Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Украин улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ 100 хувь татаж авч дууслаа. Харьков хотод үлдээд байсан 15 оюутан яг энэ мөчид Бүгд Найрамдах Польш Улсын хилээр орж ирж байна. Нийт 58 иргэнийг Польш Улсын хилээр дамжуулж эх оронд нь авч ирэх арга хэмжээг аваад байна. Үүнээс гурван иргэн эх орондоо ирж, 18 иргэн маргааш эх орондоо ирэх бол 15 иргэн Польш Улсын хилээр нэвтэрлээ" гэв.
Өнөөдрийн байдлаар Киев хотоос гурван иргэн эх орондоо ирэх хүсэлтээ нэмж өгсөнөөс нэг нь Киргиз улсын харьяат, холимог үндэстэн иргэн байна. Эдгээр иргэдийг татаж авах арга хэмжээ үргэлжилнэ.
Т.Мөнхжаргал