Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн тойм

2022-3-06
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.


Владимир Путин стратегийн хүчийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн (цөмийн бөмбөг бүхий) хүчийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал орон нутгийн цагаар 16.30 цагт өглөө.  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов нарт Владимир Путин ийн тушаал өгсний дараа Цагаан ордон “Түрэмгийллээ зөвтгөхийн тулд сүрдүүлж байна” хэмээн мэдэгдлээ.

 

Монголын паралимпын баг урд хөршийг зорилоо

Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.

 

АН-аас мэдэгдэл гаргалаа

ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа нэртэй түрэмгийлэл явуулж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа дурдан Монголын АН мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, "Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна. ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм" гэжээ.

 

Халуун цэг: Орос-Украины энхийн хэлэлцээ дуусч, талууд зөвлөлдөх уулзалт хийхээр нийслэлүүд рүүгээ буцлаа

Беларусийн Гомель мужид болсон ОХУ-Украины хэлэлцээний эхний шат дуусч, хэлэлцээнд оролцсон албаны хүмүүс зөвлөлдөх уулзалтад оролцохоор нийслэлүүд рүүгээ буцлаа хэмээн Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэлснийг Риа агентлаг эш татан уламжиллаа.

 

FIFA болон UEFA-гийн зүгээс ОХУ-ыг төлөөлөх багуудыг бүх тэмцээнээсээ түдгэлзүүллээ

Хөлбөмбөг бол хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны нэгэн бэлгэдэл болж олон өөр үндэстний хүмүүсийг холбож өгдөг нэгэн гүүр билээ. Тэгвэл уг үнэт чанарынхаа хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) болон Европын Хөлбөмбөгийн Холбооны (UEFA) зүгээс ОХУ-ын шигшээ баг болон клубуудыг нь олон улсын тэмцээнүүдээс түр зуур түдгэлзүүлж байгаагаа зарлалаа.

 

Элон Маск Украин улсад амласан амлалтаа биелүүллээ

Михаил Фёфоров өөрийн твиттер хаяг дээрээ Элон Маскийн илгээсэн Старлинк терминалуудын зургийг нийтэлж барааг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. SpaceX-ийн Стралинк интернет сүлжээ нь  дэд бүтэц муу хөгжсөн дэлхийн алслагдсан бүс нутгуудыг өндөр хурдны интернетээр хангах зорилготой бүтээгдсэн хиймэл дагуулын сүлжээ бөгөөд одоогоор Украин улсыг интернетээр хангаж эхлээд байна.

 

Б.Болортуяа 53 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

 

Архангай аймаг хавдрын эрт илрүүлгийн төвтэй боллоо

21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна. “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр шийдвэрлэн, 2019-2020 онд Гурван тамир ХХК барьж хүлээлгэн өгсөн юм.

 

Манай улс Украин улсаас бүх иргэдээ татаж авч дууслаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Украин улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ 100 хувь татаж авч дууслаа. Харьков хотод үлдээд байсан 15 оюутан яг энэ мөчид Бүгд Найрамдах Польш Улсын хилээр орж ирж байна. Нийт 58 иргэнийг Польш Улсын хилээр дамжуулж эх оронд нь авч ирэх арга хэмжээг аваад байна. Үүнээс гурван иргэн эх орондоо ирж, 18 иргэн маргааш эх орондоо ирэх бол 15 иргэн Польш Улсын хилээр нэвтэрлээ" гэв.

 

Ш.Энхийн-Од өсвөрийн бүх оддын тоглолтын Дэлхийн багт нэрлэгдлээ

Өсвөрийн бүх оддын тоглолт хэмээн нэрлэгддэг “Nike hoop summit” сагсан бөмбөгийн шоу тоглолтыг спортын алдарт брэнд “Nike” ивээн тэтгэдэг. 1995 оноос хойш уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү өсвөрийн бүх оддын тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Портланд хотын Мода центрт болно. “Nike Hoop Summit” тоглолтын 2022 оны дэлхийн багийг төлөөлөн оролцох 12 тоглогчийн нэгээр Монгол Улсын иргэн Ш.Энхийн-Од сонгогджээ.

 

Автобус далайруу цөмөрч оржээ

Энэ жилийн Хөвсгөлийн мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон. Энэ тооны дотоодын болон гадны зочид ирсэн гэж Хөвсгөл аймгийн засаг дарга мэдээлсэн. Тэгвэл баяр болж буй Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарлаа.

 

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяад хилийн хориг тогтоох саналыг шүүхэд хүргүүлжээ

Бусадтай зүй бус харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй МУИС-ийн оюутан Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ. 

 

Улсын харцага Б.Цэдэнсодном харцага цолтойдоо хоёр дахь түрүүгээ хүртлээ

Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд бүртгүүлээд байсан хэдий ч барилдааны өмнө дэвжээн дээр гарч зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн Даян дэвжээний бөхчүүд болох улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын начин Т.Дүгэрдорж нарын бөхчүүд энэ удаа барилдлаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    3 цаг 56 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    6 цаг 3 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 46 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    7 цаг 47 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    7 цаг 52 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    8 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    9 цаг 21 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    10 цаг 1 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    10 цаг 12 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 31 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    11 цаг 15 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    11 цаг 32 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    11 цаг 42 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    Өчигдөр 20 цаг 49 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    Өчигдөр 18 цаг 23 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    Өчигдөр 15 цаг 08 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК