зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Спикерийн байр суурь, ард түмний итгэл дунд хаврын чуулган эхэллээ

2023-3-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан өнөөдөр өндөр үүдээ дэлгэж, гишүүд ажилдаа шамдана. Энэ удаагийн чуулганыг асар том ажил хүлээж байгаа. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Авлигын эсрэг цогц хууль гэх мэт эрх зүйн томоохон шинэчлэлийг хэлэлцэн батлах учиртай. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Манай нийгэмд үүрлэж халдварласан зүйл бол авлига, албан тушаалын хэрэг. Тиймээс үүнийг ойр зуурын дүрэм журмаар засаж залруулах аргагүй болсон учраас эрх зүйн томоохон шинэчлэл хийж байж сая илааршина. Үүнийг эртнээс олж харсан УИХ-ын дарга Хаврын чуулганы гол анхаарлыг авлигын эсрэг хандуулахаар нэгэнт зорьсон бололтой. Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар авлига, албан тушаалын гэмт хэргээс эхлээд олон зүйлтэй тэмцэж байгаа. Үүнийг Г.Занданшатар дарга дэмжиж, эрх зүйн орчноор дэмжинэ гэхээр нийгэмд нэгэн гэрэл гэгээ тусаж байгаагаараа онцлог юм. Тодотговол, Төрийн гурван өндөрлөг авлига албан тушаалын эсрэг тэмцэхээр гар сэтгэл нийлэн ажиллаж байгааг нийгэм даяар сайшааж байна. УИХ-ын даргын хувьд олон жилийн өмнөөс төрийн тогтолцоо, системын гажуудлыг засах замаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай дуугарч үүнийг түүчээлэн ажилласан хүн. Чингэсний учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хоёр ч удаа амжилттай зохион байгуулсан. Тэгэхээр спикерын энэхүү туршлага нь өнөөдөр нэн чухал болж байгаа нь ойлгомжтой.  

Харин одоо авлигын эсрэг цогц хуулийг хэлэлцэхээр зэхсэн нь сайн хэрэг. Тиймдээ ч “Авилгатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаж үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагтай гэж үзэж байна. Авилгатай тэмцэх ажлыг судалгаа дүгнэлтээр дэмжих, төрийн хяналт шалгалтын хороо байгуулж төсөв мөнгөний бодлого, төрийн өмчит компаниудын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж иргэд иргэний нийгмийн байгууллагууд үзсэн. Авлигатай тэмцэх, авлигыг тэвчих үйл хэрэг үндэсний хэмжээний бие даасан цогц тогтолцоо байх ёстой юм байна. Үүнийг хуульчилна. Үндэсний хөтөлбөрт тусгана” хэмээн хэлсэн байна лээ. Спикерын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа авлигын эсрэг тэмцэл өрнүүлж, гар бие оролцож ирсэн хүн. Харьд булаагдсан орд газрыг төр, ард түмний мэдэлд авахаас эхэлж, шүүгчдэд хариуцлага тооцож лээд олон зүйл дээр манлайлан ажилласан хүмүүсийн нэг учраас “Авлигын эсрэг цогц хууль”-ийг ч чамбай зүйл гаргана гэдэгт нийгэм итгэж байгаа биз ээ. Тодорхой нэр бүхий гишүүдийг нүүрсний болон бусад хэрэгт холбогдуулан яллагдагчаар татчихсан нэртэй байгаа болохоос бус Г.Занданшатарын  тэргүүлсэн парламент бол чамгүй сайн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Үнэн хэрэгтээ нийгэмд л шуугиан дэгдээд байгаагаас яллагдагчаар татагдсан гишүүдийг гэмт хэрэгтэн мөн үү, биш үү гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Нөгөө талаар дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний дараах эдийн засгийн хүндрэл гээд олон бэрхшээл дунд ажиллаж байгаа.

Энэ удаагийн Хаврын чуулганаар гурван багц эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байгааг дуулгана лээ. Юуны өмнө дээр дурдсан авлигатай тэмцэх багц хууль,  үүнийг дагалдаж, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх аж. Авлигатай тэмцэх, авлигыг тэвчих үйл хэрэг үндэсний хэмжээний бие даасан цогц тогтолцоо байх ёстой гэж үзсэн учраас үүнийг Үндэсний хөтөлбөрт тусгах юм байна.

УИХ-ын Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажилласан хэдий ч энэ цаг хугацааг зөв ашиглаж, Хөгжлийн банкны асуудлаар нийтийн сонсгол дараалан явууллаа. Гэхдээ авлигын эсрэг өнөөдөр гэнэтхэн хууль эрх зүйн орчныг өөрчлөөд тэмцээд байгаа хэрэг биш. Үүнээс өмнө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, авлигын хэргийн ялыг чангатгасан нь ч үүнд суурь болж өгнө. Мөнхүү 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ мөрдөн шалгах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар “УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль”-ийг баталж, 2022 оноос УИХ-ын Хянан шалгалтын ажил шинэ шатанд гарсан. Энэ хууль батлагдсанаар хяналт шалгалтын ажлын хэсгүүд түр хороод байгуулагдаж, УИХ-ын гишүүд маань ч тал талд шүгэл үлээж эхэлсэн сайн талтай. Үүний нэг тодхон жишээ бол нүүрсний хэрэгт холбогдсон гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулна хэмээсэн. Энэ бол гишүүд өөрсдөө шүгэл үлээгээд зогсохгүй, өөрсдийгөө хүртэл шалгуулахаар бүрэн эрхээсээ түдгэлзэж байна гэдэг сайн жишиг. Мөнхүү Т.Доржханд гишүүн алдаатай ч гэсэн нүүрсний хулгайн талаар анх мэдэгдэж гээд олон сайн жишиг энэ парламентаас эхэлсэн нь эрх зүйн орчны хувьд сайжирч байгааг илтгэсэн хэрэг.

Үүнээс гадна олон жил далд бугшсан, далд яригддаг байсан асуудлууд ил болж Байнгын хороод чуулганы хуралдаануудаар шүгэл болон үлээгдэж олон нийтийн анхаарлын төвд орсоныг нийгэм даяараа мэдэж байгаа. Тодхон жишээ гэвэл  Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулаад удаа дараа нээлттэй сонсгол хийж, нүүрсний хулгай, гэрээ тээвэрлэлттэй холбоотой асуудлаар хяналт шалгалтын түр хороог байгуулан, үүнд холбогдуулан олон хүнийг шалгаж байна. Хэдийгээр хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ч энэ парламентад язгуураар нь авч хэрэгжүүлсэн ажил олон байгаад л иргэд талархалтай байгаа.

Ерөөсөө УИХ-ын даргын хувьд ард иргэдийн шудрага ёсны хүсэмжлэлийг ард иргэдийн төлөөллийн байгууллага илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй гэх үүднээс хандаж байгаа нь нүдээ олсон зүйл. Энэ нь эрүүл систем ажиллаж байгааг харуулсан хэрэг. Эхнээс нь яривал олон зүйл бий. Бүлэглэлд булаагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил байсан 49 хувийг төр эргүүлэн авснаар улсын төсөвтт үлэмжхэн хэмжээний мөнгө төвлөрөх болсон. Үүнээс гадна бүлэглэлийн гарт байсан “Хөтөл” цемент шохойн үйлдвэр, “Дархан” төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлэн авснаар бүгд ашиг тусаа өгч байна. Энэ бол агуулгаараа энэ парламентын хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг. Үүний тулд хууль эрх зүйн талд ч засаж сэлбэсэн зүйл бий. Энэ бүхэн өнөөдрийн “Авлигын эсрэг багц хууль”-д ихээхэн хөрс суурь, хөшүүрэг нь болно гэсэн үг.

Иргэдийн төрд итгэх итгэл буурсан. Сүүлийн гучаад жил бууруулж ирсэн нь төрд авлига, албан тушаалын гэмт хэрэг байсаар ирсний гай. Ардчилсан Үндсэн хуульт Монгол Улс цаашид хөгжин дэвжиж, хүчирхэгжин нэгдэх суурь бол юуны өмнө итгэлцэл. Төр иргэний итгэлцэл доройтох тусам улсын оршихуйд асуудлууд үүсдэг гэдгийг бүх цаг үеийн түүх нотолно. Авлига бол үл итгэлцлийн хамгийн том шалтгаан гэдгийг УИХ-ын дарга нэгэн ярилцлагдаа дурдажээ. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатарын байр сууринаас харж байхад өнөөдөр ихээхэн том үйлсийн төлөө УИХ-ын Хаврын чуулган өндөр үүдээ дэлгэлээ.   

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН, С.УУГАНБАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоног ухраалаа
    8 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    21 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    25 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    32 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    36 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    40 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    43 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    53 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    1 цаг 8 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    13 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    15 цаг 47 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    15 цаг 53 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    16 цаг 2 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    17 цаг 2 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 5 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    17 цаг 9 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    17 цаг 39 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    17 цаг 47 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    17 цаг 51 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    18 цаг 3 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК