дугаартай машин уналаа гээд шидийг олон нислээ юу ? шатахуун бага зарцуулж хэмнэлээ юу ? амь насыг тань бүтэн байлгах баталгаа боллоо юу?

 

Нэгэн зүйл: Ѳѳрт нь зохисон зохиогүй нь хамаагүй, биед нь таацсан эс таацсан нь шалтгаангүй, ѳѳр хоорондоо зохицох зохицохгүй байгаа нь ч чухал бишээр зѳвхѳн БРЕНД ийн хувцас зүүсгэлээр гангардаг тѳдийгүй энэ солиорлоороо бусад хүмүүстэй харьцах зэрэг зиндааг тодорхойлдог, бас ялгаварлан гадуурхдаг үзэгдэл Монголд минь түгээмэл болжээ. Хүнийг дотоод сэтгэл, сэтгэлгээний цар хүрээ, эрдэм мэдлэг, авьяас чадвараар нь бус ѳмссѳн хүвцас зүүсэн зүүсгэлээр нь үнэлж харьцана гэдэг ямар ѳчүүхэн сэтгэлгээ ямар давчуухан зарчим, ямар ѳчүүхэн багтаамжтай тэнэглэл болон харагддагийг мэдэхгүй байна гэж үү? Хувь хүнд сэтгэлгээний эрх чѳлѳѳ байдагтай адил, ѳѳртѳѳ таалагдсан биед эвтэйхэн хувцсаа сонгож ѳмсѳх эрх чѳлѳѳ бас бий. Ѳѳртѳѳ байгаа санхүүгийн боломжиндоо таацуулан сонголт хийх эрх ч бас бий. Хүн болгон заавал адилхан хувцаслах шаардлага бий гэж үү?

 

Бусад зүйл: Хүн амынх нь бараг 20 орчим хувь нь баян чинээлэг, 60 орчим хувь нь ядуу, үлдсэн нь нэн ядуу амьдардаг монголчуудын ядуурлын нэгэн шалтгаанд, сэтгэлгээний ядуурлаас гадна хэрэглээний солиорол нѳлѳѳлж байна хэмээн би харж байна. Сумын ойн наадамдаа очихдоо зээл тавьж байгаад ч болов үнэтэй машин унаж очин амьдралын түвшингээрээ ѳрсѳлддѳг, цагаан сараар “амьтан хүнд муу хэлэгдэхгүй”- н тулд хамаг байдгаа шавхаж “овооны мод” шиг харагдацгаадаг, бие биетэйгээ уулзах болгондоо баян чинээлэг амьдарч яваагаа нотлох гэж жүжиглэцгээдэг амьдралын хэвшилтэй болох нээ бид. Хѳѳсѳрсѳн сэтгэлгээ, солиорсон хэрэглээ бидний сэтгэл зүй болон амьдралыг ядуурал руу улам ихээр хѳтѳлж байна. Та анзаарч харахгүй, эсвэл хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна гэж үү? Та залхаж ядрахгүй байна гэж үү? Та ухаарч ѳѳрчлѳхийг хүсэхгүй байна гэж үү?

 

…Ийм муу үзэгдэл дуршлыг Монголын улстѳрийг бизнес болгон хувиргаж, хууль бус аргаар баяжигсад болон тэдний гэр бүлүүд, бас хамсаатнууд бий болгож байгаа юм. Хѳлсѳѳ дуслуулан байж хѳдѳлмѳрлѳж, сэтгэлээ чилээн байж баялаг бүтээдэг хүмүүс ингэж олсон мѳнгѳѳ хэзээ ч дэмий зүйлд үрдэггүй. Ѳѳрийн болон хѳдѳлмѳрийн үнэ цэнийг мэддэг хүмүүс мѳнгѳний үнэ цэнийг мэдэх хэрээрээ хэрэгцээндээ тохируулдаг. Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳдѳггүй, зѳвхѳн хулгайлдаг хүмүүс ѳѳрийн болон мѳнгѳний үнэ цэнэ гэж юу болохыг огт мэддэггүй. Амар хялбар аргаар олдож байгаа мѳнгѳ бол тэдний хувьд зүгээр л цаас. Арчаагүй бидний ѳгсѳн авилгал, хулчгартаа тэднийг сонгосон сонголт, зусардалтдаа тэднийг давруулсан тэнэглэл болгон бидэнд ингэж л тусч байна даа. Тэд биднээс ялгарах гэж зохиосон болгоныг бид “ямаа дагасан хонь шиг” сүрэглэн дагаж байна. Гэхдээ маш их тѳлѳѳсѳѳр шүү. Гэр бүлийн хэрүүл маргаан, атаархсандаа асгаруулж буй нус нулимс, мѳнгѳ хүүлэгч банкнуудын зээлийн дарамт, ялгаварлан гадуурхуулахгүй гэсэн шазруун зан, амьтан хүнд муу хэлүүлэхгүй, муугаа үзүүлэхгүй гэсэн ичингүйрэл болгон үүний тѳлѳѳс.

 

Тэгээд яах юм бэ? Гэж үү? Яг бүхэлд нь харах юм бол Монголын улстѳрийн тогтолцоо гажуудсантай адил, Монголын нийгмийн тогтолцоо ч адил гажууджээ. Энэ гажуудлыг дагаад бидний сэтгэлгээ ч гажуудсан байна. Хүн болгон дор бүрнээ хичээж ѳѳрсдѳѳсѳѳ эхлэх хэрэгтэй байна. Гар утас, машин, амьдрах байраа зүгээр л ХЭРЭГЛЭЭ гэж ухаарч “Хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж” сурах хэрэгтэй болж байна. Бусдад гайхуулахын тулд банкнаас зээл авч, түүний дарамт дор насаа элээж яана. Заавал брендэд дарлуулалгүйгээр ѳѳртѳѳ таалагдсан аятайхан хувцсаа цэвэрхэн ѳмсѳж байх шаардлагатай болно. Ингэж хувцасласан хүнийг “Эвэртэй туулай” харсан мэт гайхан шагширч, бие биенээ нудран инээлдэн шоолж, ѳѳр хоорондоо ярвайлдан муу үгээр доромжлох хэрэггүй. Бидний энэ тэнэг араншин “Амьтан хүнд муу хэлүүлэхгүй” гэсэн шаналгаат тэнэглэлийг бий болгоод байна шүү дээ. 


Бид энэ ертѳнцѳд тѳрѳхдѳѳ ѳѳрийн идэх хүнс болон эдлэж хэрэглэх бүхнээ авч ирдэг юм гэнэ билээ. Гэхдээ тэр болгон нь ѳѳрийн хэмжээтэй. Тэр нь дуусахаар бид буцна. Ирэхдээ нуцгэн ирснийхээ адилаар буцахдаа ч нуцгэн буцна. Ухаанаар эсвэл шуналаар цуглуулсан бүхэн тань барагдаад л дуусна. Хэн ч авч явахгүй. Харин хүний зүрх сэтгэлд үлдээсэн сайн сайахн бүхэн тань үлдэнэ. Чиний хэр баян байсныг бус, бусдын зүрх сэтгэлд үлдээсэн сайн сайхан илч гэрэл ухаарлыг тань тэд санаж дурсах болно. За тэгээд хэрхэх сонголт тань бас л таных байдаг юм даа. Ядаж бие биедээ дэм болдоггүй юм гэхэд гай болохгүй амьдарцгаах юм сан даа хүмүүс ээ.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (43.228.131.110)
    Галбадрах новш хуцаад байгаарай. Тэр Америкдаа амьдарч байгаа юм бол наад Америкаа шүүмжил.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.191.130)
    hussenee hiigeed yavj l baig lde. tanii munguur avaagui, tand gai boloogui bol yamar hamaatain
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
    • Зочин
      chi yamar shaatsan pizdaa ve
      2017 оны 12 сарын 03
  • Zochin (66.181.161.23)
    Yag. Vnen shvvdee.Yaduu ard tvmen yahab.deedsvvd. ba uls tord shurgalsan. Adgiin xulgaich nar vvniig. Sain oilgoosoi.Ta nariin hiisen. Nvgel. Ergeed. Vr hvvhed chini zoblongiin. Dalai tamiin togoond chanagdahiig medej bna.uu.S.Bayar.Bayartsogt.Cv.batbold.Mi enhbold.gm
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.9)
    Үнэхээр загатнасан газар маажсан мэт таашаал өглөө. Яг эмзэглэж уурлаж бачуурч явдаг зүйлийг минь ингэж сайхан бичиж тэнэг хүүрнүүдэд харагдахаар бичиж энэ сошиалд нийтэлсэнд гүнээ талархая
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.191)
    Huduunii orkuud ihevchlen uls tur bisnest orj hemjee hyazgaargui bayajih huseltei. Unet edlel huurug gd yanz buriin yumand nud n unana. Ter n huduu nutagt dutagdaj ussuntui holbootoi. Hotiinhon bol tiim zuiliig neg nudeere ch harahgui tui ch gj toohgui.
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Yag unen
      2017 оны 12 сарын 02
  • Баяр (202.179.8.210)
    Хятадад тэднийгээ цаазлаад манайд эсрэгээрээ дээшлээд байх нь жам юм. Тэр зүлгэн дээр гэрээ зүгээр барьдаг цаг өнгөрсөн байхаа ядаж гаднаа нэг муу жиип байвал болох нь тэр
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • Kkk (66.181.161.110)
    Tsoodoliin Hulangiin zulegen deer geree bariad zugeer l amidarmaar bn ene murund l naad niitlel chine bugd bagtaat bgaa yumlda ug ni daanch eniig huleej avah hemjeenii bolovsroltoi seheetnuud ni tsuuduud orkuud ni olshirood bndaa hulgaich luivarchid ni hiimorlog yavdag neg tiim gajig uls bolchihood bnlda
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
  • Оогий (202.9.42.157)
    Азын дугаартай машин уначихаад авто осолд өртөгсөд хичнээн байгаа болоо.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.33)
    Харин дараа нь хараах ерөөх үр хүүхдийг нь үзэн ядах эс үзэн ядах тал дээр үлдэгсэд цензуур тогтооно. Энэ нь удмаа хэрхэн үлдээх үнэлэмж дээр тогтох бусуу . Өрөө болбол үр хүүхэд хамаагүй гэсэн энэ цагийн луйварчидад ойлгуулах хэцүү дэ
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Galbadrahaa chamtai sanal neg bnaa uhaandaa bol chini heldeg margashgvi vnen shvde Vhehdee bvgdig awaad yawahgvigees tsaadar mayaglaj yawah erduu ilvv zan uursduu hudulmurluj oloogvi mungig ingej hergeldeg bho
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Батаа (203.91.115.43)
    Галбадрахаа. Та 2 өөр юм холиод байна. Шунал нь хүн үүсэхэд л бий болсон. Хүний хөгжлийн нэг ухагдхуун. 11 -тай дугаар, брендийн хувцасыг энэ нийгэм өөрөө бий болгосон. Та хойд солонгосынх шиг амьдралыг хүсээд байна уу. Харин манай улс хөгжихгүй байгаад та бид л буруутай.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Guest (169.253.162.1)
    odoogiin estradiin bolon hip hop geed geed bgaa duuchid bas ene buhend soyoliin hemjeend nermees boldog bh gej bodoj bna
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • zochin (66.181.176.147)
    90 eed onoos hoish hotod orj irsen humuus l ih shunaltai . Hodoonii geheer l ih l durgui baih ym deel omsoj hoorog ovortlohoosoo omon soyol bolovsroloo deeshluuleh heregtei shuu dee
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.176.147)
    Ерөөсөө юмны бараа хараагүй хүмүүс л ийм байдаг Ялангуяа маш ядуу амьдарч байсан хөдөөний хүмүүс л иймэрхүү харагддаг Яг хотын хүмүүс арай л өөр харагддаг Хөдөөний хүмүүст ухаан байхгүй асар их муу санаа л байдаг.Хамгийн муу бүхэн хөдөөний хүнээс л гардаг.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Tiim uu hahaha
      2017 оны 12 сарын 01
  • зочин (103.26.195.211)
    Монголчуудын нэрэлхүү,атаархуу, юм үзээгүй ,хар амиа боддог,дэндүү тэнэг гаж сэтгэлгээ, богинохон ,тулга тойрсон бодолтойгийн илрэл
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    hot hudoogiin asuudal bish shuu dee, muusain hudoonii yumnuud gej manaihan ih haraah yum. Bid bugd l hudoo shuu dee. Harin hotynhon ugaasaa byalduuch, ataach hogiin yumnuud baidag sh dee. Bugd ni 1, 2, 3-ueiin hudooniihon. Shunalaa l tatah heregtei. Gertee ideh yumgui atlaa gadnaa aimaar bayan avgai nar yavah yumaa. Chadaltai, chadlaaraa mungo olj tuuniigee biedee naaj baigaa bol yaya gehev, yamar ch bayalag buteegdehgui baigaa hernee bayachuud nemegdeed baigaag oilgohgui yum
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.21.106.109)
    Социалист уралдаанд үүрэг амлалт аваад тэрнийгээ биелүүлүүлж байгаа аятай үнэхээр гаж сэтгэхүйтэй болжээ.Үүнийг одоо гангараа гэх нь ч хаашаа юм,баян тансаг гэх нь ч хаашаа юм.Үнэндээ авгай хүүхнүүд нь амьтны үс,алт мөнгөөр ёлканы мод шиг болтлоо чимэглээд,эрчүүд нь баахан хүйтэн чулууг дааж ядан байж өөртөө тээх нь ямар ч байсан сайхан биш харагдах юм.Гэвч лаагаа иднэ үү,луувангаа иднэ үү гэдэг цэцэрхсэн үг хаанаас хэн гуай нь гаргасан юм бол тодорхойгүй ээ
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.228.131)
    өнгөрсөн жил барьсан хөөргөө дахиж барилтай биш, хүн муу хэлэх байгаа даа, шинэ хөөрөг авч баринаа, өнгөрсөн жилийн өмссөн хувцсаа өмсөөд шинэ жилдээ очилтой биш, сентрал товерийн доороос брендийн гонжоом авч өмсье дөө, гараж руу орохоор манаач гайхаад байх юм, машинаа солилгүй жил болчихож, арай ч дээ энэ чинь, ядаж 570 авч уная даа, байраа л барьцаанд тавьж зээл авахаас
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
    • Bàasankhuu
      Tegeech ee 570 unakhgui bol chi hun bish bolno shuu
      2017 оны 12 сарын 01
  • Зочин (203.91.115.40)
    Хаа газар ийм байдаг юм! Юм үзээгүй юмнууд атаархаад бнауу
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.92.59)
    Манай өнөөгийн төрх байдал ийм бус уу.Хүнээс илүүц харагдах нь тэнэглэл юм. Төрөхөд нүцгэн буцахад нүцгэн шүү дээ.Тэр алс холын 13 зуунд дэлхийн талыг эзэлсэн агуу хүнээс юу үлдэв.Хов хоосон орон зай. .......
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.189.119)
    Yum uzeegui tarhinii turaaltai nohduud ingedeg. Ger buliin hoyor hoyulaa ajiltai bol tsalin tus burdee 500 baisan ch saihan amidarch bolno. Gol ni soyoltoi zuv hereglee chuhal. Bugd ajiltai l baimaar bna.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.43.133)
    ЗАА ХӨӨРХИЙ ӨРСӨЛДӨХӨӨРӨӨ ИДЭР ЕСИЙН ХҮЙТЭНД НИМГЭН ТЕРКО ӨМСӨЖ ӨВЧНИЙ ҮҮР БОЛНО, ГОЁ ҮСТЭЙ БОЛОХ ГЭЖ ТОЛГОЙ НҮЦГЭН ЯВЖ ТАРХИНЫ СУДСАА НАРИЙСГАНА, ТУРАХ ГЭЭД ХООЛ ИДЭХГҮЙ ЯВААД ДАРАХЛААГАА СУЛРУУЛАНА СОНИН ГОЁДОГ БОЛЖЭЭ ТАРХИНЫ ТУРААЛУУД
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Уул их л зөв сэдэв хөндсөн байна. Өнөөдөр сэтгэлгээний доройтолд орсон. Мэдлэгтэй боловсролтой хүмүүс нь ад үзэгддэг, дагаж долдойсон, бялдууч, улсад ажил хөдөлмөр хийж үзээгүй, боловсролгүй нөхдүүд л энэ хөндсөн сэдэвт гол байр суурь эзэлнэ шүү. Ийм байдлаар л амьдараад болж байна гэсэн өчүүхэн сэтгэхүйтэй хүмүүс. Тэгээд шат шатны сонгуульд нэр дэвшин, шат шатны дарга сайд, дарганцарын сэнтийд заларна таньж мэддэг хүмүүсээсээ ичих айхаа мэдэхгүй тэгээд төрийн одон медаль гавьяа шагналаар энэ хүмүүсээ шагнах жишээтэй ийм л хүн хогнууд төрд ажиллаж байгаа цагт Монгол хөгжих тухай ярих хэрэггүй...
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (202.21.117.66)
    Зөв сэдвээр оновчтой дүгнэлт өгч бичжээ, бодит байдал ийм л байна. бас дээр нь даавуу даалимба, торго дурданы, хөөрөг гаансны, хутга, хурдан бууны, ангийн хэрэгслийн, морины, ангийн арьс үсний бизнес эрхлэгчид гадаад дотоодоос хүний өөрийнгүй одоо цагийн Монголчуудын зарим хэсгийн сэтгэл зүй дээр тоглолт хийгээд, зохион байгуулалттайгаар арга хэмжээ зохион байгуулж, хооронд нь өрсөлдүүлээд, хагаралдуулаад байх шиг санагддаг.олон шалтгаан байнаа
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • hjvh (24.5.239.98)
    TARXINII TURAAL DAAMJIRAAD BAIGAA DAA
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.168)
    Боловсрол муутай, юм үзээгүй хүн хэлбэр хөөгөөд байдаг юм. Хөдөөны хүмүүс голдуу иймэрхүү байнадаа. Хараад мэдрэгдээд байдаг юм.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Боловсролтой нэртэй мэдэмхий хүмүүс их байна аа ккк Хөдөөний хүмүүс гэж яаж ялгаж харж байна. Та бодуул суурин газрын хүн бололтой. Энэ сайхан нийтлэл бичсэн хүний чинь утга санааг ойлгож бага ч гэсэн зүйлээр өөрийн нүдээ нээж байгаад баяртай байна. Баярлалаа Бас нэг зүйл Гомбосүрэнгийн Галбадрах энэ хүн Завхан аймгийн гарлын хүн байх шүү хөдөөнөөс гаралтай мундаг хүн олон бий хөдөө, гадаа гэж зааглах эрх хэнд ч байхгүй шдээ
      2017 оны 12 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    42 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    50 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    59 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    1 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    1 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    1 цаг 59 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 3 мин
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
    2 цаг 19 мин
  • Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
    2 цаг 20 мин
  • Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
    2 цаг 26 мин
  • Улаанбаатарт 15 хэм дулаан байна
    2 цаг 33 мин
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    22 цаг 50 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    23 цаг 15 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    23 цаг 21 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    23 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    23 цаг 26 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    23 цаг 31 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Уржигдар 14 цаг 25 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК