Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Харилцаа холбооны салбарын 2021 оны үндсэн үзүүлэлтүүд

2022-4-26
0
ЖИРГЭХ

Харилцаа холбооны салбарт нийт 639 аж ахуйн нэгж байгууллага, 769 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.

Харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүдэд мэдээлэл холбооны сүлжээ, үүрэн холбоо, суурин холбоо, интернэт, радио, телевиз, олон суваг дамжуулах болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлэл хамаарна.

 

Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого 2021 оны байдлаар 1.6 их наядад хүрсэн нь өмнөх оноос 17.6 хувиар, төсөвт төвлөрүүлсэн орлого 300.6 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 30.9 хувиар, үйлчилгээний хамрах хүрээ, техник технологийн сайжруулалт болон чанарын түвшинг хангах чиглэлээр хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 278.5 орчим тэр бум төгрөгт хүрч өмнөх оноос 14.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Монгол улсын хэмжээнд мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах (Улс хооронд/Транзит) тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 компани БНХАУ, ОХУ, Хонгконг, АНУ, ХБНГУ, Япон улсын компаниудаар дамжуулан Ази, Европын үндсэн порттой шууд холбогдож, интернэтийн бөөний урсгалын үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн 3 жилд тухайн үйлчилгээг дамжуулах сүлжээний багтаамж 5 дахин нэмэгдэж, 450.5 Гбит/сек хүрсэн бол интернэтийн үйлчилгээ эрхлэгч (ISP)-д түрээсэлж буй урсгалын хэмжээ 15 хувиар өсөж 184.2 Гбит/сек-д хүрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд суурин интернэтэд холбогдсон буюу гэрээт хэрэглэгчийн тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 379,727-д хүрч өмнөх оноос 23.6 хувиар (72,561 хэрэглэгчээр) өссөн байна. Үүний 356,269 нь өрхийн хэрэглэгч бөгөөд улсын хэмжээнд нийт өрхийн 38.7 хувь, хот суурин газар амьдардаг нийт өрхийн 48.7 хувьд хүрч мөн өмнөх оноос 6.04 хувь, 9.13 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

 Өрхийн тоог www.1212.mn хуудаснаас

Суурин интернэт хэрэглэгч (379,727)-ийн 93 хувь нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, үлдсэн 7 хувь нь Wi-Fi, Wi-MAX, DSL -ийн холболттой бөгөөд нийт хэрэглэгчийн 74 хувь нь Улаанбаатар хотод, 26 хувь нь хөдөө орон нутагт байршилтай байна.

Шилэн кабелийн сүлжээгээр интернэтийн үйлчилгээ авч буй хэрэглэгч 2017 оноос 30 хувиар өссөн ба 2021 оны тоон мэдээллээр нийт хэрэглэгчийн 66 орчим хувь 10 Мбит/сек-ээс дээш хурдаар үйлчилгээ авч байна.

 

Сүүлийн жилүүдэд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж буй хөдөлгөөнт өргөн зурвасын (LTE/Wi-MAX) технологид суурилсан өрхийн интернэт үйлчилгээний  нэвтрэлтийн хувь өндөртэй байгаа бөгөөд 2021 оны байдлаар 136,030-д хүрсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Тухайн үйлчилгээний суурин интернэтээс ялгаатай тал нь хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлэн хэмжээг (volume based) сонгох боломжтой бөгөөд сонгосон нөхцөлөөс хамааран холболтын хурд нь 2 Мбит/сек-ээс эхлэх юм.

Үүрэн холбооны нийт идэвхтэй хэрэглэгч 2021 онд 4,687,304 болж өмнөх оноос 7.4 хувиар нэмэгдсэн бол 4G сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн тоо 2,809,592 болж өмнөх оноос 5.4 хувиар нэмэгджээ.

2021 оны мэдээллээр үүрэн холбооны нэг хэрэглэгч сард дунджаар 15 ширхэг мессежийг бусад хэрэглэгчид илгээсэн бөгөөд нийт дүнгээрээ 2017 оны хэрэглээнээс 4.4 дахин буурсан бол 4G сүлжээнд үүсгэсэн нэг хэрэглэгчийн дата хэрэглээ жил бүр өсөлттэй байгаа бөгөөд 2019 онд 4.4 гигабайт, 2020 онд 7.5 гигабайт энэ онд 10 гигабайтад хүрсэн байна. Тухайн хэрэглээг нийт дүнгээр нь авч үзвэл 356,580 терабайт хүрсэн нь 2018 оноос 9,4 дахин, 2020 оноос 1,7 дахин нэмэгджээ.

 

Үүрэн холбооны нийт хэрэглэгчдийн 72.1 хувийг урьдчилсан төлбөрт, 18.7 хувийг дараа төлбөрт, 9.15 хувийг хосолсон төлбөрт хэрэглэгч эзэлж байгаа бөгөөд хэрэглээний чиг хандлагатай хамааралтайгаар дараа болон хосолсон төлбөрт багцруу шилжих хандлага ажиглагдаж байна.

Суурин телефон холбооны 399,237 хэрэглэгч байгаагаас 79 хувь нь АйПиТВ хосолсон үйлчилгээний хэрэглэгч байна. Суурин телефон холбооны сүлжээнд сүүлийн 3 сар ярианы ачаалал үүсгэсэн (дугаар дээрээс яриа хийсэн эсхүл хүлээн авсан) байдлаар авч үзвэл 126,008 хэрэглэгч өөрийн суурин холбооны үйлчилгээний дугаараа сүлжээнд идэвхитэй ашиглаж байна.

Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний идэвхитэй хэрэглэгч 2021 онд 808,463 болж өмнөх оноос 8.1 хувиар өссөн. Нийт хэрэглэгчийн 99.1 хувь нь өрхийн хэрэглэгч ба Монгол Улсын нийт өрхийн тоотой харьцуулбал 87.1 хувь нь телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээг хүлээн авч үзэж байна. Телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээг технологиор нь авч үзвэл хэрэглэгчийн 46.6 хувь нь хиймэл дагуулаар, 39.8 хувь нь АйПиТВ-ээр, 13.6 хувь нь кабелийн телевизээр үйлчилгээг хүлээн авч үзэж байна.

 

АйПиТВ үйлчилгээний хэрэглэгч 2021 онд 321,732 болж 23.3 хувиар өссөн ба үүнээс 96.6 хувь нь гурвалсан үйлчилгээний хэрэглэгч байна.

Телевизийн салбарын орлого өмнөх оноос 25.1 хувиар, радиогийн салбарын орлого өмнөх оноос 44.4 хувиар нэмэгдсэн бөгөөд телевизийн орлогын 30.2, радиогийн орлогын 53 хувийг зар сурталчилгааны орлого тус тус эзэлж байна. (жич: Радио, телевизийн салбарын орлогод Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орлогыг оруулаагүй болно.)

Шуудангийн салбарын орлого 2021 онд 35,7 тэрбум болж, өмнөх оноос 39,1 хувиар нэмэгдсэн нь дотоодын шуудангийн илгээлт, боодол болон улс хоорондын шуудангийн орох чиглэлийн илгээлт, дотоодын буухиа шуудангийн бичиг захидал, илгээлт, улс хоорондын буухиа шуудангийн орох чиглэлийн солилцоо мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбоотой байна. 2021 оны хувьд дотоодын буухиа шуудангийн илгээлтийн үйлчилгээ хамгийн өндөр буюу өмнөх оноос 4 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

 

Монгол Улсад домэйн нэр олгох 7 байгууллага бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 2021 оны байдлаар иргэн, аж ахуйн нэгж гэсэн ангилалаар улсын хэмжээнд нийт MN домэйн 17829, МОН домэйн 185, дэд домэйн 3982, бусад төрлийн 1882 домэйн нэр олгогдсон бөгөөд 10,604 аж ахуйн нэгж 4,330 иргэн эзэмшин ашиглаж байна.

2021 оны хувьд дата хэрэглээний болон шуудангийн салбарын өсөлт эрс нэмэгдсэн нь цаг үеийн нөхцөл байдалтай шууд хамааралтай гэж үзэж болох бөгөөд олон улсад ч ийм дүр зураг ажиглагдсан. Энэ үзүүлэлтүүд нь хэрэглээнд суурилсан, хэрэглээний чиг хандлагад шууд нөлөөлдөг тул эрч болон үзүүлэлт буцаж буурах боловч тодорхой түвшинд хадгалагдан үлддэг гэж олон улсын судлаачид дүгнэн тайлагнасан байна.

Зах зээл үнэ тарифын зохицуулалтын газар

2022.04.12

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    21 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    1 цаг 1 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    1 цаг 12 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 31 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    2 цаг 15 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    2 цаг 32 мин
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
    2 цаг 42 мин
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    15 цаг 0 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    17 цаг 26 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    19 цаг 7 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    19 цаг 8 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    20 цаг 31 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    20 цаг 42 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    21 цаг 58 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    22 цаг 37 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    23 цаг 5 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    23 цаг 13 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    23 цаг 28 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    23 цаг 38 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК