Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Манай улс бүс нутагтаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбараар хурдацтай хөгжиж байгаа улс орны нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн

2023-6-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын томоохон арга хэмжээ болох "ICT Expo" 2023 энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний талаар зохион байгуулагч нар, салбарын хүмүүс мэдээлэл өглөө.


ЦХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Манай улс бүс нутагтаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбараар хурдацтай хөгжиж байгаа улс орны нэгээр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн. Бид нар энэ бүс нутгийнхаа хүрээн дэх үнэлэмжээ бататгах үүднээс улсынхаа, салбарынхаа чадамж, нөөц бололцоог олон улсад төдийгүй дотооддоо сурталчлах, экспортын боломжуудыг дотоодынхоо компаниудад нээж өгөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар ажиллаж байна.

Энд үзэсгэлэн экспогийн арга хэмжээ, форум хэлэлцүүлгийн арга хэмжээ болон олон улсын дижитал сайд нар, хөгжлийн түнш, хөрөнгө оруулагч байгууллагууд, дотоодын томоохон хөрөнгө оруулагч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцуулсан дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь зургадугаар сарын 9-11-ний хооронд гурван өдрийн турш үргэлжилнэ. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан зохион байгуулах зорилготойгоор IT Park үндсэн зохион байгуулагчаар оролцож байна.

Мөн энэ арга хэмжээний онцлог бол бүх нийтэд хүртээмжтэй байх чиглэлээр гадны зочид төлөөлөгч болон тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй байхыг онцгой анхааран ажиллаж байна. Форумын үйл ажиллагаа үндсэндээ гурван хэсэгт хуваагдана. Монгол Улс хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөгөө Mining to mind буюу уул уурхайд суурилсан эдийн засгаас оюун санаанд суурилсан эдийн засагт шилжиж, эдийн засгаа солонгоруулах, ирээдүйн 10 жилд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүчээ нь харилцаа холбоо, мэдээллийн салбар юм байна гэдгийг Засгийн Газраас тодорхойлоод энэ чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам эрчимтэй үйл ажиллагаагаа харьяа байгууллагууд болон салбарынхаа хамтын ажиллагаанд тулгуурлан авч хэрэгжүүлж байна.

Дээд хэмжээний уулзалтын хувьд бүс нутгийн хэмжээнд цахим эдийн засгийг хэрхэн хөгжүүлж, бэхжүүлэх вэ, бид хамтдаа ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой вэ гэх зэргээр боломж, нөөц бололцоог ярилцана. Мөн олон улсын цахим сайд нар, хөгжлийн түншүүд улс орнуудын туршлагыг бидэнд хуваалцана. Энэ жилийн экспогийн ач холбогдолд би бүхэн нэлээн өндөр хүлээлттэй байгаа.

Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн захирал Ж.Золзаяа: Энэ жилийн арга хэмжээний онцлог гэвэл салбарын бүх оролцогч талууд хамтран зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд 18 дэд арга хэмжээ явуулна. Эх дэлхийдээ ээлтэй, ухаалаг шийдлийг бас нэг зорилтоо болгосон учир анх удаа цаасгүй экспог зохион байгуулж байна. "ICT Expo" мини аппыг гаргаж ИМонголиа, Ибаримт гэх мэт оролцогч байгууллагуудын аппликейшнд баннер байдлаар байршуулах тул тэнд ямар ямар арга хэмжээ болж байгааг, хөтөлбөр болон оролцогч байгууллагуудын танилцуулгыг шинээр аппликейшн татахгүйгээр харах боломжтой.

Зургадугаар сарын 8-нд "Mindgolia" форум, зургадугаар сарын 9-нд 14:00 цагаас албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана. Орой нь нээлтийн шоу арга хэмжээ болно. Энэ үеэр анх удаа Хү хамтлагийн тоглолт хүүхдийн паркт болох тул бүх хүнд нээлттэй. Мөн старт ап эко системийн оролцогч талууд "Старт-ап шоу кейс" арга хэмжээг зургадугаар сарын 10-нд зохион байгуулж, оролцогч байгууллагууд шинэлэг үйлчилгээгээ танилцуулна. Өртөөлчилсөн аялал буюу 10 зорилтот бүлэгт хувааж салбарын онцлог, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, хэлэлцүүлэг явуулах байдлаар зохион байгуулах юм. Энэ үеэр бүх аймаг сум, дүүргийн засаг дарга нар болон Тамгын Газарын нийт 690 дарга хүрэлцэн ирж, үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхдээ эдгээр компанитай хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг талаар энэ аялал турыг зохион байгуулж буйгаараа онцлог.

Оюутан залууст зориулж анх удаа "ICT JOB FAIR" зохион байгуулж байна. Энэ нь мэргэжил сонголтоо хийх гэж байгаа, ажлын байр хайж байгаа залуустаа зориулаад арга хэмжээнд оролцож байгаа 170 гаруй компанийн нээлттэй ажлын байрын талаар мэдээлэл өгнө.

Мөн кибер аюулгүй байдлын тэмцээн болон испортын тэмцээнийг онлайнаар зохион байгуулна. Хөрөнгө оруулалт болон, хамтран ажиллах бизнес хийх талаар байгууллагуудад орчин нөхцөл бүрдүүлэх бизнес бүсийг тусад нь гаргана. 100 мянга орчим хүн ирж оролцох боломжтой гэж төлөвлөсөн байна. Энэ удаа 173 байгууллага оролцож байгаа нь өмнөх жилүүдийнхээс хамгийн их оролцогчтой болж байна.

Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн А.Баттамир: Монголын программ хангамжийн зах зээлд аль хэдийн бий болсон бүтээгдэхүүн, технологиудыг шууд ашиглах боломжтой болсон нь цахим хөгжилтийг хурдасгах өөрчлөлтийг оруулж байгаа. Үүнийг энэ арга хэмжээнээс харах боломжтой.

Мөн mindgolia.mn нь англи хэл дээр орчуулгатай учраас олон улсаас оролцож байгаа төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд хийгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийг зах зээлд хэрхэн нэвтэрснийг үзэх боломж бий болж байна. Тэгэхээр программ хангамжийн компаниудын хувьд энэ экспо нь олон улсын зах зээлд тэлэх боломжийг нээж өгч байгаагаараа онцлог.

CIU Club буюу Мэдээллийн технологийн газрын дарга нарын клубын ерөнхийлөгч М.Сайнбилэг: ICT EXPO 2023 арга хэмжээний хүрээнд албарын экспертүүдэд зориулсан workshop бас хийгдэж байгаа. IT өөрөө энтертайнмент байж чадах юм байна гэдэг үүднээс хиймэл оюун ухаанаар үүсгэсэн дуу хөгжим, зураг гэх мэт маш олон зүйлийг бодитоор, таван мэдрэхүйгээр хүртэх боломжийг бүрдүүлж байна.

Тиймээс хүссэн хэн бүхэн ирж үзэх, тэр дундаа орон нутгаас хүмүүс их ирж үзвэл манай улс дижитал үндэстэн болоход илүү дөхөм болох юм.

ICT группийн борлуулалт, маркетингийн захирал Б.Тамир: Салбарын компаниуд өмнө нь тус тусдаа үйл ажиллагаа явуулж, тус тусдаа нэг аппликейшн, платформ хийхийг зорьдог байсан бол одоо хандлага, сэтгэлгээний хувьд хамтарч дижитал монгол үндэстэнг цогцлоохын тулд хамтарч ажилладаг болсон.

Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Бат-Өлзий: Энэ жилийн ICT EXPO нь БШУЯ-ны жил бүр зохион байгуулдаг инновацын Иновик арга хэмжээ, НЗТГ-аас жил болгон явуулж байгаа инновацын старт ап компаниудыг дэмжих үйлчилгээ, дэмжлэгүүдийг танилцуулдаг арга хэмжээтэй давхцуулаад нэгдсэн шугамаар болж байна. Нийслэлээс зургадугаар сарын 10-ны өдөр "Старт ап шоу кейс" арга хэмжээг зохион байгуулж байна. Энд Монголын шилдэг компаниудыг танилцуулж, Innovation Hub-ийн виртуал нээлтийн арга хэмжээ болно.

Тестера ХХК буюу Солонгосын NEVER компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ц.Баяр: Энэ арга хэмжээ бол гадаадын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсын зах зээлд танилцуулах, харилцан туршлага солилцох маш том гүүр болдгоороо онцлог.

Гэрэл зургийг Б.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    1 цаг 2 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    1 цаг 4 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    1 цаг 8 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    1 цаг 14 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    18 цаг 29 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    19 цаг 33 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    19 цаг 55 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    21 цаг 34 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    21 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    22 цаг 10 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    22 цаг 52 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    23 цаг 24 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    23 цаг 26 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    23 цаг 49 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК