зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

2023-3-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байв.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй  албан ёсны хэлэлцээ хийв

Айлчлалын эхний өдөр (2023.03.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй  албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг дурдан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү https://www.parliament.mn/nn/29629/

Мөн өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай болсныг цохон тэмдэглэж, тэр дундаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд ихээхэн дэм болоод зогсохгүй олон зуун ажлын байр шинээр бий болгож, амжилттай хэрэгжсэн болохыг санал нэгдэв.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү  https://www.parliament.mn/nn/29630/
 

Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд “Хүн төвтэй” харилцааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ

“Гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийх үеэр тодотгов.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байгаагаа Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү https://www.parliament.mn/nn/29633/

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхлаа

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжиллаа.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү https://www.parliament.mn/nn/29635/

 

Хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-г дэмжин ажиллахыг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Бид Япон, Монголын харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү https://www.parliament.mn/nn/29638/

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд гуравдагч хөрш Япон Улсын шууд хөрөнгө оруулалт, хоёр талын хувийн хэвшил, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын  Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал ийнхүү амжилттай өндөрлөлөө. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоног ухраалаа
    7 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    20 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    24 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    31 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    35 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    39 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    42 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    52 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    1 цаг 7 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    13 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    15 цаг 46 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    15 цаг 52 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    16 цаг 1 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    17 цаг 1 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 4 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    17 цаг 8 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    17 цаг 38 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    17 цаг 46 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    17 цаг 50 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    18 цаг 2 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК