Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аавууд аа, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөө, маргааш биш, өнөөдөр

2018-4-28
0
ЖИРГЭХ

 

-ХҮҮХДҮҮД ААВ ШИГЭЭ ХҮН БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ-

Өнөөдөр ээжүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, аав нар гэр бүлээ тэжээх үүргийг хүлээсээр ирлээ. Хүн бүр нийгмийн амьдралд тэгш оролцож байгаа ч ээжүүд ажил хөдөлмөр эрхлэхийн сацуу үр  хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг хүлээсээр л байна. Үнэндээ хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо нэн чухал. Аав хүү хоёрын харилцаа ирээдүйд хүүхдийн бусадтай харилцах харилцаанд шууд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан нотолжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү, охин хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд  өөртөө итгэлтэй, амжилттай иргэнийг төрүүлэхэд чухал нөлөөтэй байна. 2016 онд Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавууд хэрхэн нөлөөлдгийг судалж үр дүнгээ танилцуулсан.

Тэдний судалгааны үр дүнгээр, аав нь хүүхэдтэйгээ их цаг хамт өнгөрүүлдэг бол тухайн хүүхэд бусад хүүхдээс илүү сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, өөртөө итгэлтэй, айдас багатай байдгийг тогтоосон. Ингэхдээ зөвхөн хамт байх нь хангалтгүй бөгөөд харин хүүхэдтэйгээ ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлийн ээнэгшилт үүсгэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Өөрөөр хэлбэл аавууд хүүхэдтэйгээ хамт кино үзэх, ном унших, гадуур зугаалах зэрэг хүүхдийн сэтгэлийг хөдөлгөсөн зүйлс хамтдаа хийж байх нь чухал.  Энэ үедээ өөрт нь ямар санагдаж байгааг хэлж хүүхдэд бас ямар мэдрэмж төрж байгааг асуух зэргээр хүүхэддээ хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг үлдээж байх нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй гэсэн үг юм.

-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦГИЙН ҮҮРЭГ БА НӨЛӨӨЛӨЛ-

Хүүхдийн хүмүүжилд эцгийн үүрэг их байдаг тул аливаа буруу хандлага түүний ирээдүйд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаж байх хэрэгтэй. Тиймээс эцгийн зан байдал хүүхэдэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэгийг танилцуулж байна.

-ДАРАНГУЙЛАГЧ ААВ-

Дарангуйлагч аав гэдэг бие болон сэтгэлийн дарамт үзүүлдэг хамгийн аюултай аавуудын нэг юм. Дарангуйлагч аавд дараах шинж тэмдгүүд байна. Үүнд:

-Байнга хатуу дүрэм журам тогтооно

-Түүний үг бол хууль

-Захирагдахгүй тохиолдолд хатуу шийтгэнэ

-Хэрэглэх дуртай үг “Битгий уйл”, “Боль”, “Чамтай ярьсан хүн алга” гэх мэт

Ийм хандлагууд илэрвэл аав та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Учир нь хүүхэд тань аймхай, өөртөө итгэлгүй, худалч, өөрт нь хүч хүрэхгүй нэгэнд хүчээ үзүүлдэг өөр шиг тань дарангуйлагч нэгэн болно шүү.

-ЗАЛХУУ ААВ-

Залхуу буюу хүүхдийн хүмүүжилд оролцох сонирхолгүй, өөрийн амрыг илүүд үзэх “хуурай” харилцаатай аав юм. Ийм аав хүүхдэдээ цаг гаргаж хамт тоглохоос илүүтэй зурагт, компьютерийн урд бүх цагаа өнгөрөөнө.

Хүүхдийн уйлах, инээх дуу чимээнээс төвөгшөөн дуугүй болгох зорилгоор хүссэн болгоныг нь хийнэ. Эцэстээ хүүхэд задгай, аливаа дүрэм журманд захирагдах дургүй, нийгэмдээ дасан зохицох чадваргүй нэгэн болж өснө.

-СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ ААВ-

Хүүхдийн ямар ч үйл хөдлөл аавын сэтгэлд нийцэхгүй бөгөөд хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулж үргэлж дутуу үнэлж хүүхдээ огт магтан сайшаадаггүй аав юм. Улмаар хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, зөрүүд, атаархуу, ууртай нэгэн болно.Дээрх хандлагууд танд ажиглагдвал даруй арга хэмжээ авч хүүхдээ байгаагаар нь хайрлаж хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байхыг зөвлөж байна.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг зохион байгуулсан. Уг чуулганаар аавуудыг хүүхдийн хүмүүжилд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар ярилцсан юм. Зохион байгуулагчид уг чуулганыг хийхээсээ өмнө 4-7 насны 10 мянган хүүхдээс “Хэнийг үлгэрлэн дуурайдаг вэ” гэсэн асуултад хариулт авахад хүүхдүүдийн 70 орчим хувь нь “Аав шигээ хүн болно” гэж хариулжээ. Тиймээс аавууд аа, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөө, маргааш биш, өнөөдөр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
“Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    19 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    19 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    15 цаг 56 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    16 цаг 31 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    16 цаг 40 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    16 цаг 42 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    17 цаг 5 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    17 цаг 21 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    17 цаг 43 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    18 цаг 54 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    19 цаг 12 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    19 цаг 44 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    20 цаг 8 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    20 цаг 19 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    20 цаг 23 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    20 цаг 54 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    20 цаг 58 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    21 цаг 15 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    21 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    23 цаг 14 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК