
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyota Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Архи согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдэгрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

























































