Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуучны "тэрэг"-үүдийг модел болгон мөнхөлсөн урлан

2022-4-15
0
ЖИРГЭХ

“Монголын анхны модел машины урлан”-д хуучны машинууд, онгоц, трактор гээд бүгд байх аж. Зил-130, авто цистерн, трактор, Монгол усны тэрэг гээд тун сонирхолтой моделууд энэ урланд бий. Урлангийн эзэн Ү.Одонбаяртай ярилцлаа.


-Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ү.Одонбаяр гэдэг. Орос машины модель сонирхогчид группийн админ, моделист хүн байна.

-Модель машин цуглуулах, бүтээх болсон талаараа сонирхуулна уу. Хэзээнээс сонирхлоо ажил хэрэг болгож эхлэв?

- Анх 1989 оноос эхлээд модель машин сонирхож, цуглуулж эхлээд, үүнээс хойш хобби маань болсон доо. Хамгийн анх бортовой тэрэг угсарч үзэж байсан хүн 2019 онд ажлаасаа гараад хоббигоороо амьдрахаар шийдсэн. Ингээд л урлангаа нээгээд өнөөдрийг хүрч байна даа ах нь.

-Ажлаасаа гарсаан? Та ямар ажил эрхэлдэг байв?

-Тийм ээ. Ер нь тэнэг хүн л ингэх байх. Ах нь Чингис хаан олон улсын нисэх буудалд хангамжийн ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан. Ажлаасаа гарсны дараа хоёр ч удаа урлан байгуулаад бүтэлгүйтсэн хэдий ч ахиад л оролдоод үзсэн. Миний хувьд модель машиныг нутагшуулах, моделизмийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөж, нэг мөр амьдралаа холбохоор шийдсэн минь энэ.

-Яагаад заавал модел машин гэж?

-Хүн бүрт машинтай холбоотой дурсамж, түүх байдаг. Бидний хүүхэд нас, аав, ээжийн тээврийн машинаас эхлээд бүхий л цаг үе өөр өөрийн гэсэн түүхийг хадгалж үлдсэн эдгээр машиныг яг ямар байснаар нь түүхийн баримт үлдээхийг хүсдэг. Монголд 1000 гаруй төрлийн автомашин байсан байгаа юм. Тэднийг модель хэлбэрээр нь яг ямар байснаар нь үлдээхийг хүссэн. Миний сонирхол бол моделизмыг Монголдоо нутагшуулах, хөгжүүлэх хүсэлтэй. Тиймдээ ч модел машин сонирхогчдын клубээ нээгээд явж байна.

“Энд тэндгүй өрөөстэй жижигхэн тэргийг харах төдийд нагац ахын “30 машины”  халуун кабин, хүйтэн тэвш санаанд бууж байлаа.”

-Ажлаасаа гараад хийнэ гэхээр гэр бүлийнхэн нь юу гэж хүлээж авч байсан бэ?

-Одоо бол гэр бүлийнхэн маань бүгд хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед ойлгох, ойлгохгүй янз бүр л байсан. Миний ихэнх туршилтууд манай тагтан дээр эхэлсэн дээ. Буудуулж үзнэ, туршилт бүтэлгүйтнэ. Тэр бүх туршилтаас ингэж хийж болох юм, ингэвэл болдоггүй юм байна гээд туршлага хуримтлуулна. Яаж ч 10 алдсан бай, 15 дахь нь болдог л байхгүй юу.

-Танай урланд хэчнээн төрлийн ямар моделиуд байна вэ? Зарим ховор нандин эд ч харагдаж байна. Трактор, онгоцоос эхлээд хуучны машинууд бүх төрөл харагдаад байна даа.

-Тийм шүү. Бид Монголд явж байсан, Монгол тоноглолтой тээврийн хэрэгслийн моделийг 43 дахин багасгасан загвараар уралдаг. Жишээлбэл, анхны цистерн Монголд 1968 онд орж ирсэн. Түүнээс хойш хэдэн онд орж ирсэн тэрэг ямар тоноглолтой, өнгө нь ямар байсан, ямар өөрчлөлттэй байсан талаар түүхийг нь судлаад тухайн машинаа дуурайж хийдэг. Манай урланд нийт 300 орчим модель байгаа. Гэрт, дэлгүүр дээр байгаа загваруудаа оруулбал 1000 гаруй болох байх.

-Таны хэлснээр нээрээ л хүн бүрт машинтай холбоотой дурсамж байдаг шүү. Ялангуяа хуучны эдгээр машиныг жолоодож байсан хүмүүст сэтгэлд нь илүү ойр байдаг байх. Таны үйлчлүүлэгчид захиалгаа яаж хүлээж авдаг вэ?

-Тэгэлгүй яахав. Хуучны тээвэрт явдаг байсан хүмүүст машин нь хамгийн үнэ цэнтэй зүйл нь болсон байдаг. Тиймдээ ч настай хүмүүс захиалгаа авахдаа уйлчихдаг. 10,20 жил тэр машинаа барьсан хүмүүс чинь, хаанаас нь ч хараад танина шүү дээ. Анзаарвал эд бүгд улсын дугаартай. Яг л улсад ямар дугаартай явдаг байсан түүгээр нь үлдээсэн.

-Таны хувьд тээврийн тэрэг ямар үнэ цэнтэй вэ? Дурсамжаасаа хуваалцаач?

-Би 1995 онд анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед ажлын ах нараа дагаад 21 аймгийн томилолтод явдаг байсан юм. Ах нар 69 унаад явахаар би цистерн дээр оногдоно. Олон ч цистерний кабинд явсан даа. Ингэж явахдаа эрэг боолт бүрийг мэддэг болсон байх. Тиймдээ ч миний амьдрал, ажлын гарааг хамгийн их хөглөсөн машин бол цистерн, би ч түүндээ их хайртай байдаг юм.

-Урлангийн үүдээр орж ирэхэд их л ховордсон хуучны дугуй харагдана. Таных уу?

-Манай үеийн хүмүүс бүгд л мэдэх байх. “60-ын дугуй”-ны дөрөөг жийж, ард нь зогсож явсан үе шүү дээ. Энэ бараг хамгийн сүүлчийн “60-ын дугуй” байх. Би одоогоор өөр ийм дугуйны сураг сонсоогүй л байна. Найз маань өөрт хадгалж байсныгаа манай урланд бэлэглэсэн юм.

-Хүүхэд байхдаа хаана өссөн бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцвал?

-Ах нь таван шарын хүүхэд дээ. Ер нь их сахилгагүй хүүхэд байлаа. Намар болохоор тэнд алтан тарианы будаа ачсан том машинууд будаагаа буулгах гээд цуваад зогсдог байсан юм.  Тэр дундаас аль илүү гоё тоноглолтой байна гээд үзэх гэж дугуй нь доор нь орчих шахам гүйдэг байлаа. Байрны ах нарын “Зил-130-ын үнэр” одоо ч үнэртдэг. Бидэнд нэг төгрөг өгөөд кабинаа угаалгана, тэгж л анх зил-130-ын өнгөний кодуудыг тогтоож авсан. 30 машины кабиныг олон арчсан хүн л тэр өнгүүдийг сайн мэднэ дээ.

-Та моделизмыг хөгжүүлэх хүсэлтэй гэж байсан шүү дээ. Энэ талаараа уншигчдад маань сонирхуулна уу?

-Анх Монголд модел машин сонирхдог, цуглуулдаг хүмүүс 1000 хүрдэггүй байлаа. Одоо бол өөрчлөгдсөн, энэ тоо 20 мянгад хүрчээ. Бид Орос машины модел сонирхогчид гэдэг фэйсбүүк бүлгэмийг нээж сонирхол нэгт хүмүүсээ олсон. Миний бүтээлийг гол шүүгчид бол олон жилийн туршлагатай жолоочид. Учир нь тал нутгийн тээвэрчид том чиргүүлтэй явдаг бол, Ховд, Баян-Өлгий чиглэлд уул нуруу ихтэй болдог учраас чиргүүлийн хэмжээ жижиг болж ирдэг. Тиймээс тэр нарийн деталь бүрийг машиндаа шингээж урлах нь чухал. 

“Цаг өнгөрөх хэрээр зарим загварууд олдохоо больдог. Олдсон ч илүү үнэтэй тусдаг”

-Цаг заваа гаргаж, урилгыг маань хүээж авч ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Биднийг урланд ирэхэд угтаж авсан хүн бол Монгол Улсын ахмад онц тээвэрчин Р.Лигшид гуай байлаа. Түүний аав, ээж нь тээврийн жолоочид байсан гэнэ. Тиймдээ ч аавынхаа барьж байсан машиныг урлуулсан нь энд байлаа. Р.Лигшид гуай долоо хоног бүр ирж аавынхаа машиныг хардаг бөгөөд өнөөдөр бидэнтэй таарсан нь энэ байв.Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Таныг дүү нартаа их тус болдог гэсэн. Яаж хувь нэмрээ оруулж байна вэ?

-Ах нь насаараа шатахуун тээврийн тэрэг барьсан. Одоо бол урлаач дүү нартаа янз бүрийн түүх, тоноглолыг хэлж өгөөд, өвсний машины татлагыг ингэж татдаг байсан, өвсөө яаж өрдөг байсан юм гээд тэр бүгдийг хэлдэг.

-Таны аавын машины модел энд байна шүү дээ. Түүхээс нь хуваалцана уу?

-Энэ бол “Зил-130 А-Ц” гэдэг машин. Аав маань 1967 онд авч байсан. Ард нь байгаа хос чиргүүлийг манай Монголчууд өөрсдөө хийдэг байсан даа. Тиймдээ ч бараг бренд болсон. Энэ хуучны машинууд одоо хаа нэг явж харагддаг. Миний хань бас тээврийн жолооч байсан хүн. Ах нь өөрийнхөө барьж байсан гурван машиныг, эхнэрийнхээ гурван машины моделийг гэртээ хадгалдаг юм.

Т.Мөнхжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.185.117)
    Бид бодолд дарагдахаар өчүүхэн жижиг зүйлд гомддог
    2024 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.185.117)
    Саак.мн
    2024 оны 02 сарын 13 | Хариулах
  • БАТСАЙХАН 95788902 (192.82.93.15)
    Яаж холбоо барих вэ.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • БАТСАЙХАН 95788902 (192.82.93.15)
    ХХуучны машины захиалаг өгөх гэсэн юм. Утсаа өгөөч.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Jane (202.126.90.38)
    Мундаг юмаа. Модел загварыг нь хийхдээ зүгээр нэг хийхгүй эхлээд тухайн машины түүхийг судалж хийдэг нь сэтгэлд хүрлээ. Мөн машин явж байсан улсын дугаараар нь хийдэг. Энэ нь хүмүүс моделыг нь хараад тухайн машиныг олж харахаас гадна тэр үеийн дурсамж, мэдрэмжийг хөнддөнө. Өнгөрсөн үеийн түүхийг хадгалан авч үлдэж буйд талархаж байна. Мөн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • mendgerel (202.131.253.90)
    Энэ Одонбаяр "ёстой мундаг" гарын дүйтэй залуу байна. Магадгүй дэлхийд "ганц" ч байж мэднэ. томоор хийх нэг хэрэг, ийм жижигхэн машинуудыг бараг л "амьд" юм шиг нарийн хийжээ. Мэдээж захиалагчид "маш олон" байгаа, магадгүй интернетээр сайн сурталчилбал гадаадаас ч олон "сонирхогчид" холбогдоно, захиална даа. Улам улам их амжилт хүсье. Бусдын бүтээсэн машин цуглуулагчид гэж би зөндөө сонссон. Харин өөрөө ийм олон төрлийн машин хийж, цуглуулсан хүн огт сонсоогүй юм байна. Улам улам их амжилт хүсье.
    2022 оны 04 сарын 17 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    МОНГОЛД ЦИСТЕРН 1968 ОНД БИШ ШҮҮ, ЗҮҮАНБАЯНГИЙН НЕФЬТ ҮЙЛДВЭРТ Л ГЭХЭД ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРЖ ЭХЛЭХ ҮЕЭСЭЭ Л ЦИСТЕРН АШИГЛАЖ БАЙСАН. ТЭГЭХЭЭР 1966 ОНООС Ч ӨМНӨ А66 ГЭХ УЛААН БЕНЗИН, МӨН КОРСИН ГЭХ МЭТИЙГ ЗӨӨЖ БАЙСАН ЮМ ШҮҮ
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    17 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    1 цаг 24 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    1 цаг 44 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2 цаг 2 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    3 цаг 8 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    3 цаг 32 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    3 цаг 49 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    3 цаг 55 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 0 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ
    4 цаг 3 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    4 цаг 59 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    17 цаг 47 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    17 цаг 50 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    19 цаг 45 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    20 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    21 цаг 18 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    21 цаг 30 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 32 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    21 цаг 33 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК