зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

148 дугаар сургуулийн бяцхан “парламент”

2023-6-17
0
ЖИРГЭХ

Цайз захын ойролцоо гэр хороолол дунд орших 148 дугаар сургуульд “Парламентын боловсрол”-ын анхны клуб мэндэлжээ. Улсын Их Хурлын Тамгынгазраас хоёр жилийн өмнө “Парламентын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, 102 сургагч багшбэлтгэсний нэг нь Г.Баярмаа юм. Г.Баярмаа багш сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ хүүхдүүддээ түгээж, дунд сургууль дээрх анхны “Парламентын боловсрол” клубын түүх эхэлжээ.

Захирал О.Мөнх-Эрдэнэ “Завсарлагаанаар манай хүүхдүүд микээ бариад, эрх үүргээ асууж намайг ч хааяа балмагдуулдаг юм” хэмээн хуучилсан.  

Жилийн турш идэвхитэй ажилласан клубынхнытухай сонссон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захиралЛ.Өлзийсайхан 148 дугаар сургуулийг зорин ирсэн юм. Учир нь Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг байна. 
 

Энэ өдрийн од “Парламентын боловсрол” клубыг санаачлагч Г.Баярмаа багш байлаа. Хүндэт зочид нь түүнийг зөндөө магтсан. 

Г.Баярмаа: Хөдөөгийн хүүхдүүд ч бас “Парламентын боловсрол”  хөтөлбөрт хамрагдах боломжтой бол зүгээр

148 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Баярмаатай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулаач, “Парламентын боловсрол” клуб яаж байгуулав?

-Энэ сургууль ашиглалтад орсон үеэс ажилласан, гурван жил гаруй багшилж байна. Үндсэн мэргэжил улс төрч судлаач, Удирдахуйн ухааны магистр. Өнгөрсөн зун “Парламентын боловсрол”хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх зар хараад, материалаа илгээж, тэнцсэн юм. Сургагчаар бэлтгэгдсэн 102 багшийн нэг болж, чадах чинээгээрээ өөрийгөө хөгжүүлээд, сертификат авсан. Хэдэн хүүхдүүдээ идэвхижүүлэх зорилгоор клубынхээ санааг гаргаад, хүүхдүүдээ сонгож авсан юм. Оръё гэсэн хүүхдүүдийг бүгдийг авч чадаагүй. Хүүхдийн тоог 10-15 байлгахаар зорьсон. Сүүлдээ орохыг хүссэн хүүхдүүд нэмэгдсээр 20 болгосон. Нийгмийн ухааны чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх зорилготой хүүхдүүдийнхээ идэвхийг харж байгаад авсан юм. Дунд болон төгсөх ангиас хүүхдүүд аваагүй. Ахлах ангийн сурагчдыг авсан. 

-Хүүхдүүддээ ямар сургалт ордог вэ?

-Бид долоо хоногт нэг удаа, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн 15-17 насныханд зориулсан гарын авлагын дагуу хичээллэдэг. “Үндсэн хууль гэж юу вэ” гэдгээс эхлээд “Сонгууль гэж юу вэ” гээд дуусдаг. Нөлөөллийн ажил бас хийсэн. Сурагчийн болон багшийн гарын авлага тусдаа бий. Анги танхим хүрэлцээ муутай. Гол нь хүүхдүүд маань идэвхтэй.

Хүүхдүүд маань идэвхтэй хэрнээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тааруу байсан. Түүнд нь анхаарч,илтгэх урлагийн хичээл түлхүү орсон. Клуб дотроо илтгэл тавиулж, ярих чадварт нь анхаарсан. Сурагчийн эрх гэж юу вэ, эрхээ мэдэх үү, сургуулийн дүрэм мэдэх үү гээд асуулт хариултын тэмцээн ч зохион байгуулсан.  

-Цаашдаа энэ хөтөлбөр ямар байгаасай гэж хүсч байна?

-Хүүхдүүдийг бидний өдөр тутмын амьдралын дүрэм болсон хууль хэрхэн бүтдэг талаар өргөн мэдлэгтэй, оролцоотой иргэн болгож төлөвшүүлэх зорилго нь таалагдсан. Сурагчийн гарын авлага илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хийгдсэн. Тэр гарын авлагаа барьсан. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч бас “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдах боломжтой байвал зүгээр юм болов уу гэв. 

Л.Өлзийсайхан “Яг та нар шиг…” 

Сургуулийг зорин ирсэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан хүүхдүүдэд хөтөлбөрөө танилцуулахдаа “Яг та нар шиг ...” хэмээн онцолсон. 

-“Парламентын боловсрол” хөтөлбөр маань 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд нээлтээ хийсэн. Энэ жилийн онцлох сургууль, багш, хүүхдүүдтэйуулзаж байгаадаа баяртай байна. 

“Парламентын боловсрол” хөтөлбөр яг та нар шигидэвхитэй хамт олныг бий болгохыг зорьж байгаа. Сурч мэдэх, өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй өсвөрүеийнхнийг дэмжих зорилготой. Бидний алсын хараа, мөрөөдөл ерөөсөө л өнөөдрийн та нар. Та бүгдөөрсдийн санаачилгаар “Парламентын боловсрол” клуб байгуулж, сайн дураараа хамрагдан, бүтэнхичээлийн жилийн турш энэ хөтөлбөрийн агуулга, үзэл санааг ойлгож, анги хамт олон, найз нөхөд,сургууль, гэр бүлийнхээ хүрээнд нөлөөллийн ажилхийсэн гэсэн сайхан мэдээг сонсоод, та бүхнийгзорин ирлээ. УИХ-ын Тамгын газрын ах, эгч нар ньдэмжих ёстой юм байна гээд зохиолч, сэтгүүлчР.Эмүжинтэй хамт “Үндсэн үлгэр” номоо бас бариад ирлээ. 

Танай клуб “Парламентын боловсрол” хөтөлбөрийн“амин сүнс” болох идэвхитэй оролцооны бодитжишээ мөн. Иргэдийн оролцоо хэдий чинээ идэвхтэй, өргөн хүрээтэй, зөв байна ардчилал амьдхөдөлгөөнтэй байх гол хүч болно. Судлаачид парламентын боловсрол олгох нь иргэдийг ялангуяа хүүхэд, залуучуудыг парламентын үйл ажиллагаандмэдлэгтэйгээр оролцох боломж бүрдүүлдэг гэж үздэг.

Нээлттэй, харилцах боломжтой парламент ньиргэдийг парламентын үйл ажиллагааны талаармэдээллээр хангах, ардчиллын үйл явцад татаноролцуулах гол хөшүүрэг байдаг. 

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн зорилгохууль тогтоох үйл ажиллагаанд мэдээлэлтэйгээридэвхитэй оролцдог хариуцлагатай иргэдийгбэлтгэхэд чиглэдэг. 

Бид хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдад зориулсан гарын авлага гаргасан. Үндсэн хууль, хүний эрх, ардчилал, парламент, хууль батлах үйл явц, түүнд иргэд хэрхэн оролцох талаарх гол ойлголтыг хүүхдүүд та бүхэн ойлгоход энгийн, хялбар байдлаар бичсэн. Олон талаас нь судалж, бодож байж зурсан агуулга сайтай зураг, дүрслэлүүд ихтэй. Уншихад нойр хүргэхээргүй байхаар бодолцсон.

“Парламентын боловсрол” хөтөлбөр маань “Өсвөрийн парламент”, сургагч багш нарын сургалт, парламентын мэргэлцээн, төрийн ордонтойтанилцуулах хөтөлбөр гэсэн дэд хэсгүүдтэй. Та бүхнийг ирэх намар эхлүүлэх Төрийн ордонтой танилцах шинэ хөтөлбөртөө урьж байна. Бидхөтөлбөрийн агуулгаа тасралтгүй сайжруулж, баяжуулах болно” гэлээ.

Төгсгөлд нь Үндсэн хуулиар амилсан “Үндсэн үлгэр” номоо танилцуулав. “Үндсэн хуульд суурилж бусадбүх хууль эх сурвалж авдаг. Монгол хүүхдүүд үлгэр,зүйр цэцэн үгээр хүмүүждэг уламжлалтай. Хүүхдүүдмаань Үндсэн хуулийн мэдлэгтэй идэвхитэй иргэдболоосой хэмээн “Үндсэн үлгэр”-ийг санаачилсан. Тусгаар улс Үндсэн хуультай байдаг. Бүрэн эрхэтУлсын иргэд Үндсэн хуулиа мэдэх учиртай. “Үндсэнүлгэр”-ээ уншаарай хэмээн Л.Өлзийсайхан хүүхдүүдэд захисан.

Р.Эмүжин  “Үндсэн үлгэр”-ийг бичихийнтулд Үндсэн хуулиа нэг бүрчлэн уншсан

Энэ өдөр сургуулийг зорин ирсэн хүндэт зочдын нэг “Үндсэн үлгэр” номын зохиогч, сэтгүүлч Р.Эмүжинярихдаа “Баянзүрх дүүргийн алслагдсан хэсэгт 148 дугаар сургууль дээр бяцхан парламент байдгийгөнөөдөр олж мэдлээ. “Үндсэн үлгэр”-ийг бичихийнтулд Үндсэн хуулиа нэг бүрчлэн уншсан. Өмнө ньҮндсэн хууль уншиж байсан. Гэхдээ би гэнэн байсанюм билээ. Иргэний 18 эрхийг онцолж уншаагүй юм билээ. Тийм учраас иргэний 18 эрх, таван үүргийг“Үндсэн үлгэр”-тээ багтаасан. Умард, Батхаан хоёрхүү маань “Үндсэн үлгэр”-ийн зургийг зурсан. 

Г.Баярмаа багш маань илтгэх, мэтгэлцэх урлагтсуралцах талаар ярилаа. Илтгэх ба мэтгэлцэх. Бидхамгийн эхний шатыг нь мартчихаад байна. Тэр ньунших. Уншаагүй хүн өөрөөс нь илүү их уншсанхүнтэй хэрхэн мэтгэлцэх билээ. Уншаагүй хүн өөрөөснь илүү мэдлэг боловсролтой хүний өмнө яаж илтгэлтавих вэ. Нэг удаа уншаад ойлгоогүй байж болно. Хоёр, гурав дахь удаагаа унш. Уншиж олж авсанмэдлэг мэдээлэл чинь мэтгэлцээний замд, илтгэлийниндэрт хүргэх болно” хэмээн зөвлөв. 

Зохиолчийн хэлсэн шиг бяцхан идэвхитэй уншигч танхимд тодров. 

“Үндсэн үлгэр” ном бүхий бэлэг авмагцаа чихэр,шоколаднаас өмнө ном шүүрч аваад, чанга дуугаар үсэглэн уншиж буй бяцхан хүүг бүгд л өхөөрдсөн.

 

Б.Өсөхбаяр Төрийн ордонд орж үзсэнмаань онцгой сэтгэгдэл үлдээсэн

 

“Парламентын боловсрол” клубын  хүүхдүүдтэй  яриа өрнүүлэв.

Б.Өсөхбаяр 148 дугаар сургуулийн 11 дүгээр ангидсуралцдаг. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан. Биулс төр хууль судлах дуртай гэж өөрийгөө танилцуулсан. 

-Энэ хөтөлбөрт хамрагдаад юу сурав?

-Иргэний эрх үүрэг, Үндсэн хууль, парламентынталаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Энэхөтөлбөрт хамрагдаад Төрийн ордонд орж үзсэнмаань онцгой сэтгэгдэл үлдээсэн. УИХ-ын танхимыгнэлээд том байх гэж төсөөлсөн ч бодсоноос жижигсанагдсан. УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй, хуульбатлахад оролцдоггүй тохиолдол байдаггэхээр гайхсан. Би лав гишүүн байсан бол тийм гоётанхимд өдөр болгон суугаад, ажиллах байсан даа. 

Гэр хорооллын гудамжуудад гэрэлтүүлэг нэмээдөгвөл гоё. Сургуульдаа холоос уулан дээрээс ирдэгхүүхдүүд бас байдаг гэж Б.Өсөхбаяр хүү ярьсан юм.   

 

О.Номин-Эрдэнэ: Гэр хорооллын сургууль гэхээр зарим хүүхэд гадуурхаад байдаг шиг санагддаг

 

О.Номин-Эрдэнэ 148 дугаар сургуулийн 11 “А”ангийн сурагч.

-Яагаад Парламентын боловсрол” клубт нэгдэх болов?

-Манай ангийн багш санаачилсан болохоор клубтхамгийн түрүүнд орсон. Манай сургуулийн клубүүд нийгэм тал руугаа идэвхитэй байдаг. Клубт хамрагдаагүй байсан болохоор хөтөлбөр энэ тэрийг нь хараад надад таалагдсан. Парламентын талаар мэдлэгтэй болох нь хэрэгтэй юм шиг санагдсан.  

-Өнгөрсөн хугацаанд юу сурав?

-Хичээл болгоноосоо юм сурч авсан. Нийгмийн хичээл дээр дурдаад өнгөрч байгаа юмыг “Парламентын боловсрол” клуб дээрээ бид гүнзгийрүүлж үздэг гэсэн үг. Хүний эрх, эрх зүй, парламент, сонгуулийн тогтолцоо гээд хичээл бүр таалагдсан. 

-Хүн ямар эрхтэй вэ?

-Хүн амьдрах эрхтэй, суралцах эрхтэй, хамгаалуулах эрхтэй.

-Клубт хамрагдаад хамгийн сэтгэлд хоногшсон ямар үйл явдал болсон бэ?

-Бид хэд өвөл парламентын ордонтой танилцсан нь дурсамжтай байсан. “Парламентын боловсрол” гэсэн футболкоо өмсөөд явахад гоё байлаа. Бас клуб дотроо илтгэл тавьж үзсэн. Миний анхны илтгэл байсан.

-Та бүхний амьдарч байгаа орчинд ямар асуудал тулгардаг вэ?

-Манай сургууль гэр хороололд байдаг гэдгээрээ онцлогтой. Гэр хорооллын сургууль гэхээр зарим хүүхэд гадуурхаад байдаг шиг санагддаг. Уг нь бол манай сургуулийн хүүхдүүд бусад сургуулийн хүүхдүүдтэй адилхан хөтөлбөрөөр явж байхад гадуурхах үйл явц ажиглагддаг. Гэхдээ тэрийг за яах вэ гээд үл тооход гадаад тохижилт сайн хиймээр санагддаг. Гэр хорооллын сургууль болохоор орой хичээл тараад явж байхад золбин нохой, харанхуй гудамж, согтуу ах нар хэцүү байдаг. Тэр тал дээр жаахан анхаарвал болох байхаа. 

-Хотын төв, гэр хорооллын сургуулийн ялгаатай байдлыг бууруулахын тулд юу хийвэл зүгээр гэж боддог вэ?

-Манай сургуульд багшийн хүрэлцээ муу байдаг. Бараг улирал болгонд багш ажилд авна гэдэг. Багш нарыг сайжруулаад илүү олон багштай бол сайн байна.

-Интернэт хэрэглээ ямар байдаг вэ?

-Манайх шинэ сургууль болохоор лаборатори байхгүй. Мэдээлэл зүйн танхим ганцхан болохоор хааяа хоцорчих гээд байдаг. Техник тоног төхөөрөмж дутагдалтай санагддаг гэв. 

Уулзалтын төгсгөлд захирлын өрөөнд цөөн хором өрнөсөн эмэгтэйчүүдийн дотно ярианы үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Бибагш хүн учраас (МУИС-ийн Хууль зүйн сургуульдолон жил багшилсан) парламентын боловсрол олгох хөтөлбөр бий болгох санаа толгойд олон жил явсан. Нэг жилийн турш багш, сурагчид санаачилгаараа ингэж идэвхтэй ажилласанд маш их  баярласан, заавал зорьж ирэх ёстой юм байна гэж бодогдсон” хэмээн хуучилж байна лээ. 

Б.Эгшиглэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
    12 цаг 37 мин
  • Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
    14 цаг 18 мин
  • Лабубу дэлгэцийн бүтээл хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд орно
    14 цаг 41 мин
  • “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
    15 цаг 19 мин
  • Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
    15 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    15 цаг 52 мин
  • “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо
    16 цаг 4 мин
  • Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
    16 цаг 31 мин
  • “Чингис хаан” цомын барилдаан баасан гарагт болно
    16 цаг 53 мин
  • Энэ Баасан гарагт Монгол бахархлын өдөр тохионо
    16 цаг 57 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    18 цаг 24 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    19 цаг 5 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    19 цаг 24 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    19 цаг 47 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    20 цаг 4 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    20 цаг 20 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    20 цаг 42 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    21 цаг 0 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    21 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    21 цаг 25 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК