Монгол Улс 2022 он гэхэд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт анхны нефть боловсруулах үйлдвэрээ нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр босгоно гэж тус улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Энэ оны гуравдугаар улирлаас Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж эхлэх эл үйлдвэр жилдээ 1,5 сая тонн нефть боловсруулж 650 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн хий үйлдвэрлэх юм байна.
Нефть боловсруулах үйлдвэрийг хятадын хилээс 180 км зайтай орших Сайншанд хоттой төмөр зам, эрчим хүчээр холбохоор төлөвлөж байна. Алтанширээгийн нутагт босох энэ үйлдвэр нь Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүнийг 10 хувь өсгөнө гэж Засгийн газар нь тооцоолж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)