Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг хүргүүллээ

2018-7-25
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээлээ.

 

Албан бичигт: 

 

“Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

 

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

 

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага, болзол журам болон түүний хүрээн дэх Улсын Их Хурлын даргын үүргийг хуулийн дээрх зохицуулалтуудад нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоох шийдэл нь хуульд нийцэхээргүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгоно гэж заасан. Үүний хүрээнд Ерөнхийлөгч төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч …улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан.

 

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна.

 

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна.

 

Саналыг судлан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өөрийн саналыг ирүүлэн, хуульд заасны дагуу ээлжит бус чуулганы хугацааг тохиролцож, товлон зарлана уу” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Санасар (64.119.24.164)
    49 % дээр Энхболд Элбэгдоржийнхоо итгэлийг хөсөрдүүлсэн.Одоо засах гээд салгалаад аргаа барж байх хэрэггүй Харин Зоригийн хэрэг дээр баларчихгүй байхыг бодсон нь дээр Прокурор хусагдвал ч харин Тэнгэрийн түймэр асна шүү
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Zochin (66.181.161.49)
    270 say dollor yaj gudarsna tailagnah boloogui yu Jenko.Turus hulgai hi.j hagartla bayjsan hun chin Jenko shuu de.Udahgui mungur huduldug buuni nohoinuudda bariulj iduulen de.
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Тагнуул нямка (202.70.47.158)
    Энэ малд үүнээс өөр хийх ажил алга уу? С.Эрдэнэ АН-ын дарга нарыг бас л мөнгөн босго тавьж өрсөлдүүлж, сонгосон биз дээ?Ялгаа байна уу?
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.216.222)
    60 тэрбум улсаас идээгvй хvмvvc биш 690 тэрбум тегрег тереес идсэн Жэнког эхэлж Энхжаргалаар бариулах нь зев. Vvнийг ганцхан одоогийн АТГ-ын дарга хийж чадна. Сольчихвол жэнкогийн бууны нохой эзнийхээ хэргийг шалгахгvй. 690 тэрбумаа улс жэнкогоор телvvлж авах нь нэн чухал!!!
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (119.40.103.188)
    zuv,,zuv
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • харамсаж байна (66.181.178.89)
    ТӨР бараадаж тэрбумтан болсон М. Энхболд гэгч УИХ ын дарга байх ёс зүйгүй хүн. ТӨРөө авлигачдаас цэвэрлэхгүйгээр бид хөгжих боломжгүЙ. Хуулийн байгууллагуудаа юуны өмнө шударга залуу хуульчдаар бүрдүүлэх хэрэгтэй.
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • Zochin (64.119.18.246)
    М. Энхболд засгаа толгойлоод н. Нямдорж УИХ -н дарга болоод явсан бол энэ нам ийм тэмцэл өрнөхгүй л байсан болов уу. Ерөнхийлөгчийн сонгуульд Ц. Нямдоржийгоо өрсөлдүүлсэн бол ямар ч зарлагагүйгээр Ерөнхийлөгч болчих байсан .
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • манан (150.129.141.242)
    хойшлуулашгүй байнауу яаралтай биш байна уу ямар хамаа байнаа. хамгийн гол нь шудрага ёсийг бодоод ярилцаач үнэн мөнөө шалгуулаачээ үнэхээр энхболдынхоны зөв бол таныг хамгаалаад л гарна шдээ
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Zochin (64.119.18.246)
    МАН АН энэ хоёр нам засаглаж чадахгүй нь батлагдлаа. МАН уг нь АН бодвол арай дээр байсан 2016 оны сонгуульд учираа олохгүй залуус олноор гарч хэн нэгний турхиралтаар МАН -г бусниулж орхих бололтой энэ нь нилээн дээрээс шидсэн чулуу бололтой. УИХ нэг нам дангаар олон суудал авах уг нь сайн талтай баймаар энэ хүчээ МАН үнэхээр ашиглаж чадсангүй харамсалтай энэ туршлагатай нам чадаагүй болохоор харамсаж байна.Одоо ард түмэн 2020 онд МАХН -г сонгоод үзэж дээ. Н. Энхбаяр улс эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж чадах чадахгүйгээ үзүүлэх цаг ойртож байна даа.
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Zochin (64.119.18.246)
    Хойшлуулшгүй ямар юм болоод ээлжит бус чуулган хуралдуулах гээд байгаа юм бол. АТГ даргыг огцруулах тийм хойшлуулшгүй ажил мөн гэж үү.АТГ даргыг хугацаанаас нь өмнө солих гээд улайраад байгаа нь хуулиа зөрчсөн шийдвэр болох юм биш үү. Та нар Улс эх орон ард түмнээ бодож ажиллаач та бүгдийн энэ хоорондын тэмцлээс болж.улсын хөгжил ард түмний амьдрал.хэцүүдлээ 4 жилийн хугацаатай олдсон албан тушаалаа улс эх орон ард түмнийхээ төлөө ажил л даа хэрэлдэж тэмцэлдээд хугацаа чинь дуусаж дараагийн хүмүүсдээ алба хашиж сууж байсан өрөөнийхөө түлхүүрийг өгөх хугацаа чинь боллоо. Та нар энэ хугацаандаа улс эх орон ард түмнийхээ талөө үнэхээр сайн ажиллаж чадвал дахин ард түмнээсээ сонгогдоод даргаа л хийнэ та нарыг Ерөнхийлөгч УИХ дарга Ерөнхий сайд болгох эрх мэдэл ард түмний гарт байдаг гэдэгийг санаж ажилаа явуулаач. 2020 хүртэл энэ байдалаараа тэмцэлдээд байвал дараагийн улс төрийн хүчинг ард түмэн сонгож гаргах нь тодорхой болсон байна .
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.115.23)
    Миеээ албан бичиг ирээгүй гэж мэлзэж чадна шүү.
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.117.83)
    МИЕЭ - д БУЛТАХ АРГА БАЙХГҮЙ БОЛЛОО
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.212.140)
    Их хурлын эрхэм дарга арай даварчихсан уу үгүй юу
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    47 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    58 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    1 цаг 7 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    1 цаг 9 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    1 цаг 12 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 33 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    1 цаг 58 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    2 цаг 19 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    2 цаг 29 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    3 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    3 цаг 28 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    4 цаг 28 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    4 цаг 33 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    18 цаг 48 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 0 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    19 цаг 47 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    19 цаг 51 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    21 цаг 4 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    21 цаг 18 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК