Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Туяа: 51 бодгаль мазаалайн 36 нь эр, 15 нь эм хүйстэй

2022-4-22
0
ЖИРГЭХ

Цор ганц. Энэ үг зарим утгаар их бахархалтай ч, зарим утгаар бас айдас дагуулдаг. Дэлхийд цор ганц манай улсад амьдардаг мазаалай баавгайн тухай ярихад энэ үг энэ хоёр утгыг хоёуланг нь агуулдаг. Мазаалай бол цор ганц Монголын Говийн их дархан цаазат газарт амьдардаг баавгайн нэн ховор төрөл зүйл. Нэгэн үе хорь гаруйхнаар тоологддог байсан мазаалайн тоо толгой 51 болсон гэсэн сайхан мэдээг саяхан бид дуулсан. Гэсэн ч цор ганц Монгол оронд амьдардаг энэ амьтны талаар бид тийм ч ихийг мэддэггүй. Мазаалай баавгайн судалгааны багийн судлаач Ц.Туяатай мазаалайн талаар ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мазаалай баавгайн судалгааны багт хэзээнээс ажиллаж эхлэв?

-Би молекул биологич, биологийн багш мэргэжилтэй. Унгар улсад мэргэжил эзэмшээд 1989 онд Монголдоо ирсэн. Ирээд Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд 2000 он хүртэл ажиллаж байлаа. Энэ хугацаандаа таван хошуу мал, зэрлэг өвөгтэй холбоотой судалгаа хийсэн. Манай улсад Монголоороо овоглогдсон хэд хэдэн амьтан бий. Тухайлбал, аргаль хонь, бөхөн, мазаалай баавгай. АНУ-д аргаль хонины ангилал зүй, хамгаалалттай холбоотой судалгааны ажил хийсэн.  2003 оноос хойш хавтгай тэмээ, мазаалай баавгайн судалгааны ажилд оролцож байсан. Мөн Монгол орныхоо ховор амьтны хамгаалал, тусгай хамгаалалттай газар нутаг, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлийн төслүүдэд ажиллаж байлаа.  Одоо Мазаалай баавгайн эрдэмтдийн судалгааны багт ажиллаж байна.

-Мазаалай их өргөн уудам нутагт шилжин амьдардаг амьтан шүү дээ. Одоогоор тархац нь ямар байна вэ?

-1960-аад оны үетэй харьцуулахад мазаалайн тархац тав дахин багассан. Одоогоор 18-23 мянган хавтгай дөрвөлжин км нутагт 51 мазаалай амьдарч байна.

-Бүс нутгийн хувьд хаана хаана амьдарч байгаа вэ? 

-1975 онд Мазаалайн амьдарч байгаа орчныг хамгаалах зорилгоор Говийн их дархан цаазат газрын А хэсгийг байгуулсан. А хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сум ордог. Мазаалай уст цэг, баянбүрдээ дагаад амьдардаг амьтан. Тухайлбал, Цагаан богд, Шар хулс нуруугаар голлон амьдардаг. Эдгээр нутгийн хэмжээ нь 18-23 мянган хавтгай дөрвөлжин км байгаа юм. Энэ нутагт уст цэг, баянбүрд нь байгаа. Мөн ашиглагдахгүй газрууд бий. 

-Говийн их дархан цаазат газрыг байгуулж байх үед хэчнээн мазаалай тоологдож байсан бэ?

-Их говийн төслийг эхлүүлж байхад 25 орчим мазаалай байна гэж тоолж байсан. Өнөөдрийн байдлаар 51 бодгаль Мазаалай байна гэж тогтоосон.

-Хүйсийн харьцаа ямар байгаа вэ? Хүйсийн харьцаа алдагдах, үржил зэргээс шалтгаалж устахад хүрдэг байх. 

-Мөрөөр нь, харсан байдлаар нь, автомат камерт зураг авахуулсан байдлаар нь, генетикийн судалгаа зэргээс маш тодорхой үр дүн гарсан. Энэхүү 51 Мазаалайн 36 нь эр, 15 нь эм хүйстэй. Мазаалайн тоо толгой цөөхөн байгаа нь хүйсийн харьцаа алдагдсантай холбоотой. 

-Цус ойртоно гэж байх уу?

-2004 оноос эхлээд Мазаалайн экологи, биологийн ерөнхий судалгааг сайн хийсэн. Үүнээс хойш дотоод хүчин зүйлийг судлах ажилдаа орсон. Генетикийн судалгаагаар хүйсийн харьцаа, цус ойртолтын төвшин зэргийг судалсан. Генетикч хүний хувьд энэхүү судалгааны ажлыг эхлүүлж байлаа. Дээж авах, камер суурилуулах, үсний дээж цуглуулах зэрэг ажлыг эхлүүлсэн хэрэг. Судалгаанаас үзэхэд цус ойртолтын төвшин маш ойртсон байна. Мазаалай говь цөлийн экосистемдээ дасан зохицох генээ аваад үлдсэн учир одоог хүртэл дасан зохицоод амьдарч байгаа юм. Энэ нь судалгаагаар батлагдсан. 

-Мазаалай ямар төрөл зүйлийн баавгай вэ?

-Мазаалай хүрэн баавгайн төрөлд хамаардаг. Хүрэн баавгайг дотроо арванхоёр төрөл зүйлтэй хэмээн үзэж байсан. Харин мазаалай хүргэн байвгайн 13 дахь төрөл зүйл болох нь батлагдах шатандаа орж байгаа. Хүрэн баавгай дотроо хамгийн жижиг нь мазаалай юм.

-Мазаалай төллөхдөө хэдэн алманцаг төрүүлдэг юм бэ?

-Хүрэн баавгай нэг төллөхдөө 3-4 төл гаргадаг. Харин Мазаалай бол 1-2 төл гаргадаг. Ихэр бамбарууштай эвш их ховор байдаг. Бамбарууштай эвш үр төлөө хоёр нас хүртэл үржилд ордоггүй. Үржлийн үедээ эр баавгайнаасаа дөлж, зугтааж явдаг. Ерөнхийдөө бол гурван жил тутамд нэг төрдөг. Гэтэл зарим жил тарга тэвээрэг муу үедээ үржилд орох нөхцөл байдаггүй. Үнэхээр гурвал жилд нэг төллөж байна уу, таван жилд нэг төллөж байна уу гэдгийг цаашид судлах шаардлагатай байгаа.

-Мазаалайн дундаж наслалт хэд байдаг вэ? 

-Бусад хүрэн баавгай дунджаар 27-30 насалдаг. Харин Мазаалай болохоор их хүнд, эрс тэс нөхцөлд амьдардаг. Их хол явж уст цэгтээ очдог. Мөн идэш тэжээлийн гол ургамал болох бажуунаа идэхийн тулд 30-40 см хатуу хөрсийг ухдаг. Сарвуугаараа ухдаг учир хумс нь хурдан элэгдэнэ. Хатуу хөрсийг шүдээрээ мэрдэг учир шүд нь хурдан элэгдэнэ. Мөн хүзүүвч зүүх үед Мазаалайн зовхинд гачиг шигдсэн байхыг харсан л даа. Энэ мэт маш хүнд нөхцөлд амьдардаг учир 20 орчим насалдаг байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Үүнийг дахин батлах шаардлагатай байгаа юм. 

-Мазаалай хорогдсон, сэг зэм нь олдсон тохиолдол бий юү? 

-Мазаалай баавгайн амьдралаар Б.Мижиддорж доктор судалгаа хийж, докторын зэргээ хамгаалсан. Судалгаандаа 1993 оноос хойш хорогдсон 20 орчим баавгайн амь үрэгдсэн шалтгааныг бичсэн байдаг. Тухайлбал, худагт унасан, хүнд буудуулсан зэрэг хүний нөлөөтэй шалтгаанаар амь үрэгдсэн байдаг. Харин өвчний улмаас, хоол тэжээлээс шалтгаалан үхсэн нь ховор юм билээ. 

-Мазаалай баавгайг холимог идэштэн гэж үздэг. Зуны улиралд царцаа, голио болон амьтдын сэг зэмээр хооллодог тухай уншиж байсан юм байна. Гол идэш тэжээл нь юу вэ? 

-Ерөнхий хүрэн баавгайн төрөл холимог идэштэн байдаг. Мазаалай болохоор голдуу ургамлаар хооллодог. Нийт 33 төрлийн ургамал иддэг гэж тогтоосон. Тэр дундаа хармаг, зээргэнэ, бажуунаар хооллодог. Мөн оготно, зурам зэрэг жижиг мэрэгч амьтан болон амьтдын сэг зэм тааралдвал хооллодог. Сүүлийн 20 гаруй жил нэмэлт тэжээл өгч байна. Үүний хүчинд тоо толгой нь өссөн гэж үзэж байгаа. 

-Зөвхөн Мазаалайд зориулсан нэмэлт тэжээл өгдөг хэрэг үү? 

-Одоогоор яг Мазаалайд зориулсан тэжээл байхгүй л дээ. Хорголжин тэжээл өгдөг. Холимог идэштэн учир хавар тавьж өгдөг тэжээл нь ургамал голлосон, намар ичээнийх нь өмнө амьтны гаралтай зүйл тэжээлдээ холих зэрэг тэжээлийн чанарыг сайжруулах шаардлагатай болж байгаа.

-Мазаалайн араг ясны олдвор бий юү? 

-Зурагчин Н.Уртнасан гуай Мазаалайн тухай баримтат кино хийх явцдаа Мазаалайн араг яс авчирсан юм билээ. Одоо манай төв музейд байрлаж байгаа. Түүнээс хойш судлаачид гавлын яс мэр сэр олсон тохиолдол бий. Тэдгээр нь биологийн хүрээлэнгийн үзмэрт байрладаг. 

-Цаашид Мазаалайн тоо толгойг өсгөхийн тулд яах ёстой вэ?

-Монгол орон бэлчээрийн даацаасаа хэтэрсэн малтай болчихлоо гээд байгаа шүү дээ. Үүнтэй ижил зүйл яригдах гээд байгаа юм. Мазаалайд хүзүүвч зүүгээд нэг мазаалай ямар эзэмшил нутагтай, хэдий хэмжээний талбай хамаардаг вэ гэдгийг тогтоодог. Энэ болгоноос харахад одоогийн байгаа нутаг дэвсгэрийн хэмжээ цөөхөн Мазаалай байх багтаамжтай гэсэн үг. Тиймээс уст цэгээ сайжруулах, иддэг ургамлыг нь ургуулах зэрэг амьдрах орчныг нь сайжруулах ажил хийх ёстой. Мөн сүүлийн үед мазаалай дархан цаазат газраасаа гарч яваад байгаа. Тиймээс орон зайг нь тэлж өгөх, экологийн гарц бий болгох хэрэгтэй байгаа. 

-Мазаалай зэрлэг амьтан шүү дээ. Барьж хүзүүвч зүүхэд ямар эсрэг үйлдэл үзүүлдэг вэ? Мэдээж унтуулдаг байх?

-Тийм ээ. Унтуулна. Баавгайг унтуулдаг сумаар холоос буудна гэдэг хэцүү. Тиймээс амьд баригч ашигладаг. Амьд баригчид дуртай хоолыг нь хийгээд тавьдаг. Унтуулдаг тариа нь булчин суллах үйлчилгээтэй. Хор нөлөө багатай байдаг. 

-Хүзүүвч зүүснээр шилжин явж байгаа газар нутгийн хэмжээ, хаана байгаа зэргийг тодорхойлдог гэлээ. Шармаахай арай их газар нутагт шилжин суурьшдаг. Харин эвш арай бага талбайг хамардаг гэж сонссон. Энэ мэдээлэл үнэн үү? 

-Тийм ээ. Хүзүүвч зүүснээр тэрхүү мэдээллүүдийг авдаг. Манай эрдэмтдэд арав орчим жилийн мэдээлэл бий. Эвшийн хувьд хол явдаггүй. Амьдарч буй орчин нь тэр хавьдаа байж бамбаруушаа өсгөдөг. Харин шармаахай эзэмшил газраа хайгаад маш хол явдаг. Тухайлбал, нас биед хүрсэн шармаахайнууд өөр өөрийн гэсэн эзэмшил газартай байдаг. Мөн усаа хайгаад их хол явна. 

-Хятад улс пандагаа брэнд болгосон. Харин яагаад манай улс мазаалайг брэнд болгож болохгүй гэж. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? 

-Брэнд болгох боломжтой л доо. Сүүлийн үед ард иргэд маань мазаалайг анхаарч эхэлсэн. Монголын говь цөлд амьдардаг ганц баавгайгаа брэнд болгож болно. Мазаалайгаар овоглосон брэнд бүтээгдэхүүнтэй болох боломж бий. Үүнд хүн бүрийн оролцоо маш чухал. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Ерөнхийлөгч мазаалайг хамгаалах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлье гэсэн санаачилга гаргасан. Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ямар сурталчилгаа хийх, олон нийтийг хэрхэн татан оролцуулах, хэвлэл мэдээллээр хэрхэн мэдээллэх зэрэг тодорхой шат дараатай явна. Ингэснээр олон улсын анхаарлыг татах, буцалтгүй тусламж, хандив авах боломж бололцоо бий. 

-Судлаачдын баг бүрэлдэхүүнд хэд орчим хүн байгаа вэ? Дагнасан судлаач гэж бий юү?

-Мазаалай баавгайн судалгааг Шинжлэх ухааны хүрээлэн, академиуд,  Монгол Улсын Их сургууль болон судлагааний төвүүд хийдэг. Яг дагнасан судлаачид их цөөхөн. Гарын арван хуруунд л багтаж байгаа. Олон улсын байгаль судлалын нийгэмлэг анхааралдаа авснаар 2004 оноос мазаалай баавгайн судалгааны баг ажиллаж байна. Энэхүү багийг Монгол эрдэмтэд ахлаад, маш тогтвортой ажиллаж байгаа. 

-Судлаач эрдэмтдийн зүгээс хамгийн түрүүнд хийх зүйл нь юу байгаа вэ? Та бүхний дараагийн зорилго юу байна вэ? 

-Бид мазаалайг хаана байгааг мэдсэн. Одоо хаашаа явах зэргийг нь тодорхойлж байгаа. Хамгийн түрүүнд хийх ажил бол Алтайн өвөр говийн мазаалай баавгай амьдрах орчны олон талт загварчлалыг гаргах ёстой юм. Одоо байгаа 18-23 мянган хавтгай дөрвөлжин км нутгийн хаана нь уст цэг байгуулах, тэжээлийн ургамлуудаа угтуулж тарих зэргийг загварчлах хэрэгтэй байна. Мөн залуу эрдэмтэд үржлийн биологи судлах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, үржлийн давтамжийг тодорхойлох хэрэгтэй. Дээрээс нь Их дархан цаазат газрын А хэсгээс өөр газар явж байгаа  бол тэр газрыг хамгаалалтад авах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа. Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье. 

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (203.91.115.50)
    Amjilt ezemshil nutagiig ni darhalj yamarch maltai ail oirtuulahgui baih heregtei tegvel usuh bhaa hun mal l oitvol duusaa amidrah orchiniig ni suitgene gej bodoj bn ovoo l usuj bgaan bndaa Undesnii tsetserlegt hureeleng Mazaalai tsetserlegt hureelen bolgochihgui yu tegj baij l hun bolgonii chihend honogshino shuu dee
    2022 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.211)
    Гэвш гээд байх юм. Ямар лам бишдээ? Эвш гэдэггүй билүү? Судлаач хүн эвш, гэвшээ ялгадаг байлгүй. Бас л нөгөө боловсрол муутай сэтгүүлчид?
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Сонирхолтой ярилцлага байна, Амжилт хүсье
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.181.20)
    Сонирхолтой сайхан ярилцлага уншлаа. Баярлалаа. Амжилт хүсье.
    2022 оны 04 сарын 22 | Хариулах
  • ёё (202.72.245.125)
    Түвдийн цөлд бс баавгай амьдардаг
    2022 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    9 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    15 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    1 цаг 33 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    1 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    3 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    3 цаг 19 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    3 цаг 53 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    4 цаг 1 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    4 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    4 цаг 37 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    4 цаг 53 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    5 цаг 4 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 20 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    5 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    6 цаг 1 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    6 цаг 2 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    6 цаг 10 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    6 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК