120 мянгатын уулзварын баруун талын дэлгэцэд гал гарсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас "Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 12:47 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраалаа" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (2)