Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн “Гэрлэх ёслолын ордон” өчигдөр таван хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг 2014 эхлэн зохион байгуулсан бөгөөд нийтдээ 16 гэр бүлийг хамруулаад байна.
Энэ удаад Онцгой байдал, Цагдаагийн газарт үр бүтээлтэй ажилласан таван алба хаагчийн гэр бүлийг батламжилжээ.
“Гэрлэх ёслолын ордон” орон нутгийн өмчит байгууллага нь дэлхийн гэр бүлийн өдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 15-ны энэ өдрийг тохиолдуулан өрх, гэрийн сайн сайхны төлөө олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэ жил “Миний гэр бүл- Миний аз жаргал”, “Гэр бүлийн тухай ярилцъя” өглөөний уулзалт лекцийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Дашрамд дурдахад, НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг.