Америк болон Австрали зэрэг улс руу сургалтын болон аяллын виз гаргаж өгнө хэмээн Visa Consulting компани иргэдийг залилжээ. Тус компанид залилуулсан нийт 600-800 орчим хүн байгаа аж. Уг залилангийн хэргийг хууль хүчний байгууллага шалгаж буй. Гэвч цагдаагийн алба хаагчид хэргийг шалгаж байх хугацаанд тус компани нь иргэдийг нэмж залилсаар л байгаа тухай хохирогчид хэлж байна. Тухайлбал, Visa Consulting Mongolia гэх цахим хуудсаараа дамжуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд компанийн захирлыг байцааж, мөрдөн шалгах ажиллагааг хурдасгах хэрэгтэй байна гэв. Мөн иргэдийг дахин залилангийн хохирогч болохоос урьдаж цахим хуудсыг нь хаах шаардлагатай гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр залилангийн гэмт хэргийн хохирогчид мэдээлэл хийлээ.