Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албан хэрэгцээнд ашиглагдах таван ширхэг цахилгаан скүүтэр төхөөрөмжөөр хангажээ.
Энэхүү цахилгаан скүүтэр төхөөрөмж нь 60км/цагийн хурдтайгаар нэг цэнэгээрээ 50 км замыг туулах хүчин чадалтай юм. Дугуй деферениал түгжигч, цацруулагч гэрлийн тоноглолтой. Ийнхүү цагдаагийн албан хаагчид урин дулааны улиралд замын түгжрэлд сааталгүйгээр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, богино зайд хэрэг зөрчлийн газарт цаг алдалгүй хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.