Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Тогтвортой санхүүгийн долоо хоног - 2023”-т хөдөө аж ахуйн салбарын ногоон санхүүжилтийг онцоллоо

2023-6-16
0
ЖИРГЭХ

Улаанбаатар, 2023 оны 6 сарын 16: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа 2023 оны 6-р сарын 13-наас 6-р сарын 16-ны хооронд зохион байгуулагдаж буй ““Ногоон, тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” сэдэвт “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын чуулганд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) дэмжлэг үзүүлэн, оролцлоо. НҮБХХ нь тус чуулганд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох; экосистемийн үйлчилгээний төлбөр нэвтрүүлэх; үр дүнд суурилсан, ТХЗ-д нийцсэн төсвийн төлөвлөлтийг бэхжүүлэх; тогтвортой ноолуурыг дэмжих; мөшгих тогтолцоо, системийн хандлагыг нэвтрүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд хийсэн ажлууд дээрээ үндэслэн тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжүүлэлтийн талаарх яриа хэлэлцээрийг манлайлан оролцсон юм. Чуулганы үеэр салбарын бодлого, санхүүгийн хөшүүрэг болон татаасын нөлөөлөл, тогтвортой хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ногоон санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд өндөр түвшний бодлогын яриа хэлэлцээр өрнөлөө.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой салбар ба улсын ДНБ-ий 15 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн, аймгуудын эдийн засгийн 85 гаруй хувь нь хөдөө аж ахуйд түшиглэж байгаагаас Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд тогтвортой хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх онц чухал үүргийг харж болох юм.

“НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр, НҮБХХ нь Монгол Улсын Засгийн Газарт тогтвортой хөгжлийн зорилгуудаа биелүүлэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг дайчлах, тэр дундаа салбар бүрийн хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо, стратегийг боловсруулах замаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, 2030 он гэхэд ТХЗ-г хэрэгжүүлэхэд Монгол Улсад ойролцоогоор 126 их наяд төгрөг (~36 тэрбум ам.доллар) шаардлагатай хэмээн НҮБХХ-ийн судалгаагаар тогтоосон байдаг ба энэ нь Монгол Улсын 2021-2030 оны хоорондох жилийн ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээний дүн юм. Үүнийг бүрдүүлэхэд дан ганц улсын төсөв хангалтгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, олон улсын хөрөнгө оруулалт авах байдлаар санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх нь нэн чухал юм.

Мөн түүнчлэн, НҮБХХ нь бусад хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад ногоон болон ТХЗ-д нийцсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх санхүүгийн шинэлэг арга барил, арга хэрэгслийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Эдгээр арга хэрэгсэлд “ТоС долоо хоног” арга хэмжээний үеэр батлагдсан ТХЗ-уудын Санхүүжилтийн Таксономи болон ТХЗ-той нийцсэн бондын хүрээ, Жендэр Бондын Хүрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өрийн солилцоо , БОНЗ-ын тайлагналын удирдамж, ТХЗ-ын Хөрөнгө оруулагчдын зураглал зэрэг багтана. UN House, United Nations Street 14 Sukhbaatar District, 14201, Ulaanbaatar, Mongolia | Tel: +976 11 327585 | mn.undp.org | Follow us on: “2030 он гэхэд ТХЗ-г хэрэгжүүлж дуусах замынхаа талд бид ирээд байна. Монгол Улсад ТХЗ-г хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул санхүүгийн шинэлэг арга барилд шилжиж, тогтвортой арга, хэрэгслүүдийг урамшуулах нь зүйтэй юм” хэмээн НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн, “Тогтвортой санхүүжилт, тэр дундаа ногоон, ТХЗ-д нийцсэн санхүүжилтийг дэмжих нь Монгол Улсын хөгжлийн зорилтууддаа бүрэн хүрэх, тогтвортой, сайн сайхан ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой” гэв. НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг дэмжих системийн хандлагыг төлөвшүүлэх нь”, “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь”, “Биологийн олон янз байдлын санxүүжилтын санаачилга - БИОФИН II” , “Монголын Тогтвортой Ноолуурын Платформ” гэх нийт таван төсөл уг арга хэмжээнд оролцлоо. НҮБХХ нь Европын Холбоо, Уур Амьсгалын Ногоон Сан, Даян дэлхийн байгаль орчны сан, БНГУ, Норвегийн Хаант Улс, Швейцарын Холбооны Улс, Бельгийн Хаант Улс, Их Британи, Канад Улсын засгийн газар тэргүүтэй түншүүддээ гүн талархал илэрхийлж байна. Эдгээр байгууллагууд, улс орнуудын дэмжлэг нь Монгол Улсын иргэн бүрт хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулах НҮБХХ-ийн эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    15 цаг 54 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    16 цаг 58 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    17 цаг 20 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    18 цаг 59 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    19 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    19 цаг 35 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    20 цаг 17 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    20 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    20 цаг 51 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    21 цаг 14 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 56 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    22 цаг 7 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    22 цаг 24 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    22 цаг 28 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    22 цаг 38 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 50 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    23 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    23 цаг 24 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    23 цаг 28 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК